en

Г.АРСЛАНХУЯГ: КАМЕРЖУУЛАХ АЖИЛД ОРОЛЦОГЧ АЙМАГ, ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГА НАР ХУУЛИА ХЭРЭГЖҮҮЛЭХГҮЙ БАЙНА

2025-09-06 18:26:00
1004

Гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, илрүүлэхэд камерын хяналт чухал хэрэгсэл болоод байгаа билээ. Гэтэл орон нутгийн удирдлага хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэхгүй, камержуулах ажилд хойрго хандаж байгаа аж. ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх албаны дарга, цагдаагийн хурандаа Г.Арсланхуягтай энэ талаар ярилцлаа.  

-Цагдаагийн байгууллагаас хэрэгжүүлж буй “Ногоон бүс” төсөл уг нь иргэдэд ихээхэн ач холбогдолтой гэж үздэг хүний нэг нь би. Камер суурилуулж, хяналтын төв байгуулах ажлын хэрэгжилт ямар байгаа бол?

-Цагдаагийн байгууллага иргэний эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, амар тайван амьдрах орчныг бүрдүүлэх ажлын хүрээнд камержуулах ажлыг өнгөрсөн онуудад үе шаттаа зохион байгуулж ирсэн. Камержуулах ажлын эхлэлийг Чингэлтэй дүүргийн Засаг даргын тамгийн газар, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажилыг зохицуулах зөвлөлтөй хамтран дүүргийн нутаг дэвсгэрийг камерын бүрэн хяналттай “Ногоон бүс” төслийг амжилттай хэрэгжүүлсэн. Ингэснээр тухайн хороодын нутаг дэвсгэрээс ирэх дуудлага, мэдээлэл 41.4 хувиар буурч, хэргийн илрүүлэлт 40 хувиар өссөн сайн жишээ болсон. Мөн дүүрэгт камер ашиглалтын анхны “дэд төв”-ийг байгуулсан.  Дараагийн шатанд бид улсын хэмжээнд хуулийн хүрээнд аж ахуйн нэгжийн үүрэг, оролцоо дэмжлэгтэй гадна орчинд 80 мянга гаруй хяналтын камерыг байршуулах ажлыг зохион байгуулж “Ногоон бүс” төслийг дараагийн түвшинд хүргэсэн.

- Улсын хэмжээнд суурилуулж байгаа камерууд стандартад нийцэж байгаа юу?

-Өнгөрсөн 20 жил камержуулах ажил нэгдсэн бодлого, төлөвлөлтгүй, ашиглалт, засвар, үйлчилгээний зардал шийдвэрлэхгүй, мэдээлэл хариуцагч нь тодорхойгүй хэрэгжиж ирсэн. Цагдаагийн байгууллага гэмт хэрэгтэй тэмцэх чиг үүргийнхээ хүрээнд хариуцаж байсан гэхэд болно. 2019 оноос хууль эрх зүйн орчин бий болж одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа MNS6423:2019 стандартыг боловсруулж батлуулж, улсын хэмжээнд мөрдөж ажиллаж байна.

-Камержуулах ажил цагдаагийн байгууллагын үндсэн үүрэг уг нь биш биз дээ. Хуулиар хэн, ямар үүрэг оролцоотой байхыг тусгаж өгсөн байх

-Орон нутгийн Иргэлийн төлөөлөгчдийн хурал, Засаг дарга нар иргэдийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр нийтийн эзэмшлийн гудамж, зам, талбайн камержуулалтын санхүүжилтийг батлах, камержуулалтын ажлыг хэрэгжүүлэх үүрэгтэй. Тодруулбал гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 28.1.15-д зааснаар  “иргэдийн аюулгүй байдлыг хангах зорилгоор нийтийн эзэмшлийн гудамж, талбайд байршуулан ашиглаж байгаа дүрс бичлэгийн техник, хэрэгслийн бүрэн бүтэн байдал, хадгалалтын аюулгүй байдал, хэвийн ажиллах нөхцөл, боломжийг байнгын бүрдүүлж, арчлан хамгаалах, шаардагдах зардлыг хариуцах” нь нутгийн захиргааны байгууллагын үүрэг  гэж тодорхойлсон байдаг.

Цагдаагийн байгууллагаас аймаг, дүүргийн Засаг дарга нарт хариуцсан нутаг дэвсгэрийн гэмт хэрэг, зөрчил ихээр гардаг, гарч болзошгүй эмзэг цэгүүдийн судалгаа, камержуулалтын ажлын олон улсын сайн туршлага, урьдчилан сэргийлэх ажлын чанар үр дүнгийн төсөөлөл, гүйцэтгэлийн ажлын техник эдийн засгийн тооцоо судалгаа гаргах өгөх, төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудад сургалт оруулах зэрэг байдлаар хамтран ажиллаж бүхий л мэдээллээр хангаж мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлж ажиллаж байгаа хэдий ч үр дүн гарахгүй байна.

Тухайлбал, хуулиар зохицуулагдсан батлан хэрэгжүүлэх ёстой төсөв, хөрөнгийг шийдвэрлэхгүй, шийдвэрлэгдсэн төсөв, хөрөнгийн зарцуулалт зохицуулалт нь Монгол улсын “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогоор тодорхойлогдсон гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох цогц арга хэмжээний шаардлагад нийцэхгүй, ажил хариуцсан албан тушаалтанууд нь мөн энэ ажлын чиглэлээр ойлголт, ажлын гүйцэтгэл муу зэрэг шалтгаанаар энэ ажлын хэрэгжилт орон нутагт хангалтгүй явагдаж байна.

- Камержуулах ажлын төсвийг хэрхэн тооцож, төлөвлөх ёстой вэ?

-Төсөв хөрөнгийг шийдвэрлэхдээ камержуулалтын цэгт байрлуулах хэдэн камер, камерын нэгж үнээр тооцож төсөвлөдөж байгаа нь буруу. Олон улсын жишигт камержуулах ажлын төсвийг тооцохдоо камерын үнэд  дэд бүтцийн, систем, программ хангамжийн лицензийн, тоног төхөөрөмжийн, суурилуулалтын гээд олон зардлыг багтааж төсөвлөдөг. Өөрөөр хэлбэл, нэг камерыг гудамж, зам, талбайд суурилуулж хяналтын төвд холбож ажиллуулах хүртэл дунджаар 5.3 сая төгрөг болдог.
Камер хэвийн, найдвартай ажиллах үндсэн суурь нь дэд бүтэц (шилэн кабель), ашиглалтын зардлыг заавал тусгаж хэрэгжүүлэх нь чухал. Камержуулах ажлыг улсын бодлого стандартын хүрээнд зөв төлөллөлт, шийдлээр анхнаасаа үе шаттай хэрэгжүүлэх ёстой.  

Өөрөөр хэлбэл, камержуулах ажил нь их төсөв, хөрөнгө шаардсан зардал өндөртэй ажил хэдий ч нөгөө талаар иргэдийн эд хөрөнгө амь нас, болзошгүй эрсдэлээс хамгаалах том хэрэгсэл, дэлхийн улс орнуудын аюулгүй байдлын чиг хандлага хяналтын систем, камераар тодорхойлогдож байна. 

-Улсын төсвийн хөрөнгө оруулалтаас гадна төр-хувийн хэвшлийн түншлэл, хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх боломж бий биз дээ?

-Цагдаагийн байгууллагаас мэдээлэл холбоо, сүлжээний дэд бүтцийн үйлчилгээ үзүүлэгч болон мэдээллийн технологийн чиглэлийн байгууллагуудтай хамтран аймаг, дүүргийн баг, хороодыг камержуулах ажлыг хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх тооцооллыг хийж аймаг, дүүргийн Засаг дарга нарт танилцуулаад байна.
Камержуулалтын ажлыг зөвхөн улсын төсвийн хөрөнгөөр худалдан авах ажиллагааг хэрэгжүүлэхээс гадна, төр–хувийн хэвшлийн хамтын ажиллагааны төслөөр хэрэгжүүлэх эрх зүйн орчин байгаа.

Эх сурвалж: Өнөөдөр сонин

ШИНЭ МЭДЭЭ
ЗАСГИЙН ГАЗРЫН ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ СУУРЬ МЭДЛЭГ ОЛГОХ СУРГАЛТАД АЛБА ХААГЧДЫГ ХАМРУУЛАВ
ЗАСГИЙН ГАЗРЫН ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ СУУРЬ МЭДЛЭГ ОЛГОХ СУРГАЛТАД АЛБА ХААГЧДЫГ ХАМРУУЛАВ
0
83
2026/09/30
Тендерийн ерөнхий болон тусгай шаардлагын талаар
Тендерийн ерөнхий болон тусгай шаардлагын талаар
0
77
2026/09/30
Завхан аймгийн цагдаагийн газрын барилга
Завхан аймгийн цагдаагийн газрын барилга
253
253
2026/09/29
Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргатай уулзалт зохион байгууллаа
Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргатай уулзалт зохион байгууллаа
253
253
2026/09/29
Санхүү, ар талын албаны данс бүртгэлтэй газрын мэдээлэл
Санхүү, ар талын албаны данс бүртгэлтэй газрын мэдээлэл
253
253
2026/09/29
Санхүүгийн хяналт шалгалт хийсэн талаар
Санхүүгийн хяналт шалгалт хийсэн талаар
253
253
2026/09/29
Нисгэгчгүй нисэх төхөөрөмж ашиглах сургалт зохион байгуулж байна
Нисгэгчгүй нисэх төхөөрөмж ашиглах сургалт зохион байгуулж байна
253
253
2026/09/29
Иргэдээс 2026 оны 3 дугаар улиралд цагдаа, дотоодын  цэргийн анги, байгууллагын удирдах албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлын шийдвэрлэлт
Иргэдээс 2026 оны 3 дугаар улиралд цагдаа, дотоодын цэргийн анги, байгууллагын удирдах албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлын шийдвэрлэлт
253
253
2026/09/29
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2026/09/29
Гэрч хохирогчийг хамгаалах тухай хуулиас...
Гэрч хохирогчийг хамгаалах тухай хуулиас...
253
253
2026/09/29
Зөрчлийн шинжтэй 146 үйлдлийг илрүүллээ
Зөрчлийн шинжтэй 146 үйлдлийг илрүүллээ
253
253
2026/09/28
Цагдаагийн Ерөнхий газрын дотоод хяналт-Аюулгүй байдлын газраас 2026 оны 05 дугаар сарын байдлаар хийсэн хяналт шалгалтын товч мэдээлэл
Цагдаагийн Ерөнхий газрын дотоод хяналт-Аюулгүй байдлын газраас 2026 оны 05 дугаар сарын байдлаар хийсэн хяналт шалгалтын товч мэдээлэл
253
253
2026/09/28
Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын хэмжээнд 2026 оны III улиралд дотоод аудитын чиглэлээр хэрэгжүүлсэн ажлын тайлан
Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын хэмжээнд 2026 оны III улиралд дотоод аудитын чиглэлээр хэрэгжүүлсэн ажлын тайлан
253
253
2026/09/25
Санал худалдан авалтын эсрэг хуулийн төсөлд саналаа ирүүлнэ үү.
Санал худалдан авалтын эсрэг хуулийн төсөлд саналаа ирүүлнэ үү.
253
253
2026/09/25
Завхан аймгийн цагдаагийн газрын барилга
253
253
2026/09/25
Зөвшөөрөл эзэмшигчийн нэр, хаяг, салбар, төлөөлөгчийн газар, зөвшөөрөл олгосон болон зөвшөөрлийн хүчинтэй хугацаа
Зөвшөөрөл эзэмшигчийн нэр, хаяг, салбар, төлөөлөгчийн газар, зөвшөөрөл олгосон болон зөвшөөрлийн хүчинтэй хугацаа
253
253
2026/09/25
Олгосон, сунгасан, түдгэлзүүлсэн, сэргээсэн, хүчингүй болгосон зөвшөөрлийн талаарх мэдээлэл
Олгосон, сунгасан, түдгэлзүүлсэн, сэргээсэн, хүчингүй болгосон зөвшөөрлийн талаарх мэдээлэл
253
253
2026/09/25
Зөвшөөрөл олгох, сунгах, түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгох үндэслэл журам
Зөвшөөрөл олгох, сунгах, түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгох үндэслэл журам
253
253
2026/09/25
Миний мөр...
Миний мөр...
253
253
2026/09/24
Цагдаагийн байгууллагын захиалгаар гадаад улсын академи, их, дээд сургуулиудад суралцаж байгаа алба хаагч, суралцагчдын судалгаа
Цагдаагийн байгууллагын захиалгаар гадаад улсын академи, их, дээд сургуулиудад суралцаж байгаа алба хаагч, суралцагчдын судалгаа
253
253
2026/09/21
Гэр бүлийн хүчирхийлэл гэж юу вэ?
Гэр бүлийн хүчирхийлэл гэж юу вэ?
253
253
2026/09/21
Монгол Улсын Автотээврийн тухай хуулиас...
Монгол Улсын Автотээврийн тухай хуулиас...
253
253
2026/09/15
Мөрдөн шалгах албаны 80 жилийн ойн баярын арга хэмжээ боллоо
Мөрдөн шалгах албаны 80 жилийн ойн баярын арга хэмжээ боллоо
253
253
2026/09/15
"Гар утсаараа яриулаач" гэж бусдын утсыг авч зугтсан этгээдийг илрүүллээ
253
253
2026/09/15
Цагдаагийн ерөнхий газрын дарга, Дотоодын цэргийн командлагч, хошууч генерал Ж.Болд МЭНДЧИЛГЭЭ дэвшүүллээ
Цагдаагийн ерөнхий газрын дарга, Дотоодын цэргийн командлагч, хошууч генерал Ж.Болд МЭНДЧИЛГЭЭ дэвшүүллээ
253
253
2026/09/15
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2026/09/15
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
253
253
2026/09/15
“Малын хулгайг таслан зогсооё” арга хэмжээг зохион байгуулж байна
“Малын хулгайг таслан зогсооё” арга хэмжээг зохион байгуулж байна
253
253
2026/09/15
Залилах гэмт хэрэг үйлдэж, оргон зайлсан этгээдийг Монгол Улсад шилжүүлэн авчирлаа
Залилах гэмт хэрэг үйлдэж, оргон зайлсан этгээдийг Монгол Улсад шилжүүлэн авчирлаа
253
253
2026/09/15
Хохирогч таньж тогтоох Азийн бүсийн ажлын хэсгийн уулзалт боллоо
Хохирогч таньж тогтоох Азийн бүсийн ажлын хэсгийн уулзалт боллоо
253
253
2026/09/15
ЗАСГИЙН ГАЗРЫН ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ СУУРЬ МЭДЛЭГ ОЛГОХ СУРГАЛТАД АЛБА ХААГЧДЫГ ХАМРУУЛАВ
ЗАСГИЙН ГАЗРЫН ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ СУУРЬ МЭДЛЭГ ОЛГОХ СУРГАЛТАД АЛБА ХААГЧДЫГ ХАМРУУЛАВ
0
83
2026/09/30
Тендерийн ерөнхий болон тусгай шаардлагын талаар
Тендерийн ерөнхий болон тусгай шаардлагын талаар
0
77
2026/09/30
Завхан аймгийн цагдаагийн газрын барилга
Завхан аймгийн цагдаагийн газрын барилга
0
95
2026/09/29
Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргатай уулзалт зохион байгууллаа
Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргатай уулзалт зохион байгууллаа
0
103
2026/09/29
Санхүү, ар талын албаны данс бүртгэлтэй газрын мэдээлэл
Санхүү, ар талын албаны данс бүртгэлтэй газрын мэдээлэл
0
91
2026/09/29
Санхүүгийн хяналт шалгалт хийсэн талаар
Санхүүгийн хяналт шалгалт хийсэн талаар
0
98
2026/09/29
Нисгэгчгүй нисэх төхөөрөмж ашиглах сургалт зохион байгуулж байна
Нисгэгчгүй нисэх төхөөрөмж ашиглах сургалт зохион байгуулж байна
0
87
2026/09/29
Иргэдээс 2026 оны 3 дугаар улиралд цагдаа, дотоодын  цэргийн анги, байгууллагын удирдах албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлын шийдвэрлэлт
Иргэдээс 2026 оны 3 дугаар улиралд цагдаа, дотоодын цэргийн анги, байгууллагын удирдах албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлын шийдвэрлэлт
0
93
2026/09/29
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
0
77
2026/09/29
Гэрч хохирогчийг хамгаалах тухай хуулиас...
Гэрч хохирогчийг хамгаалах тухай хуулиас...
0
84
2026/09/29
Түгээмэл асуулт хариулт
Холбоо барих
Чат бичих
Facebook холбоос