Гэмт хэргийн улмаас нас барсан, гэмтсэн хүний тоо буурчээ
2019-12-03 18:56:50
1503

Гэмт хэргийн улмаас 29308 иргэн, 85 хуулийн этгээд хохирч, үүнээс 926 хүн нас барж, 8080 хүн гэмтсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал, нас барсан хүний тоо 5 буюу 0.5 хувиар, гэмтсэн хүний тоо 357 буюу 4.2 хувиар тус тус буурсан байна.
Нас барсан иргэдийн 182 буюу 19.7 хувь нь хүнийг алах, 54 буюу 5.8 хувь нь бусдыг болгоомжгүй алах, 324 буюу 35.0 хувь нь авто ослын гэмт хэргийн улмаас тус тус нас барсан бол гэмтсэн иргэдийн 6846 буюу 84.7 хувь нь бусдын биед гэмтэл учруулах гэмт хэргийн улмаас хохирсон байна.
МЭДЭЭЛЭЛ, ДҮН ШИНЖИЛГЭЭ, ШУУРХАЙ УДИРДЛАГЫН АЛБА