en

М.Алтангэрэл: Хүүхэддээ хүчирхийллийг биш хайрыг өвлүүлье

2020-03-24 17:35:49
2036

Эх сурвалж: Өнөөдөр

Монгол Улсад гарч буй гэмт хэргийн тоо багасаж буй хэдий ч гэр бүлийн хүчирхийлэл нэмэгдсээр байгаа. Тиймээс ЦЕГ-аас үүнийг бууруулах зорилгоор "Хайр өвтгөдөггүй" аяныг хэрэгжүүлж эхэлсэн. Гэр бүлийн хүчирхийллийн ихэнх тохиолдол гэртээ архинаас болж гардаг учир тус газрын Хэрэг бүртгэх албанаас дээрх аяны хүрээнд "Архигүй орчин" арга хэмжээг зохион байгуулж байна. Энэ талаар тус албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, ахлах дэслэгч М.Алтангэрэлээс тодрууллаа.

-Хүний эрүүл мэндэд хохирол учруулах, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийн эсрэг цагдаагийн байгууллагаас сүүлийн жилүүдэд олон ажил хийсэн. Ямар үр дүн гарав?

-Монгол Улсын Эрүүгийн хуулийн 11 дүгээр бүлэгт заасан хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэгт энэ төрлийн хэрэг хамаардаг. ЦЕГ-аас тандалт, судалгаа хийхэд 35-40 орчим хувь нь гудамж, талбай, олон нийтийн газар, 30  хувь нь ахуйн хүрээнд үйлдэгддэг нь тогтоогдсон. Ялангуяа гуравдугаар сард хамгийн олон баяр тохиодог учир хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийн тоо өсдөг. Үүнийг харгалзаж 2018 онд төрийн болон төрийн бус байгууллагууд, дүүргүүдийн ИТХ, хороодын Засаг дарга нар, Залуучуудын холбооны төлөөллийг оролцуулан, томоохон хэмжээний хэлэлцүүлэг зохион байгуулж, хэд хэдэн зөвлөмж гаргасан юм. Хэлэлцүүлгээс гэмт хэргийн шалтгаан, нөхцөл, хэдээс хэдэн цагийн хооронд үйлдэгддэг, хохирогч, холбогдогч нар нь ямар хүмүүс байдаг зэргийг тодорхой болгосон. Мөн өнгөрсөн оны гуравдугаар сард цагдаагийн байгууллагаас “Нэг хором” арга хэмжээг улсын хэмжээнд зохион байгуулж иргэд, олон нийтийн ухамсарт нөлөөлж, хууль эрх зүйн мэдлэг олгох чиглэлээр сургалт, танин мэдэхүйн мэдээлэл өгснийг зарим хүн мартаагүй байх. Үүний дүнд энэ төрлийн гэмт хэрэг буурч байгаа. Эхнэр, нөхөр маргалдаж байхад ихэнх хүмүүс хараагүй дүр эсгэн хажуугаар нь өнгөрдөг байв. Одоо зүгээр өнгөрөх бус, холбогдох албаныхныг дуудах зэрэг арга хэмжээ авдаг болсон. Үүнээс үзвэл иргэд "эрүүл мэндийн халдашгүй байдал гэж юу вэ" гэдгийг илүү ойлгодог болсон гэж дүгнэж байгаа.

- Энд онд хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг хэчнээн хэрэг бүртгэгдсэн бэ?

-Энэ оны эхний хоёр сарын байдлаар хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг 1461 гарсан нь өмнөх оны мөн үеэс 160 буюу 9.9 хувиар буурсан. Гудамж талбай, шөнийн цэнгээний газарт гэмт хэргийн гаралт буурч, ахуйн хүрээнд согтууруулах ундаа хэрэглэснээс гэр бүлийн хүчирхийлэл, хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг өдүүлсэн гэмт хэрэг өсөх хандлагатай байна.

- Хүмүүс согтууруулах ундаа хэртрүүлэн хэрэглэсэн тохиолдолд ихэвчлэн ямар зөрчил гаргадаг вэ?

- Ахуйн хүрээнд архидан согтуурч, үл ялих зүйлээс болж хоорондоо маргалдах, гэр бүлийн таарамжгүй харилцаанаас болж үйлдэгдэж байна. Сүүлийн үед хүний эрүүл мэндэд хохирол учруулах, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэхдээ гартаа чулуу болон хутга, мэс ашиглах нь ихэссэн. Тухайлбал Говьсүмбэр аймагт эхнэр, нөхөр архи ууж, хоорондоо маргалдсаны улмаас нөхрийнхөө нүүр лүү шатахуун цацан галдаж, эрүүл мэндээр нь хохироосон тохиолдол хэд хоногийн өмнө бүртгэгдээд байна.

Ахуйн хүрээний архидалтын улмаас найз, нөхөд болон гэр бүлийн хүмүүс хоорондоо маргалдах үед хажууд нь хүүхэд эрүүл мэнд, сэтгэл санаагаараа хохирдог. Хүүхдийн хажууд архи, согтууруулах ундаа хэрэглэх, хоорондоо маргалдаж зодолдох, хараалын үг хэллэгээр бие биенээ доромжлох нь зохисгүй үйлдэл. Хүчирхийллээс хүчирхийлэл бий болдог. Аав, ээж нь ямар үйлдэл гаргана, хүүхэд яг түүнийг нь дуурайж, төлөвшдөг.

Тиймээс цагдаагийн байгууллага дээрх төрлийн гэмт хэргийг бууруулах, хор уршгийн талаар иргэд олон нийтийн хууль эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгч болон хүчирхийлэлд өртөгчийн зан төлөвийг өөрчлөх, хүчирхийллийг үл тэвчих нийгмийн хандлагыг төлөвшүүлэх, хамтын ажиллагааг сайжруулах, хөршийн холбоог нэмэгдүүлэх зорилгоор “Хайр өвтгөдөггүй” аяныг зохион байгуулж байна. Тус аяны хүрээнд Хэрэг бүртгэх албанаас “Архигүй орчин” арга хэмжээг энэ сарын 6-26-нд зохион байгуулж байна.

- "Хайр өвтгөдөггүй" аяны хүрээнд зохион байгуулж буй “Архигүй орчин” арга хэмжээний үед ямар ажил хийхээр төлөвлөсөн бэ?

- Хэвлэл мэдээллийн хэрэгсэл, цахим орчноор дамжуулан иргэд, олон нийтийн хууль эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгч болон хүчирхийлэлд өртөгчийн зан төлөвийг өөрчлөх, хүчирхийллийг үл тэвчих нийгмийн хандлагыг төлөвшүүлэх, хамтын ажиллагааг сайжруулахад цагдаагийн байгууллага үйл ажиллагаагаа  чиглүүлж байна.

Эрүүгийн хуулийн 11 дүгээр бүлэгт заасан Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг нь бусад төрлийн хэргээс онцлогтой Жишээ нь, эд хөрөнгийн хохирол учирсан иргэд хохирлоо барагдуулуулах боломжтой байдаг бол хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэгт өртөж, хохирсон иргэний эрүүл мэндийг буцаан олох боломжгүй. Мөн гэр бүлийн хүчирхийллийн эсрэг гэмт хэрэг хаалттай хаалганы цаана нууц, далд хэлбэрээр үйлдэгддэг.
Цагдаагийн байгууллагад тухай бүр мэдээлээд байдаггүй шүү дээ. Яагаад гэвэл, тухайн хүчирхийлэлд өртөгч нь нөхөр, эсвэл гэр бүлийн бусад гишүүдийнхээ хувьд санхүүгийн хараат байдалд орсон, мөн гэр бүлийнхээ нэр хүндийг бодоод нууж өнгөрөх тохиолдол цөөнгүй. 

Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэг удаан үргэлжилбэл эцэстээ хохирогч, эсвэл хүчирхийлэл үйлдэгч нь эрүүл мэнд, амь насаараа хохирдог. Иймд гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх, гэмт хэрэгт өртөж хохирохоос урьдчилан сэргийлж архигүй орчныг хамтдаа бүрдүүлэн, үр хүүхдүүддээ хүчирхийллийг биш, хайрыг өвлүүлье хэмээн цагдаагийн байгууллагаас иргэддээ уриалж байна. 

ШИНЭ МЭДЭЭ
ЦДЦБ-ын 2025-09 сарын шинэчлэгдсэн төсөв
0
248
2025/09/08
Г.АРСЛАНХУЯГ: КАМЕРЖУУЛАХ АЖИЛД ОРОЛЦОГЧ АЙМАГ, ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГА НАР ХУУЛИА ХЭРЭГЖҮҮЛЭХГҮЙ БАЙНА

113
2025/09/06
Цагдаагийн байгууллагаас өнгөрсөн 7 хоногт шалгаж шийдвэрлэсэн гэмт хэрэг, зөрчлийн тоон мэдээлэл болон шийдвэрлэсэн онцлог хэргийн талаарх мэдээлэл

253
253
2025/09/01
ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГА, ДОТООДЫН ЦЭРГИЙН КОМАНДЛАГЧ Т.СҮХБОЛД, ЗАСГИЙН ГАЗРЫН ХЯНАЛТ ХЭРЭГЖҮҮЛЭХ ГАЗРЫН ДАРГА Б.БАТЦЭЦЭГ НАР БАЯН-ӨЛГИЙ, ХОВД АЙМГУУДАД АЖИЛЛАЛАА

2025/08/29
Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Гуандун мужийн Нийгмийг аюулаас хамгаалах танхимын орлогч дарга Зоу Чуань Хуа тэргүүтэй зочид төлөөлөгчид Нийслэлийн цагдаагийн удирдах газарт албан айлчлал хийж байна

Гэмт хэрэгтэй тэмцэх, мөрдөн шалгах ажил эрхэлсэн “Дэд зөвлөл”-ийн өргөтгөсөн хурал боллоо

2025/08/27
Цэргийн тангараг өргөх ёслол боллоо
Цэргийн тангараг өргөх ёслол боллоо
253
253
2025/08/27
“Буудлагын аварга” шалгаруулах тэмцээн боллоо

2025/08/25
Гадаад улсад суралцаж байгаа алба хаагчидтай уулзалт зохион байгууллаа

Олон төрөлт спортын тэмцээн боллоо
Олон төрөлт спортын тэмцээн боллоо
253
253
2025/08/15
НҮБ-ын Цагдаагийн албаны дарга, цагдаагийн комиссар Файзал Шахкарын Монгол Улсын Цагдаа, дотоодын цэргийн байгууллагад хийх ажлын айлчлал эхэллээ

Миний мөр...
Миний мөр...
253
253
2025/08/14
Энхийг дэмжих ажиллагаанд оролцох “Цагдаагийн багийн удирдах ажилтан”-ы сургалт өндөрлөлөө

2025/08/08
Хүй долоон худагт 540 алба хаагч үүрэг гүйцэтгэн ажиллаж байна

Цагдаа, дотоодын цэргийн байгууллагад шаардлагатай хүний нөөц бүрдүүлэх зорилгоор офицер, ахлагч албан тушаалд тусгай шалгалт зарлаж байна

2025/08/05
Цагдаагийн байгууллагаас өнгөрсөн 7 хоногт шалгаж шийдвэрлэсэн гэмт хэрэг, зөрчлийн тоон мэдээлэл болон шийдвэрлэсэн онцлог хэргийн талаарх мэдээлэл
Цагдаагийн байгууллагаас өнгөрсөн 7 хоногт шалгаж шийдвэрлэсэн гэмт хэрэг, зөрчлийн тоон мэдээлэл болон шийдвэрлэсэн онцлог хэргийн талаарх мэдээлэл
253
253
2025/07/28
Цагдаагийн дэд хурандаа Н.Энх-амгалан: Цахим мөрийтэй толоомтой холбооотой хууль бус сурталчилгаа явуулсан 11.243 домэйн хаягийг тогтоож, 50 хувийг нь устгуулаад байна

Тушаалын төсөлд саналаа ирүүлнэ үү
Тушаалын төсөлд саналаа ирүүлнэ үү
253
253
2025/07/24
Миний мөр...
Миний мөр...
253
253
2025/07/21
Алба хаагчдад цол, шагнал гардууллаа
Алба хаагчдад цол, шагнал гардууллаа
253
253
2025/07/18
Цагдаагийн ерөнхий газрын дарга, Дотоодын цэргийн командлагч, бригадын генерал Т.Сүхболд мэндчилгээ дэвшүүллээ

Цагдаагийн ерөнхий газрын Дэд бөгөөд Стратеги, бодлого, инновац хөгжлийн албаны дарга, цагдаагийн хурандаа О.Ганбат “Бригадын генерал” цол хүртлээ

2025/07/10
ЦДЦБ-ын 2025-07 сарын шинэчлэгдсэн төсөв
253
253
2025/07/09
Цагдаагийн байгууллагаас өнгөрсөн 7 хоногт шалгаж шийдвэрлэсэн гэмт хэрэг, зөрчлийн тоон мэдээлэл болон шийдвэрлэсэн онцлог хэргийн талаарх мэдээлэл
Цагдаагийн байгууллагаас өнгөрсөн 7 хоногт шалгаж шийдвэрлэсэн гэмт хэрэг, зөрчлийн тоон мэдээлэл болон шийдвэрлэсэн онцлог хэргийн талаарх мэдээлэл
253
253
2025/07/08
ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГЫН ХЭМЖЭЭНД 2025 ОНЫ ЭХНИЙ 06 САРД БҮРТГЭГДСЭН ГЭМТ ХЭРЭГ, ЗӨРЧЛИЙН МЭДЭЭ

2025/07/07
Элчин сайдын яам, дипломат төлөөлөгчийн газрын байр, түүний ойр орчимд дрон нисгэхийг хориглоно

2025/07/03
Явган аялал зохион байгууллаа
Явган аялал зохион байгууллаа
253
253
2025/07/01
Хамгаалалт, зохицуулалт үргэлжилж байна
Хамгаалалт, зохицуулалт үргэлжилж байна
253
253
2025/06/29
Цагдаагийн байгууллагаас 600 алба хаагч хамгаалалт, зохицуулалтад ажиллаж байна

2025/06/28
Миний мөр...
Миний мөр...
253
253
2025/06/28
ЦДЦБ-ын 2025-09 сарын шинэчлэгдсэн төсөв
0
248
2025/09/08
Г.АРСЛАНХУЯГ: КАМЕРЖУУЛАХ АЖИЛД ОРОЛЦОГЧ АЙМАГ, ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГА НАР ХУУЛИА ХЭРЭГЖҮҮЛЭХГҮЙ БАЙНА
Г.АРСЛАНХУЯГ: КАМЕРЖУУЛАХ АЖИЛД ОРОЛЦОГЧ АЙМАГ, ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГА НАР ХУУЛИА ХЭРЭГЖҮҮЛЭХГҮЙ БАЙНА
0
113
2025/09/06
Цагдаагийн байгууллагаас өнгөрсөн 7 хоногт шалгаж шийдвэрлэсэн гэмт хэрэг, зөрчлийн тоон мэдээлэл болон шийдвэрлэсэн онцлог хэргийн талаарх мэдээлэл
Цагдаагийн байгууллагаас өнгөрсөн 7 хоногт шалгаж шийдвэрлэсэн гэмт хэрэг, зөрчлийн тоон мэдээлэл болон шийдвэрлэсэн онцлог хэргийн талаарх мэдээлэл
0
266
2025/09/01
ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГА, ДОТООДЫН ЦЭРГИЙН КОМАНДЛАГЧ Т.СҮХБОЛД, ЗАСГИЙН ГАЗРЫН ХЯНАЛТ ХЭРЭГЖҮҮЛЭХ ГАЗРЫН ДАРГА Б.БАТЦЭЦЭГ НАР БАЯН-ӨЛГИЙ, ХОВД АЙМГУУДАД АЖИЛЛАЛАА
ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГА, ДОТООДЫН ЦЭРГИЙН КОМАНДЛАГЧ Т.СҮХБОЛД, ЗАСГИЙН ГАЗРЫН ХЯНАЛТ ХЭРЭГЖҮҮЛЭХ ГАЗРЫН ДАРГА Б.БАТЦЭЦЭГ НАР БАЯН-ӨЛГИЙ, ХОВД АЙМГУУДАД АЖИЛЛАЛАА
0
211
2025/08/29
Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Гуандун мужийн Нийгмийг аюулаас хамгаалах танхимын орлогч дарга Зоу Чуань Хуа тэргүүтэй зочид төлөөлөгчид Нийслэлийн цагдаагийн удирдах газарт албан айлчлал хийж байна
Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Гуандун мужийн Нийгмийг аюулаас хамгаалах танхимын орлогч дарга Зоу Чуань Хуа тэргүүтэй зочид төлөөлөгчид Нийслэлийн цагдаагийн удирдах газарт албан айлчлал хийж байна
0
139
2025/08/29
Гэмт хэрэгтэй тэмцэх, мөрдөн шалгах ажил эрхэлсэн “Дэд зөвлөл”-ийн өргөтгөсөн хурал боллоо
Гэмт хэрэгтэй тэмцэх, мөрдөн шалгах ажил эрхэлсэн “Дэд зөвлөл”-ийн өргөтгөсөн хурал боллоо
0
122
2025/08/27
Цэргийн тангараг өргөх ёслол боллоо
Цэргийн тангараг өргөх ёслол боллоо
0
123
2025/08/27
“Буудлагын аварга” шалгаруулах тэмцээн боллоо
“Буудлагын аварга” шалгаруулах тэмцээн боллоо
0
155
2025/08/25
Гадаад улсад суралцаж байгаа алба хаагчидтай уулзалт зохион байгууллаа
Гадаад улсад суралцаж байгаа алба хаагчидтай уулзалт зохион байгууллаа
0
156
2025/08/25
Олон төрөлт спортын тэмцээн боллоо
Олон төрөлт спортын тэмцээн боллоо
0
174
2025/08/15
Түгээмэл асуулт хариулт
Холбоо барих
Чат бичих
Facebook холбоос