“Улаанбаатар хотын аюулгүй байдлын түвшингийн үнэлгээнд шалган нэвтрүүлэх цэгийн гүйцэтгэх үүрэг, оролцоо” сэдэвт хэлэлцүүлэг зохион байгууллаа
Цагдаагийн ерөнхий газрын Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны Хүрээлэн буй орчны хяналтын хэлтсийн алба хаагчдын дунд “Улаанбаатар хотын аюулгүй байдлын түвшингийн үнэлгээнд шалган нэвтрүүлэх цэгийн гүйцэтгэх үүрэг, оролцоо” сэдэвт хэлэлцүүлэг 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр зохион байгууллаа.
Энэхүү хэлэлцүүлэгт Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны дарга, цагдаагийн хурандаа Ж.Амгалан, тус албаны Захиргаа удирдлагын хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа М.Отгонбаяр нар оролцож Цагдаагийн ерөнхий газрын удирдлагаас баримталж буй бодлого, цаашид Улаанбаатар хотын хүн амын эрүүл аюулгүй орчинд амьдрах баталгааг хангахад шалган нэвтрүүлэх хяналтын цэгт үүрэг гүйцэтгэж байгаа цагдаагийн алба хаагчдын оролцооны талаар мэдээлэл хийлээ.
Монгол Улсын Засгийн газрын 62 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд зохих зөвшөөрөлгүй тээвэрлэсэн 68,7 тонн түүхий нүүрсийг “Амгалан” дулааны цахилгаан станцын агуулахад байршуулж, мөн агаарын чанарыг сайжруулах бүсэд түүхий нүүрс хэрэглэсэн 8 аж ахуйн нэгж, айл өрхийн зөрчлийг илрүүлж Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газарт шалгуулахаар материалыг шилжүүлсэн юм.