Цахим шалгалт зохион байгууллаа
2020-02-10 09:31:01
1139
Албаны сургалт чанар үр нөлөөг дээшлүүлж, алба хаагчдын хууль эрх зүйн мэдлэгийг бататгах, өөрчлөгдөн шинэчлэгдсэн хууль, тогтоомжийг судлуулах зорилгоор шинэчлэгдэн батлагдаж 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хууль”-иар 30 асуулт бүхий тест боловсруулж цахим шалгалтыг 181 алба хаагчаас авч ажиллалаа.
Алба хаагчдад шалгалтын сэдэв, агуулгыг урьдчилан зарлаж, бэлдэх тодорхой хугацаа олгосон юм. Мөн алба хаагчид гар утас, компьютер таблет зэрэг интернетэд холбогдёон дуоын төхөөрөмжөөс хаана байгаа газраасаа бөглөх боломжтой ба автомат боловсруулалт хийгддэг нь хүний хөдөлмөр, цаг хугацааг хэмнэсэн давуу талтай шинэлэг ажил болсон.