en

БНХАУ-ын МАНСУУРУУЛАХ БОДИСОНД ХЯНАЛТ ТАВИХ ҮНДЭСНИЙ КОМИССЫН УДИРДЛАГУУД ЦЕГ-т УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2014-10-07 00:00:00
3223

БНХАУ-ын мансууруулах бодисонд хяналт  тавих үндэсний комиссын нарийн бичгийн дарга, НАХЯ-ны мансууруулах бодисонд хяналт тавих товчооны Ерөнхий захирал ноён Лию Юэжин тэргүүтэй төлөөлөгчид  монгол улсад ажлын айлчлал хийж, Хууль зүйн яамны Төрийн нарийн бичгийн дарга, Цагдаагийн Ерөнхий газар, Гаалийн Ерөнхий газрын удирдлагуудтай уулзаж, хоёр улсын хар тамхи мансууруулах бодистой холбоотой гэмт хэргийн нөхцөл байдлын талаар хэрхэн хамтарч ажиллах  талаар уулзалт, хэлэлцүүлэг зохион байгуулж санал солилцож байна.  

2014-10-06 нд Цагдаагийн Ерөнхий газарт зохион байгуулсан уулзалтанд хятадын талаас төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд БНХАУ-ын НАХЯ-ны Мансууруулах бодисонд хяналт тавих товчооны дарга ноён Юу Хайбин, дэд дарга Ван Хон Пэн, тус товчооны ажилтан Вен Зи Ронг, ӨМӨЗО-ны НАХТэнхимийн мансууруулах бодисонд хяналт тавих тэнхимийн мансууруулах бодисонд хяналт тавих төвийн захирал Юу Хай, БНХАУ-ын ӨМӨЗО-ны Гансү бүс нутгийн НАХТэнхимийн дэд дарга Цао Ийхон  нар оролцлоо.

Монголын талаас ЦЕГ-ын газрын дарга, Тэргүүн комиссар С.Баатаржав,  Тэргүүн дэд дарга, дэд комиссар Ж.Ганбаатар, ЦЕГ-ын Гэмт хэрэгтэй тэмцэх газрын дарга туслах комиссар Д.Батжаргал, Зохион байгуулалттай тэмцэх газрын дарга цагдаагийн хурандаа Б.Амгаланбаатар, ЦЕГ-ын Гадаад харилцааны хэлтсийн дарга Ж.Эрдэнэболд болон албаны бусад хүмүүс байлцлаа.

Уулзалтын үеэр Цагдаагийн Ерөнхий газрын дарга С.Баатаржав: БНХАУ-ын мансууруулах бодисонд хяналт тавих үндэсний комиссын нарийн бичгийн дарга бөгөөд Нийгмийг аюулаас хамгаалах яамны мансууруулах бодисонд хяналт тавих товчооны ерөнхий захирал, ноён Лию Юэжин таньд болон хүрэлцэн ирсэн төлөөлөгч та бүхнийг манай оронд тавтай саатан морилохыг хүсье. Манай хоёр улс эртнээс нааш түүхэн харилцаатай,  зэрэгцэн оршиж буй найрсаг хөршүүд юм. 

Дэлхий нийтээр даяарчилагдан, мэдээлэл харилцааны технологи хурдацтай хөгжиж байгаа өнөө цаг үед нийгмийн үзэгдэл болох гэмт явдал мөн адил улсаас улс дамжин таран түгэж байна. Үүний нэг хэлбэр хар тамхи, мансууруулах бодисын хууль бус хэрэглээ, эргэлт нь олон улс үндэстэн дамжин тархаж байгаа нь манай хоёр улс төдийгүй бүс нутаг, цаашлаад дэлхийн нийтийн тулгамдсан асуудал болж байна.

Ийм цаг үед энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх асуудалд анхаарал хандуулан хоёр улсын хооронд тулгамдаж буй асуудлуудын талаар ноён Лию Юэжин таньтай уулзаж ярилцах завшаан тохиосонд баяртай байна. Мөн энэ үеэр Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга Ц.Энхтүвшин БНХАУ-д ажлын айлчлал хийж байгаа билээ.

 

Манай хоёр орны хувьд урьд нь

-       1989 онд БНМАУ, БНХАУ-ын хооронд иргэний болон эрүүгийн хэргийн талаар эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх тухай гэрээ, 

-       1998 онд МУ-ын талаас ЦЕГ, БНХАУ-ын талаас НАХЯам хоорондын хамтын ажиллагааны хэлэлцээр,

-       мөн 2011 онд гэмт хэрэгтэй тэмцэх талаар хамтран ажиллах тухай МУ-ын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрүүдэд хар тамхи, мансууруулах эм бэлдмэл, сэтгэцэт нөлөөлөх бодис болон  химийн анхдагч зүйлийн хууль бус худалдаатай тэмцэх чиглэлээр хамтран ажиллах хэлэлцээрүүд байгуулан ажиллаж байсан туршлагууд байгааг цохон тэмдэглэх нь зүйтэй юм.

 

Мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус нийлүүлэлт Монгол Улсад үндсэндээ 3 замаар явагдаж байна. Энэ нь хил залгаа БНХАУ, ОХУ болон зүүн өмнөд Азийн улс орнуудаас кокайн, героин, сентитик бодисуудыг хилээр хууль бусаар нэвтрүүлэх, зарж борлуулах, дамжин өнгөрүүлэх, нөгөө нь манай орны нутаг дэвсгэрт мансууруулах бодис агуулсан ургамал их хэмжээгээр ургаж байгаа нь хүүхэд, залуучуудын дунд түүж, боловсруулан хэрэглэх,  мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисын нийлүүлэлтийн гол эх сурвалж нь болж дотоодын нөхцөл байдлыг хүндрүүлж буй  явдал юм.

Бүс нутгийн хэмжээнд мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэг, холбогдогчийн тоо, хураагдаж байгаа бодисын хэмжээ жил бүр нэмэгдэж, синтетик төрлийн мансууруулах бодис хууль бус зах зээлд өргөн нэвтэрч, улмаар  манай улсын иргэдээс энэ төрлийн гэмт хэрэгт холбогдох хандлага нэмэгдэж байгаа нь иргэдийн эрүүл мэнд, аюулгүй байдалд бодит заналхийлэл учирч байна.

Хар тамхи, мансууруулах бодисын хууль бус наймаа эрхэлдэг гэмт бүлэглэлүүдийн үйл ажиллагаа идэвхжиж  улмаар манай улсын иргэдээс энэ төрлийн гэмт хэрэгт холбогдон шалгагдаж байгаа нь бодит аюулыг харуулж  байна.

Хар тамхи, мансууруулах бодис тээвэрлэх, гадаадын гэмт бүлэглэлд элсэх, олон улсын хил дамнуулан тээвэрлэлт хийх, бусдыг  тээвэрлэлтэд зуучлах, элсүүлэх гэмт хэрэг сүүлийн жилүүдэд огцом өсч, Зүүн Өмнөд Ази, БНХАУ, Малайз  зэрэгт манай улсын цөөнгүй иргэд хар тамхины тээвэрлэлт хийсэн хэргээр баригдан шалгагдсанд анхаарал хандуулж байна.

 1998 оноос хойш хар тамхи, мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэгт гадаад улс оронд ял шийтгэгдсэн болон шалгагдсан манай улсын  нийт 71 иргэнээс 46 буюу 67%нь БНХАУ-д шалгагдсан байгаа нь манай хоёр улс энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх ажлыг улам эрчимжүүлэх, харилцан туршлага солилцох, алба, ажилтнуудаа сургаж дадлагажуулах, мэдээ,  мэдээллийн урсгалыг солилцох арга, технологийг боловсронгуй болгох нэн тэргүүний шаардлага  байна.

Дээрх тулгамдаж буй асуудлуудыг цаашид хэрхэн шийдвэрлэхэд та бидний энэхүү уулзалт, ярилцлага тодорхой үр дүн өгнө гэдэгт найдаж байна” гэж хэллээ.  Хятадын тал энэ асуудлуудад анхаарлаа хандуулж, цаашид энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хамтарч ажиллахаа мэдэгдсэн юмаа.

 

 

 

 

ШИНЭ МЭДЭЭ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
0
92
2026/10/23
Монгол Улсын Зөвшөөрөл, мэдэгдлийн тухай хуулийн 8.2 дугаар зүйл...
Монгол Улсын Зөвшөөрөл, мэдэгдлийн тухай хуулийн 8.2 дугаар зүйл...
0
89
2026/10/23
Хууль сахиулах үйл ажиллагаанд хүний эрх, жендэрийн тэгш байдал, авлигын эсрэг үйл ажиллагааг дэмжих төслийн хоёрдугаар үе шат амжилттай хэрэгжиж өндөрлөлөө
Хууль сахиулах үйл ажиллагаанд хүний эрх, жендэрийн тэгш байдал, авлигын эсрэг үйл ажиллагааг дэмжих төслийн хоёрдугаар үе шат амжилттай хэрэгжиж өндөрлөлөө
253
253
2026/10/22
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2026/10/22
Монгол Улсын Хөрөнгө оруулалтын тухай хуулиас...
Монгол Улсын Хөрөнгө оруулалтын тухай хуулиас...
253
253
2026/10/22
Дэлхийн ёс зүйн өдрийн мэнд хүргэе
Дэлхийн ёс зүйн өдрийн мэнд хүргэе
253
253
2026/10/22
Удирдах албан тушаалд шинээр дэвшин томилогдсон алба хаагчдыг мэргэшүүлэх сургалт эхэллээ
Удирдах албан тушаалд шинээр дэвшин томилогдсон алба хаагчдыг мэргэшүүлэх сургалт эхэллээ
253
253
2026/10/22
Хиймэл оюунд суурилсан залилангаас урьдчилан сэргийлэх нөлөөллийн аян эхэллээ
Хиймэл оюунд суурилсан залилангаас урьдчилан сэргийлэх нөлөөллийн аян эхэллээ
253
253
2026/10/21
Хоногийн хугацаанд 780 зөрчлийн шинжтэй дуудлага, мэдээлэл бүртгэгдэн шалгагдаж байна
Хоногийн хугацаанд 780 зөрчлийн шинжтэй дуудлага, мэдээлэл бүртгэгдэн шалгагдаж байна
253
253
2026/10/22
Монгол Улсын Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулиас...
Монгол Улсын Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулиас...
253
253
2026/10/22
"Вангуард" төслийн хүрээнд Интерполын Азийн бүс нутгууд дунд "DEEPFAKES" аян эхэллээ
253
253
2026/10/22
Орон сууц худалдан авахаар 110 сая төгрөг шилжүүлж, залилуулжээ
Орон сууц худалдан авахаар 110 сая төгрөг шилжүүлж, залилуулжээ
253
253
2026/10/22
Алба хаагчдыг давтан мэргэшүүлэх сургалт эхэллээ
Алба хаагчдыг давтан мэргэшүүлэх сургалт эхэллээ
253
253
2026/10/22
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2026/10/20
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
253
253
2026/10/20
Хулгайлах гэмт хэрэг үйлдэж байсан бүлэг этгээдүүдийг үйлдэл дээр нь илрүүлж, таслан зогсоолоо
Хулгайлах гэмт хэрэг үйлдэж байсан бүлэг этгээдүүдийг үйлдэл дээр нь илрүүлж, таслан зогсоолоо
253
253
2026/10/20
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2026/10/20
Монгол Улсын Үндсэн хуулиас...
Монгол Улсын Үндсэн хуулиас...
253
253
2026/10/20
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2026/10/14
Монгол Улсын Хүүхэд хамгааллын тухай хуулиас...
Монгол Улсын Хүүхэд хамгааллын тухай хуулиас...
253
253
2026/10/14
Монгол Улсад бүртгэлгүй 5 ширхэг галт зэвсгийг худалдан борлуулах гэж байсан хэргийг илрүүллээ
Монгол Улсад бүртгэлгүй 5 ширхэг галт зэвсгийг худалдан борлуулах гэж байсан хэргийг илрүүллээ
253
253
2026/10/14
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2026/10/14
Монгол Улсын Эрүүгийн хуулиас...
Монгол Улсын Эрүүгийн хуулиас...
253
253
2026/10/14
Сүүлийн 5 сарын байдлаар суурьшлын бүсэд баавгай нэвтэрсэн талаарх 84 тохиолдол бүртгэгдлээ
Сүүлийн 5 сарын байдлаар суурьшлын бүсэд баавгай нэвтэрсэн талаарх 84 тохиолдол бүртгэгдлээ
253
253
2026/10/14
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 79 этгээдийг илрүүлж, зам тээврийн осол, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийллээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 79 этгээдийг илрүүлж, зам тээврийн осол, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийллээ
253
253
2026/10/14
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
253
253
2026/10/14
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
253
253
2026/10/14
Худал мэдээлэл түгээсэн иргэнд хариуцлага тооцлоо
Худал мэдээлэл түгээсэн иргэнд хариуцлага тооцлоо
253
253
2026/10/14
Алба хаагчид 22 мянга гаруй мод тарилаа
Алба хаагчид 22 мянга гаруй мод тарилаа
253
253
2026/10/14
Эрүүгийн хуулиас...
Эрүүгийн хуулиас...
253
253
2026/10/14
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
0
92
2026/10/23
Монгол Улсын Зөвшөөрөл, мэдэгдлийн тухай хуулийн 8.2 дугаар зүйл...
Монгол Улсын Зөвшөөрөл, мэдэгдлийн тухай хуулийн 8.2 дугаар зүйл...
0
89
2026/10/23
Хууль сахиулах үйл ажиллагаанд хүний эрх, жендэрийн тэгш байдал, авлигын эсрэг үйл ажиллагааг дэмжих төслийн хоёрдугаар үе шат амжилттай хэрэгжиж өндөрлөлөө
Хууль сахиулах үйл ажиллагаанд хүний эрх, жендэрийн тэгш байдал, авлигын эсрэг үйл ажиллагааг дэмжих төслийн хоёрдугаар үе шат амжилттай хэрэгжиж өндөрлөлөө
0
136
2026/10/22
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
0
160
2026/10/22
Монгол Улсын Хөрөнгө оруулалтын тухай хуулиас...
Монгол Улсын Хөрөнгө оруулалтын тухай хуулиас...
0
136
2026/10/22
Дэлхийн ёс зүйн өдрийн мэнд хүргэе
Дэлхийн ёс зүйн өдрийн мэнд хүргэе
0
122
2026/10/22
Удирдах албан тушаалд шинээр дэвшин томилогдсон алба хаагчдыг мэргэшүүлэх сургалт эхэллээ
Удирдах албан тушаалд шинээр дэвшин томилогдсон алба хаагчдыг мэргэшүүлэх сургалт эхэллээ
0
129
2026/10/22
Хиймэл оюунд суурилсан залилангаас урьдчилан сэргийлэх нөлөөллийн аян эхэллээ
Хиймэл оюунд суурилсан залилангаас урьдчилан сэргийлэх нөлөөллийн аян эхэллээ
0
545
2026/10/21
Хоногийн хугацаанд 780 зөрчлийн шинжтэй дуудлага, мэдээлэл бүртгэгдэн шалгагдаж байна
Хоногийн хугацаанд 780 зөрчлийн шинжтэй дуудлага, мэдээлэл бүртгэгдэн шалгагдаж байна
0
148
2026/10/22
Монгол Улсын Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулиас...
Монгол Улсын Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулиас...
0
140
2026/10/22
Түгээмэл асуулт хариулт
Холбоо барих
Чат бичих
Facebook холбоос