en

ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГА, ХҮҮХДИЙГ АСРАН ХАМГААЛАХ БАЙГУУЛЛАГЫН ХАМТРАН АЖИЛЛАХ ЖУРМЫН ТӨСӨЛД НЭЭЛТТЭЙ САНАЛ АВЧ БАЙНА

2014-11-06 00:00:00
3971

ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГА, ХҮҮХДИЙГ АСРАН ХАМГААЛАХ

БАЙГУУЛЛАГЫН ХАМТРАН АЖИЛЛАХ ЖУРАМ

            Нэг. Нийтлэг үндэслэл

1.1.Энэ журмаар эрүүл мэнд, амь нас, эрх ашиг нь хохирч болзошгүй хараа хяналтгүй, оршин суугаа газрын хаяг, эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч нь тодорхойгүй, төөрсөн, хаягдсан, хамгаалалт шаардлагатай хүүхдийг түр саатуулж, туслалцаа үзүүлэх, асран  хамгаалах байгууллагад хүргэн шилжүүлэх чиглэлээр, хүүхдийн эцэг, эх асран хамгаалагч, харгалзан дэмжигч болон тэдгээрийн хаягийг  тогтооход цагдаа, хүүхдийн байгууллага хамтран ажиллах харилцааг зохицуулна.

1.2.Цагдаагийн байгууллага, Хүүхдийн төлөө үндэсний газар  болон асран хамгаалах байгууллага нь үйл ажиллагаандаа Монгол Улсын Үндсэн хууль, Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хууль, Цагдаагийн албаны тухай хууль, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль, Монгол Улсын олон улсын нэгдэн орсон гэрээ, конвенц болон бусад хууль тогтоомжийг мөрдөнө.

           Хоёр.Цагдаагийн байгууллагын үүрэг

2.1.Цагдаагийн байгууллага нь төөрсөн, хаягдсан, хараа хяналтгүй хүүхдийг нэн даруй хүүхдийг асран хамгаалах байгууллагад шилжүүлэн өгч, түүний эцэг, эх асран хамгаалагч, харгалзан дэмжигч болон тэдгээрийн хаягийг  тогтооход туслалцаа үзүүлнэ.

2.2.Цагдаагийн байгууллага, алба хаагч нь хараа хяналтгүй болсон хүүхдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор хүүхэд асран хамгаалах байгууллагад шилжүүлнэ. Хараа хяналтгүй болсон хүүхдийг шилжүүлэхдээ холбогдох журмын дагуу тэмдэглэл /маягт №1/-ийг 2 хувь үйлдэж, асран хамгаалах байгууллагад хүлээлгэн өгнө.

2.3.Цагдаагийн байгууллага нь хараа хяналтгүй болсон хүүхдийн оршин суугаа газрын хаяг, эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийг шууд тогтоох боломжгүй тохиолдолд энэ журмын 2.2-т заасны дагуу асран хамгаалах байгууллагад байх хугацаанд нь хүүхдийн байгууллагын ажилтантай хамтран судалж, шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлж  ажиллана.

2.4. Цагдаагийн байгууллага нь хараа хяналтгүй болсон хүүхдийн талаарх мэдээллийн сан бүрдүүлж, улирал тутам Хүүхдийн төлөө үндэсний газарт хүргүүлж, харилцан мэдээлэл солилцоно.

 2.5.Гэр бүлийн хүчирхийллийн улмаас хараа хяналтгүй болсон хүүхдийн асуудлыг судалж шийдвэрлэх, тухайн гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын талаар үнэлгээ өгөх, орчны сөрөг нөлөө, аюулын зэргийн түвшинг нийгмийн болон хүүхэд, гэр бүлийн хөгжил хариуцсан ажилтантай хамтран тогтоож, цаашид авах арга хэмжээний талаар эрх бүхий байгууллага, албан тушаалтанд хуулийн дагуу танилцуулж шийдвэрлүүлнэ.

2.6.102, 107, 108 дугаарын утсаар иргэдээс ирүүлсэн хүүхдийн асуудалтай холбоотой зарим мэдээ, мэдээллийн тухайн байгууллагын чиг үүрэгтэй хамааралтай хэсгийг харилцан дамжуулж ажиллана.

2.7.Шаардлагатай тохиолдолд Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 17 дугаар зүйлд заасны дагуу Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтэс, төвийн ажилтнуудтай хамтран хүчирхийлэл үйлдэгчийн эрхийг хязгаарлах арга хэмжээг зохион байгуулна.

2.8.Нийтийг хамарсан арга хэмжээний үед төөрсөн, эсхүл хараа хяналтгүй болсон хүүхдийг тухайн нутаг дэвсгэр /сум, нийслэлийн алслагдсан дүүргийн бүс нутаг гэх зэрэг/-т нь хүүхэд асран хамгаалах байгууллага байхгүй тохиолдолд аймаг, нийслэлийн хүүхэд асран хамгаалах байгууллагад хүргүүлж, энэ журмын 2.2-т заасныг мөрдөж ажиллана.

Шаардлагатай гэж үзвэл  төөрсөн, эсхүл хараа хяналтгүй болсон хүүхдийг байлгах цэгийг хүүхдийн байгууллага, цагдаагийн хамгаалалтын бүсэд түр байгуулан ажиллуулж болох бөгөөд тухайн цэгийн хаяг, утасны дугаарыг нийтэд мэдээлнэ.

2.9.Хаягдсан, төөрсөн, хараа хяналтгүй болсон хүүхдийн талаар олон нийтэд зарлан мэдээлэхдээ холбогдох хууль тогтоомжийг мөрдлөг болгон, энэ тухай хүүхдийн эрхийг хамгаалах байгууллагатай зөвшилцөн шийдвэрлэнэ.

2.10.Хаягдсан, төөрсөн, хараа хяналтгүй болсон хүүхдэд шаардлагатай тохиолдолд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлнэ. Гэмтэл, бэртэлтэй, хэвтүүлэн эмчлүүлэх шаардлагатай хүүхдийг эмнэлэгт түшиглэсэн нэг цэгийн үйлчилгээнд хүлээлгэн өгнө.

2.11.Гэмт хэргийн улмаас хохирсон, гэмт хэрэгт холбогдсон насанд хүрээгүй хүмүүсийн талаарх мэдээ, мэдээллийг Хууль сахиулах үйл ажиллагаанд саад учруулахгүйгээр Хүүхдийн төлөө Үндэсний газарт өгч болно.

Гурав.Хараа хяналтгүй хүүхдийг асран хамгаалахад Хүүхдийн төлөө үндэсний газрын үүрэг

3.1.Цагдаагийн байгууллагаас энэ журмын 2.2-т заасны дагуу шилжүүлсэн хүүхдийг асран хамгаалах байгууллага саадгүй хүлээн авах нөхцөл боломжийг бүрдүүлж, үйл ажиллагаанд хяналт тавьж ажиллана.

3.2.Хараа хяналтгүй болсон хүүхдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах чиглэлээр цагдаагийн болон асран хамгаалах байгууллагад шаардлагатай дэмжлэг тулалцаа үзүүлнэ.

3.3.Хүүхэд асран хамгаалах байгууллагаас Гэр бүлийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.7 дахь хэсэгт заасны дагуу цагдаагийн байгууллагаас шилжүүлсэн хүүхдийг хүлээн авсан байгууллага нь 3 хоногийн дотор энэ тухай сум, дүүргийн Засаг даргад  мэдэгдэх үүргээ биелүүлж буй эсэхэд хяналт тавина.

3.4.Хаягдсан, төөрсөн, хараа хяналтгүй болсон хүүхдийн талаар нөхцөл байдлыг үнэлэх, эрсдэлийн түвшинг тодорхойлон, нйигэм, сэтгэл зүйн үйлчилгээний үнэлгээ хийх баг байгуулж ажиллуулна.

3.5.Хүүхэд асран хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн болон төрийн бус, олон улсын байгууллагын талаарх мэдээллийг улирал тутам шинэчилж, цагдаагийн байгууллагад ирүүлнэ.

3.6.Хүүхэд асран хамгаалах үйл ажиллагаа явуулдаг олон улсын болон төрийн бус байгууллагатай хамтран ажиллах гэрээ байгуулж, тэдний дэмжлэг туслалцааг авна.

3.7.Хүүхэд асран хамгаалах байгууллагад хүргэгдэж очсон хүүхдэд сэтгэл зүйн туслалцаа үзүүлж, гэмт хэрэгт сэжиглэгдсэн хүүхдэд өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх, гэрээсээ явсан хүүхдийг эвлэрүүлэн зуучлах үйлчилгээг холбогдох мэргэжлийн байгууллагатай хамтран зохион байгуулна.

3.8.Хүүхэд асран хамгаалах байгууллагад байрлаж байгаа хүүхдийн нэгдсэн бүртгэлийг хөтөлж, хүүхдэд үзүүлсэн үйлчилгээний талаар судалгааг авч, үйл ажиллагаандаа ашиглана.

3.9.Хүүхдийг өсгөн хүмүүжүүлэх үүргээ зориуд санаатайгаар биелүүлээгүй хараа хяналтгүй болгох, хаяж, төөрүүлсэн тохиолдолд эцэг эх, харгалзан дэмжигч, асран хамгаалагч нарт хариуцлага тооцуулах асуудлыг холбогдох хуулийн байгууллагад хүргүүлж шийдвэрлүүлнэ.

Дөрөв.Хүүхдийг асран хамгаалах байгууллагын үүрэг

4.1.Энэ журмын 2.1-т заасны дагуу цагдаагийн байгууллагаас шилжүүлж буй хүүхдийг асран хамгаалах байгууллага саадгүй хүлээн авах үүрэгтэй.

4.2.Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн 151 дүгээр зүйлд заасны дагуу хараа хяналтгүй болсон хүүхдийг зохих халамжийн үйлчилгээнд хамруулна.

4.3. Хаягдсан, төөрсөн, хараа хяналтгүй болсон хүүхдийн оршин суугаа газрын хаяг, эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийг тогтоох асуудалд цагдаагийн байгууллагад дэмжлэг үзүүлж, харилцан мэдээлэл солилцож хамтран ажиллана.

4.4.Цагдаагийн байгууллагаас хүлээн авсан хүүхдийн талаар Гэр бүлийн тухай хуулийн 25.7 дахь хэсэгт заасны дагуу гурав хоногийн дотор энэ тухай сум, дүүргийн Засаг дарга, Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтэс, төвд тус тус мэдэгдэх хуудсаар мэдээлэх үүрэгтэй.

4.5. Хаягдсан, төөрсөн, хараа хяналтгүй болсон хүүхдийн оршин суугаа газрын хаяг, эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн талаар олсон мэдээллийг тухай бүр цагдаагийн байгууллагад маягт №2-ын дагуу мэдэгдэнэ.

4.6. Хаягдсан, төөрсөн, хараа хяналтгүй болсон хүүхдийн талаар Цагдаагийн байгууллага, Хүүхдийн төлөө үндэсний газраас тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлж, хариу мэдэгдэнэ.

Тав.Бусад

            5.1.Энэ журмын хэрэгжилтийг жил бүрийн 12 дугаар сарын 25-ны дотор Цагдаагийн байгууллага, Хүүхдийн төлөө үндэсний газар дүгнэж, цаашид авах арга хэмжээний талаар тодорхойлно.

            5.2.Журмыг үйл ажиллагаандаа мөрдөж ажиллаагүй байгууллага, албан тушаалтанд холбогдох хууль тогтоомжид заасны дагуу хариуцлага хүлээлгэнэ.  

 ----оОо----

ШИНЭ МЭДЭЭ
457 сая гаруй төгрөгийг хувьдаа завшсан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдлоо
457 сая гаруй төгрөгийг хувьдаа завшсан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдлоо
0
85
2026/10/30
ЦДЦБ-ын 2026-10 сар шинэчлэгдсэн төсөв
0
286
2026/10/29
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2026/10/30
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
253
253
2026/10/30
Монголын цагдаагийн байгууллага цахим залилантай тэмцэх олон улсын хамтын ажиллагааны холбоонд нэгдлээ
Монголын цагдаагийн байгууллага цахим залилантай тэмцэх олон улсын хамтын ажиллагааны холбоонд нэгдлээ
253
253
2026/10/28
Тээврийн цагдаагийн албаны 90 жилийн ойд зориулсан гэрэл зургийн үзэсгэлэн гаргалаа
Тээврийн цагдаагийн албаны 90 жилийн ойд зориулсан гэрэл зургийн үзэсгэлэн гаргалаа
253
253
2026/10/28
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2026/10/28
Монгол Улсын Дотоодын цэргийн тухай хуулиас...
Монгол Улсын Дотоодын цэргийн тухай хуулиас...
253
253
2026/10/28
Хэсгийн байцаагч нарыг мэргэшүүлэх сургалт эхэллээ
Хэсгийн байцаагч нарыг мэргэшүүлэх сургалт эхэллээ
253
253
2026/10/28
Цагдаа, дотоодын цэргийн Ахмадын хорооны дарга, хошууч генерал Ч.Амарболд
Цагдаа, дотоодын цэргийн Ахмадын хорооны дарга, хошууч генерал Ч.Амарболд "Мэндчилгээ" дэвшүүллээ

Архивын улсын үзлэг эхэллээ
Архивын улсын үзлэг эхэллээ
253
253
2026/10/28
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2026/10/26
Монгол Улсын Байгаль орчныг хамгаалах тухай хуулиас...
Монгол Улсын Байгаль орчныг хамгаалах тухай хуулиас...
253
253
2026/10/26
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
253
253
2026/10/26
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2026/10/23
Монгол Улсын Зөвшөөрөл, мэдэгдлийн тухай хуулийн 8.2 дугаар зүйл...
Монгол Улсын Зөвшөөрөл, мэдэгдлийн тухай хуулийн 8.2 дугаар зүйл...
253
253
2026/10/23
Хууль сахиулах үйл ажиллагаанд хүний эрх, жендэрийн тэгш байдал, авлигын эсрэг үйл ажиллагааг дэмжих төслийн хоёрдугаар үе шат амжилттай хэрэгжиж өндөрлөлөө
Хууль сахиулах үйл ажиллагаанд хүний эрх, жендэрийн тэгш байдал, авлигын эсрэг үйл ажиллагааг дэмжих төслийн хоёрдугаар үе шат амжилттай хэрэгжиж өндөрлөлөө
253
253
2026/10/22
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2026/10/22
Монгол Улсын Хөрөнгө оруулалтын тухай хуулиас...
Монгол Улсын Хөрөнгө оруулалтын тухай хуулиас...
253
253
2026/10/22
Дэлхийн ёс зүйн өдрийн мэнд хүргэе
Дэлхийн ёс зүйн өдрийн мэнд хүргэе
253
253
2026/10/22
Удирдах албан тушаалд шинээр дэвшин томилогдсон алба хаагчдыг мэргэшүүлэх сургалт эхэллээ
Удирдах албан тушаалд шинээр дэвшин томилогдсон алба хаагчдыг мэргэшүүлэх сургалт эхэллээ
253
253
2026/10/22
Хиймэл оюунд суурилсан залилангаас урьдчилан сэргийлэх нөлөөллийн аян эхэллээ
Хиймэл оюунд суурилсан залилангаас урьдчилан сэргийлэх нөлөөллийн аян эхэллээ
253
253
2026/10/21
Хоногийн хугацаанд 780 зөрчлийн шинжтэй дуудлага, мэдээлэл бүртгэгдэн шалгагдаж байна
Хоногийн хугацаанд 780 зөрчлийн шинжтэй дуудлага, мэдээлэл бүртгэгдэн шалгагдаж байна
253
253
2026/10/22
Монгол Улсын Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулиас...
Монгол Улсын Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулиас...
253
253
2026/10/22
"Вангуард" төслийн хүрээнд Интерполын Азийн бүс нутгууд дунд "DEEPFAKES" аян эхэллээ
253
253
2026/10/22
Орон сууц худалдан авахаар 110 сая төгрөг шилжүүлж, залилуулжээ
Орон сууц худалдан авахаар 110 сая төгрөг шилжүүлж, залилуулжээ
253
253
2026/10/22
Алба хаагчдыг давтан мэргэшүүлэх сургалт эхэллээ
Алба хаагчдыг давтан мэргэшүүлэх сургалт эхэллээ
253
253
2026/10/22
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2026/10/20
457 сая гаруй төгрөгийг хувьдаа завшсан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдлоо
457 сая гаруй төгрөгийг хувьдаа завшсан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдлоо
0
85
2026/10/30
ЦДЦБ-ын 2026-10 сар шинэчлэгдсэн төсөв
0
286
2026/10/29
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
0
125
2026/10/30
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
0
122
2026/10/30
Монголын цагдаагийн байгууллага цахим залилантай тэмцэх олон улсын хамтын ажиллагааны холбоонд нэгдлээ
Монголын цагдаагийн байгууллага цахим залилантай тэмцэх олон улсын хамтын ажиллагааны холбоонд нэгдлээ
0
206
2026/10/28
Тээврийн цагдаагийн албаны 90 жилийн ойд зориулсан гэрэл зургийн үзэсгэлэн гаргалаа
Тээврийн цагдаагийн албаны 90 жилийн ойд зориулсан гэрэл зургийн үзэсгэлэн гаргалаа
0
212
2026/10/28
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
0
247
2026/10/28
Монгол Улсын Дотоодын цэргийн тухай хуулиас...
Монгол Улсын Дотоодын цэргийн тухай хуулиас...
0
239
2026/10/28
Хэсгийн байцаагч нарыг мэргэшүүлэх сургалт эхэллээ
Хэсгийн байцаагч нарыг мэргэшүүлэх сургалт эхэллээ
0
155
2026/10/28
Цагдаа, дотоодын цэргийн Ахмадын хорооны дарга, хошууч генерал Ч.Амарболд
Цагдаа, дотоодын цэргийн Ахмадын хорооны дарга, хошууч генерал Ч.Амарболд "Мэндчилгээ" дэвшүүллээ
0
236
2026/10/28
Түгээмэл асуулт хариулт
Холбоо барих
Чат бичих
Facebook холбоос