Алба хаагчдад томилолтын хуудас гардуулан ажил мэргэжлийн чиг баримжаа олгох сургалтад хамруулж байна

Дотоод хэргийн их сургуулийн Цагдаагийн сургуулийг 2025 онд “Цагдаа судлал”, “Аюулгүй байдал-Дотоодын цэрэг” мэргэжлээр төгссөн алба хаагчдыг Цагдаагийн ерөнхий газрын дарга, Дотоодын цэргийн командлагчийн тушаалаар ажлын байр /албан тушаал/-нд томилсон томилолтын хуудас гардуулах үйл ажиллагаа өнөөдөр /2025.06.23/ Дотоод хэргийн их сургуульд боллоо.
Энэхүү арга хэмжээнд Цагдаагийн ерөнхий газрын Хүний нөөцийн хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа А.Мөнхцэцэг оролцож, 225 алба хаагчид томилолтын хуудас гардуулан өгөв.
Үргэлжлүүлэн шинээр томилогдсон алба хаагчдад байгууллагын үйл ажиллагаа, чиг үүрэг, албаны онцлог, түүхэн уламжлалаас танилцуулах, ажил албандаа хандах эерэг хандлага, мэргэжлийн алдаа дутагдал гаргах, сахилга, ёс зүйн зөрчилд холбогдохоос урьдчилан сэргийлэх, мэдвэл зохих эрх зүйн актудын талаар ойлголт өгөх зорилгоор ажил мэргэжлийн чиг баримжаа олгох сургалтыг зохион байгуулж байна.
Та бүхэндээ баяр хүргэж, ажлын амжилт хүсье