en

Цагдаагийн ерөнхий газрын ахмад ажилтнуудад хүндэтгэл үзүүллээ

2019-10-02 16:52:00
2043

“Олон улсын болон Монголын ахмадын өдөр”-ийг тохиолдуулан Цагдаагийн ерөнхий газрын ахмад ажилтнуудад хүндэтгэл үзүүлж, хүлээн авах үйл ажиллагааг өнөөдөр /2019.10.02/ зохион байгууллаа.

Энэхүү үйл ажиллагаанд Цагдаагийн ерөнхий газрын Дэд дарга, цагдаагийн хурандаа Ж.Болд, Захиргааны удирдлагын газрын дарга, цагдаагийн хурандаа Б.Бат-Өлзий, Төлөвлөлт, зохион байгуулалтын хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Б.Гантулга, Хүний нөөцийн хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Ж.Баясгалан, Соён гэгээрүүлэх, албаны сургалтын хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Д.Долгорсүрэн болон Цагдаагийн ерөнхий газрын 58 ахмад ажилтнууд оролцов.

Цагдаагийн ерөнхий газрын Дэд дарга, цагдаагийн хурандаа Ж.Болд нийт ахмадууддаа хандан үг хэллээ:

Өмнөх үеийн түүхийг бүтээлцэж, бид бүхний өмөг түшиг болж, цагдаагийн байгууллагын хөгжил, дэвшил, ирээдүй хойч үеийнхээ сайн сайхны төлөө залуу нас, халуун сэтгэлээ зориулан хөдөлмөрлөж ирсэн үе үеийн ахмад буурлууд Та бүхнийхээ амар амгалан айлтгая. Цагдаагийн төв байгууллагын ахмадууд Та бүхэндээ Цагдаагийн ерөнхий газрын даргын нэрийн өмнөөс болон хувиасаа Олон улсын болон Монголын ахмадын өдрийн баярын халуун мэндийг өргөн дэвшүүлье. Монголын цагдаагийн байгууллагын арвин баялаг түүхэн замнал, он цагийн хүрдэнд нэр төр, алдар гавьяа, ажил үйлсээрээ хойч үедээ мөнхөд дуурсагдаж, ард иргэдийнхээ амар амгалан, аюулгүй байдлын төлөө шударга, бүтээлч хөдөлмөрөө зориулж ирсэн үе үеийн дарга, удирдлага, ахмад ажилтнуудаараа бид цаг үргэлж бахархдаг билээ.

Энэ онд цагдаагийн байгууллагын ахмад ажилтнуудаас Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар цагдаагийн хурандаа Л.Гаваасүрэн “Соёлын гавьяат зүтгэлтэн”, цагдаагийн хурандаа Ц.Алтанцэцэг цагдаагийн анхны эмэгтэй “Гавьяат хуульч” цолоор шагнагдсаныг Та бүхэндээ сонордуулахад таатай байна.

Мөн энэ онд төрийн одон медалиар 10, Хууль зүй, дотоод хэргийн яамны шагналаар 1, Цагдаагийн ерөнхий газрын шагналаар 31 ахмад ажилтныг шагнаж, 4308 ахмад ажилтанд тусламж үзүүлэн, “Сүүж-Уул” нөхөн сэргээх амралт, сувилалд 10 ахмад ажилтныг үнэгүй, 159 ахмад ажилтныг хөнгөлөлттэй үнээр тус тус амраасан. Түүнчлэн 29 ахмад ажилтныг цагдаагийн байгууллагад хөдөлмөрийн гэрээгээр үргэлжлүүлэн ажиллуулж, залуу хойч үеийг сургаж дадлагажуулах, уламжлал ёс жаягийг өвлүүлэх зэргээр ахмад-залуу үеийн холбоог улам бэхжүүлж байна.

Цагдаагийн байгуулагын тугийн дор нэгэн бүл болж, төр, ард түмэн, байгууллагынхаа төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэн, амьдралаа зориулж ирсэн, одоо ч сэтгэл зүрхээрээ хамтдаа байдаг Та бүхэндээ талархаж явдагаа илэрхийлэхийн зэрэгцээ цаашид бидэнтэй хамтран илүү ихийг бүтээнэ гэдэгт итгэлтэй байна. Та бүхнийхээ үйл хэргийг залгамжлан хөгжүүлж, хуулиар хүлээсэн үүргээ нэр төртэй, үнэнч шударгаар биелүүлж, төр, ард түмнийхээ аюулгүй, амар амгалан байдлыг сахин хамгаалж ажиллахын төлөө бид зүтгэж ажиллах болно.

Та бүхэнд болон гэр бүлийнхэнд тань тэмдэглэлт өдрийн халуун мэндийг дахин хүргэж, энх тунх, эрч хүчтэй байж, хойч үе бидэндээ үнэт сургаалаа хайрлаж, мартсаныг сануулж, алдсаныг ухааруулж байхыг хүссэн юм.

ШИНЭ МЭДЭЭ
ЦДЦБ-ын 2025-09 сарын шинэчлэгдсэн төсөв
0
231
2025/09/08
Г.АРСЛАНХУЯГ: КАМЕРЖУУЛАХ АЖИЛД ОРОЛЦОГЧ АЙМАГ, ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГА НАР ХУУЛИА ХЭРЭГЖҮҮЛЭХГҮЙ БАЙНА

105
2025/09/06
Цагдаагийн байгууллагаас өнгөрсөн 7 хоногт шалгаж шийдвэрлэсэн гэмт хэрэг, зөрчлийн тоон мэдээлэл болон шийдвэрлэсэн онцлог хэргийн талаарх мэдээлэл

253
253
2025/09/01
ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГА, ДОТООДЫН ЦЭРГИЙН КОМАНДЛАГЧ Т.СҮХБОЛД, ЗАСГИЙН ГАЗРЫН ХЯНАЛТ ХЭРЭГЖҮҮЛЭХ ГАЗРЫН ДАРГА Б.БАТЦЭЦЭГ НАР БАЯН-ӨЛГИЙ, ХОВД АЙМГУУДАД АЖИЛЛАЛАА

2025/08/29
Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Гуандун мужийн Нийгмийг аюулаас хамгаалах танхимын орлогч дарга Зоу Чуань Хуа тэргүүтэй зочид төлөөлөгчид Нийслэлийн цагдаагийн удирдах газарт албан айлчлал хийж байна

Гэмт хэрэгтэй тэмцэх, мөрдөн шалгах ажил эрхэлсэн “Дэд зөвлөл”-ийн өргөтгөсөн хурал боллоо

2025/08/27
Цэргийн тангараг өргөх ёслол боллоо
Цэргийн тангараг өргөх ёслол боллоо
253
253
2025/08/27
“Буудлагын аварга” шалгаруулах тэмцээн боллоо

2025/08/25
Гадаад улсад суралцаж байгаа алба хаагчидтай уулзалт зохион байгууллаа

Олон төрөлт спортын тэмцээн боллоо
Олон төрөлт спортын тэмцээн боллоо
253
253
2025/08/15
НҮБ-ын Цагдаагийн албаны дарга, цагдаагийн комиссар Файзал Шахкарын Монгол Улсын Цагдаа, дотоодын цэргийн байгууллагад хийх ажлын айлчлал эхэллээ

Миний мөр...
Миний мөр...
253
253
2025/08/14
Энхийг дэмжих ажиллагаанд оролцох “Цагдаагийн багийн удирдах ажилтан”-ы сургалт өндөрлөлөө

2025/08/08
Хүй долоон худагт 540 алба хаагч үүрэг гүйцэтгэн ажиллаж байна

Цагдаа, дотоодын цэргийн байгууллагад шаардлагатай хүний нөөц бүрдүүлэх зорилгоор офицер, ахлагч албан тушаалд тусгай шалгалт зарлаж байна

2025/08/05
Цагдаагийн байгууллагаас өнгөрсөн 7 хоногт шалгаж шийдвэрлэсэн гэмт хэрэг, зөрчлийн тоон мэдээлэл болон шийдвэрлэсэн онцлог хэргийн талаарх мэдээлэл
Цагдаагийн байгууллагаас өнгөрсөн 7 хоногт шалгаж шийдвэрлэсэн гэмт хэрэг, зөрчлийн тоон мэдээлэл болон шийдвэрлэсэн онцлог хэргийн талаарх мэдээлэл
253
253
2025/07/28
Цагдаагийн дэд хурандаа Н.Энх-амгалан: Цахим мөрийтэй толоомтой холбооотой хууль бус сурталчилгаа явуулсан 11.243 домэйн хаягийг тогтоож, 50 хувийг нь устгуулаад байна

Тушаалын төсөлд саналаа ирүүлнэ үү
Тушаалын төсөлд саналаа ирүүлнэ үү
253
253
2025/07/24
Миний мөр...
Миний мөр...
253
253
2025/07/21
Алба хаагчдад цол, шагнал гардууллаа
Алба хаагчдад цол, шагнал гардууллаа
253
253
2025/07/18
Цагдаагийн ерөнхий газрын дарга, Дотоодын цэргийн командлагч, бригадын генерал Т.Сүхболд мэндчилгээ дэвшүүллээ

Цагдаагийн ерөнхий газрын Дэд бөгөөд Стратеги, бодлого, инновац хөгжлийн албаны дарга, цагдаагийн хурандаа О.Ганбат “Бригадын генерал” цол хүртлээ

2025/07/10
ЦДЦБ-ын 2025-07 сарын шинэчлэгдсэн төсөв
253
253
2025/07/09
Цагдаагийн байгууллагаас өнгөрсөн 7 хоногт шалгаж шийдвэрлэсэн гэмт хэрэг, зөрчлийн тоон мэдээлэл болон шийдвэрлэсэн онцлог хэргийн талаарх мэдээлэл
Цагдаагийн байгууллагаас өнгөрсөн 7 хоногт шалгаж шийдвэрлэсэн гэмт хэрэг, зөрчлийн тоон мэдээлэл болон шийдвэрлэсэн онцлог хэргийн талаарх мэдээлэл
253
253
2025/07/08
ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГЫН ХЭМЖЭЭНД 2025 ОНЫ ЭХНИЙ 06 САРД БҮРТГЭГДСЭН ГЭМТ ХЭРЭГ, ЗӨРЧЛИЙН МЭДЭЭ

2025/07/07
Элчин сайдын яам, дипломат төлөөлөгчийн газрын байр, түүний ойр орчимд дрон нисгэхийг хориглоно

2025/07/03
Явган аялал зохион байгууллаа
Явган аялал зохион байгууллаа
253
253
2025/07/01
Хамгаалалт, зохицуулалт үргэлжилж байна
Хамгаалалт, зохицуулалт үргэлжилж байна
253
253
2025/06/29
Цагдаагийн байгууллагаас 600 алба хаагч хамгаалалт, зохицуулалтад ажиллаж байна

2025/06/28
Миний мөр...
Миний мөр...
253
253
2025/06/28
ЦДЦБ-ын 2025-09 сарын шинэчлэгдсэн төсөв
0
231
2025/09/08
Г.АРСЛАНХУЯГ: КАМЕРЖУУЛАХ АЖИЛД ОРОЛЦОГЧ АЙМАГ, ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГА НАР ХУУЛИА ХЭРЭГЖҮҮЛЭХГҮЙ БАЙНА
Г.АРСЛАНХУЯГ: КАМЕРЖУУЛАХ АЖИЛД ОРОЛЦОГЧ АЙМАГ, ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГА НАР ХУУЛИА ХЭРЭГЖҮҮЛЭХГҮЙ БАЙНА
0
105
2025/09/06
Цагдаагийн байгууллагаас өнгөрсөн 7 хоногт шалгаж шийдвэрлэсэн гэмт хэрэг, зөрчлийн тоон мэдээлэл болон шийдвэрлэсэн онцлог хэргийн талаарх мэдээлэл
Цагдаагийн байгууллагаас өнгөрсөн 7 хоногт шалгаж шийдвэрлэсэн гэмт хэрэг, зөрчлийн тоон мэдээлэл болон шийдвэрлэсэн онцлог хэргийн талаарх мэдээлэл
0
250
2025/09/01
ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГА, ДОТООДЫН ЦЭРГИЙН КОМАНДЛАГЧ Т.СҮХБОЛД, ЗАСГИЙН ГАЗРЫН ХЯНАЛТ ХЭРЭГЖҮҮЛЭХ ГАЗРЫН ДАРГА Б.БАТЦЭЦЭГ НАР БАЯН-ӨЛГИЙ, ХОВД АЙМГУУДАД АЖИЛЛАЛАА
ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГА, ДОТООДЫН ЦЭРГИЙН КОМАНДЛАГЧ Т.СҮХБОЛД, ЗАСГИЙН ГАЗРЫН ХЯНАЛТ ХЭРЭГЖҮҮЛЭХ ГАЗРЫН ДАРГА Б.БАТЦЭЦЭГ НАР БАЯН-ӨЛГИЙ, ХОВД АЙМГУУДАД АЖИЛЛАЛАА
0
206
2025/08/29
Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Гуандун мужийн Нийгмийг аюулаас хамгаалах танхимын орлогч дарга Зоу Чуань Хуа тэргүүтэй зочид төлөөлөгчид Нийслэлийн цагдаагийн удирдах газарт албан айлчлал хийж байна
Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Гуандун мужийн Нийгмийг аюулаас хамгаалах танхимын орлогч дарга Зоу Чуань Хуа тэргүүтэй зочид төлөөлөгчид Нийслэлийн цагдаагийн удирдах газарт албан айлчлал хийж байна
0
132
2025/08/29
Гэмт хэрэгтэй тэмцэх, мөрдөн шалгах ажил эрхэлсэн “Дэд зөвлөл”-ийн өргөтгөсөн хурал боллоо
Гэмт хэрэгтэй тэмцэх, мөрдөн шалгах ажил эрхэлсэн “Дэд зөвлөл”-ийн өргөтгөсөн хурал боллоо
0
116
2025/08/27
Цэргийн тангараг өргөх ёслол боллоо
Цэргийн тангараг өргөх ёслол боллоо
0
121
2025/08/27
“Буудлагын аварга” шалгаруулах тэмцээн боллоо
“Буудлагын аварга” шалгаруулах тэмцээн боллоо
0
153
2025/08/25
Гадаад улсад суралцаж байгаа алба хаагчидтай уулзалт зохион байгууллаа
Гадаад улсад суралцаж байгаа алба хаагчидтай уулзалт зохион байгууллаа
0
152
2025/08/25
Олон төрөлт спортын тэмцээн боллоо
Олон төрөлт спортын тэмцээн боллоо
0
171
2025/08/15
Түгээмэл асуулт хариулт
Холбоо барих
Чат бичих
Facebook холбоос