Бүгд Найрамдах Турк Улсын Үндэсний их хурлын дарга манай улсад айлчлал хийж байна.
2019-07-29 13:19:55
1253
Бүгд Найрамдах Турк Улсын Үндэсний их хурлын дарга Мустафа Шентоп тэргүүтэй төлөөлөгчид манай улсад айлчлал хийж байгаа билээ. Энэхүү айчлал 2019 оны 07 дугаар сарын 29-31-ний өдрүүдэд үргэлжлэх юм. Энэ жил Монгол-Туркийн хооронд дипломат харилцаа тогтоосоны 50 жилийн ой тохиож байгаагаараа онцлогтой.
Айлчлалын үед зочид төлөөлөгчдийн аюулгүй байдлыг хангах зорилгоор Амарын гудамж, Их сургуулийн гудамж, Залуучуудын гудамж, Энхтайваны өргөн чөлөө, Чингисийн өргөн чөлөө, Их Монгол улсын гудамж зэрэг авто замуудад тодорхой хугацаанд хөдөлгөөнийг хязгаарлан, хөдөлгөөн зохицуулалтыг хийх тул замын хөдөлгөөнд оролцогч та бүхэн цагаа тохируулан төв замыг түр сонгон зорчихгүй байхыг зөвлөж байна.