Галт зэвсгийн гэрчилгээ авах хуулийн этгээдийн бүрдүүлэх материал
2019-09-25 10:50:00
1511
Галт зэвсгийн гэрчилгээ авах хуулийн этгээдийн бүрдүүлэх материал
- Галт зэвсгийн гэрчилгээ олгохыг хүссэн албан бичиг /уг галт зэвсгийг хаанаас, хэзээ авсан тухайгаа тодорхой бичих/
- Улсын бүртгэлийн гэрчилгээ, харуул хамгаалалтын гэрчилгээний хуулбар.
- Галт зэвсэг, галт зэвсэгтэй адилтгах хэрэгслийн гэрчилгээ болон тодорхойлолт. /гээгдүүлсэн бол сонинд зарлуулсан байна/
- Галт зэвсэг, галт зэвсэгтэй харьцах алба хаагчдын сургалтад хамрагдсан гэрчилгээний хуулбарууд.
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнд Даваа гаригт 14:00-16:00; Пүрэв гаригт 10:00-12:00 цагийн хооронд галт зэвсгийн хошуу, хонгиог мэдээллийн нэгдсэн санд бүртгүүлж, тодорхойлолт авсан байх. /галт зэвсгийг 2 ширхэг сум, иргэний үнэмлэхний хамт авч очно/
- Гэрчилгээний үнэ 4800 төгрөг тушаасан баримт /төрийн сан 100900012038 тоот данс. Хүлээн авагч нь: ЦЕГ-ын Санхүү, аж ахуйн алба/
- Тэмдэгтийн хураамж 10000 төгрөг тушаасан баримт / Чингэлтэй дүүргийн татварын хэлтэст очиж код авч, дурын банкант тушаана /