Цагдаа, дотоодын цэргийн анги, байгууллагын “Таеквондо”-гийн аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдлаа
Цагдаагийн ерөнхий газрын даргын 2019 оны А/12 тоот тушаалын хэрэгжилтийн хүрээнд Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн газрын нэрэмжит Цагдаа, дотоодын цэргийн анги, байгууллагын “Таеквондо”-гийн аварга шалгаруулах тэмцээн 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр “Хүч” спорт хорооны зааланд амжилттай зохион байгуулагдлаа.
Тэмцээний нээлтэд Цагдаагийн ерөнхий газрын Хүч спорт хорооны дарга, цагдаагийн хурандаа П.Энхтогтох, Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Т.Дамбийням болон бусад албаны хүмүүс оролцсон юм.
Энэхүү тэмцээнд цагдаа, дотоодын цэргийн 27 анги, байгууллагын төв, орон нутгийн 140 гаруй алба хаагчид оролцож, эрэгтэй 5, эмэгтэй 3 жинд өрсөлдөн аваргуудаа шалгарууллаа.
Нийт багийн дүнгээр тэргүүн байранд Нийтийн хэв журам хамгаалах, Олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны Эргүүл хамгаалалтын газар, дэд байранд Нийслэлийн цагдаагийн удирдах газрын Баянгол дүүрэг дэх цагдаагийн газрын нэгдүгээр хэлтэс, гутгаар байранд Сүхбаатар аймаг дахь цагдаагийн газрын баг тамирчид тус тус шалгарлаа.
Тэмцээнд амжилттай оролцсон баг, тамирчдынхаа цаашдын ажилд амжилт хүсье.