en

ХЯНАЛТ ШАЛГАЛТ, ДОТООД АУДИТЫН ЧИГЛЭЛЭЭР 2021 ОНЫ ЭХНИЙ 5 САРЫН БАЙДЛААР ХИЙСЭН АЖЛЫН МЭДЭЭЛЭЛ

2021-06-04 18:16:50
2489

Хяналт шалгалтын чиглэлээр: 

Цагдаагийн ерөнхий газрын даргын 2021 онд баталсан төлөвлөгөөт болон гүйцэтгэлийн шалгалт явуулах хуваарь, удирдамжийн дагуу Хар тамхитай тэмцэх газар, Архангай аймаг дахь цагдаагийн газрын үйл ажиллагаанд төлөвлөгөөт шалгалт явуулж, дүнг Цагдаагийн ерөнхий газрын даргын зөвлөлийн хуралдаанаар хэлэлцүүлэн, зөрчил дутагдал заагдсан 7 алба хаагчид сахилгын шийтгэл оногдуулж, үүрэг, ажлын чиглэл холбогдох нэгжүүдэд хүргүүлсэн.

Увс аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын болон Засаг дарга нараас Цагдаагийн ерөнхий газарт ирүүлсэн гомдол, мэдээллийн мөрөөр Цагдаагийн ерөнхий газрын даргын баталсан удирдамжийн дагуу Увс аймаг дахь цагдаагийн газрын үйл ажиллагаанд төлөвлөгөөт бус хэсэгчилсэн шалгалт явуулж, дүнг Цагдаагийн ерөнхий газрын даргын зөвлөлийн хуралдаанаар хэлэлцүүлэн, зөрчил дутагдал заагдсан 7 алба хаагчид сахилгын шийтгэл оногдуулж, үүрэг, ажлын чиглэл хүргүүлсэн.

Цагдаагийн ерөнхий газрын Дэд даргын баталсан удирдамжийн дагуу Дундговь, Өмнөговь аймаг дахь цагдаагийн газрын үйл ажиллагаанд төлөвлөгөөт бус хэсэгчилсэн шалгалт явуулж, дүнг Цагдаагийн ерөнхий газрын даргад танилцуулан үүрэг, ажлын чиглэлийг холбогдох нэгжүүдэд хүргүүлсэн.

Өргөдөл, гомдлын шийдвэрлэлтийн талаар:

2021 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн байдлаар иргэд, байгууллага, албан тушаалтнаас цагдаа, дотоодын цэргийн байгууллагын алба хаагчдын үйл ажиллагаатай холбогдуулан 172 өргөдөл, гомдол ирүүлснийг хүлээн авч, 160 гомдлыг хуулийн хугацаанд шийдвэрлэж, одоо 12 өргөдөл, гомдлын үлдэгдэлтэй байна.

Өргөдөл, гомдлыг ирүүлсэн субъектээр нь авч үзвэл, Хууль зүй, дотоод хэргийн яамнаас 11, Төрийн албаны зөвлөлөөс 3, Хүний эрхийн үндэсний комиссоос 4, Прокурорын байгууллагаас 2, Авлигатай тэмцэх газраас 14, цагдаагийн байгууллагын удирдлагаас даалгасан 36, “126” тусгай дугаарын утсаар ирүүлсэн 16, иргэдээс ирүүлсэн 86 өргөдөл, гомдол, мэдээлэл байна. 

Шийдвэрлэсэн 160 өргөдөл, гомдлоос 45 гомдолд холбогдон шалгагдсан 79 алба хаагчид Цагдаагийн албаны тухай тухай хуульд заасны дагуу сахилгын шийтгэл ногдуулж, гэмт хэргийн шинжтэй 10 өргөдлийг харьяаллын  дагуу Авлигатай тэмцэх газар болон Мөрдөн байцаах албаны Тусгай субьектийн үйлдсэн гэмт хэргийг мөрдөн шалгах хэлтэст шилжүүлэн шийдвэрлэсэн. 

Өргөдөл, гомдлын 99.0 хувийг 30 хүртэл хоногт багтаан шалгаж шийдвэрлэсэн ба 1 гомдолд зохих журмын дагуу хугацаа сунгаж ажилласан.

Дотоод аудитын чиглэлээр:

“Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын 2021 оны дотоод аудитын төлөвлөгөө”-ний дагуу “Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын албаны галт зэвсэг, хэрэглэлийн хадгалалт, хамгаалалтад холбогдох эрх зүйн актын хэрэгжилт”, “Цагдаа, дотоодын цэргийн байгууллага, нэгж дэх зөвлөл, комисс, баг, ажлын хэсгийн үйл ажиллагаа”, “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын зарцуулалт, эргэн төлөлтийн байдал”, “Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын автомашины үндсэн агрегат, зангилаа, сэлбэг хэрэгслийн эдэлгээний нормыг тооцох ажиллагаа”, “Гэмт хэрэг, зөрчил үйлдэгдэхээс урьдчилан сэргийлэх чиглэлээр мэдэгдэл хүргүүлэх, түүний биелэлтэд хяналт тавих үйл ажиллагаа”, “Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын газар, үл хөдлөх хөрөнгийн эрхийн байдал”, “Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын орон тооны нөхөн хангалтын байдалд дотоод аудит хийх”, “Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын сэтгэл зүйчийн үйл ажиллагаа”, “Цагдаагийн алба хаагчдын ял шийтгэлийн байдал, Цагдаагийн албаны тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.2 дахь хэсгийн хэрэгжилт” сэдвээр нийт 9 дотоод аудитын үйл ажиллагааг явуулж, тайланг Цагдаагийн ерөнхий газрын удирдлагад танилцуулан холбогдох асуудлаар зөвлөмж боловсруулан цагдаа, дотоодын цэргийн анги, байгууллагад хүргүүлсэн.

ШИНЭ МЭДЭЭ
Алба хаагч нар дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцлоо
Алба хаагч нар дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцлоо
0
29
2026/11/02
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
0
23
2026/11/02
Монгол Улсын Криминалистикийн шинжилгээ хийх журмаас...
Монгол Улсын Криминалистикийн шинжилгээ хийх журмаас...
253
253
2026/11/02
Монгол Улсын Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулиас...
Монгол Улсын Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулиас...
253
253
2026/11/02
Монгол Улсын Галт зэвсгийн тухай хуулиас...
Монгол Улсын Галт зэвсгийн тухай хуулиас...
253
253
2026/11/02
Алба хаагчдыг мэргэшүүлэх сургалт зохион байгуулагдлаа
Алба хаагчдыг мэргэшүүлэх сургалт зохион байгуулагдлаа
253
253
2026/11/02
“Туг минь сүлд минь” түүхэн номын нээлт боллоо
“Туг минь сүлд минь” түүхэн номын нээлт боллоо
253
253
2026/11/02
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2026/11/02
“Гарал үүслийн гэрчилгээ олгох, хяналт тавих журам”-аас...
“Гарал үүслийн гэрчилгээ олгох, хяналт тавих журам”-аас...
253
253
2026/11/02
Хууль бус ашигт малтмал олборлолттой холбоотой гэмт хэргийг мөрдөн шалгах чиглэлээр сургалт зохион байгуулагдлаа
Хууль бус ашигт малтмал олборлолттой холбоотой гэмт хэргийг мөрдөн шалгах чиглэлээр сургалт зохион байгуулагдлаа
253
253
2026/11/02
Жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг Солонгос болон Монгол хэл дээр өгөх боломж бүрдлээ
Жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг Солонгос болон Монгол хэл дээр өгөх боломж бүрдлээ
253
253
2026/11/02
457 сая гаруй төгрөгийг хувьдаа завшсан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдлоо
457 сая гаруй төгрөгийг хувьдаа завшсан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдлоо
253
253
2026/10/30
ЦДЦБ-ын 2026-10 сар шинэчлэгдсэн төсөв
253
253
2026/10/29
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2026/10/30
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
253
253
2026/10/30
Монголын цагдаагийн байгууллага цахим залилантай тэмцэх олон улсын хамтын ажиллагааны холбоонд нэгдлээ
Монголын цагдаагийн байгууллага цахим залилантай тэмцэх олон улсын хамтын ажиллагааны холбоонд нэгдлээ
253
253
2026/10/28
Тээврийн цагдаагийн албаны 90 жилийн ойд зориулсан гэрэл зургийн үзэсгэлэн гаргалаа
Тээврийн цагдаагийн албаны 90 жилийн ойд зориулсан гэрэл зургийн үзэсгэлэн гаргалаа
253
253
2026/10/28
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2026/10/28
Монгол Улсын Дотоодын цэргийн тухай хуулиас...
Монгол Улсын Дотоодын цэргийн тухай хуулиас...
253
253
2026/10/28
Хэсгийн байцаагч нарыг мэргэшүүлэх сургалт эхэллээ
Хэсгийн байцаагч нарыг мэргэшүүлэх сургалт эхэллээ
253
253
2026/10/28
Цагдаа, дотоодын цэргийн Ахмадын хорооны дарга, хошууч генерал Ч.Амарболд
Цагдаа, дотоодын цэргийн Ахмадын хорооны дарга, хошууч генерал Ч.Амарболд "Мэндчилгээ" дэвшүүллээ
253
253
2026/10/28
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2026/10/28
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
253
253
2026/10/28
Архивын улсын үзлэг эхэллээ
Архивын улсын үзлэг эхэллээ
253
253
2026/10/28
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2026/10/26
Монгол Улсын Байгаль орчныг хамгаалах тухай хуулиас...
Монгол Улсын Байгаль орчныг хамгаалах тухай хуулиас...
253
253
2026/10/26
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
253
253
2026/10/26
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2026/10/23
Монгол Улсын Зөвшөөрөл, мэдэгдлийн тухай хуулийн 8.2 дугаар зүйл...
Монгол Улсын Зөвшөөрөл, мэдэгдлийн тухай хуулийн 8.2 дугаар зүйл...
253
253
2026/10/23
Хууль сахиулах үйл ажиллагаанд хүний эрх, жендэрийн тэгш байдал, авлигын эсрэг үйл ажиллагааг дэмжих төслийн хоёрдугаар үе шат амжилттай хэрэгжиж өндөрлөлөө
Хууль сахиулах үйл ажиллагаанд хүний эрх, жендэрийн тэгш байдал, авлигын эсрэг үйл ажиллагааг дэмжих төслийн хоёрдугаар үе шат амжилттай хэрэгжиж өндөрлөлөө
253
253
2026/10/22
Алба хаагч нар дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцлоо
Алба хаагч нар дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцлоо
0
29
2026/11/02
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
0
23
2026/11/02
Монгол Улсын Криминалистикийн шинжилгээ хийх журмаас...
Монгол Улсын Криминалистикийн шинжилгээ хийх журмаас...
0
24
2026/11/02
Монгол Улсын Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулиас...
Монгол Улсын Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулиас...
0
23
2026/11/02
Монгол Улсын Галт зэвсгийн тухай хуулиас...
Монгол Улсын Галт зэвсгийн тухай хуулиас...
0
25
2026/11/02
Алба хаагчдыг мэргэшүүлэх сургалт зохион байгуулагдлаа
Алба хаагчдыг мэргэшүүлэх сургалт зохион байгуулагдлаа
0
26
2026/11/02
“Туг минь сүлд минь” түүхэн номын нээлт боллоо
“Туг минь сүлд минь” түүхэн номын нээлт боллоо
0
26
2026/11/02
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
0
33
2026/11/02
“Гарал үүслийн гэрчилгээ олгох, хяналт тавих журам”-аас...
“Гарал үүслийн гэрчилгээ олгох, хяналт тавих журам”-аас...
0
24
2026/11/02
Хууль бус ашигт малтмал олборлолттой холбоотой гэмт хэргийг мөрдөн шалгах чиглэлээр сургалт зохион байгуулагдлаа
Хууль бус ашигт малтмал олборлолттой холбоотой гэмт хэргийг мөрдөн шалгах чиглэлээр сургалт зохион байгуулагдлаа
0
19
2026/11/02
Түгээмэл асуулт хариулт
Холбоо барих
Чат бичих
Facebook холбоос