• Нүүр хуудас
  • Системүүд
  • Харьяа нэгжүүд
  • Холбоо барих
  • Асуулт хариулт
  • Иргэний хяналт

Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын эрх бүхий албан тушаалтнуудыг мэргэшүүлэх сургалт зохион байгуулагдаж байна

2020-11-05
Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын эрх бүхий албан тушаалтнуудыг мэргэшүүлэх сургалт зохион байгуулагдаж байна

Цагдаагийн ерөнхий газрын Соён гэгээрүүлэх, албаны сургалтын хэлтэс, Аюулгүй байдлын хэлтэс, Хүний нөөцийн хэлтэс хамтран Цагдаа, дотоодын цэргийн анги, байгууллагын хүний нөөцийн мэргэжилтэн, авлигын сургагч багш, хөрөнгө орлогын мэдүүлгийг бүртгэх, хянах, хадгалах, эрх бүхий албан тушаалтнуудын мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх, мэргэшүүлэх сургалтыг зохион байгуулж байна.

Энэхүү сургалтад Цагдаа, дотоодын цэргийн анги, байгууллагын хүний нөөцийн ажил хариуцсан нийт 57 алба хаагч хамрагдаж байгаа бөгөөд сургалт энэ оны 11 сарын 05, 06-ны өдрүүдэд зохион байгуулагдах юм.