Цагдаагийн хурандаа Б.Мөнх-Эрдэнэ: Алба хаагчдын шатлан дэвших тогтолцоог ил тод, шударга байлгаж, байгууллагын үнэт зүйл болох хүний нөөцөө тогтвор суурьшилтай ажиллуулахыг зорьж байна

2023-11-21 16:54:00
2071

“Монгол төрийн цагдаа” эмхэтгэлийн III улирлын “Дугаарын зочин” буландаа Цагдаагийн ерөнхий газрын Хүний нөөцийн хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Б.Мөнх-Эрдэнэтэй ярилцлаа.

Юуны өмнө танд “Хүний нөөцийн ажилтны өдөр”-ийн мэндийг хүргэе! Хүний нөөцийн ажил хариуцан ажиллаж буй цагдаа, дотоодын цэргийн байгууллагын нийт алба хаагч нартаа та мэндчилгээ дэвшүүлнэ үү.

Баярлалаа. Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 217 дугаар тогтоолын дагуу жил бүрийн 10 дугаар сарын 15-ны өдрийг “Хүний нөөцийн ажилтны өдөр” болгон тэмдэглэхээр шийдвэр гарснаас хойш Цагдаа, дотоодын цэргийн анги, байгууллага энэхүү тэмдэглэлт өдрийг 6 дахь жилдээ тэмдэглэж байна.

Монголын цагдаа, дотоодын цэргийн байгууллагын алба хаагч, ажилтнуудыг сонгон шалгаруулж, сургаж дадлагажуулах, ажил, албан тушаалд томилуулах, мэргэжил, мэргэшлийн түвшинг нь дээшлүүлэх чиг үүрэг бүхий хүндтэй бөгөөд хариуцлагатай ажил, албан тушаалд томилогдож, эрхэм үйл хэргийг бүтээлцэхэд мөр зэрэгцэн ажиллаж байгаа алба хаагчид, үе үеийн ахмад ажилтан нартаа “Хүний нөөцийн ажилтны өдөр”-ийн мэндийг хүргэж, цаашдын ажил хөдөлмөрт нь өндөр амжилт хүсье!

Цагдаа, дотоодын цэргийн анги, байгууллагын хүний нөөцийг хэрхэн бэхжүүлж байгаа бодлого, шийдвэрийн талаар ярилцлагаа эхэлье?

Цагдаа, дотоодын цэргийн байгууллага нь гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах, улсын онц чухал объектын хамгаалалтыг хуульд заасан бүрэн эрхийн хүрээнд хэрэгжүүлдэг төрийн цэргийн болон хууль сахиулах тусгайлсан чиг үүрэгтэй байгууллага юм. Энэ чиг үүргийг хэрэгжүүлэх, ард иргэдийнхээ амар тайван, аюулгүй байдлыг сахин хамгаалахад цагдаа, дотоодын цэргийн байгууллагын алба хаагч нь тусгайлсан шаардлага, шалгуурыг хангасан, мэргэшсэн байхыг шаарддаг билээ.

Цагдаа, дотоодын цэргийн байгууллага нь байгууллагын эрхэм зорилго, зорилт, чиг үүргийг хэрэгжүүлэхэд хүний нөөцийг төлөвлөх, сонгон шалгаруулах, бүрдүүлэх, бэлтгэх, оновчтой хуваарилах, тэдний нийгмийн баталгааг хангах, тогтвор суурьшилтай ажиллуулах зорилгоор Цагдаагийн ерөнхий газрын даргын 2020 оны А/199 дүгээр тушаалаар “Хүний нөөцийн бодлогын баримт бичиг”-ийг баталж, мөрдөн ажилладаг. Мөн цагдаа, дотоодын цэргийн байгууллагаас энэ онд “Алба хаагчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалж, менежментийн шинэлэг арга хэлбэрийг нэвтрүүлэн, чадварлаг хүний нөөцийг бүрдүүлнэ” гэх зорилтыг дэвшүүлж, зорилтоо хангах чиглэлээр нэлээдгүй ажил, арга хэмжээг хэрэгжүүлж байна.

Алба хаагчдыг тогтвор суурьшилтай ажиллуулахад юуг анхаарч байна вэ?

Бид алба хаагчдын шатлан дэвших тогтолцоог ил тод, шударга байлгаж, тэдний итгэл үнэмшлийг дэмжиж, байгууллагын үнэт зүйл болох хүний нөөцөө тогтвор суурьшилтай ажиллуулахыг зорин ажилладаг. Алба хаагч, байгууллагын эрэлт хэрэгцээг зохистой хослуулах, алба хаагчид сонголт хийх боломж, нөхцөлийг бүрдүүлэх, мэргэжлийн сургалтын чадамжид суурилсан сургалтын хөтөлбөр, төлөвлөгөөний дагуу сургалтыг зохион байгуулах, ил тод, тэгш, шударга, сургалт үр дүнтэй байх зарчмыг удирдлага болгодог билээ.

Алба хаагчийг тогтвор суурьшилтай ажиллуулахад тэдний нийгмийн баталгааг хангах нь томоохон байр суурийг эзэлдэг. Тиймээс алба хаагчдыг нийгмийн баталгааг хангах зорилгоор тэдний цалинг үе шаттай нэмэгдүүлэх, хөнгөлөлттэй нөхцөлөөр орон сууцжуулах, эрүүл мэндийн үзлэг шинжилгээнд хамруулах зэрэг олон төрлийн ажлуудыг хийхийн зэрэгцээ хууль тогтоомжийн хүрээнд нийгмийн баталгааг хангах зохицуулалтуудыг тусган хэрэгжүүлж байна. Тухайлбал, Цагдаагийн албаны тухай хуульд аймгийн төвөөс бусад суманд томилогдсон цагдаагийн алба хаагчийн ажиллах нөхцөлийг бүрдүүлэх, албаны орон сууц, уналга, холбооны хэрэгслээр хангах үүргийг цагдаагийн байгууллага хүлээх, мөн аймгийн төвөөс бусад суманд тасралтгүй ажиллаж байгаа цагдаагийн алба хаагчид 30 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн урамшлыг 5 жил тутам олгох зэрэг зохицуулалтуудыг тусгаж өгсөн.

Мөн Хөдөлмөрийн тухай хууль, Цагдаагийн байгууллагын “Хүний нөөцийн бодлогын баримт бичиг” шинэчлэн баталсантай холбогдуулан алба хаагч, байгууллагын эрх ашгийг хамгаалах, хөдөлмөр эрхлэлтийн харилцааг зохицуулах “Цагдаа, дотоодын цэргийн байгууллагад алба хаах гэрээний үлгэрчилсэн загвар”-ыг шинэчлэн боловсруулж, өнгөрсөн оноос ажлын байрны шаардлага хангаж, мэргэшлийн шалгалтад тэнцэж томилогдсон алба хаагчидтай алба хаах гэрээ байгуулж байна. Гэрээ байгуулснаар байгууллага, алба хаагчдын эрх ашгийг хамгаалах, нийгмийн баталгааг хангах, тогтвор суурьшилтай ажиллахад чухал нөлөөтэй юм. Байгууллагын хэмжээнд шинээр болон туршилтын хугацаагаар томилогдсон алба хаагчдыг ажил албанд нь богино хугацаанд сургах, дасан зохицуулах, ажил, мэргэжлийн алдаа, дутагдал гаргуулахгүй байх, мэргэжлийн чиг баримжаатай болгох зорилгоор “Цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд дасан зохицох /Код-944/ журам”-ын дагуу дасан зохицох хөтөлбөрт хамруулдаг. Энэхүү хөтөлбөрт хамрагдсанаар томилогдсон ажилтнууд чиг үүрэг, үйл ажиллагаа, өдөр тутам мэдвэл зохих зүйлс, ажил үүргээ хэвийн гүйцэтгэх мэдлэг, мэдээлэл, дадлагыг олж авах гээд давуу талууд олон бий.

Байгууллагын хөгжлийн гарц, амжилтын үндэс нь хүний нөөц, боловсон хүчин байдаг шүү дээ. Цагдаа, дотоодын цэргийн байгууллагад ажиллаж буй алба хаагчдын  насны болон мэдлэг, боловсролын түвшин ямар байна вэ?

Манай байгууллагын нийт алба хаагчдын 68 хувь нь бакалавр, түүнээс дээш боловсролын зэрэгтэй /үүнээс магистр 11,3 хувь, доктор 0,1 хувь/, 6.7 хувь нь тусгай дунд боловсролтой, 25.3 хувь нь бүрэн дунд боловсролтой. Мөн бие бүрэлдэхүүний 1586 буюу 14.4 хувь нь эмэгтэй алба хаагч байдаг. Дашрамд дурдахад цагдаа, дотоодын цэргийн анги, байгууллагын 67.9 хувийг 35 хүртэлх насны залуучууд эзэлж байна.

Алба хаагчид мерит зарчмаар шатлан дэвшихэд ахлагч бүрэлдэхүүний сонгон шалгаруулалт, нөхөн хангалтыг хэрхэн зохион байгуулж байна вэ? Байгууллагын алба хаагчдын ажлын нөхөн хангалт хэр байна вэ?

Алба хаагчдыг дэвшүүлэн томилохдоо сонгон шалгаруулах, ажлыг нь үнэлж дэвшүүлэх, шагнаж урамшуулахдаа хувь хүний мэдлэг, боловсрол, мэргэжил, мэргэшил, ур чадвар, туршлага, ажлын үр дүнд тулгуурлан мерит зарчмыг мөрддөг л дөө.

Монгол Улсын Их Хурлын 2021 оны 106 дугаар тогтоолоор баталсан “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг хэрэгжүүлэх эхний үе шатны үйл ажиллагааны хөтөлбөрийн 6.4.1.-д “Улаанбаатар хотоос бусад орон нутагт ажиллах төрийн албан хаагч Төрийн албаны тухай хуульд заасан ажилласан жилийг тогтоосон тусгай шаардлагын 50 хувийг хангасан бол хугацаанаас өмнө шатлан дэвшүүлэх” үйл ажиллагааг хэрэгжүүлж, “Төвлөрлийг сааруулах, ажиллах хүчний эрэлтийг хангасан байна.” гэж заасан. Уг бодлогын хэрэгжилтийг хангах зорилгоор Цагдаагийн ерөнхий газрын даргын 2021 оны А/199 дүгээр тушаалаар баталсан “Цагдаагийн байгууллагын хүний нөөцийн бодлогын баримт бичиг”-т заасан ажилласан жилийн босгыг бууруулсан, албан тушаалын тодорхойлолтод заасан ажилласан жилийн шалгуурыг хангаагүй тохиолдолд 50 хувиар тооцох, тухайн оны хөдөлмөрийн аваргаар шалгарсан алба хаагчийг ажилласан жилийн 50 хувь хангасан тохиолдолд үнэлгээ харгалзахгүй нөөцөд бүртгэх зохицуулалтыг Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны “Албан тушаалд шатлан дэвшүүлэх багц сургалтад хамруулах, шалгалт авах, нөөцөд бүртгэх, дэвшүүлэн томилох журам /код-909/”-г нэмж оруулснаар нөөцөд бүртгүүлэх санал ирүүлсэн алба хаагчийн тоо өнгөрсөн оноос 283-аар буюу 22.5 хувиар, шалгалтад тэнцсэн нь алба хаагчийн тоо 316 буюу 27.7 хувиар өссөн. Шалгалтад тэнцсэн алба хаагчийн шийдвэрийг баталгаажуулсан өдрөөс хойш нөөцийн жагсаалтад байх хүчинтэй хугацаа 3 жил байдаг. Энэ хугацаанд тухайн алба хаагч мэргэжил, мэргэшил, ур чадварын шаардлага хангасан албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд өрсөлдөн томилогдох бүрэн боломжтой.

Энэ онд ахлагчаас офицерын албан тушаалд дэвшүүлэх нөөцөд 433 алба хаагчийг бүртгэснээс 346 буюу 79.9 хувийг дэвшүүлэн томилжээ. Сул орон тоог нөхөх, нөөц бүрдүүлэх зорилгоор өнгөрсөн оноос Дотоодын цэргийн ангид алба хааж буй цагдаа, дотоодын цэргийн байгууллагад ажиллах хүсэлт гаргасан хугацаат цэргийн 146 алба хаагчийг “Цагдаа”, “Цагдаа жолооч”, “Хамгаалалтын ажилтан” мэргэжил олгох 3 удаагийн сургалтад хамруулан, ахлагчийн сул орон тоонд томилоод байна.

Хүний нөөцийн нөхөн хангалтын энэ оны төлөвлөлтийн дагуу цагдаа, дотоодын цэргийн байгууллагын сул орон тоог нөхөх, нөөц бүрдүүлэх зорилгоор иргэдийн дунд нээлттэй сонгон шалгаруулалтыг 6 удаа зохион байгуулж, 965 иргэнийг нөөцөд бүртгэн, “Цагдаа” мэргэжил олгох сургалтад 544, “Хамгаалалтын ажилтан” мэргэжил олгох сургалтад 120 иргэнийг тус тус суралцуулж, 744 иргэнийг сул орон тоонд томилов. Сонгон шалгаруулалтад бүртгүүлсэн иргэдээс Цагдаагийн ерөнхий газрын даргын 2023 оны А/180 дугаар тушаалаар баталсан “Цагдаагийн байгууллагад ажиллахыг хүссэн иргэнд тавигдах шаардлага, шалгуур үзүүлэлтийг тооцох журам”-д  заасан шаардлага, шалгуур үзүүлэлтийн дагуу шалгалтыг зохион байгуулдаг бөгөөд хүний нөөцийн нөхөн хангалт 91.6 хувьтай байна.

Цагдаа, дотоодын цэргийн байгууллага нь 12.000 гаруй алба хаагчийн орон тоотой бөгөөд алба хаагчид цэргийн алба хаасны тэтгэвэрт гарах, албанаас өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх, хүүхэд асрах чөлөө авах, халагдах, төрийн бусад байгууллагад сэлгэн ажиллах болон эрүүл мэндийн шалтгаанаар жилдээ 2000 орчим сул орон тоо гардаг. Энэ тохиолдолд дээрх сул орон тоог албан тушаал шатлан дэвшүүлэх нөөцөд бүртгэгдсэн алба хаагчдаас нөхөх зохицуулалттай юм. Цагдаагийн байгууллагын нөөцийн жагсаалт нь офицер албан тушаал, нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагын ахлах, чиглэлийн ахлах, цагдаагийн төв байгууллагын харьяа нэгжийн болон албаны ахлах, нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагын хэсэг, тасаг, хэлтэс, газар, төвийн дарга, албаны даргын зэрэг төрөлтэй байдаг.

Цол, шагнал олгох талаар ярилцлагаа үргэлжлүүлье. Албаны онцлогоос шалтгаалаад зарим тохиолдолд ажилласан жилийг үл харгалзан ур чадварыг үнэлэн урамшуулдаг. Энэ талаар та дэлгэрэнгүй мэдээлэл өгөөч?

Цагдаагийн албаны тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.2 дахь хэсэгт “Цагдаагийн байгууллагын шагналын төрлийг цагдаагийн төв байгууллагын даргын саналыг үндэслэн дотоод хэргийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн тогтооно.” гэж заасан. Дээрх эрх зүйн зохицуулалтын дагуу Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2017 оны А/99 дүгээр тушаалаар баталсан “Цагдаагийн байгууллагын шагналын төрөл”-ийг үйл ажиллагаандаа мөрддөг.

Монгол Улсын Засгийн газрын 2019 оны “Журам батлах тухай” 5 дугаар тогтоолын нэгдүгээр хавсралтаар баталсан “Төрийн алба хаагчид шагнал олгох журам”-ын 2.2-т “Төрийн онцгой чухал буюу онц төвөгтэй албан даалгавар биелүүлсэн төрийн албан хаагчийг Засгийн газрын шагналаар шагнахад төрийн албанд ажилласан жилийг харгалзахгүй” гэж, мөн Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2020 оны А/55 тушаалаар баталсан шагнал олгох журмын 4.8-д “Онцгой амжилт гаргасан тохиолдолд шагналыг хугацаанаас нь өмнө буюу алгасуулан олгож болно” гэж зохицуулсан тул цагдаагийн байгууллагын алба хаагч гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах үйлсэд онцгой амжилт гаргасан тохиолдолд ажилласан жилийг харгалзахгүй шагнал, урамшил олгодог юм.

Энэ онд цагдаа, дотоодын цэргийн байгууллагаас төрийн одон, медаль Хууль зүй, дотоод хэргийн яамны шагналаар алба хаагч, ажилтан, ахмад ажилтныг шагнуулахаар нэр дэвшүүлснээс Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Гавьяат хуульчаар 1, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор 3, Цэргийн гавьяаны улаан тугийн одонгоор 5, Цэргийн гавьяаны одонгоор 40, Алтангадас одонгоор 3, Цэргийн хүндэт медалиар 179, Хөдөлмөрийн хүндэт медалиар 11, Шударга журам медалиар 2, нийт 244 Хууль зүй, дотоод хэргийн сайдын тушаалаар Хууль зүйн тэргүүний ажилтан тэмдгээр 49, Цагдаагийн алдар тэмдгээр 94, Хууль зүй, дотоод хэргийн яамны “Хүндэт жуух бичиг”-ээр 224, нийт 367 алба хаагч, ажилтан, ахмад ажилтан шагнагдсан байна. Харин Цагдаагийн ерөнхий газрын даргын тушаалаар Цагдаагийн байгууллагын хүндэт ажилтан 6, Цагдаагийн гавьяа тэмдгээр 92, “Хүндэт жуух бичиг”-ээр 326, Спортын алдар 11, Дотоодын цэргийн алдар 27, Эрүүгийн цагдаагийн албаны хүндэт ажилтан тэмдгээр 5, Цагдаагийн төлөө тэмдгээр 2, “Цагдаагийн албаны төлөө I-III” медалиар 806, Нийслэлийн цагдаагийн удирдах газрын “Хүндэт тэмдэг”-ээр 2, нийт 1277 алба хаагч, ажилтан, ахмад ажилтныг шагнаж урамшуулжээ.

Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 72 дугаар тогтоолоор баталсан “Цагдаагийн бага, дунд, ахлах цол олгох, бууруулах, хураан авах, сэргээх журам”–д зэрэг дэв дээгүүр болон хугацааны өмнө цол олгох зохицуулалтыг тусгасан. Журмын дагуу энэ онд гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах үйлсэд онцгой амжилт гаргасан, салбарын болон цагдаагийн байгууллагын ажилд чухал ач холбогдол бүхий бүтээлч санаачилга гаргасан хэрэгжүүлсэн, гэнэтийн осол байгалийн гамшгаас хүний амь нас, их хэмжээний өмч хөрөнгө авран хамгаалсан алба хаагчид хугацааны өмнө цагдаагийн цол олгодог.

Цагдаа, дотоодын цэргийн анги, байгууллагад ажиллах сонирхолтой иргэд ямар шаардлага, шалгуурыг хангасан байх ёстой вэ? Тэдгээр иргэдийг бүртгэж, сонгон шалгаруулан, сургалтад хамруулж, цагдаагийн алба хаагч болох хүртэл зарцуулах цаг хугацааны талаар мэдээллээ тодруулаад ярилцлагаа өндөрлөе.

Цагдаагийн ерөнхий газрын даргын 2017 оны А/179 дүгээр тушаалаар баталсан “Цагдаагийн байгууллагад ажиллах иргэнд тавигдах шаардлага, шалгуур үзүүлэлтийг тооцох журам”-ыг 2023 оны А/80 дугаар тушаалаар шинэчлэн баталж, мөрдөж байна.

Дээрх журмыг Хууль зүй, дотоод хэргийн яаманд хүргүүлж Захиргааны хэм хэмжээний улсын актад бүртгүүлэн цахим сайтад байршуулсан байгаа. Уг журамд заасан шаардлага, шалгуур үзүүлэлтүүдээр сонгон шалгаруулалтыг зохион байгуулдаг билээ.

Журмаар цагдаагийн албаны бага, дунд болон түүнээс дээш цолны албан тушаалд 30 хүртэл насны, мэргэжлийн тусгай мэдлэг, мэргэшил шаардах албан тушаалд 35  хүртэл настай, цагдаа, дотоодын цэргийн байгууллагаас халагдаж, чөлөөлөгдөөд эргэж орох хүсэлт гаргасан иргэн 40 хүртэлх насны, орон тоо, бүтэц, зохион байгуулалтын өөрчлөлт болон түр чөлөөлөгдсөн иргэн алба хаах насны дээд хязгаарт хүрээгүй байх, биеийн өндөр эрэгтэй 170 см, эмэгтэй 165 см буюу түүнээс дээш, гэмт хэрэг үйлдэж, ял шийтгүүлж байгаагүй, монгол хэл бичгийн дүрэм, үг зүй, найруулга зүйн зохих мэдлэгтэй, эрүүл мэнд, сэтгэл зүй, бие бялдрын болон ёс зүйтэй, хуулийн дагуу цэргийн жинхэнэ алба хаах үүрэг хүлээсэн иргэн үүргээ биелүүлсэн байх гэсэн шаардлагыг хангасан иргэнийг “Цагдаа”, “Хамгаалалтын ажилтан” мэргэжил олгох сургалтын элсэлтийн шалгалтад бүртгэнэ. Олон нийтийн цагдаагаар нэг буюу түүнээс дээш жил үр дүнтэй ажилласан бол давуу тал болох бөгөөд албан тушаалд томилох хүртэл 90 хоногийг зарцуулдаг.

Ярилцсанд баярлалаа. Таны цаашдын ажилд амжилт хүсье!

ШИНЭ МЭДЭЭ
Прокурорын байгууллагатай хамтарсан  зөвлөгөөн зохион байгуулж байна
Прокурорын байгууллагатай хамтарсан зөвлөгөөн зохион байгуулж байна
0
65
2024/11/25
"ЗЭВСЭГ-2024" НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭ
0
21
2024/11/25
Алба хаагчдад цол олгож, шагнал гардуулах ёслолын үйл ажиллагаа боллоо
Алба хаагчдад цол олгож, шагнал гардуулах ёслолын үйл ажиллагаа боллоо
253
253
2024/11/22
Т.Цэрэнням: “Соёл танаас эхэлнэ” аян уриа үг, бодол төдий биш бодит үр дүнтэй байгаасай л гэж хүсэж байна
Т.Цэрэнням: “Соёл танаас эхэлнэ” аян уриа үг, бодол төдий биш бодит үр дүнтэй байгаасай л гэж хүсэж байна
253
253
2024/11/22
“Мэргэшүүлэх 2 жилийн хөтөлбөр” танилцуулах үйл ажиллагаа боллоо
“Мэргэшүүлэх 2 жилийн хөтөлбөр” танилцуулах үйл ажиллагаа боллоо
253
253
2024/11/21
Хууль зүй, дотоод хэргийн сайдын нэрэмжит инновацийн төсөлд “ТЭРГҮҮН БАЙР” эзэллээ
Хууль зүй, дотоод хэргийн сайдын нэрэмжит инновацийн төсөлд “ТЭРГҮҮН БАЙР” эзэллээ
253
253
2024/11/21
Орон нутаг дахь үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэгтэй байгууллагуудын удирдах бүрэлдэхүүний төвийн бүсийн салбар хуралдаан эхэллээ
Орон нутаг дахь үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэгтэй байгууллагуудын удирдах бүрэлдэхүүний төвийн бүсийн салбар хуралдаан эхэллээ
253
253
2024/11/21
Цагдаагийн хурандаа А.Мөнхцэцэг: Бакалаврын боловсролтой иргэд мэргэшүүлэх 2 жилийн сургалтын хөтөлбөрт хамрагдаж, цагдаагийн байгууллагад ажиллах боломжтой
Цагдаагийн хурандаа А.Мөнхцэцэг: Бакалаврын боловсролтой иргэд мэргэшүүлэх 2 жилийн сургалтын хөтөлбөрт хамрагдаж, цагдаагийн байгууллагад ажиллах боломжтой
253
253
2024/11/20
“Цагдаа”, “Хамгаалалтын ажилтан” мэргэжил олгох сургалтад суралцаж, цагдаа, дотоодын цэргийн байгууллагад ажиллахыг урьж байна
“Цагдаа”, “Хамгаалалтын ажилтан” мэргэжил олгох сургалтад суралцаж, цагдаа, дотоодын цэргийн байгууллагад ажиллахыг урьж байна
253
253
2024/11/19
“Алба сурталчлах нэг өдөр” арга хэмжээ зохион байгуулагдлаа
“Алба сурталчлах нэг өдөр” арга хэмжээ зохион байгуулагдлаа
253
253
2024/11/17
“Хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох” гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна
“Хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох” гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна
253
253
2024/11/15
Цагдаагийн ахмад Н.Энхнаран “Дэлхийн цомын аварга” шалгаруулах тэмцээнээс хос алтан медаль хүртлээ
Цагдаагийн ахмад Н.Энхнаран “Дэлхийн цомын аварга” шалгаруулах тэмцээнээс хос алтан медаль хүртлээ
253
253
2024/11/14
Цэргийн алба хаасны байнгын тэтгэвэрт гарсан ахмад ажилчдад хүндэтгэл үзүүлэх арга хэмжээ зохион байгууллагдлаа
Цэргийн алба хаасны байнгын тэтгэвэрт гарсан ахмад ажилчдад хүндэтгэл үзүүлэх арга хэмжээ зохион байгууллагдлаа
253
253
2024/11/17
Ц.Номинзол:
Ц.Номинзол: "Соёл танаас эхэлнэ" аян ирээдүйд чиглэсэн том хөрөнгө оруулалт
253
253
2024/11/13
Гэр бүлийн хүчирхийллийн өгөгдөлд дүн шинжилгээ хийх алба хаагчдыг чадавхжуулах сургалт зохион байгуулагдаж байна
Гэр бүлийн хүчирхийллийн өгөгдөлд дүн шинжилгээ хийх алба хаагчдыг чадавхжуулах сургалт зохион байгуулагдаж байна
253
253
2024/11/13
Олон улсын эрүүгийн цагдаагийн байгууллага-Интерполын Ерөнхий Ассамблейн 92 дугаар чуулган зохион байгуулагдлаа
Олон улсын эрүүгийн цагдаагийн байгууллага-Интерполын Ерөнхий Ассамблейн 92 дугаар чуулган зохион байгуулагдлаа
253
253
2024/11/12
Барилгын улсын комиссын дүгнэлт
253
253
2024/11/11
Барилгын улсын комиссын дүгнэлт /Баянхонгор аймгийн Богд сумын цагдаагийн хэсгийн барилга/
253
253
2024/11/11
Насанд хүрэгчдийн аймгийн аварга шалгаруулах
Насанд хүрэгчдийн аймгийн аварга шалгаруулах "Сагсан бөмбөг"-ийн тэмцээн боллоо
253
253
2024/11/17
Мэндчилгээ
Мэндчилгээ
253
253
2024/11/11
ЦБ-ын 2024.11 сар
253
253
2024/11/11
Соёл танаас эхэлнэ
Соёл танаас эхэлнэ
253
253
2024/11/11
Бригадын генерал Т.Сүхболд: Хүүхэд хэрхэн тусламж авахаа мэддэг байх нь хэрэг, зөрчилд өртөхөөс сэргийлэх нэг арга
Бригадын генерал Т.Сүхболд: Хүүхэд хэрхэн тусламж авахаа мэддэг байх нь хэрэг, зөрчилд өртөхөөс сэргийлэх нэг арга
253
253
2024/11/10
“Цэгц ба Цойлол” арга хэмжээг зохион байгууллаа
“Цэгц ба Цойлол” арга хэмжээг зохион байгууллаа
253
253
2024/11/08
Жагсаалын үзлэгийг зохион байгууллаа
Жагсаалын үзлэгийг зохион байгууллаа
253
253
2024/11/07
“Цахим орчинд үйлдэгдэж буй залилах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, мөрдөн шалгах ажиллагааны арга тактик” сэдэвт сургалт зохион байгууллаа
“Цахим орчинд үйлдэгдэж буй залилах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, мөрдөн шалгах ажиллагааны арга тактик” сэдэвт сургалт зохион байгууллаа
253
253
2024/11/07
“Эрүү шүүлтээс ангид байх эрх” сэдэвт сургалт зохион байгууллаа
“Эрүү шүүлтээс ангид байх эрх” сэдэвт сургалт зохион байгууллаа
253
253
2024/11/17
Санхүү, бүртгэлийн ажилтнуудын сургалт зохион байгуулагдаж байна
Санхүү, бүртгэлийн ажилтнуудын сургалт зохион байгуулагдаж байна
253
253
2024/11/06
Цомын аварга шалгаруулах
Цомын аварга шалгаруулах
253
253
2024/11/17
“Гэрэлт ирээдүй” ёс зүйн драмын жүжгийг толилууллаа
“Гэрэлт ирээдүй” ёс зүйн драмын жүжгийг толилууллаа
253
253
2024/11/01
Прокурорын байгууллагатай хамтарсан  зөвлөгөөн зохион байгуулж байна
Прокурорын байгууллагатай хамтарсан зөвлөгөөн зохион байгуулж байна
0
65
2024/11/25
"ЗЭВСЭГ-2024" НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭ
0
21
2024/11/25
Алба хаагчдад цол олгож, шагнал гардуулах ёслолын үйл ажиллагаа боллоо
Алба хаагчдад цол олгож, шагнал гардуулах ёслолын үйл ажиллагаа боллоо
0
478
2024/11/22
Т.Цэрэнням: “Соёл танаас эхэлнэ” аян уриа үг, бодол төдий биш бодит үр дүнтэй байгаасай л гэж хүсэж байна
Т.Цэрэнням: “Соёл танаас эхэлнэ” аян уриа үг, бодол төдий биш бодит үр дүнтэй байгаасай л гэж хүсэж байна
0
307
2024/11/22
“Мэргэшүүлэх 2 жилийн хөтөлбөр” танилцуулах үйл ажиллагаа боллоо
“Мэргэшүүлэх 2 жилийн хөтөлбөр” танилцуулах үйл ажиллагаа боллоо
0
118
2024/11/21
Хууль зүй, дотоод хэргийн сайдын нэрэмжит инновацийн төсөлд “ТЭРГҮҮН БАЙР” эзэллээ
Хууль зүй, дотоод хэргийн сайдын нэрэмжит инновацийн төсөлд “ТЭРГҮҮН БАЙР” эзэллээ
0
63
2024/11/21
Орон нутаг дахь үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэгтэй байгууллагуудын удирдах бүрэлдэхүүний төвийн бүсийн салбар хуралдаан эхэллээ
Орон нутаг дахь үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэгтэй байгууллагуудын удирдах бүрэлдэхүүний төвийн бүсийн салбар хуралдаан эхэллээ
0
67
2024/11/21
Цагдаагийн хурандаа А.Мөнхцэцэг: Бакалаврын боловсролтой иргэд мэргэшүүлэх 2 жилийн сургалтын хөтөлбөрт хамрагдаж, цагдаагийн байгууллагад ажиллах боломжтой
Цагдаагийн хурандаа А.Мөнхцэцэг: Бакалаврын боловсролтой иргэд мэргэшүүлэх 2 жилийн сургалтын хөтөлбөрт хамрагдаж, цагдаагийн байгууллагад ажиллах боломжтой
0
762
2024/11/20
“Цагдаа”, “Хамгаалалтын ажилтан” мэргэжил олгох сургалтад суралцаж, цагдаа, дотоодын цэргийн байгууллагад ажиллахыг урьж байна
“Цагдаа”, “Хамгаалалтын ажилтан” мэргэжил олгох сургалтад суралцаж, цагдаа, дотоодын цэргийн байгууллагад ажиллахыг урьж байна
0
4069
2024/11/19
“Алба сурталчлах нэг өдөр” арга хэмжээ зохион байгуулагдлаа
“Алба сурталчлах нэг өдөр” арга хэмжээ зохион байгуулагдлаа
0
74
2024/11/17
Түгээмэл асуулт хариулт
Холбоо барих
Чат бичих
Facebook холбоос