Дотоодын цэргийн штабаас “Цагаан шонхор” шүлгийн уралдааныг амжилттай зохион байгууллаа
2019-08-23 10:19:17
2312
![](/resource/policegovmn/image/2019/08/23/vksxhaph8pz1lnj7/68741807_469842630261684_8240436026334511104_n.jpg)
Дотоодын цэргийн штабын даргын баталсан удирдамжийн дагуу анги, байгууллагын алба хаагчдын дунд алба хаагчдын мэдлэг, авъяас билгийг нээн хөгжүүлэх зорилгоор “Цагаан шонхор” шүлгийн уралдааныг 2019 оны 08 дугаар сарын 05-наас 22-ны өдрүүдэд 3 үе шаттайгаар амжилттай зохион байгууллаа.
Уралдаанд анги, байгууллагын 1, 2 дугаар үе шатад шалгарсан шилдэг 19 алба хаагч мэдлэг, авъяас билгээ сорин оролцож “Тэргүүн байр”-т 805 дугаар ангийн харуулчин, дэд ахлагч Б.Энхбаяр, “Дэд байр”-т 05 дугаар ангийн харуулчин, дэд ахлагч Г.Сүхбат, “Гутгаар байр”-т 805 дугаар ангийн харуулчин, дэд ахлагч Ц.Цэнд-Аюуш нар тус тус шалгарсан байна.