en

Цагдаагийн хурандаа Н.Лхагвасайхан: Иргэд та бүхэн мэргэжлийн байгууллагуудаас гаргаж байгаа сэрэмжлүүлэг бүхнийг дагаж мөрдөөрэй

2020-12-31 10:07:00
5423

Монгол Улсын Засгийн газрын энэ оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 226 дугаар тогтоол гарч,  Нийслэл хотын хэмжээнд  12 дугаар сарын 23-ны өдрийн 06:00 цагаас 2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 06:00 цаг хүртэлх хугацаанд  “Бүх нийтийн бэлэн байдал”-ын зэрэгт шилжээд байгаа.

Үүнтэй холбогдуулан Цагдаагийн ерөнхий газрын дарга, Дотоодын цэргийн командлагчийн тушаалаар Улаанбаатар хүрээний цагдаа, дотоодын цэргийн алба хаагчид  өндөржүүлсэн бэлэн байдлын нэгдүгээр зэрэгт шилжин ажиллаж байна. Цагдаагийн ерөнхий газрын Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах  албанаас энэ хугацаанд удирдлага зохион байгуулалтын ямар арга хэмжээ авч ажиллаж байгаа талаар тус албаны дарга, цагдаагийн хурандаа Н.Лхагвасайханаас тодрууллаа.

Улаанбаатар цагдаагийн хүрээний Цагдаа, дотоодын байгууллага цэргийн өндөржүүлсэн бэлэн байдлын нэгдүгээр зэрэгт шилжин ажиллаж байгаа энэ цаг үед бусад байгууллагатай хамт эргүүлийн үйл ажиллагааг хэрхэн зохион байгуулж байна вэ?

Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахалтай тэмцэх, урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах, гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам сахиулах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах, хорио цээрийн дэглэм мөрдүүлэх зорилгоор Улаанбаатар цагдаагийн хүрээний цагдаа, дотоодын цэргийн анги, байгууллагын бие бүрэлдэхүүнийг өндөржүүлсэн бэлэн байдлын хоёрдугаар зэргээс энэ оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 06.00 цагаас эхлэн нэгдүгээр зэрэгт шилжүүлэн ажиллаж байна.

Нийслэлийн гудамж талбайд хорио цээрийн дэглэм сахиулах зорилгоор хэв журмын эргүүл хяналтаар Улаанбаатар цагдаагийн хүрээний цагдаа, дотоодын цэргийн анги, байгууллагын  алба хаагчид, Дотоод хэргийн их сургууль, Хил хамгаалах ерөнхий газар, Онцгой байдлын ерөнхий газар,  Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Шүүхийн шинжилгээний албатай хамтран эргүүлийн үүрэг гүйцэтгэж байна.

 “Бүх нийтийн бэлэн байдал”-ын  зэрэгт шилжүүлсэн өдрүүдэд ямар ямар зөрчил дутагдлууд гарч байна. Үүнд ямар арга хэмжээ авч ажиллаж байна вэ?

Улсын хэмжээнд 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрөөс эхлэн бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн үед иргэд, тээврийн хэрэгслийн хөл хөдөлгөөн бага байсан. Гэвч 12 дугаар сарын 23-ны өдрөөс тогтоосон “Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн” хөдөлгөөн ихсэж, цар тахлын халдвар тархах эрсдлийг нэмэгдүүлж болзошгүй байна.

Хорио цээрийн дэглэмийн хугацаанд хүндэтгэн үзэх шалтгааны улмаас шалган нэвтрүүлэх хяналтын 8 цэгээр улс, аймгийн онцгой комиссын зөвшөөрлийн дагуу давхардсан тоогоор 29075 тээврийн хэрэгсэл, 57238 иргэнийг тус тус шалган нэвтрүүлсэн. Нийслэлийн хэмжээнд энэ оны 12 дугаар сарын 23-26-ны өдрүүдэд согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн, бүрэн бус тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцсон, тээврийн хэрэгсэл эзэмших эрхийн үнэмлэхгүй  хөдөлгөөнд оролцсон зэрэг 3245 зөрчлийг илрүүлж, 3180 иргэнд 121.8 сая төгрөгийн торгох шийтгэл оногдууллаа.

Энэ хугацаанд Зөрчлийн тухай хуулийн 5.13 дугаар зүйлийн 2 дахь хэсэг /Гамшгаас хамгаалах тухай хууль зөрчих/-т зааснаар нийт 16  иргэн, 3 хуулийн этгээдэд, Зөрчлийн тухай хуулийн 6.5.13 дах хэсэг /Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль зөрчих/-т зааснаар 5 иргэн 1 хуулийн этгээдэд арга хэмжээ тооцож, зөрчил гаргасан 10 иргэнийг баривчилж, 11 иргэн 4 хуулийн этгээдэд 18.750.0 мянган төгрөгийн торгох шийтгэл оногдуулсан.

Хэв журмын эргүүл, хяналтаар ажилласан алба хаагчид 40263 иргэн, 3154 аж ахуйн нэгж, байгууллага, 543  зах, худалдааны төв, 2361 хүнсний дэлгүүрийг шалгаж, 13225 иргэнд амны хаалт хэрэглэх талаар, халдвараас урьдчилан сэргийлэх чиглэлээр автомашины чанга яригчаар 3661 удаа, 34403 иргэнд зөвлөгөө өгсөн. Цахим орчинд  цар тахалтай холбоотой нийтлэгдсэн 288 мэдээ, мэдээлэлд дүн шинжилгээ хийж, 68 гомдол, мэдээллийг бүртгэлд авч, зөрчлийн 30 хэрэг нээж, 15 иргэнд 7.1 сая төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж, мөрийтэй тоглоом зохион байгуулсан 11 гэмт үйлдлийг илрүүлэн, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.

Цахим орчинд согтууруулах ундаа худалдан борлуулж байгаа зар их  тавигдаж байна.  Энэ төрлийн зөрчилтэй тэмцэх, таслан зогсоох чиглэлээр  ямар арга хэмжээ авч байна вэ?

2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 26-ны өдрийг хүртэлх хугацаанд нийт 180 мэдээллийг олж тогтоон, 58 иргэнд Монгол Улсын Зөрчлийн тухай хуульд зааснаар торгууль ноогдуулж, 112 мэдээллийг устгуулан, үлдэгдэл 122 үйлдэлд хуулийн хариуцлага хүлээлгэхээр ажиллаж байна.

Алба хаагчдын ажлын ачааллыг тэнцвэржүүлэх чиглэлээр зохион байгуулалтын ямар арга хэмжээ авч ажиллаж байна вэ?

Алба хаагчдын ажлын ачааллыг тэнцвэржүүлэх зорилгоор эргүүлийн үүрэг гүйцэтгэж байгаа  алба хаагчдыг 2 ээлжээр ажиллуулж, эргүүлээс буугаад шууд гэртээ харих, тусгаарлан ажиглах байранд үүрэг гүйцэтгэж буй алба хаагчдыг хамгаалалтаас буугаад гэртээ 7-14 хоног хүртэлх хугацаанд амраах, зэргээр зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллаж байна.

Мөн Тээврийн цагдаагийн албаны болон хэв журмын алба хаагчид авто замын уулзвар, гарц, Улаанбаатар хот руу орох, гарах иргэд, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд хяналт тавин үүрэг гүйцэтгэж байна. Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулан Нийслэлийн онцгой комиссын Шуурхай штабын "Замын хөдөлгөөн зохицуулалтын баг"-аас урьд нь нийслэлийн замын хөдөлгөөнд хязгаарлалт тогтоохгүй хөдөлгөөнд оролцох 15 чиг үүргийн байгууллагын 50010 тээврийн хэрэгсэлд QR код зөвшөөрөл олгосон. Харин энэ оны 12 дугаар сарын 23-26-ны өдрийн 16.00 цаг хүртэл 17978 тээврийн хэрэгсэлд QR код олгосон.  

Үүрэг гүйцэтгэж буй алба хаагчдаас энэ оны 12 дугаар сарын 23-26-ны өдрүүдэд хүчингүй болсон QR кодтой хөдөлгөөнд оролцсон 9804 тээврийн хэрэгслийн зөвшөөрлийг хурааж, шинээр олгогдсон зөвшөөрлөөс 12 тээврийн хэрэгслийн улсын дугаар зөрүүтэй зөрчлийг илрүүлэн холбогдох албан тушаалтанд шилжүүллээ.

Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын алба хаагчид халдвар авах эрсдэл бүхий нөхцөл байдалд үүрэг гүйцэтгэж байгаа. Алба хаагчдынхаа аюулгүй байдлыг хангах чиглэлээр хэрэгжүүлж байгаа ажил, арга хэмжээний талаар дурдана уу?

Цагдаагийн ерөнхий газрын дарга, дотоодын цэргийн командлагчийн 2020 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн А/277 дугаар тушаалаар Дотоодын цэргийн 805 дугаар ангид “Цагдаа, дотоодын цэргийн түр хүрээ”-ээг байгуулсан.

Мөн цар тахалтай тэмцэх, урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах, гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам сахиулах, олон нийтийн аюулгүй байдал, замын хөдөлгөөний зохицуулалт, хамгаалалт, хяналт шалгалт, алба хаагчдын аюулгүй байдлыг хангах чиглэлээр алба хаагчдад тогтмол халуун хоолоор үйлчлэн, дархлааг дэмжих амин дэм, аарц, витаминаар хангаж, коронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахлын халдвараас урьдчилан сэргийлэх PCR шинжилгээ болон томуугийн вакцинд хамруулан хамгаалалтын иж бүрэн хувцас болон амны хаалт, бээлий, нүүрний хаалт, малгай, улавч зэргээр ханган ажиллаж байна.

Удахгүй шинэ он солигдоно. Энэхүү ярилцлагаар дамжуулан иргэддээ ямар сэрэмжлүүлэг хэлэх вэ?

Хүйтний эрч чангарч байгаатай холбогдуулан иргэдийг шаардлагагүй бол гэрээсээ бүү гараарай, хэрэв гадагш гарах тохиолдолд халдвар хамгааллын дэглэмийг сайтар сахиж, амны хаалтаа зүүн, хорио цээрийн дэглэм сахиулах чиглэлээр ажиллаж байгаа ажилтан, алба хаагчдын тавьсан шаардлагыг биелүүлээрэй гэж уриалж байна. Мөн та бүхнийг хайртай гэр бүлийнхэнтэйгээ гэр, гэртээ шинэ оноо гарган, мэргэжлийн байгууллагуудаас өгч буй зөвлөмж, зөвлөгөөг сахин биелүүлж, биеийн дархлаагаа дэмжээрэй гэж зөвлөж байна.

ШИНЭ МЭДЭЭ
Өглөөний мэнд  Монгол Улсын Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулиас...
Өглөөний мэнд Монгол Улсын Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулиас...
0
304
2026/08/19
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
0
380
2026/08/19
Монгол Улсын Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулиас...
Монгол Улсын Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулиас...
253
253
2026/08/19
“Оюутан цагдаа” нар ажиллаж байна
“Оюутан цагдаа” нар ажиллаж байна
253
253
2026/08/19
COP17 олон улсын арга хэмжээнд 197 орны 10 мянга гаруй зочин, төлөөлөгч оролцож байна
COP17 олон улсын арга хэмжээнд 197 орны 10 мянга гаруй зочин, төлөөлөгч оролцож байна
253
253
2026/08/19
ЦДЦБ-ын 2026 оны 08 дугаар сарын шинэчлэгдсэн төсөв
253
253
2026/08/17
Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 239  дүгээр тогтоолын хавсралтаар баталсан
Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 239 дүгээр тогтоолын хавсралтаар баталсан "Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм"-д нэмэлт, өөрчлөлт оруулах төсөлд саналаа өгнө үү.
253
253
2026/08/17
COP17 хурлын хамгаалалт, зохицуулалтад 3142 алба хаагч үүрэг гүйцэтгэж байна
COP17 хурлын хамгаалалт, зохицуулалтад 3142 алба хаагч үүрэг гүйцэтгэж байна
253
253
2026/08/19
Танилцуулга
Танилцуулга
253
253
2026/08/14
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2026/08/14
Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмээс...
Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмээс...
253
253
2026/08/14
Хамгаалалт, зохицуулалтын бэлтгэл ажил бүрэн хангагдлаа
Хамгаалалт, зохицуулалтын бэлтгэл ажил бүрэн хангагдлаа
253
253
2026/08/14
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
253
253
2026/08/14
Гэмт хэргийн шинжтэй 3 хэргийг шуурхай илрүүллээ
Гэмт хэргийн шинжтэй 3 хэргийг шуурхай илрүүллээ
253
253
2026/08/14
"Жолооны үнэмлэх гаргаж өгнө" хэмээн бусдыг залилжээ
253
253
2026/08/14
Сэрэмжлүүлэг
Сэрэмжлүүлэг
253
253
2026/08/12
Монгол Улсын Хүүхдийн эрхийн тухай хуулиас...
Монгол Улсын Хүүхдийн эрхийн тухай хуулиас...
253
253
2026/08/12
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2026/08/12
Ази тивийн аварга шалгаруулах ITF тэмцээнд цагдаа, дотоодын цэргийн байгууллагын баг амжилттай оролцлоо
Ази тивийн аварга шалгаруулах ITF тэмцээнд цагдаа, дотоодын цэргийн байгууллагын баг амжилттай оролцлоо
253
253
2026/08/12
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
253
253
2026/08/12
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2026/08/12
Жагсаал, цуглаан хийх журмын тухай...
Жагсаал, цуглаан хийх журмын тухай...
253
253
2026/08/12
Монгол Улсын Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулиас...
Монгол Улсын Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулиас...
253
253
2026/08/12
Хоногийн хугацаанд гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн 70 иргэний үйлдлийг таслан зогсоож, шалгалтын ажиллагааг эхлүүллээ
Хоногийн хугацаанд гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн 70 иргэний үйлдлийг таслан зогсоож, шалгалтын ажиллагааг эхлүүллээ
253
253
2026/08/12
ЭРЭН ХАЙЖ БАЙНА
ЭРЭН ХАЙЖ БАЙНА
253
253
2026/08/12
Хоногийн хугацаанд хулгайлах гэмт хэрэг 22 бүртгэгдэж, холбогдох шалгалтын ажиллагааг явуулж байна
Хоногийн хугацаанд хулгайлах гэмт хэрэг 22 бүртгэгдэж, холбогдох шалгалтын ажиллагааг явуулж байна
253
253
2026/08/12
ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГЫН ХЭМЖЭЭНД 2026 ОНЫ ЭХНИЙ 07 САРД БҮРТГЭГДСЭН ГЭМТ ХЭРЭГ, ЗӨРЧЛИЙН МЭДЭЭ
ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГЫН ХЭМЖЭЭНД 2026 ОНЫ ЭХНИЙ 07 САРД БҮРТГЭГДСЭН ГЭМТ ХЭРЭГ, ЗӨРЧЛИЙН МЭДЭЭ
253
253
2026/08/06
Цагдаагийн байгууллагаас энэ оны 08 дугаар сарын 05-ны өдөр 17 хэргийг нөхөн илрүүллээ
Цагдаагийн байгууллагаас энэ оны 08 дугаар сарын 05-ны өдөр 17 хэргийг нөхөн илрүүллээ
253
253
2026/08/12
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2026/08/12
Цагдаагийн дэд хурандаа Д.Будзаан: Хүүхдийн эсрэг бэлгийн хүчирхийлэл үйлдвэл бүх насаар нь хорих ял оногдуулах хуулийн зохицуулалттай
Цагдаагийн дэд хурандаа Д.Будзаан: Хүүхдийн эсрэг бэлгийн хүчирхийлэл үйлдвэл бүх насаар нь хорих ял оногдуулах хуулийн зохицуулалттай
253
253
2026/08/04
Өглөөний мэнд  Монгол Улсын Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулиас...
Өглөөний мэнд Монгол Улсын Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулиас...
0
304
2026/08/19
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
0
380
2026/08/19
Монгол Улсын Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулиас...
Монгол Улсын Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулиас...
0
250
2026/08/19
“Оюутан цагдаа” нар ажиллаж байна
“Оюутан цагдаа” нар ажиллаж байна
0
311
2026/08/19
COP17 олон улсын арга хэмжээнд 197 орны 10 мянга гаруй зочин, төлөөлөгч оролцож байна
COP17 олон улсын арга хэмжээнд 197 орны 10 мянга гаруй зочин, төлөөлөгч оролцож байна
0
328
2026/08/19
ЦДЦБ-ын 2026 оны 08 дугаар сарын шинэчлэгдсэн төсөв
0
511
2026/08/17
Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 239  дүгээр тогтоолын хавсралтаар баталсан
Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 239 дүгээр тогтоолын хавсралтаар баталсан "Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм"-д нэмэлт, өөрчлөлт оруулах төсөлд саналаа өгнө үү.
0
443
2026/08/17
COP17 хурлын хамгаалалт, зохицуулалтад 3142 алба хаагч үүрэг гүйцэтгэж байна
COP17 хурлын хамгаалалт, зохицуулалтад 3142 алба хаагч үүрэг гүйцэтгэж байна
0
308
2026/08/19
Танилцуулга
Танилцуулга
0
635
2026/08/14
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
0
687
2026/08/14
Түгээмэл асуулт хариулт
Холбоо барих
Чат бичих
Facebook холбоос