“Эль” эмнэлгийн зочид төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
2025-06-24 20:26:03
75

Бүгд Найрамдах Солонгос Улсын “Эль” эмнэлгийн гүйцэтгэх захирал Чу Ги Чол тэргүүтэй зочид төлөөлөгчдийг өнөөдөр /2025.06.24/ Цагдаагийн ерөнхий газарт хүлээн авч уулзлаа.
Уулзалтад Цагдаагийн ерөнхий газрын Захиргааны удирдлагын газрын дарга, цагдаагийн хурандаа С.Тайван оролцож, хоёр байгууллагын хамтын ажиллагааны хүрээ, цаашдын хамтран ажиллах боломж, чиглэлийн талаар харилцан санал солилцож, цагдаа, дотоодын цэргийн алба хаагчдын эрүүл мэндийг дэмжих, мөн эрүүл мэндийн үйлчилгээ авах бололцоог өргөжүүлэх талаар ярилцсан юм.