ЗАСГИЙН ГАЗРЫН ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ СУУРЬ МЭДЛЭГ ОЛГОХ СУРГАЛТАД АЛБА ХААГЧДЫГ ХАМРУУЛАВ
Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2025 оны А/08 дугаар тушаалаар баталсан “Хууль зүй, дотоод хэргийн салбарын төсвийн ерөнхийлөн захирагчийн 2025 оны худалдан авах ажиллагааны төлөвлөгөө”-нд тусгагдсан хөрөнгө оруулалт, урсгал төсөв, орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалт, орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө, сангийн хөрөнгө, зээл тусламж, хандивын хөрөнгө, бусад эх үүсвэрээр худалдан авах бараа, ажил, үйлчилгээний гүйцэтгэгч, бэлтгэн нийлүүлэгчийг сонгон шалгаруулах тендерийн үнэлгээний хороо, ажлын хэсэгт ажиллах алба хаагч болон байгууллагын захиалгаар суралцуулах хүсэлт ирүүлсэн алба хаагчдыг Засгийн газрын худалдан авах ажиллагааны суурь мэдлэг олгох сургалтад 2025 оны эхний 6 сарын байдлаар нийт 25 алба хаагчийг хаагчдыг хамруулж А3 сертификат олгох ажлын зохион байгуулж ажиллаа. .
(Дэлгэрэнгүй мэдээлэл: Цагдаагийн ерөнхий газрын Санхүү, ар талын албаны Хангамжийн хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн ахмад Б.Далайцэрэн. Хаяг, утас: Чингэлтэй дүүрэг 4 хороо, Цагдаагийн Ерөнхий газар 603 тоо, утас 70191056)