ГЭР БҮЛИЙН ХҮЧИРХИЙЛЛИЙН ЭСРЭГ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2019-12-27 18:09:00
1896
Цагдаагийн ерөнхий газрын Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албанаас Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Баривчлах төвтэй хамтран “Ойлгоё-Хүндэлье” арга хэмжээний хүрээнд 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдөр тус төвд баривчлагдсан 80 хүнд сургалт зохион байгууллаа.
Уг сургалтаар Монгол Цэргийн Нэгдсэн холбооны сургагч багш, шинжлэх ухааны доктор, Монгол Улсын гавьяат багш бэлтгэл дэд хурандаа Б.Галиндэв “Хүн байхын ухаан, Гэр бүлийн үнэ цэнэ” сэдэвт лекц орж, гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой шторк, видео үзүүлэн гарын авлага тарааж ажилласан байна.