en

Миний мөр...

2025-06-28 16:57:00
2485

“Өөрийн хүсэл мөрөөдлийг хэзээ ч орхихгүй байх нь, ямар их хүндлэл, аз жаргалыг авчирдаг вэ? гэдгийг зөвхөн мөрөөдөлдөө хүрсэн хүн л ойлгоно. Мөрөөдөлдөө хүрэх зам бартаа ихтэй байх ч хэзээ ч ухарч, цуцаж болохгүй даваад л гарах хэрэгтэй санагддаг” хэмээн өөрийн туулсан түүх, мөрөөдлийнхөө ажлын тухай цагдаагийн дэд ахлагч Ц.Баасанбат ярьсан юм.

Би хотын захад байх саарал гудамжинд өсөж торнисон, энгийн л нэг айлын хүүхэд. Манай тэр хавьд бол хэн нэг хүн эхнэрээ зодох, хүүхдүүдээ гэрээсээ хөөж гаргах, байнга архи уух, хулгай хийх гэх мэт зүйлс бол хэвийн үзэгдэл мэт байдаг байлаа. Дотроо бол өөрөө жаахан хэр нь тэр  хэцүү байдалд орсон хүмүүсийг хамгаалахыг хүснэ. Манай гэр бүлийнхэн заримдаа хоолтой, хоолгүй хононо. Ээж минь биднийг өсгөх гээд ганцаараа бүхий л ачааг үүрч, өглөөнөөс орой хүртэл ажиллана. Гэсэн ч манай гэр бүл тэр хавьдаа л хэрүүл маргаан, архидалт огт байхгүй, инээд цалгисан цөөхөн хэдэн айлуудын нэг байсан.

Ээж маань их ажилтай учраас заримдаа биднийг өвөө маань хардаг байлаа. Өвөө намайг дагуулаад ойр ойрхон эмнэлэгт өөрийгөө үзүүлэх гээд явна. Автобусанд суугаад явах бүрд нэг л самбар нүдэнд байнга тусна. Тэр самбар нь юуны самбар байсан бэ? Гэхээр хоёр хүүхдийн барилдаж байгаа зурагтай Тэмүүжин сургуулийн чөлөөт бөхийн дугуйлангийн зар байсан юм. Би өөрөө барилдах үнэхээр сонирхолтой. Дөрөвдүгээр ангид орох жилдээ автобусаар явах бүрдээ хардаг байсан самбар дээрх клуб дээр очиж бүртгүүлээд чөлөөт бөхөөр хичээллэж эхэлсэн. Дараа жил нь Н.Түвшинбаяр аварга Бээжинд болсон олимпоос алтан медаль хүртсэн нь надад их урам болж Спортын төв ордны жүдо бөхийн дугуйланд явж эхэлсэн.

Би өглөө бүр хичээлдээ явах гэж гэрээс гарахад гадаа гудамж хав харанхуй дээрээс нь хотын нэлээн зах руу болохоор заримдаа гудамд согтуу хүн алхаж харагдана, хажуугаас айлын ноход урчих шахам хуцна, гудамжны гэрэл гэж муухан юм л тусдаг байлаа. Тухайн үед нэг цагдаа яг миний урдхан алхаад явдаг байсан. Одоо бодоход өглөө ажил руугаа л явж байсан байгаа юм. Тэр ахтай таарсан өдрөө огт айхгүйгээр автобусны буудал руу алхана. Яагаад ч юм нэг л тайван, дулаахан, хамгаалагдсан мэдрэмж авдаг байсан. Тэр мэдрэмжийг үгээр хэлэхийн аргагүй. Тэгээд л би “бусдыг хамгаалдаг, ийм гоё дулаахан мэдрэмж өгдөг цагдаа болно” гээд л эргэлт буцалтгүй шийдчихсэн. Мөрөөдөлдөө хүрэхийн тулд их хичээж 11 дүгээр ангиа сургуульдаа ганцаараа онц төгсөж билээ.

Гурван удаа шалгалтад орж арай хийж би Цагдаагийн сургуульд тэнцсэн. Бараг 200 гаруй хүүхдээс ердөө гучхан хүүхэд авна гээд хатуу шалгуур тавьчихсан байсан. Ингээд би 28-т жагсаж тэнцэж чадсан.

Хоёрдугаар курст байхад “Жүдо бөхөөр барилддаг хүүхдүүдийн дунд сонгон шалгаруулалт зарласан. Шалгаруулалтад тэнцсэн хүүхдийг Солонгосын Кёонгги их сургуульд үндсэн мэргэжлээр нь жүдо бөхийн тусгай бэлтгэлтэй ангид 5 жилийн тэтгэлэгт хамруулна” гэсэн байсан. Ингээд би бас нэг хүүхэд бид хоёр тэнцээд хоёулаа хамт тэтгэлэг авахаар болсон. Энэ тэтгэлэг нь Цагдаагийн академийн хамгийн анхны гадаад сургуультай хамтарсан үйл явдал байлаа.

Улаанбаатар хотоо ч бүрэн мэдэхгүй хүн гэнэт л хүний нутагт хүрээд ирэхээр бүх л зүйл шинэ сонин, шахуу цагийн хуваарь, хатуу бэлтгэл дунд шантрах үе өчнөөн байсан ч бүхэл бүтэн цагдаагийн Сүлд чуулгын заал дүүрэн хүмүүс дунд тайзан дээр миний нэрийг зарлаж, итгэл хүлээлгэсэн олон хүний сэтгэл надад урам өгч хүний нутаг дахь тэр өдрүүдийг давж гарахад хүргэсэн.

Таван жилийн дараа сургуулиа төгсөөд дипломоо бариад зогсож байхдаа “надад итгэж байгаа хүмүүсийн итгэл, Монгол Улсын Цагдаагийн сургуулийн сонсогч гэсэн том итгэлийг алдсангүй дээ” гээд үнэхээр урт амьсгаа авсан даа...

Монголдоо ирээд цагдаагийн ажлыг хамгийн багаас нь эхэлж ажиллахыг хүсэж, эргүүлийн цагдаа жолоочоор Баянзүрх дүүргийн цагдаагийн Хоёрдугаар хэлтэст томилогдсон. Одоо албандаа ажиллаад хоёр жил болж байна. Эргүүлийн цагдаа жолооч гэдэг бол иргэдтэй хамгийн ойр ажилладаг албан тушаал.

Хэрвээ та цагдаад дуудлага өгвөл би ч очих магадлалтай. Хоорондоо маргалдсан эсвэл согтуу хүн алаг тэргэндээ суулгаад хэлтэс рүү гээ авч явж байхдаа тэдэнд цохиулах үе ч бий. Дуудлага, мэдээлэл өгсөн хүмүүс дээр очиход нүдний харц нь “намайг авраач” гэж байгаа юм шиг харагддаг. Тэгээд асуудлыг нь шийдээд өгөхөд “одоо тайван байж болох нь ээ” гэсэн харцтай болдог. Би янз бүрийн л дуудлага, мэдээлэл дээр очдог. Тэр дундаас халаасны хулгайн хэрэг бага бүртгэгддэг ч маш тодорхойгүй. Учир нь халаасны хулгайн гэмт хэргийн дуудлага дээр очиход холбогдогч буюу эд зүйлийг нь хулгайлсан хүн аль хэдийн явчихсан зөвхөн юмаа алдсан хүн нь байж байдаг. Заримдаа гар утсаа алдсан хүмүүс хүний утсаар гуйж яриад дуудлага өгнө. Яваад очихоор дуудлага өгсөн хүн нь өөрөө ч байхгүй байх жишээтэй. Дуудлага өгсөн хүнээ арай гэж хайж олоод гомдол дээр нь мэдүүлэг авахаар “Хаана, хэзээ алдсанаа мэдэхгүй байна. Кармагаа үзэхэд л байхгүй байсан” гэнэ. Ойр хавийнх нь камерыг шүүгээд эд зүйлийг нь олох нь ч бий.

Хулгайч нар хэзээ ч ганцаараа ажилладаггүй, багадаа л хоёр, гурваараа явж байдаг болохоор олдохгүй үе ч бас байна. Ихэвчлэн зах, худалдааны төв, автобус, автобусны буудал, шоу тоглолт, баяр наадмын үеэр хүмүүс эд зүйлээ их алдана. Тэр хулгай хийгээд байгаа хүмүүс чинь яг л хүний сэрэмжгүй, баярлаж хөөрсөн, өөр зүйлд анхаарлаа төвлөрүүлсэн үеийг анаад хараад л байж байдаг. Тийм болохоор хүмүүс өөрсдөө ч бас анхаарал сэрэмжтэй явж байгаасай гэж уриалмаар байдаг.

Бид зөвхөн дуудлага мэдээлэл ч гэхгүй хамгаалалтад ч гарна, давтамжтай дуудлага өгдөг хүмүүсийн ар гэрт анхаарал тавина. Баяр ёслол болоход гэртээ байх нь ховор, эргүүлийн цагдаа жолооч болохоор 24 цаг тасралтгүй ажиллаж, үргэлжийн бэлэн байдалд нар шарсан халуун, тэсгэм хүйтэнд ч ажиллана.

Мөн олон янзын зан характертай хүмүүстэй харилцахад мэдрэмж их шаарддаг. Элдвээрээ хэлүүлнэ, цохиулна. Адилхан л хүн юм хойно гомдож, уурламаар, тэвчихэд хэцүү байсан ч “Заа миний хамаатан саднаас ялгаа юу байх вэ дээ” гээд сэтгэлдээ хайрлаад байдаг. Бид чинь гаднаа төрийн ширүүн төрхтэй, төрийн хувцас өмссөн харагдаж байгаа ч адилхан сэтгэл зүрхтэй хүмүүс шүү дээ. Айж байсан ч төрийн сүлд толгой дээр минь байгаадаа гээд сэтгэлээ барина. Бидний ажил хэцүү, ажиллах цаг нь их байдаг ч гэсэн би мөрөөдөлдөө хүрч, бусдыг хамгаалж, тэдэнд тусалж байгаа минь аз жаргал өгч цаашид илүү их хичээх шалтгаан болдог...

ШИНЭ МЭДЭЭ
Турк улсын сургагч багш нар алба хаагчдад мэргэшүүлэх сургалт орж байна
Турк улсын сургагч багш нар алба хаагчдад мэргэшүүлэх сургалт орж байна
0
394
2026/09/07
“Ерөө” голын усыг бохирдуулсан зөрчлийг илрүүллээ
“Ерөө” голын усыг бохирдуулсан зөрчлийг илрүүллээ
0
301
2026/09/02
Бүс нутгийн дээд хэмжээний уулзалт, сургалт амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө
Бүс нутгийн дээд хэмжээний уулзалт, сургалт амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө
253
253
2026/09/02
“Хүүхэд хамгаалагч цагдаа” төсөл хэрэгжиж эхэллээ
“Хүүхэд хамгаалагч цагдаа” төсөл хэрэгжиж эхэллээ
253
253
2026/08/31
Цахим орчин дахь хүүхдийн бэлгийн мөлжлөг, хүчирхийлэлтэй тэмцэх асуудлаарх бүс нутгийн дээд хэмжээний уулзалт, сургалт болж байна
Цахим орчин дахь хүүхдийн бэлгийн мөлжлөг, хүчирхийлэлтэй тэмцэх асуудлаарх бүс нутгийн дээд хэмжээний уулзалт, сургалт болж байна
253
253
2026/08/31
Хоногийн хугацаанд архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бусдын амгалан тайван байдлыг алдагдуулсан 81 иргэнийг түр саатууллаа
Хоногийн хугацаанд архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бусдын амгалан тайван байдлыг алдагдуулсан 81 иргэнийг түр саатууллаа
253
253
2026/08/31
Монгол Улсын Авлигын эсрэг хуулиас...
Монгол Улсын Авлигын эсрэг хуулиас...
253
253
2026/08/31
Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмээс...
Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмээс...
253
253
2026/08/31
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
253
253
2026/08/31
COP17 хурлын аюулгүй байдлыг хангах ажиллагаанд Интерпол хамтран оролцлоо
COP17 хурлын аюулгүй байдлыг хангах ажиллагаанд Интерпол хамтран оролцлоо
253
253
2026/08/31
"Байшин барьж өгнө" гэж хэлээд 58 сая төгрөгийг нь залилжээ
253
253
2026/08/31
Цагдаагийн байгууллагаас энэ оны 08 дугаар сарын 27-ны өдөр 31 хэргийг нөхөн илрүүллээ
Цагдаагийн байгууллагаас энэ оны 08 дугаар сарын 27-ны өдөр 31 хэргийг нөхөн илрүүллээ
253
253
2026/08/31
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
253
253
2026/08/31
Хоногийн хугацаанд залилах төрлийн 15 гэмт хэрэг бүртгэгдэж, шалгалтын ажиллагааг эхлүүллээ

“Гудамж хяналт
“Гудамж хяналт" хэсэгчилсэн арга хэмжээг зохион байгуулан гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлж байна
253
253
2026/08/31
Хоногийн хугацаанд архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бусдын амгалан тайван байдлыг алдагдуулсан 95 иргэнийг түр саатууллаа
Хоногийн хугацаанд архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бусдын амгалан тайван байдлыг алдагдуулсан 95 иргэнийг түр саатууллаа
253
253
2026/08/31
Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмээс...
Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмээс...
253
253
2026/08/31
Цахим орчинд хувийн мэдээллээ хэнтэй ч бүү хуваалц!
Цахим орчинд хувийн мэдээллээ хэнтэй ч бүү хуваалц!
253
253
2026/08/31
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2026/08/25
Монгол Улсын Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулиас...
Монгол Улсын Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулиас...
253
253
2026/08/25
Архидан согтуурсан үедээ бусдын хоолойг зүсэж, зугтжээ
Архидан согтуурсан үедээ бусдын хоолойг зүсэж, зугтжээ
253
253
2026/08/25
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2026/08/25
СОР17 хурлын зочид, төлөөлөгчид “Нүүдэлчин” фестивальд оролцлоо
СОР17 хурлын зочид, төлөөлөгчид “Нүүдэлчин” фестивальд оролцлоо
253
253
2026/08/25
Монгол Улсын Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулиас...
Монгол Улсын Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулиас...
253
253
2026/08/25
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас..
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас..
253
253
2026/08/25
“Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивалийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна
“Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивалийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна
253
253
2026/08/25
Монгол Улсын Үндсэн хуулиас...
Монгол Улсын Үндсэн хуулиас...
253
253
2026/08/25
Өнхөрч байсан машиныг зогсоох гэж байгаад мөргүүлж бэртжээ
Өнхөрч байсан машиныг зогсоох гэж байгаад мөргүүлж бэртжээ
253
253
2026/08/25
Зочид буудлуудын орчимд цагдаагийн алба хаагчид хамгаалалтын үүрэг гүйцэтгэж байна
Зочид буудлуудын орчимд цагдаагийн алба хаагчид хамгаалалтын үүрэг гүйцэтгэж байна
253
253
2026/08/25
Турк улсын сургагч багш нар алба хаагчдад мэргэшүүлэх сургалт орж байна
Турк улсын сургагч багш нар алба хаагчдад мэргэшүүлэх сургалт орж байна
0
394
2026/09/07
“Ерөө” голын усыг бохирдуулсан зөрчлийг илрүүллээ
“Ерөө” голын усыг бохирдуулсан зөрчлийг илрүүллээ
0
301
2026/09/02
Бүс нутгийн дээд хэмжээний уулзалт, сургалт амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө
Бүс нутгийн дээд хэмжээний уулзалт, сургалт амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө
0
504
2026/09/02
“Хүүхэд хамгаалагч цагдаа” төсөл хэрэгжиж эхэллээ
“Хүүхэд хамгаалагч цагдаа” төсөл хэрэгжиж эхэллээ
0
683
2026/08/31
Цахим орчин дахь хүүхдийн бэлгийн мөлжлөг, хүчирхийлэлтэй тэмцэх асуудлаарх бүс нутгийн дээд хэмжээний уулзалт, сургалт болж байна
Цахим орчин дахь хүүхдийн бэлгийн мөлжлөг, хүчирхийлэлтэй тэмцэх асуудлаарх бүс нутгийн дээд хэмжээний уулзалт, сургалт болж байна
0
528
2026/08/31
Хоногийн хугацаанд архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бусдын амгалан тайван байдлыг алдагдуулсан 81 иргэнийг түр саатууллаа
Хоногийн хугацаанд архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бусдын амгалан тайван байдлыг алдагдуулсан 81 иргэнийг түр саатууллаа
0
328
2026/08/31
Монгол Улсын Авлигын эсрэг хуулиас...
Монгол Улсын Авлигын эсрэг хуулиас...
0
320
2026/08/31
Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмээс...
Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмээс...
0
312
2026/08/31
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
0
324
2026/08/31
COP17 хурлын аюулгүй байдлыг хангах ажиллагаанд Интерпол хамтран оролцлоо
COP17 хурлын аюулгүй байдлыг хангах ажиллагаанд Интерпол хамтран оролцлоо
0
324
2026/08/31
Түгээмэл асуулт хариулт
Холбоо барих
Чат бичих
Facebook холбоос