"Би сэргийлэгч-2025" хээрийн сургалт боллоо
Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад цагдаа, дотоодын цэргийн байгууллагын үйл ажиллагааг таниулах, дадлага сургуулилт хийх, байгаль орчноо хамгаалах, эх орноороо бахархах үзэл хандлага, дадал төлөвшүүлэх зорилгоор өртөөчилсөн сургалтыг зохион байгууллаа.

Уг сургалт нь сурагчдад цахим орчинд үйлдэгдэх гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, хар тамхи, сэтгэцэд нөлөөт бодисын тухай ойлголт, түүний хор уршиг, хэргийн газрын үзлэг, Монгол орны амьтны тухай хууль тогтоомж зэрэг 8 сэдвээр, практик дээр суурилан өртөөчилж орсон юм.

Сургалтад Ерөнхий боловсролын 1-р сургуулийн 330 сурагч, 12 багшийн хамт оролцлоо.


Дэлгэрэнгүй мэдээлэл: Урьдчилан сэргийлэх албаны Хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Д.Будзаан.
Хаяг, утас: Чингэлтэй дүүрэг 4 хороо, Самбуугийн гудамж-18, Нийслэлийн цагдаагийн удирдах газрын 309 тоот, утас 99073888.
100 жил