Залуу манлайлагч мөрдөгч, удирдах албан тушаалтан бэлтгэх төсөл үргэлжилж байна

Цагдаагийн байгууллагаас хувь хүний мэдлэг, сэтгэлгээ, харилцаа, манлайллын ур чадварыг хөгжүүлэх замаар байгууллагын үр ашигтай үйл ажиллагааг хангаж, ёс зүйтэй, хүний эрхийг хүндэтгэн ажиллах чадвартай, оновчтой шийдвэр гаргах удирдагчийг бэлтгэх зорилгоор Залуу манлайлагч мөрдөгч, удирдах албан тушаалтан бэлтгэх төслийг хэрэгжүүлж байгаа юм.
Уг төслийн гуравдугаар шатанд шалгарсан 51 алба хаагчийн сургалт Дотоод хэргийн их сургуульд зохион байгуулагдаж байна. Сургалт “Хөнгөн төрлийн гэмт хэргийг шуурхай шийдвэрлэх ажиллагаа, анхаарах асуудал”, “Цагдаагийн байгууллагын стратеги зорилт, хөгжлийн чиг хандлага”, “Шинэ төрлийн гэмт хэргийг илрүүлэх аргачлал, анхаарах асуудал”, “Шинэ төрлийн гэмт хэргийг илрүүлэх аргачлал, анхаарах асуудал”, “Мөрдөн шалгах ажиллагаанд анхаарах асуудал, нотлох ажиллагаа” сэдвийн хүрээнд үргэлжилж байна.
Төсөлд хамрагдаж буй нийт алба хаагч нартаа амжилт хүсье.