Өвөрхангай аймаг дахь цагдаагийн газар шинэ байртай боллоо
Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн А/236 дугаар тушаалаар “Хууль зүй, дотоод хэргийн сайдын багцын 2019 оны худалдан авах ажиллагааны ерөнхий төлөвлөгөө”-нд туссан худалдан авах ажиллагааг зохион байгуулах захиалагчийн эрхийг төсвийн төвлөрүүлэн, шууд захирагч нарт шилжүүлж төсөл, арга хэмжээний худалдан авах ажиллагааг зохион байгуулж, гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах эрхийг орон нутгийн Засаг дарга нарт шилжүүлсэн.
Тус цагдаагийн газрын конторын барилгын үнэлгээний хороог Аймгийн Засаг даргын 2019 оны 01-р сарын 11-ний өдрийн А/07 дугаар захирамжаар байгуулан улсын хэмжээнд тендер шалгаруулалтыг зарлаж, барилга угсралтын ажлын гүйцэтгэгчээр “Бат-Угсралт констракшн” ХХК нь шалгарсан юм.
“Бат-Угсралт констракшн” ХХК нь 2019 оны 03 дугаар сарын 27-ны өдөр конторын байрны шавыг тавьж ажлыг эхлүүлэн, 3 давхар 1750 м2 барилгыг барьж дуусган 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдөр улсын комисст хүлээлгэн өглөө.
Ийнхүү Өвөрхангай аймаг дахь цагдаагийн газрын шинэ байр ашиглалтад орлоо.