Үйлчилгээний төрөл: Галт зэвсгийн гэрчилгээний хаягийн бүртгэл шилжүүлэх (Иргэн)
Шийдвэрлэх журам: Цагдаагийн албаны тухай хууль, Галт зэвсгийн тухай хууль, Зөвшөөрлийн тухай хууль, Цагдаагийн ерөнхий газрын даргын 2015 оны А/75 дугаар тушаалаар баталсан “Галт зэвсгийн гэрчилгээ олгох журам”, Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны журам /код-602, 603/ “Галт зэвсгийг бүртгэх, гэрчилгээ олгох”
Хугацаа: Ажлын 10 хоног.
Хүсэлт гаргах хэлбэр: Төрийн үйлчилгээний цахим систем https://e-mongolia.mn/-д хандан хүсэлт илгээнэ.
Бүрдүүлэх баримт бичиг:
1. 2*3 хэмжээний зураг 3 хувь /одоо үеийн/
2. Иргэний үнэмлэхний хуулбар. /эсвэл лавлагаа/
3. Оршин суугаа хорооны засаг даргын тодорхойлолт. /эсвэл лавлагаа/
4. Галт зэвсэг ашиглахад харшлах өвчин, гэмтэл согоггүйг тодорхойлсон эрүүл мэндийн хуудас. /харьяа дүүргийн эрүүл мэндийн төвөөс А/33 маягт/
Гэрчилгээний загвар: Цагдаагийн ерөнхий газрын даргын 2015 оны А/75 дугаар тушаалаар баталсан “Галт зэвсгийн гэрчилгээ олгох журам”
Төлбөр: Үгүй .
Хураамж: Үгүй.
Зөвшөөрөл олгох, сунгах үндэслэл журам: үгүй.
Түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгох үндэслэл, журам: үгүй.
Олгосон, сунгасан, түдгэлзүүлсэн, сэргээсэн, хүчингүй болгосон зөвшөөрлийн талаарх мэдээлэл: үгүй.
Зөвшөөрөл эзэмшигчийн нэр, хаяг, салбар төлөөлөгчийн газар: үгүй.
Зөвшөөрөл олгосон болон зөвшөөрлийн хүчинтэй хугацаа: Галт зэвсгийн гэрчилгээний хүчинтэй хугацаагаар
Зөвшөөрөл олгосон байгууллагын нэр: Цагдаагийн ерөнхий газрын Бүртгэл хяналтын төв.
Зөвшөөрөл олгсон байгууллагын хаяг, утасны дугаар: Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороо 1-р хэсэг хичээнгүй сайд Цэрэндоржийн гудамж Хүсний 50 дугаар дэлгүүрийн өргөтгөлийн байр. Утас: 70191515
Хариуцсан албан тушаалтны нэр, утасны дугаар: Ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Б.Гансүх 92114844, цагдаагийн ахмад Н.Төрмөнх 95111062