Үйлчилгээний төрөл: Худалдааны төвөөс галт зэвсэг, галт зэвсэгтэй адилтгах хэрэгсэл худалдан авах /иргэн/
Шийдвэрлэх хууль, журам: Галт зэвсгийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2.Цагдаагийн байгууллага энэ хуулийн 17.1-д заасан хүсэлтийг хүлээн авснаас хойш ажлын таван өдрийн дотор энэ хуулийн 9.1-д заасан шаардлагыг хангасан иргэнд иргэний үнэмлэх, энэ хуулийн 11.6-т заасан өвчин, гэмтэл согоггүйг тодорхойлсон эрүүл мэндийн хуудсыг үндэслэн, хуулийн этгээдэд хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээг үндэслэн зөвшөөрөл олгоно. Зөвшөөрөл, мэдэгдлийн тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 10.8 дугаар заалт.
Шийдвэрлэх хугацаа: Ажлын 5 хоног
Бүрдүүлэх бичиг баримт:
1. Галт зэвсэг худалдан авах хүсэлт
2. Оршин суугаа хаягийн тодорхойлолт /лавлагаа/
3. Иргэний үнэмлэхний хуулбар /лавлагаа/
4. Борлуулагчийн галт зэвсгийн дэлгэрэнгүй бүртгэл
5. Галт зэвсгийн сумны хошуу, хонгионы дээжийг мэдээллийн санд бүртгэсэн тухай тодорхойлолт
6. Галт зэвсэг эзэмших, ашиглах, хадгалах аюулгүй ажиллагааны сургалтад хамрагдсан гэрчилгээний хуулбар. /Цагдаа, дотоодын цэргийн сургалтын нэгдсэн төв 70190092/
7. Галт зэвсэг ашиглахад харшлах өвчин, гэмтэл согоггүйг тодорхойлсон эрүүл мэндийн хуудас. /харьяа дүүргийн эрүүл мэндийн төвөөс А/33 маягт/
Зөвшөөрлийн загвар:

Төлбөр: Үгүй
Хураамж : Үгүй
Зөвшөөрөл олгох, сунгах үндэслэл журам: Зөвшөөрөл, мэдэгдлийн тухай хуулийн 5 дугаар бүлэг. Зөвшөөрөл олгох, сунгах журам
Түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгох үндэслэл, журам: Зөвшөөрөл, мэдэгдлийн тухайтухай хуулийн 6 дугаар бүлэг. Зөвшөөрлийг түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгох
Олгосон, сунгасан, түдгэлзүүлсэн, сэргээсэн, хүчингүй болгосон зөвшөөрлийн талаарх мэдээлэл: Зөвшөөрлийн цахим сан (https://license.mn)-д байршуулсан.
Зөвшөөрөл эзэмшигчийн нэр, хаяг, салбар төлөөлөгчийн газар: Зөвшөөрлийн цахим сан (https://license.mn)-д байршуулсан.
Зөвшөөрөл олгосон болон зөвшөөрлийн хүчинтэй хугацаа: 5 жил
Зөвшөөрөл олгосон байгууллагын нэр: Цагдаагийн ерөнхий газрын Зөвшөөрөл, үйлчилгээний төв.
Зөвшөөрөл олгсон байгууллагын хаяг, утасны дугаар: Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, Замчдын гудамж, Премиум апартмент. Утас: 75058000
Хариуцсан албан тушаалтны нэр, утасны дугаар: Ахлах мэргэжилтэн, цагдаагийн ахмад Б.Мягмарсүх 93020082