Төрийн байгууллагын ажлын зохион байгуулалт, архив, албан хэрэг хөтлөлтийн улсын үзлэгт амжилттай хамрагдлаа
Монгол Улсын Засгийн газрын 2019 оны “Улсын үзлэг зохион байгуулах тухай” 150 дугаар тогтоол, Ерөнхий сайдын мөн оны 48 дугаар захирамжийн дагуу Төрийн байгууллагын ажлын зохион байгуулалт, архив албан хэрэг хөтлөлтийн улсын үзлэг 2019 он 11 дүгээр сард зохион байгуулагдсан.
Энэхүү улсын үзлэгийн зорилго нь төрийн байгууллагуудын ажлын зохион байгуулалт, архив, албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагааны түвшинг тогтоож, цаашид авах арга хэмжээ, чиглэлийг тодорхойлоход чиглэгдсэн.
Улсын үзлэгээр нийт төрийн 172 байгууллагын архивын ажлыг 7 үзүүлэлт, 28 шалгуураар дүгнэсэн ба ерөнхий дүнгээр Цагдаагийн ерөнхий газар улсын хэмжээнд агентлагуудаас нэгдүгээр, төрийн байгууллагуудаас хоёрдугаар байрт тус тус шалгарлаа.
ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗАР