en

Миний мөр...

2025-07-21 18:27:44
2333

“Өнгөрсөн он жилүүдийг эргээд харахад миний амьдралдаа хийсэн хамгийн зөв сонголт бол миний ажил мэргэжил, миний хань байсан байна” хэмээн Налайх дүүргийн цагдаагийн хэлтсийн Горхи, Тэрэлжийн тасгийн замын цагдаа, цагдаа зохицуулагч, цагдаагийн ахлах ахлагч Э.Даваажав ярилаа.

Би Налайх дүүргийн унаган хүүхэд л дээ. Налайхын хоёрдугаар арван жилийн Эрдмийн-Оргил сургуульд суралцаж бүрэн дунд боловсролоо дүүргэсэн. Сургуулиа дүүргэчхээд, хөдөлгөөнтэйг ч хэлэх үү, хэсэгтээ л хийх зүйлгүй том толгой гаргах гээд л байдаг байлаа. Хүнийг 18 нас хүрэхээр эцэг, эх нэг их юм хэлэхээ больчихдог юм байна лээ. Тэр үед манай хорооны хэсгийн байцаагч ах “миний дүү ер нь л одоо амьдралд алдах гээд байна шүү, цэрэгт явбал эр хүн сайхан хүмүүжээд ирдэг юм” гэж хэлж байсан. Арван сард нь надад цэргийн зарлан дуудах хуудас ирэхээр нь ахын хэлсэн үг санаанд бууж цэрэгт явахаар болсон юм. Ээж маань намайг явуулахгүй гэдгийг нь мэдэж байсан учир гэр бүлийхэндээ юу ч хэлэлгүй гүрийж байгаад шууд л явчихсан.

Цэрэгт тэнцсэн хүүхдүүдийг шөнө болж байхад машинд суулгаад л аваад явсан. Би Дотоодын цэргийн 05 дугаар ангид хуваарилагдсан байсан. Налайхаасаа гарч үзээгүй, аав ээжээсээ холдож үзээгүй хүүхэд, цэргийн ангид ирээд “би юу хийчих вэ?” гээд л шоконд орж байгаа юм. Эхний хоёр хоног дасахад жаахан хэцүү байв. Гэсэн ч хоёр долоо хоногийн дотор “дэд түрүүч” цол авч бага дарга болсон. Миний ойлгосноор олон хүүхдүүдийг “Хал” цэргүүд ажиглаж байгаад салааны захирагчдаа очиж хэлдэг байсан юм шиг байна лээ.

Гэрийнхэндээ цэрэгт явсан гэдгээ хэлээгүй болохоор “тангаргын баяр” болоход манайхнаас хүн ирэхгүй дээ гээд ангийнхаа 2 цэрэгтэй бүлтийгээд л байж байтал араас “хөөе, хөөе” гээд л дуудлаа. Цэрэгт тийм үг огт сонсохгүй шүү дээ. Гайхаад эргээд хартал аав минь ирчихсэн байсан. Тэр үед үнэхээр сайхан байсан. Хал цэрэг болсон үедээ цэрэг, цагдаагийнхны оролцдог “Марш тактик” тэмцээнд орж  хүрэл медаль авч Дотоодын цэрэгт хамгийн анхны медалийг нь авчирч байлаа. Миний хувьд нэгэн түүх бүтээсэн сайхан дурсамж.

Эр хүн ер нь цэргийн алба хаагаад ирэхээр бодол цэгцрээд амьдралыг арай өөрөөр хардаг болдог юм шиг санагдсан. Миний хувьд цэргээс халагдаж ирээд ер нь дэмий сэлгүүцэхээ больё, ажил хийе, амьдарлаа сайхан авч явъя гэсэн бодолтой болсон. Тэгээд хорооны байцаагч ахтайгаа уулзаад “ахаа би цагдаа болмоор байна” гэхэд “цагдаагийн байгууллагад ороход сонгон шалгаруулалтад орж академид явдаг юм, ах нь тусалъя” гэж байсан. Тухайн үед надтай нийлээд 500 гаруй хүүхэд цагдаагийн академид шалгалт өгч байв. Тэр олон хүүхэд дундаас 2 дугаар байранд орж Дотоодын цэргийн 809 дүгээр ангид томилогдсон. Анхны үүрэг бол баяр наадмын хамгаалалтад гарах байлаа. Хүй 7 худаг дээр наадмын хамгаалалтад гарч байхдаа цаанаасаа л догдлоод байсан. Ингээд 10 жил тасралтгүй наадмын хамгаалалтад гарч байна. Баяр наадмын өдрүүдэд ард иргэдээ сайхан баярлаж байгааг хараад, баярлаад дууссаных нь дараа тоос шороо болсон дүрэмтээ гөвөөд зогсож байх тэр мэдрэмж үгээр хэлэхийн аргагүй сайхан мэдрэмж байдаг.

Үүний дараа Налайх дүүргийн цагдаагийн хэлтэс рүү шилжиж ажиллаж эхэлсэн. 2024 онд манай хэлтэст Горхи Тэрэлжийн тасаг анх бий болсон. Тэр тасагт ажиллахыг үнэхээр их хүсэж зорьж, цагдаа зохицуулагчаар томилогдов. Яг 2024 оны 3 дугаар сард Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төвийн цахим хуудсанд хоёр хоригдол оргосон тухай мэдээлэл тавигдсан байсан. Тэр үед Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, манайх гээд бүгд бэлэн байдалд шилжчихсэн байлаа. Би тэр өдөр ээлжтэй байж таараад пост дээрээ байж байсан юм. Орой 23 цагийн үед Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын тусгай ажиллагааныхан дайчлан баривчилгаа хийнэ гээд Налайхын замыг хаачихсан орж гарч байгаа бүхий л машинуудыг шалгаж байв. Тэднийхээс 5 алба хаагч зам дээр зогсож байсан юм. Хажуугаар нэг машин өнгөрөхөд тэр хэд бүгд машин шалгаж байсан болохоор нөгөө машиныг явуулчихлаа. Надад нэг л совин татаад болдоггүй. Тэр машины араас явмаар санагдаад араас нь дагасан юм. Өнөө машины жолооч ч замынхаа баруун тал руу шахаж зогсов. Би очоод л “Амрыг эрье. Та сайн явж байна уу?” гэтэл “сайн явж байна аа” гээд хэсэг машиныг нь шалгангаа яриа өрнүүллээ. Тэгээд зам салах гэтэл яагаад ч юм нөгөө жолоочийг явуулмааргүй санагдаж эргэж очоод нөгөө хоригдлуудын зургийг харуулаад “та энэ хүмүүсийг харсан уу?” гэхэд “Үгүй дээ ерөөсөө таараагүй юм байна. Гэхдээ Багануураас наашлах зам дагуу замын ховилд ийм шар юм гялтганаад өнгөрсөн шүү” гэв. Авсан мэдээллээ хэлтсийн даргадаа хэлээд, Шүүхийн шийдвэрийнхэнд дамжуулаад нэг хоригдлыг нь олж авч байсан. Гурван сард гадаа хүйтэн шүү дээ. Тэгэхэд өнөөх хоригдол замын хажуугийн ховилд байдгаараа бээрчихсэн хэвтэж байсан. Шоронгоос оргоод аль хэдийн 2, 3 хоног болчихсон болохоор нэлээн даарч бас ядарсан байсан байх.

Энэ үйл явдлаас намайг хоригдол олж илрүүлсэн гээд тэр оны 11 сард Цагдаагийн ерөнхий газраас онцгой гавьяа байгууллаа гээд шагнаж байсан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас хүртэл надад болон мэдээлэл өгсөн жолоочид шагнал өгч байлаа.

Манай Горхи Тэрэлж рүү 06 дугаар сарын 01-нээс 09 дүгээр сарын 01 хүртэл хөдөлгөөн эрс нэмэгддэг. Энэ үед замын хөдөлгөөнд оролцож байгаа жолооч нар их олон зөрчил гаргадаг. Иргэд бодохдоо хотоос гарч байгаа болохоор цагдаа байхгүй гэж бодоод хурд хэтрүүлэх, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох, насанд хүрээгүй хүүхдэдээ жолоо шилжүүлэх гэх мэт зөрчлүүдийг маш их гаргадаг.

Манайд “машин жалга руу уначихсан байна” гэсэн дуудлага мэдээлэл ирж байсан юм. Дуудлагын дагуу очоод шалгалт хийхэд машин явсан ямар ч шинж байхгүй. Тэрэлж рүү явахад засмалаас шороо руу ордог өгсүүр хэсэг байдаг юм. Тэнд их өндөр жалгатай. Тийшээ унасан юм байх даа гэж бодоод очтол бүтэн хөмөрчихсөн машин байсан. Машин нь авах юмгүй болж, жолоочийнх нь толгой бүтэн эргэчихсэн. Дотор нь явж байсан дөрвөн хүний 2 нь газар дээрээ бас барчихсан. Нөгөө хоёр нь хүнд гэмтэлтэй. Яагаад тийш унасныг нь шалгахад согтууруулах ундаа хэрэглэж байгаад уух юм нь дууссан болохоор дахиж авчрах гэж явж байгаад уначихсан байгаа юм. Машинаа хөдөлгөх гэж байхдаа жаахан хүүхдээ харалгүй дайрсан хэрэг ч бий. Тийм зүйл дээр очиж ажиллахад, хэдий миний ажил ч гэлээ сэтгэл өвдөөд гол зураад л явчихна. Тэгэхээр иргэд маань жолооны ард суухдаа маш бодолтой хандах хэрэгтэй санагддаг. Дүрмээ мөрдөөд явбал хүмүүст өөрсдөд нь л хэрэгтэй болохоор уриалмаар байна.

Цэрэгт явж, цагдаа болъё гэсэн бодол төрж энэ байгууллагад ажиллаж байгаа минь эргэж харахад амьдралын минь хамгийн зөв шийдвэр байсан. 2014 оноос хойш цагдаагийн байгууллагад ажиллаж байх хугацаандаа ганц ч удаа сахилга, ёс зүйн зөрчил гаргаж үзээгүй, бүр ажлаасаа ч хоцорч үзээгүй. Өнөөдөр манай Налайх дүүргийн цагдаагийн хэлтсийн 90 жилийн ойн баярын өдөр тохиож байна. Энэ байгууллагын нэг эд эс нь болоод 13 жил өнгөрчээ. Хамтран ажиллахад урамтай, нэгэндээ үргэлж тус дэм болж, атгасан гар шиг хамдаа эх орныхоо амар тайвны төлөө мөр зэрэгцэн ажиллаж байгаа сайхан хамт олондоо 90 жилийн ойн баярын мэндийг дэвшүүлж байна.

 

ШИНЭ МЭДЭЭ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
0
259
2026/10/14
Монгол Улсын Хүүхэд хамгааллын тухай хуулиас...
Монгол Улсын Хүүхэд хамгааллын тухай хуулиас...
0
100
2026/10/14
Монгол Улсад бүртгэлгүй 5 ширхэг галт зэвсгийг худалдан борлуулах гэж байсан хэргийг илрүүллээ
Монгол Улсад бүртгэлгүй 5 ширхэг галт зэвсгийг худалдан борлуулах гэж байсан хэргийг илрүүллээ
253
253
2026/10/14
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2026/10/14
Монгол Улсын Эрүүгийн хуулиас...
Монгол Улсын Эрүүгийн хуулиас...
253
253
2026/10/14
Сүүлийн 5 сарын байдлаар суурьшлын бүсэд баавгай нэвтэрсэн талаарх 84 тохиолдол бүртгэгдлээ
Сүүлийн 5 сарын байдлаар суурьшлын бүсэд баавгай нэвтэрсэн талаарх 84 тохиолдол бүртгэгдлээ
253
253
2026/10/14
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 79 этгээдийг илрүүлж, зам тээврийн осол, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийллээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 79 этгээдийг илрүүлж, зам тээврийн осол, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийллээ
253
253
2026/10/14
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
253
253
2026/10/14
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
253
253
2026/10/14
Худал мэдээлэл түгээсэн иргэнд хариуцлага тооцлоо
Худал мэдээлэл түгээсэн иргэнд хариуцлага тооцлоо
253
253
2026/10/14
Алба хаагчид 22 мянга гаруй мод тарилаа
Алба хаагчид 22 мянга гаруй мод тарилаа
253
253
2026/10/14
Эрүүгийн хуулиас...
Эрүүгийн хуулиас...
253
253
2026/10/14
Монгол Улсын Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулиас...
Монгол Улсын Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулиас...
253
253
2026/10/14
Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн этгээдүүдийг илрүүллээ
Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн этгээдүүдийг илрүүллээ
253
253
2026/10/14
Миний мөр...
Миний мөр...
253
253
2026/10/08
Хоногийн хугацаанд архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бусдын амгалан тайван байдлыг алдагдуулсан 114 иргэнийг түр саатууллаа
Хоногийн хугацаанд архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бусдын амгалан тайван байдлыг алдагдуулсан 114 иргэнийг түр саатууллаа
253
253
2026/10/08
Ахмадуудаа алдаршуулъя
Ахмадуудаа алдаршуулъя
253
253
2026/10/08
Иргэдийг залилсан этгээдүүд  улсын хилээр гарч зугтах гэж байсныг  таслан зогсоолоо
Иргэдийг залилсан этгээдүүд улсын хилээр гарч зугтах гэж байсныг таслан зогсоолоо
253
253
2026/10/08
Хоногийн хугацаанд 145 хэргийг нөхөн илрүүллээ
Хоногийн хугацаанд 145 хэргийг нөхөн илрүүллээ
253
253
2026/10/08
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2026/10/08
Насанд хүрээгүй хүүхдүүд нэгнээ хутгалж гэмтээжээ
Насанд хүрээгүй хүүхдүүд нэгнээ хутгалж гэмтээжээ
253
253
2026/10/08
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2026/10/12
Хоногийн хугацаанд гэр бүлийн хүчирхийллийн 88 удаагийн дуудлага, мэдээлэл бүртгэгдэж, үйлдлийг таслан зогсоолоо
Хоногийн хугацаанд гэр бүлийн хүчирхийллийн 88 удаагийн дуудлага, мэдээлэл бүртгэгдэж, үйлдлийг таслан зогсоолоо
253
253
2026/10/08
Монгол Улсын Төрийн бэлгэ тэмдгийн тухай хуулиас...
Монгол Улсын Төрийн бэлгэ тэмдгийн тухай хуулиас...
253
253
2026/10/12
ЗАСГИЙН ГАЗРЫН ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ СУУРЬ МЭДЛЭГ ОЛГОХ СУРГАЛТАД АЛБА ХААГЧДЫГ ХАМРУУЛАВ
ЗАСГИЙН ГАЗРЫН ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ СУУРЬ МЭДЛЭГ ОЛГОХ СУРГАЛТАД АЛБА ХААГЧДЫГ ХАМРУУЛАВ
253
253
2026/09/30
Тендерийн ерөнхий болон тусгай шаардлагын талаар
Тендерийн ерөнхий болон тусгай шаардлагын талаар
253
253
2026/09/30
Завхан аймгийн цагдаагийн газрын барилга
Завхан аймгийн цагдаагийн газрын барилга
253
253
2026/09/29
Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргатай уулзалт зохион байгууллаа
Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргатай уулзалт зохион байгууллаа
253
253
2026/09/29
Санхүү, ар талын албаны данс бүртгэлтэй газрын мэдээлэл
Санхүү, ар талын албаны данс бүртгэлтэй газрын мэдээлэл
253
253
2026/09/29
Санхүүгийн хяналт шалгалт хийсэн талаар
Санхүүгийн хяналт шалгалт хийсэн талаар
253
253
2026/09/29
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
0
259
2026/10/14
Монгол Улсын Хүүхэд хамгааллын тухай хуулиас...
Монгол Улсын Хүүхэд хамгааллын тухай хуулиас...
0
100
2026/10/14
Монгол Улсад бүртгэлгүй 5 ширхэг галт зэвсгийг худалдан борлуулах гэж байсан хэргийг илрүүллээ
Монгол Улсад бүртгэлгүй 5 ширхэг галт зэвсгийг худалдан борлуулах гэж байсан хэргийг илрүүллээ
0
112
2026/10/14
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
0
92
2026/10/14
Монгол Улсын Эрүүгийн хуулиас...
Монгол Улсын Эрүүгийн хуулиас...
0
93
2026/10/14
Сүүлийн 5 сарын байдлаар суурьшлын бүсэд баавгай нэвтэрсэн талаарх 84 тохиолдол бүртгэгдлээ
Сүүлийн 5 сарын байдлаар суурьшлын бүсэд баавгай нэвтэрсэн талаарх 84 тохиолдол бүртгэгдлээ
0
98
2026/10/14
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 79 этгээдийг илрүүлж, зам тээврийн осол, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийллээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 79 этгээдийг илрүүлж, зам тээврийн осол, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийллээ
0
94
2026/10/14
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
0
82
2026/10/14
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
0
83
2026/10/14
Худал мэдээлэл түгээсэн иргэнд хариуцлага тооцлоо
Худал мэдээлэл түгээсэн иргэнд хариуцлага тооцлоо
0
236
2026/10/14
Түгээмэл асуулт хариулт
Холбоо барих
Чат бичих
Facebook холбоос