“Хөгжлийн бэрхшээлтэй иргэдтэй харилцах хөтөч цагдаа бэлтгэх нь” сэдэвт сургалтыг зохион байгууллаа

Цагдаа, дотоодын цэргийн Сургалтын нэгдсэн төв, Хөгжлийн бэршээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар хамтран Хөгжлийн бэрхшээлтэй иргэдтэй харилцах хөтөч цагдаа бэлтгэх нь” сэдэвт модуль сургалтыг энэ оны 10 дугаар сарын 26-30-ны өдрүүдэд зохион байгууллаа.

Сургалтад аймаг дахь цагдаагийн газар, хэлтсийн алба хаагчид хамрагдсан бөгөөд энэхүү сургалтад хамрагдсанаар хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд цагдаагийн байгууллагын ажил үйлчилгээг түргэн шуурхай хүргэх, тэднээс ирүүлж буй дуудлага мэдээлэл, өргөдөл, гомдлыг цаг алдалгүй хүлээн авч шийдвэрлэх, эрхийг нь хангах боломж бүрдэж байгаа юм.  

 

Бусад мэдээ