Гэмт хэрэгтэй тэмцэх, мөрдөн шалгах ажил эрхэлсэн “Дэд зөвлөл”-ийн өргөтгөсөн хурал боллоо
2025-08-27 19:27:31
21

Мөрдөн байцаах албанаас “Цагдаагийн байгууллагын гэмт хэргийн илрүүлэлт, шийдвэрлэлт, өнөөгийн нөхцөл байдал” сэдэвт хурлыг өнөөдөр /2025.08.27/ зохион байгууллаа. Хуралд Цагдаагийн ерөнхий газрын Тэргүүн дэд дарга, бригадын генерал Ц.Ням-Очир болон алба, нэгжийн удирдлагууд оролцлоо.
Уг хурлаар гэмт хэргийн илрүүлэлт, шийдвэрлэлтийг өмнөх оны мөн үетэй харьцуулан дүгнэж, шалтгаан нөхцөлийг тодорхойлох, хэргийг шуурхай шийдвэрлэх, хохирлыг нөхөн төлүүлэх, хэргийн гаралтыг бууруулах, урьдчилан сэргийлэх арга замуудыг хэлэлцлээ.