Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн гуравдугаар хэлтэс “Зөөврийн хяналтын цэг” байгууллаа
2019-08-21 15:28:31
1634
Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн гуравдугаар хэлтэс хариуцсан нутаг дэвсгэрийнхээ 15 дугаар хороо 19 дүгээр байрны автобусны буудлын орчимд гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, иргэд, оршин суугчдын аюулгүй орчинд ажиллаж, амьдрах нөхцлийг бүрдүүлэх зорилгоор цагдаагийн байнгын хяналт тавьж ажиллах “Зөөврийн хяналтын цэг” байгуулжээ.
Энэхүү “Зөөврийн хяналтын цэг”-ийг байгуулснаар гэмт хэргийн гаралт 50 хувиар, дуудлага мэдээлэл 44 хувиар тус тус буурч тухайн нутаг, дэвсгэрийн эргүүлийн болон хэв журмын нөхцөл байдалд эерэг үзүүлэлт гарсан байна.