Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын 2019 оны эхний хагас жилийн үйл ажиллагааны тайлан

2019-07-18 10:22:07
3391

     ЦАГДАА, ДОТООДЫН ЦЭРГИЙН БАЙГУУЛЛАГЫН 2019 ОНЫ

 ЭХНИЙ ХАГАС ЖИЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАН

 

2019 оны 07 дугаар                                                                                    Улаанбаатар

сарын 16-ны өдөр                                                                                                              хот        

 

Цагдаа, дотоодын цэргийн байгууллагаас 2019 оны эхний хагас жилд Монгол Улсын Үндсэн хууль, Цагдаагийн албаны тухай хууль болон бусад хууль тогтоомжийг хэрэгжүүлэх чиглэлээр гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах үндсэн чиг үүргийн хүрээнд 2019 онд дэвшүүлсэн зорилт, гүйцэтгэлийн төлөвлөгөөний хэрэгжилтийг ханган ажиллаа.

Нэг. Удирдлага, зохион байгуулалтын талаар

Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Хууль зүй, дотоод хэргийн яамны 2018 оны үйл ажиллагааны төлөвлөгөө, зорилт, цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд урд онуудад хийгдсэн хэрэглэгчийн болон эрсдэлийн үнэлгээний тайлан, дэвшүүлсэн зорилт, зорилтын хэрэгжилт, алба нэгж, нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагаас ирүүлсэн санал зэргийг судалж, “Удирдлагын манлайлал, алба хаагчдын сахилга хариуцлага, мэргэжлийн ур чадварыг дээшлүүлнэ.” гэсэн зорилтыг дэвшүүлэн, Цагдаагийн ерөнхий газрын 2019 оны гүйцэтгэлийн төлөвлөгөө, Цагдаа, дотоодын цэргийн байгууллагаас дэвшүүлсэн зорилтын шалгуур үзүүлэлтийг энэ оны А/01 дүгээр тушаалаар баталж, хэрэгжилтийг тооцон ажиллаж байна.

Монгол Улсын Ерөнхий сайдын 2019 оны 52 дугаар захирамжаар “Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогыг олон улсын болон бүс нутгийн хөгжлийн чиг хандлага, хөрш орнуудын хөгжлийн бодлоготой уялдуулан шинжлэх ухааны үндэслэлтэй боловсруулах, түүнийг хэрэгжүүлэх дунд хугацааны төлөвлөгөөг (I таван жилийн) хүчин төгөлдөр үйлчилж байгаа урт хугацааны хөгжлийн бодлогын төлөвлөлт, хэрэгжилттэй уялдуулан боловсруулах ажлыг удирдан зохион байгуулах үүрэг бүхий Ажлын хэсэг”-ийг байгуулсан.

Дээрх захирамжийн хэрэгжилтийг хангах зорилгоор Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2019 оны “Монгол Улсын Ерөнхий сайдын 2019 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 52 дугаар захирамжаар байгуулагдсан “Монгол Улсын хөгжлийн урт хугацааны бодлого (25 жил), түүнийг хэрэгжүүлэх дунд хугацааны төлөвлөгөөний төсөл” боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсэгт дэмжлэг үзүүлэх, Хууль зүй, дотоод хэргийн салбарын хөгжлийн урт хугацааны бодлого, түүнийг хэрэгжүүлэх дунд хугацааны төлөвлөгөөний төсөл боловсруулах Ажлын хэсэг”-ийг А/95 дугаар тушаалаар байгуулсан ба уг ажлын хэсэгт алба хаагчид ажиллаж, цагдаа, дотоодын цэргийн байгууллагаас хэрэгжүүлэх дунд хугацааны төлөвлөгөөний төслийг боловсруулан, Хууль зүй, дотоод хэргийн яаманд танилцуулсан. 

Монгол Улсын Засгийн газрын 2019 оны “Улсын үзлэг зохион байгуулах тухай” 150 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд Цагдаагийн ерөнхий газрын даргын 2019 оны “Салбар комисс байгуулах, удирдамж, төлөвлөгөө батлах тухай” А/113 дугаар тушаалаар “Төрийн байгууллагын ажлын зохион байгуулалт, архив, албан хэрэг хөтлөлтийн улсын үзлэгт бэлтгэх Салбар комиссын бүрэлдэхүүн, ажлын удирдамж, бэлтгэл ажлын төлөвлөгөө”-г тус тус батлан, үзлэгт бэлтгэх ажлыг зохион байгуулж байна.

Монгол Улсад Хууль зүйн алба үүсэн байгуулагдсаны 110, орчин цагийн цагдаагийн байгууллага үүсэн байгуулагдсаны 100 жилийн ой 2021 онд тохиохтой холбогдуулан “Бэлтгэл ажлыг хангах төлөвлөгөөг боловсруулж, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах үүрэг бүхий ажлын хэсэг”-ийг Цагдаагийн ерөнхий газрын даргын энэ оны А/136 дугаар тушаалаар байгуулж, хэрэгжилтийг ханган ажиллаж байна.

Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын удирдах ажилтны 2019 оны сургалт, зөвлөгөөнийг энэ оны 01 дүгээр сарын 23-25-ны өдрүүдэд батлагдсан хөтөлбөр, төлөвлөгөөний дагуу Мөрдөн байцаах албаны хурлын танхимд зохион байгуулж, нийт 148 удирдах ажилтныг хамруулсан.

Зөвлөгөөний үеэр цагдаа, дотоодын цэргийн байгууллагын удирдах ажилтнуудаас хүүхэд, багачуудын эрүүл мэндийг сахин хамгаалах үйлсэд хувь нэмрээ оруулах зорилгоор “Сайн үйлсийн аян”-ыг зохион байгуулж, 0-28 хоногтой нярай хүүхдүүдэд нэн шаардлагатай байгаа 10 нэр төрлийн 7.3 сая төгрөгийн өртөг бүхий хүчилтөрөгчийн аппаратыг Эх, хүүхдийн эрүүл мэндийн Үндэсний төвд хандивлах арга хэмжээг зохион байгуулсан.

Цагдаагийн ерөнхий газрын даргын энэ оны А/06 дугаар тушаалаар Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албаны 85, Санхүү, аж ахуйн алба, Дорноговь, Өмнөговь, Өвөрхангай аймаг дахь цагдаагийн газрын 80, Урьдчилан сэргийлэх хэлтсийн Хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тасаг /Хүүхдийн алба/-ийн 70, Иргэний агаарын тээвэр дэх цагдаагийн хэлтсийн 40 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх зөвшөөрлийг олгож, холбогдох анги, байгууллагуудад хүргүүлсэн.

Цагдаагийн ерөнхий газрын дарга, дотоодын цэргийн командлагчаас болон Тэргүүн дэд, Дэд, Дэд бөгөөд Нийслэлийн цагдаагийн газрын дарга, Захиргааны удирдлагын газрын дарга нараас цаг үеийн нөхцөл байдалтай холбоотой 65 удаагийн үүрэг, ажлын чиглэл, зөвлөмжийг анги, байгууллагад хүргүүлэн, хэрэгжилтийг тухай бүр тооцон ажиллаж байна.

Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааг сайжруулж, иргэдэд үзүүлэх үйлчилгээг ойртуулах зорилгоор батлагдсан төсөв, орон тоонд багтаан Мэдээлэл, дүн шинжилгээ, шуурхай удирдлагын албаны Шуурхай удирдлагын хэлтэс, Систем ашиглалтын тасаг, Хэрэг бүртгэх, Мөрдөн байцаах алба, Нийслэлийн цагдаагийн газар, Авто бааз, Цагдаагийн ерөнхий газрын Төлөвлөлт, зохион байгуулалтын хэлтэс, Аюулгүй байдлын хэлтэс, Хуулийн хэлтэс, Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтэс, Соён гэгээрүүлэх, албаны сургалтын хэлтэс, Орхон аймаг дахь цагдаагийн газар, Нийслэлийн цагдаагийн газрын Эрүүлжүүлэх, саатуулах төв, Чингэлтэй дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтсийн орон тоонд, Эрүүгийн цагдаа, Тээврийн цагдаагийн алба, Тусгай ажиллагааны газар, Цагдаа, дотоодын цэргийн сургалтын нэгдсэн төв, Төв архив, Сүлд чуулга, Дундговь аймаг дахь цагдаагийн газрын орон тоо, цол, цалингийн зэрэглэлд тус тус өөрчлөлт оруулж, Өмнөговь аймаг дахь цагдаагийн газрын Гэрээт цагдаагийн тасгийн орон тоог Тээврийн цагдаагийн албаны Орон нутаг, хурдны замын хяналтын хэлтэс болон тус аймгийн Ханбогд сум дахь цагдаагийн тасагт, Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтэст харьяалуулсан тус дүүргийн 5 дугаар хороог мөн дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтэст, Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтэст харьяалуулсан тус дүүргийн 9 дүгээр хороог мөн дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтэст тус тус харьяалуулж, ажил хариуцсан алба хаагчдын орон тоог шилжүүлэн шийдвэрлэсэн.

Мөн Дорнод аймаг дахь цагдаагийн газарт Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх хэсэг байгуулж, Халх гол сум дахь цагдаагийн хэсгийг тасаг болгон өөрчлөн, Баян-Уул сум дахь сум дундын цагдаагийн хэсгийг мөн сум дахь сум дундын цагдаагийн тасаг болгон Цагаан-Овоо, Баяндун, Дашбалбар сумдыг, Хөлөнбуйр суманд сум дундын цагдаагийн тасаг байгуулж, Хөлөнбуйр, Булган, Баянтүмэн сумдыг, Өвөрхангай аймаг дахь цагдаагийн газрын Богд сум дахь цагдаагийн хэсгийг мөн сум дахь сум дундын цагдаагийн тасаг болгон Баруунбаян-Улаан, Баянгол, Богд, Гучин-Ус, Төгрөг, Сант сумдыг, Уянга сум дахь цагдаагийн хэсгийг мөн сум дахь сум дундын цагдаагийн тасаг болгон Нарийнтээл, Хайрхандулаан, Тарагт, Зүүнбаян-Улаан, Уянга сумдыг тус тус харьяалуулсан.

Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 11 дүгээр хуралдаанаар “Улаанбаатар-Дархан чиглэл болон Баянзүрх дүүргийн Гачууртын уулзвараас Налайх-Чойрын уулзвар хүртэлх авто замын барилгын ажлыг гүйцэтгэхэд замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, хяналт тавих”, энэ оны 158 дугаар тогтоолоор “Түүхий нүүрс хэрэглэхийг хориглосон бүсэд урьдчилан сэргийлэх, хяналтын үйл ажиллагаа хэрэгжүүлэх үүрэг бүхий цагдаагийн нэгж байгуулах”-аар шийдвэрлэсний дагуу Тээврийн цагдаагийн албанд Зам, тээврийн гэрээт цагдаагийн хэлтсийг, Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албанд Хүрээлэн буй орчны хяналтын хэлтсийг тус тус шинээр байгуулан алба хаагчдыг томилж, албан тушаал, орон тоо, цол, цалингийн зэрэглэлийг баталсан.

Шинэчлэн батлагдсан Төрийн албаны тухай хуулийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 03 дугаар тогтоолын дагуу Цагдаагийн ерөнхий газрын даргын 2019 оны “Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын албан тушаалын шинжилгээ, үнэлгээ хийх, тодорхойлолт боловсруулах ажлыг зохион байгуулах үүрэг бүхий ажлын хэсэг”-ийг А/80 дугаар тушаалаар байгуулж, цагдаа, дотоодын цэргийн анги, байгууллагын 803 албан тушаалын тодорхойлолтыг боловсруулан, мөн даргын энэ оны А/154 дүгээр тушаалаар батлан мөрдүүлж байна.

Хүний нөөцийн чиглэлээр: Цагдаагийн ерөнхий газрын дарга, дотоодын цэргийн командлагчийн 380 удаагийн тушаалаар давхардсан тоогоор 3574, Дэд дарга, Захиргааны удирдлагын газрын дарга нарын 24 удаагийн тушаалаар 269, нийт 404 удаагийн тушаалаар 3843 /хүний нөөц, шагнал, урамшил, сахилга, хариуцлага гэх мэт/ асуудлыг шийдвэрлэсэн.

Цагдаагийн ерөнхий газрын даргын зөвлөлийн хуралдааны шийдвэрээр бүтэц, зохион байгуулалтын өөрчлөлттэй холбогдуулан 472, шилжүүлэн буюу зохицуулан 317, офицерын бүрэлдэхүүнд 134, нөөцөөс офицер, дадлагажих ажилтнаар 9, хүүхэд асрах чөлөө цуцалж 21, газар, хэлтсийн даргаар 12, тасаг, хэсгийн даргаар 30, чиглэлийн ахлах, ахлах мэргэжилтнээр 108, албан тушаалд жинхлэн 17, бусад байгууллагаас шилжүүлэн буюу сэлгэн 8, шүүхийн шийдвэрээр 3 алба хаагчийг тус тус томилсон.

Төрийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1 дэх заалтаар 24, өөрийн хүсэлтээр 40, цэргийн алба хаасны тэтгэвэр тогтоолгосон 53, хүүхэд асрах чөлөө авсан 23, эрүүл мэндийн шалтгааны улмаас 2, алба хаах насны дээд хязгаарт хүрсэн 4, бусад шалтгаанаар 6 алба хаагчийг албанаас чөлөөлж, гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдон шүүхээр шийдвэрлэгдсэн 5, цагдаагийн алба хаагчийн ёс зүйг ноцтой зөрчсөн /цагдаагийн байгууллагад 1 жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр/ 15 алба хаагчийг тус тус албанаас халж, 4 алба хаагчийг данс бүртгэлээс хассан.

Цагдаагийн ерөнхий газрын дарга, Дэд дарга, Захиргааны удирдлагын газрын даргын нарын 72 удаагийн тушаалаар 913 алба хаагч хугацааны цагдаагийн цол /хурандаа 5, дэд хурандаа 102, хошууч 37, ахмад 21, ахлах дэслэгч 94, дэслэгч 377, ахлагч 3, дэд ахлагч 219, зэрэг дэв дээгүүр цагдаагийн дэд хурандаа 3, хошууч 4/-оор тус тус шагнагдаж, 26 алба хаагчийн цагдаагийн цол /хошууч 5, ахмад 8, ахлах дэслэгч 11, дэслэгч 2/-ыг сэргээж, Дотоодын цэргийн командлагчийн тушаалаар 12 алба хаагчид цэргийн цол /хошууч, ахмад, ахлах дэслэгч, дэд ахлагч тус бүр 2, дэслэгч 4/, цагдаагийн цол хэрэглэдэг бусад байгууллагын 10 алба хаагчид цагдаагийн цол /офицер 8, цагдаа 2/ тус тус олгож, бусад байгууллагаас халагдсан болон чөлөөлөгдсөн 16 алба хаагчийн цагдаагийн офицер цолыг хураасан.

Цагдаагийн албаны тухай хуулийн 89 дүгээр зүйлийн 89.2 дахь заалт, Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 74 дүгээр тогтоолын дагуу аймгийн төвөөс бусад суманд 5-аас дээш жил ажилласан 147 алба хаагчид 30 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн урамшил, цэргийн алба хаасны тэтгэвэр тогтоолгосон 127 алба хаагчид 36, цэргийн алба хаасны тэтгэвэр хувь тэнцүүлэн тогтоолгосон 4 алба хаагчид 18, нас барсан 3 алба хаагчийн ар гэрт 36 сарын цалин, хөлстэй тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэмж олгохоор тус тус шийдвэрлэж, хэрэгжилтийг ханган ажиллаж байна.

Эрхэлсэн ажилдаа амжилт гаргасан 67 алба хаагчийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн, 15 алба хаагчийг Хууль зүй, дотоод хэргийн сайдын тушаалаар салбарын яамны, 190 алба хаагчийг Цагдаагийн ерөнхий газрын шагналаар тус тус шагнаж, урамшуулан, сахилгын шийтгэл хүлээсэн алба хаагчдаас онцгой гавьяа байгуулсан 8 алба хаагчийг сахилгын шийтгэлгүйд тооцсон ба албандаа хайнга хандсан, сахилга, ёс зүйн зөрчил, дутагдал гаргасан 141 алба хаагчид сахилгын шийтгэл оногдуулдсан.

Төрийн албаны зөвлөлийн Цагдаагийн ерөнхий газрын дэргэдэх салбар зөвлөлийн тогтоолоор нөөцөд бүртгэгдсэн 935 иргэн, алба хаагчийг шинээр албан тушаалд томилсноос 702 иргэнийг цагдаагийн бага цолны, 233 иргэн, алба хаагчийг офицерын албан тушаалд тус тус томилсон. 

Соён гэгээрүүлэх, албаны сургалтын чиглэлээр: Цагдаагийн ерөнхий газрын даргын 2019 оны А/19, А/28 дугаар тушаалаар “Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын 2019 оны соён гэгээрүүлэх ажлын төлөвлөгөө”, “Цагдаагийн алба хаагчдын мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх 2019 оны сургалтын нэгдсэн төлөвлөгөө”-г баталж, энэ оны эхний хагас жилийн байдлаар соён гэгээрүүлэх, албаны сургалтын чиглэлээр нийт 4820 ажил, арга хэмжээ зохион байгуулж, давхардсан тоогоор 544883 алба хаагчийг хамруулж, үр дүнг тооцсон. Үүнд:  

Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын үйл ажиллагаанд мөрдөгдөх холбогдох хууль тогтоомж, дүрэм, журмыг алба хаагчдад судлуулах, зорилгоор гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр 65 удаа 4525, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр 36 удаа 5451, Тээврийн цагдаагийн албаны чиглэлээр 34 удаа 17855, Дотоодын цэргийн үйл ажиллагаа, улсын онц чухал обьектын аюулгүй байдлыг хангах чиглэлээр 97 удаа 25865 алба хаагчид, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр нутаг дэвсгэрийн төр, захиргаа, хууль хяналтын байгууллагатай хамтран 657 удаагийн сургалт, 284 удаагийн зөвлөгөөнийг зохион байгуулж, 2575 алба хаагч, 165241 иргэнийг хамруулсан.

Алба хаагчдын сургалтад зориулж 445 хөтөлбөр, төлөвлөгөөг боловсруулж, аудио, видео бичлэг, богино хэмжээний кино 163-ыг бүтээж, гарын авлага, материал, бодлого, аргачлал нийт 1097 ширхгийг хэвлүүлэн тарааж, сургалтын зардалд нийт 19.3 сая төгрөг зарцуулсан.

Мөн Цагдаа, дотоодын цэргийн сургалтын нэгдсэн төвд алба хаагчдыг мэргэшүүлэх, чадавхжуулах, ур чадварыг дээшлүүлэх зорилгоор 101 удаагийн 2828 цагийн сургалтад 4279 алба хаагчийг хамруулан, сургалтын багц кредит цаг хангуулж, гэрчилгээ олгосон.

Иргэд, олон нийтэд чиглэсэн сургалтын хүрээнд Олон нийтийн цагдаагийн ажилтан бэлтгэх 3 удаагийн сургалтад 46, иргэний болон харуул хамгаалалтын зориулалттай галт зэвсэг эзэмших, ашиглах, хадгалах аюулгүй ажиллагааны 26 удаагийн сургалтад 635 иргэнийг хамруулсан.

Алба хаагчдын гадаад хэлний мэдлэг, боловсролыг дээшлүүлэх, хөгжүүлэх зорилгоор гадаад, дотоодын төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран ажиллаж, АНУ, Австрали, БНХАУ, Тайвань, ОХУ, БНТУ зэрэг 6 улсын академи, их, дээд сургуульд боловсролын адъюнктур, магистрантур, бакалаврын сургалтад 88, богино хугацааны 14 удаагийн сургалтад 74 алба хаагчийг хамруулж байна.

Улсын онц чухал обьектын хамгаалалтыг сайжруулах, алба хаагчдын мэргэжил ур чадварыг дээшлүүлэх, байгууллагуудын хамтын ажиллагааг нэмэгдүүлэх зорилгоор Үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудын томилгоот бүлгийг оролцуулсан “Дулааны цахилгаан станцад тэсэрч дэлбэрэх бодис илэрсэн, дэлбэрэлт болсон үеийн үйл ажиллагаа” сэдэвт команд штабын үзүүлэх сургалтыг  энэ оны 06 дугаар сарын 28-ны өдөр “Дулааны цахилгаан станц-3” ТӨХК-ий байранд зохион байгуулж, үр дүнг тооцсон.

Гадаад харилцаа, хамтын ажиллагааны чиглэлээр: Гадаад орны цагдаагийн байгууллага, олон улсын чиг үүрэг бүхий бусад байгууллагатай харилцан хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлийг боловсруулж, цагдаа, дотоодын цэргийн байгууллагын гадаад харилцаа, хамтын ажиллагааг төлөвлөх, хэрэгжилтийг хангах ажлыг зохион байгуулан ажиллаж байна.  

БНКазУ, БНСВетУ, БНАзерУ, БНСУ, БНХАУ, БНФУ, АНУ, АНЭУ, ОХУ, ХБНГУ, Австрали, Тайвань, Филиппин, Малайз, Хонгконг зэрэг орнуудад зохион байгуулагдсан 10 удаагийн ажлын айлчлал, албан томилолт, олон улсын уралдаан тэмцээнд 40, олон улсын хурал, уулзалт, семинар, зөвлөгөөн зэрэг 11 арга хэмжээнд 29 алба хаагч /нийт 33 арга хэмжээнд 120 алба хаагч/ албан томилолтоор ажилласан.

Алба хаагчдын мэргэжлийн ур чадвар, гадаад хэлний мэдлэгийг дээшлүүлэх чиглэлээр АНУ, БНХАУ, БНСУ, БНКазУ, БНСВУ, Филиппин, Тайвань зэрэг улс, орнуудад зохион байгуулагдсан 12 удаагийн сургалтад 51 алба хаагчийг хамруулсан.

Нэгдсэн Үндэстний байгууллагын БНӨСУ дахь Энхийг сахиулах ажиллагааны цагдаагийн албанд 2, БНСУ дахь ажиллагаанд 4, нийт 6 алба хаагч үүрэг гүйцэтгэж байгаа бөгөөд алба хаагчдын мэдээллийг Африк тивд явагдаж байгаа тус байгууллагын энхийг сахиулах ажиллагаанд оролцуулахаар хүргүүлээд байна.

БНСУ-ын Ерөнхий прокурорын газрын Тоон ул мөр шинжлэх үндэсний төвөөс зохион байгуулсан “Кибер гэмт хэргийн мөрдөн шалгах ажиллагаанд тоон ул мөр ашиглах нь” сэдэвт сургалтад 14, Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага болон Нэгдсэн Үндэстний байгууллагын Мансууруулах бодис, гэмт хэрэгтэй тэмцэх албанаас зохион байгуулсан “Крипто валют: мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх” сэдэвт сургалтад 56, Америкийн Нэгдсэн Улсын Элчин сайдын яамнаас Сэлэнгэ аймгийн Алтанбулаг хилийн боомт, Чингис хаан олон улсын нисэх буудалд зохион байгуулсан  “Хуурамч бичиг баримтыг хэрхэн таньж, илрүүлэх” сэдэвт сургалтад 25, мөн яам, Холбооны мөрдөх товчоо, Хар тамхитай тэмцэх байгууллагаас зохион байгуулсан “Хар тамхитай тэмцэх нэгжийн удирдах ажилтны сургалт”-д 15, БНТУ-ын хамтын ажиллагааны зохицуулах агентлаг /ТИКА/-тай хамтран зохион байгуулсан “Аналитик системүүдэд тагнуулын задлан шинжилгээ хийх” сэдэвт сургалтад 21, нийт 6 удаагийн сургалтад 131 алба хаагчийг хамруулсан.

Цагдаагийн ерөнхий газрын удирдлагаас Нэгдсэн Үндэстний байгууллагын Хүн амын сангийн Суурин төлөөлөгч Наоми Китахара, АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Майкл С.Клеческ, элчин сайдын яамны Бүс нутгийн аюулгүй байдлын асуудал эрхэлсэн албаны дарга, атташе Виллиам Сэндлин, дэд атташе Жэфри Колинс, Фэйсбүүк компаний Азийг хариуцсан газрын захирал, Аюулгүй байдлын хэлтсийн дарга Жэф Вү, БНСУ-ын Ерөнхий прокурорын газрын Тоон ул мөр шинжлэх хэлтсийн тасгийн дарга Лии Синг Мү тэргүүтэй төлөөлөгчид, БНСУ, Канад Улсаас Монгол Улсад суугаа элчин сайдын яамны консулын хэлтсийн ажилтнуудыг тус тус хүлээн авч, уулзах үеийн бэлтгэл ажлыг зохион байгуулсан.

Үйл ажиллагаатай холбоотой хууль, тогтоомжийн хэрэгжилтийг хангах чиглэлээр: Улсын Их Хурлын нэгдсэн чуулганы хуралдаанаар Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг эцэслэн батлуулсан.

Улсын Их Хурлын нэгдсэн чуулганы хуралдаанаар Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэд хяналт тавих тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд, Өмгөөллийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлгээр хэлэлцэж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын байнгын хороонд тус тус шилжүүлсэн.

Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Улсын онц чухал обьектын хамгаалалтын тухай хуулийн төсөл, танилцуулга, Хүний эрхийн хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай, Шашин шүтэх, эс шүтэх эрх чөлөөний тухай, Төлбөрийн чадваргүйдлийн тухай, Монгол Улсын иргэн гадаадад зорчих, цагаачлах тухай, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Цагдаагийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай, Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай, Аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай, Эрүүгийн хууль, Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд тусгах саналыг боловсруулж, Хууль зүй, дотоод хэргийн яаманд хүргүүлсэн.

Алба, нэгж, нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагаас ирүүлсэн хүсэлтийн дагуу 88 гомдол, санал, 5 нууцын зэрэглэлтэй албан бичгийн эрх зүйн зохицуулалтыг судалж, дүгнэлтийг гарган, хууль зүйн зөвлөгөө өгсөн ба цагдаагийн байгууллагаас бусад байгууллагатай хамтран ажиллах гэрээ 16, ажил гүйцэтгүүлэх болон бусад гэрээ, гадаад, дотоодын байгууллагатай хамтран ажиллах санамж бичиг, хэлэлцээрийн 22 төслийг хянаж, холбогдох алба, нэгжид хүргүүлсэн.

Эрүүгийн гэмт хэрэгт холбогдон шалгагдаж байгаа 15 алба хаагчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах чиглэлээр эрх зүйн туслалцаа үзүүлж, 1 алба хаагчийн өмгөөлөгчийн зардлыг байгууллагаас олгохоор шийдвэрлэлээ.

Тайлангийн хугацаанд иргэн, захиргааны 20 хэрэгт хариуцагч, нэхэмжлэгчийн төлөөлөгчөөр оролцож, хариу тайлбар, нэхэмжлэл, нотлох баримт хүргүүлж, 11 удаа давж заалдах болон хяналтын гомдол бичгээр гаргаж, шүүхээр шийдвэрлүүлсэн. 

Цагдаа, дотоодын цэргийн анги, байгууллагын алба хаагчдын албан үүргээ гүйцэтгэхтэй холбоотой 27 эрх зүйн актад нэмэлт, өөрчлөлт оруулан шинэчлэн боловсруулж, баталж, мөрдүүлсэн.

Цагдаагийн ерөнхий газрын даргын дангаар болон хамтран баталсан, улсын нэгдсэн бүртгэлд бүртгэлтэй захиргааны хэм хэмжээний актын жагсаалтыг гарган Хууль зүй, дотоод хэргийн яаманд хүргүүлсэн.

Эрсдэлийн удирдлага, дотоод аудит, хяналт шалгалтын чиглэлээр: Хууль зүй, дотоод хэргийн сайдын дэргэдэх дотоод аудитын хорооны 2017 оны 02 дугаар тогтоолоор баталсан “Дотоод аудитын журам”-ын 4.2.6-д заасны дагуу Цагдаагийн байгууллагын 2019 оны эрсдэлийн үнэлгээний тайланг  гаргаж, Хууль зүй, дотоод хэргийн яаманд хүргүүлсэн.

Цагдаагийн байгууллагын 2018 оны эрсдэлийн үнэлгээний тайлан, түүний мөрөөр хэрэгжүүлэх арга хэмжээний санал, зөвлөмжийг харьяа алба, нэгж, нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагуудад хүргүүлж, үр дүнг тооцон ажиллаж байна.

Эрсдэлийн удирдлага, дотоод аудитын чиглэлээр энэ оны эхний хагас жилд харьяа алба, нэгж, нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагын нийт 229 алба хаагчид 10 удаагийн 18 цагийн сургалт, дадлагыг зохион байгуулж, мэргэжил, арга зүйн удирдлагаар ханган ажилласан.

Энэ хугацаанд Автобааз, Хангалт, үйлчилгээний төвийн үйл ажиллагаанд төлөвлөгөөт бус, Тусгай ажиллагааны газар, Мэдээлэл, шуурхай удирдлагын төв, Өмнөговь, Өвөрхангай, Говь-Алтай, Увс аймаг дахь цагдаагийн газрын үйл ажиллагаанд хэсэгчилсэн шалгалт явуулж, дүнг Цагдаагийн ерөнхий газрын даргын зөвлөлийн хуралдаанаар хэлэлцүүлж, ажлын хариуцлага алдан, зөрчил дутагдал заагдсан 52 алба хаагчид Цагдаагийн албаны тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.4 дэх хэсэгт заасан сахилгын шийтгэл оногдуулж, 86 заалт бүхий 11 үүрэг, ажлын чиглэлийг холбогдох нэгжүүдэд хүргүүлж, үр дүнг тооцон ажиллаж байна.

Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилтийг хангах, ажлын хүрээнд Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын дотоод аудитын 2019 оны төлөвлөгөөний хэрэгжилтэд 2 удаа дотоод аудит хийн, зөвлөмж гаргаж төсөвт 60 нэгжид хүргүүлэн, дүнг Хууль зүй, дотоод хэргийн яаманд тайлагнаж ажилласан.

Авлигаас урьдчилан сэргийлэх чиглэлээр: Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 114 дүгээр тогтоолоор баталсан “Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх цагдаа, дотоодын цэргийн байгууллагын нэг дэх үе шатны төлөвлөгөөг баталж, хэрэгжилтийг ханган ажиллаж байна.

Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай, Авлигын эсрэг хуулийн дагуу алба, нэгж, нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагын 4647 алба хаагчийн 2018 онд мэдүүлсэн “Албан тушаалтны ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлэг”-ийг цахимаар бүртгэх ажлыг зохион байгуулж, тайланг ХАСХОМ 1, 2, 3, 4 маягтаар Авлигатай тэмцэх газарт хуулийн хугацаанд хүргүүлсэн.

Авлигатай тэмцэх газрын Олон нийтийн төвд зохион байгуулагдсан “Мэдүүлгийг бүртгэх, хянах, хадгалах эрх бүхий албан тушаалтнуудын сургалт”,  Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 114 дүгээр тогтоолоор баталсан “Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх арга хэмжээний хүрээнд зохион байгуулагдсан “Авлигын эсрэг” сэдэвт 3 удаагийн сургалтад 347 алба хаагчийг хамруулсан.

Иргэд, байгууллагаас цагдаа, дотоодын цэргийн алба хаагчтай холбоотой ирүүлсэн өргөдөл, гомдлын талаар: Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын алба хаагч, ажилтны үйл ажиллагаатай холбоотой 772 өргөдөл, гомдол ирүүлсний дагуу 904 алба хаагчийг холбогдуулан шалгасны 685 буюу 75.7 хувийг офицер, 216 буюу 23.9 хувийг ахлагч, 2 буюу 0.5 хувийг энгийн ажилтан эзэлж байгааг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад өргөдөл, гомдол 181 буюу 16.9, холбогдон шалгагдсан алба хаагч 132 буюу 14.7 хувиар тус тус өссөн байна.

Нийт зөрчлийг төрлөөр нь авч үзвэл, 102 буюу 13.2 хувь нь хууль ёс, хүний эрх, эрх чөлөөг зөрчсөн, 79 буюу 10.2 хувь нь хэрэг материал дутуу шалгасан, 29 буюу 3.7 хувь нь хэргийн хугацаа хэтрүүлсэн, 34 буюу 4.4 хувь нь бусдыг чирэгдүүлж, танил тал харсан, 15 буюу 1.9 хувь нь хээл хахууль, шан харамж авсан, 221 буюу 28.6 хувь нь цагдаагийн алба хаагчийн харьцааны соёл, ёс зүй зөрчсөн, 52 буюу 6.7 хувь нь бусдыг зодож, эрх чөлөөнд нь халдсан, 105 буюу 13.6 хувь нь ажлын хариуцлага алдсан, 47 буюу 6.0 хувь нь архидан согтуурсан, 10 буюу 1.2 хувь нь өмч хөрөнгө үрэгдүүлсэн, 64 буюу 8.2 хувь нь Эрүүгийн хэрэг хэрэг хянан шийдвэрлэх тухай болон бусад хууль, тогтоомж зөрчсөн, 2 буюу 0.1 хувь нь цалин тэтгэвэр, тэтгэмж, хувцасны болон бусад хангамж дутуу олгосон, 12 буюу 1.5 хувь нь бусад зөрчил эзэлж байна.

Шийдвэрлэсэн байдлаар нь авч үзвэл, 47 буюу 6.7 хувьд нь эрүүгийн хэрэг үүсгэх саналтай прокурорын байгууллагад шилжүүлж, 269 буюу 38.3 хувьд нь сахилгын шийтгэл оногдуулж, 375 буюу 53.4 хувьд нь цагдаагийн алба хаагчийн буруутай үйл ажиллагаа тогтоогдоогүй, 10 буюу 1.4 хувь нь нотлогдсон боловч хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн гэх үндэслэлээр хааж, 71 буюу 9.1 хувьд нь шалгалтын ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байна.

Цагдаагийн алба хаагчтай холбоотой мэдээлэл хүлээн авах 126 тусгай дугаарын утсанд энэ оны эхний хагас жилийн байдлаар 62 дуудлага, мэдээлэл ирүүлснээс гомдол, мэдээлэл 40, талархал 21, санал 1 байгаа бөгөөд 37 гомдол, мэдээллийг хуулийн хугацаанд шалгаж шийдвэрлэн, гомдол гаргагчид хариу өгч, 3 гомдолд холбогдох шалгалтын ажиллагааг явуулж байна.

Өргөдөл, гомдлын шийдвэрлэлтийн талаар: Алба, нэгж, нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагын удирдах албан тушаалтанд энэ оны эхний хагас жилийн байдлаар иргэд, байгууллагаас 6190 санал, өргөдөл, гомдол ирүүлснийг өмнөх оны мөн үетэй харьцуулахад 328 нэгжээр буюу 5.0 хувиар буурчээ.

Нийт хүлээн авсан санал, өргөдөл, гомдлын 84 буюу 1.4 хувь нь санал хүсэлт, 5992 буюу 96.8 хувь нь өргөдөл, 114 буюу 1.8 хувь нь гомдол  байна.

 

Нийт хүлээн авсан санал, өргөдөл, гомдол

Санал, өргөдөл, гомдлыг утгаар нь авч үзвэл: 546 буюу 9 хувь нь ажилд орох, суралцахыг хүссэн, 102 буюу 2.0 хувь нь ажилд дахин орохыг хүссэн, 725 буюу 12.0 хувь нь ажил өөрчлөх, шилжихийг хүссэн, 1586 буюу 25.0 хувь нь захиргааны чөлөө хүссэн, 275 буюу 4.0 хувь нь тэтгэвэр, тэтгэмж, орон сууц хүссэн, 2956 буюу 48.0 хувь нь бусад өргөдөл, гомдол байгаа ба нийт хүлээн авсан санал, өргөдөл, гомдлын 6124 буюу 98.9 хувийг шийдвэрлэж, 66 буюу 1.1 хувь нь ажиллагаанд байна.

 

Иргэдээс Засгийн газрын “Иргэд, олон нийттэй харилцах төв”-д цагдаагийн байгууллага, алба хаагчийн үйл ажиллагаатай холбоотой 65 санал хүсэлт, гомдол, талархал, шүүмжлэл, өргөдөл ирүүлсний 27 буюу 42.0 хувь нь санал хүсэлт, 30 буюу 46.0 хувь нь гомдол, 6 буюу 9.0 хувь нь талархал, 2 буюу 3.0 хувь нь шүүмжлэл байна.

Иргэдээс ирүүлсэн өргөдөл, гомдол, санал хүсэлт, талархал, шүүмжлэлийн 56 буюу 86.0 хувийг шийдвэрлэсэн ба иргэдэд хариу хүргүүлсэн байдлыг чанараар нь авч үзвэл 55 буюу 86.0 хувийг хурдан, 10 буюу 15.3 хувийг хуулийн хугацаанд шийдвэрлэж, 9 гомдол, санал хүсэлтийг холбогдох алба, нэгжид харьяаллын дагуу шилжүүлж, шалгалтын ажиллагааг явуулж байна.

Хоёр. Гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон

нийтийн аюулгүй байдлыг хангах чиг үүргийн хэрэгжилтийн талаар

 

2.1.Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр: Гэмт хэрэг, зөрчлийн бүртгэл судалгаа, дүн шинжилгээнд үндэслэн тодорхой төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх бодлого боловсруулах, төрийн болон төрийн бус байгууллагатай хамтран ажиллах, нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагыг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах ажлыг зохион байгуулж, үр дүнг тооцон ажиллаж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2019 оны 60 дугаар зарлигаар 2019-2020 оныг “Хүүхдийн хөгжил, хамгааллын жил” болгон зарлаж, хүүхдийн эрх ашгийг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төр, захиргааны байгууллагуудын удирдлагуудтай Монгол Улсын Ерөнхийлөгч уулзах үед болон  Монгол Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны Ерөнхий хяналтын сонсголд хүүхдийн эсрэг үйлдэгдэж буй гэмт хэргийн нөхцөл байдал, цагдаагийн байгууллагаас хүүхэд хамгааллын чиглэлээр хэрэгжүүлж буй ажил, арга хэмжээ, тулгамдаж буй асуудал, хэрэгжүүлэх ажлын талаар цагдаагийн төв байгууллагын удирдлагаас мэдээлэл хийсэн.

Энэ оны эхний хагас жилийн байдлаар гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, илрүүлэх чиглэлээр улсын хэмжээнд нэгдсэн болон хэсэгчилсэн арга хэмжээ 1133, олон нийтийн ухуулга, нөлөөллийн 6 аяныг зохион байгуулж, үр дүнг тухай бүр тооцон ажилласан. Зохион байгуулсан зарим ажил, арга хэмжээг дурьдвал:

-Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг, зөрчлийн шалтгаан нөхцөлийг арилгах, хор уршгийг таниулах, урьдчилан сэргийлэх ажилд иргэд, олон нийтийн оролцоо, дэмжлэгийг нэмэгдүүлэх зорилгоор “Нэг хором” аяныг улсын хэмжээнд 2019 оны 03 дугаар сард зохион байгуулсан.

-Хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх, таслан зогсоох зорилгоор “Та сэргийлж чадна” аян, аяны хүрээнд “Хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх арга зам” сэдэвт хэлэлцүүлэг, энэ төрлийн гэмт хэргийг илрүүлэх, урьдчилан сэргийлэхэд орчин үеийн техник, технологийн дэвшил, шинэ санаачилга, шилдэг туршлагыг нэвтрүүлэх чиглэлээр “Security expo-2019” үзэсгэлэн зохион байгуулж, хэвлэл, мэдээллийн байгууллага, интернэт цахим сүлжээгээр энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилтот нэвтрүүлэг 10, сурвалжлага мэдээлэл 471-ийг бэлтгэн иргэд, олон нийтэд хүргэсэн.

-Залилах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, иргэд, олон нийтийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор улсын хэмжээнд “Залилан” нэгдсэн арга хэмжээг төрийн 302, төрийн бус 120 байгууллага, 145 аж ахуйн нэгжтэй хамтран хэлэлцүүлэг 25, зөвлөгөөн 35, уралдаан тэмцээн 18, сургалт 302 удаа зохион явуулж, 30.0 мянган орчим иргэнийг хамруулсан.

-Монгол Улсад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн Ажлын албатай хамтран хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг, зөрчлийн шалтгаан нөхцөлийг арилгах, хор уршгийг таниулах, урьдчилан сэргийлэх ажилд иргэд, олон нийтийн оролцоо, дэмжлэгийг нэмэгдүүлэх зорилгоор 2019 оны 04 дүгээр сарын 15-ны өдрөөс 1 сарын хугацаатай “Байгалиа хамгаалъя” аяныг зохион байгуулж, олон нийтийн цахим сүлжээгээр сэрэмжлүүлэх видео контент, зорилтот бичлэг тус бүр 1, сэрэмжлүүлэх, хууль сурталчлах зурган постер 26, мэдээ, мэдээлэл 3, нийт 31 удаагийн ажил, арга хэмжээг иргэд, олон нийтэд сурталчилж ажилласан.

-Хүүхдийн хөгжил хамгааллын үндэсний хөтөлбөр, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2019 оны 60 дугаар зарлигийн хэрэгжилтийг хангах зорилгоор “Зөв тусгал” ухуулга нөлөөллийн хөдөлгөөнийг улсын хэмжээнд 1 сарын хугацаатай зохион явуулсан ба хүүхдийг гэмт хэрэг, зөрчилд өртөж хохирч болзошгүй эмзэг цэгүүдэд аюулгүй зорчуулах “Хүүхэд хамгаалагч” төслийг энэ онд нийслэлийн 152 хороо, 21 аймгийн сумдад үргэлжлүүлэн хэрэгжүүлэхэд шаардагдах 702.3 сая төгрөгийн төсөв, хөрөнгийг  шийдвэрлүүлж, энэ оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн хэрэгжүүлж байна.

-Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах, орон нутгийн замд үйлдэгдэх зам тээврийн хэрэг, осол, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, цагдаагийн байгууллагаас явуулж буй ажил, арга хэмжээг иргэд, олон нийтэд сурталчлах чиглэлээр “Орон нутгийн зам-Хөдөлгөөний соёл-2019” нэгдсэн арга хэмжээг энэ оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс 6 сарын хугацаатай зохион байгуулж байна.

Дээрх арга хэмжээний хүрээнд “Оюу толгой” ХХК, “Мобиком” корпорацтай хамтран “Яараад яахав дээ” аяныг зохион байгуулж, иргэд, олон нийтэд зам тээврийн осол, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлэх мэдээлэл хүргэх 22 самбарыг орон нутгийн замд байршуулан, урлаг, спортын алдартнуудыг оролцуулан 30 видео контент бүтээж, иргэд, олон нийтэд хүргэх ажлыг зохион байгуулж байна.

Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх чиглэлээр нутгийн төр, захиргааны байгууллагын дэмжлэгийг авах зорилгоор холбогдох байгууллагуудад санал, хүсэлт хүргүүлснээр аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал, ГХУСАЗСЗ-ийн тогтоол 13, Засаг даргын захирамж 55, тушаал 13,  хөтөлбөр 12,  журам 5, бусад шийдвэр 24-ийг батлуулж, хэрэгжилтийг ханган ажиллаж байна.

Нийслэлийн цагдаагийн газраас гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, гэмт хэргийн илрүүлэлтийг ахиулах чиглэлээр дүүргүүд дэх цагдаагийн хэлтсийн удирдлагуудтай зөвлөлдөх уулзалт, хэлэлцүүлгийг энэ оны 01 дүгээр сард зохион байгуулж, дээрх чиглэлээр ирүүлсэн 144 санал, санаачилгыг нэгтгэн дүгнэж, 12 ажил, арга хэмжээг хэрэгжүүлэхээр шийдвэрлэж, 2019 оныг “Гэмт хэрэгтэй тэмцэх ажлын чанар, үр дүнд ахиц гаргах” жил болгох уриалга гарган, хэрэгжилтийг ханган ажиллаж байна.

Их, дээд болон коллеж, ерөнхий боловсролын сургуулийн 2018-2019 оны төгсөлтийн баяртай холбогдуулан Нийслэлийн боловсролын газар, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар, Монголын оюутны холбоотой хамтран “Эрдмийн баяр” нэгдсэн арга хэмжээг энэ оны 05 дугаар сарын 30-ны өдрөөс 06 дугаар сарын 10-ны өдрийн хооронд зохион байгуулж, 245 сургуулийн төгсөх ангийн 9200 гаруй сурагчид согтууруулах ундааны хор уршиг, хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэгт өртөхөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр яриа таниулга хийж, үр дүнг тооцон ажилласан.

Түүнчлэн “Эерэг харилцаа”, “Хандлагаа өөрчилье”, “Хүний эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэг”, “Цахим орчны зүй бус хэрэглээ, цахим халдлагаас урьдчилан сэргийлэх”, “Архи, тамхины хор нөлөө”, “Хүүхдийн хүмүүжилд эцэг, эхийн оролцоо”, “Хандлага, харилцаа” зэрэг сэдвээр  16 их, дээд, ерөнхий  боловсролын  98 сургууль, 648 аж, ахуйн нэгж, байгууллагын нийт 59.896 сурагч, оюутан, эцэг эхийн төлөөлөл, ажилчдад 150 удаагийн сургалт, 13 зөвлөгөөн, 6 хэлэлцүүлэг, 25 өдөрлөг зохион байгуулж, “Гүүд Нейборс” олон улсын байгууллагатай хамтран “Хүүхдийн төлөө сайн зүйл хийе” постерын эхийг бэлтгэн, нийтийн тээврийн “Сутайн буянт” ХХК-ий 40, “Эрдэм транс” ХХК-ий 60  автобусанд байрлуулсан.

Нийслэлийн аялал жуулчлалын газар, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газартай хамтран “Дэн болон зочид буудлын үйл ажиллагаанд тавих хяналтыг сайжруулах  нь” сэдэвт хэлэлцүүлгийг энэ оны 05 дугаар сарын 21-ний өдөр зохион байгуулж,  дээрх үйл ажиллагааг эрхлэн явуулахдаа цагдаагийн байгууллагаас санал авч, зөвшөөрөл олгох, үйл ажиллагааны сунгалт хийлгэхээр шийдвэрлэж,  эхний хагас жилд 8 аж ахуйн нэгжид дэн болон зочид буудлын чиглэлээр үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл олгох саналыг Нийслэлийн аялал жуулчлалын газарт хүргүүлээд  байна.

2.2.Эрүүгийн цагдаагийн албаны чиглэлээр: Тус алба нь иргэд, аж ахуйн нэгж, байгууллагаас гэмт хэргийн шинжтэй 20686 гомдол, мэдээлэл хүлээн авч шалгаснаас 8746 буюу 42.3 хувьд хэрэг бүртгэлтийн, 881 буюу 4.3 хувьд зөрчлийн хэрэг нээж, 9463 буюу 47.5 хувьд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзаж, 865 буюу 4.2 хувийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж,  225 буюу 1.1 хувийг харьяаллын дагуу шилжүүлж, 516 буюу 4.3 хувьд шалгалтын ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байна.

Тайлангийн хугацаанд 12328 холбогдогчтой, 107.6 тэрбум төгрөгийн хохиролтой, 15384 хэрэг, үйлдлийг илрүүлж, мөрдөн байцаалтад шилжүүлснээс 7886 буюу 51.2 хувийг хүнд, 7498 буюу 48.7 хувийг хөнгөн ангиллын хэрэг эзэлж байна.

Цагдаагийн байгууллагын эрэн сурвалжлах ASAP санд 13338 хүн, мал амьтан, эд зүйлийн мэдээллийг бүртгэж, эрэн сурвалжилснаас 8938 буюу 67.0 хувийг олж тогтоон, эрэн сурвалжлалтыг зогсоож, сангийн гүйцэтгэл 67.0 хувьтай байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 32.8 хувиар өссөн, эрэн сурвалжлагдаж байгаа хүн, мал амьтан, эд зүйл 7310 нэгжээр буюу 16.0 хувиар буурсан үзүүлэлттэй байна.

Нууц, далд аргаар үйлдэгдсэн эзэн холбогдогч нь тогтоогдоогүй гэмт хэргийг илрүүлэх, гүйцэтгэх ажлын шугамаар авагдсан мэдээллийг шалгаж баримтжуулах зорилгоор Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа төв, орон нутгийн 18 хорих анги, Сургалт хүмүүжлийн тусгай нэгж, Согтуурах, мансуурах донтой хүнийг албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх газарт чиглэл хариуцсан алба хаагчид ажиллаж, үр дүнг тухай бүр тооцсон.

Тус албаны түүхт 85 жилийн ойг угтаж байгууллагын түүхэн уламжлал, үйл ажиллагааг сурталчлах, бүтээлч ажил өрнүүлэх, хамт олны сахилга ёс зүй, ажлын идэвх санаачилгыг дээшлүүлэх чиглэлээр зохион байгуулсан ажил, арга хэмжээг цагдаагийн байгууллагын цахим хуудас, хэвлэл мэдээллийн хэрэгслээр иргэд, олон нийтэд сурталчлан ажиллаж байна.

2.3.Мөрдөн байцаах албаны чиглэлээр: Энэ оны эхний хагас жилийн байдлаар иргэд, аж ахуйн нэгж, байгууллагаас гэмт хэргийн шинжтэй 12147 гомдол, мэдээлэл хүлээн авч шалгаснаас хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн 6997, хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзсан 4752, харьяаллын дагуу шилжүүлсэн 143, ажиллагаанд 255 байна.

Гэмт хэргийн улмаас иргэн, хуулийн этгээдэд 414.7 тэрбум төгрөгийн хохирол учирсны хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд 153.6 тэрбум төгрөг буюу нийт хохирлын 37.0 хувийг нөхөн төлүүлсэн нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 0.8 хувиар өссөн үзүүлэлттэй байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Цагдан хорих 461 дүгээр хаалттай ангид байрлах тус албаны Уулзалт, байцаалтын хэсэг нь Цагдаагийн ерөнхий газрын даргын 2015 оны А/59 дүгээр тушаалаар баталсан цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны “Уулзалт, байцаалтын хэсгийн үйл ажиллагаа /код 324/ журам”-д заасны дагуу баривчлагдсан, цагдан хоригдсон хүнтэй эрх бүхий алба хаагч, албан тушаалтан уулзах, мөрдөн шалгах тодорхой ажиллагаа явуулах хэвийн нөхцөл, оролцогчдын аюулгүй байдлыг хангах, хэрэг бүртгэлт, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны нууцлалыг хадгалах ажлыг зохион байгуулж байгаа ба одоогийн байдлаар 403 сэжигтэн, яллагдагч цагдан хоригдож байгаагаас эрэгтэй 378, эмэгтэй 25, насанд хүрээгүй 4, гадаад улсын харьяат 1 иргэн саатуулагдаж байна.

Хэргийн газарт ажиллаж байгаа алба хаагчдын үйл ажиллагааг дуу, дүрсний бичлэгээр хянаж, мэргэжлийн удирдлагаар хангах нөхцөл бололцоог бүрдүүлэх зорилгоор нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагын мөрдөн байцаах нэгж тус бүрт “TrueConf” программтай “Samsung X Сover” маркийн гар утас 2 ширхгийг олгосон.

Нийслэлийн прокурорын газартай хамтран “Тодорхой төрлийн гэмт хэргийг шалган шийдвэрлэхэд тулгамдаж буй асуудал түүнийг шийдвэрлэх арга зам” сэдэвт хамтарсан зөвлөгөөнийг энэ оны 03 дугаар сарын 21-ний өдөр зохион байгуулж, 54 алба хаагчийг хамруулан, зөвлөгөөнөөс гарсан зөвлөмжийг харьяа нэгжүүдэд хүргүүлж, үр дүнг тооцон ажиллаж байна.

2.4.Хэрэг бүртгэх албаны чиглэлээр: Улсын хэмжээнд бүртгэгдсэн 17666 гэмт хэргээс Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг 4250 бүртгэгдсэн нь нийт хэргийн 24.0 хувийг эзэлж, өмнөх оны мөн үеэс 688 нэгжээр буюу 13.9 хувиар буурсан, гэмт хэргийн илрүүлэлт 66.9 байгаа нь өмнөх оны мөн үеэс 14.0 хувиар өссөн үзүүлэлттэй байна.

Гэмт хэргийн улмаас 3742 иргэн хүнд, хөнгөн бэртэж, иргэд, байгууллагад 3.4 тэрбум төгрөгийн хохирол учирснаас 2.5 тэрбум төгрөг буюу нийт хохирлын 74.2 хувийг нөхөн төлүүлж, 518.4 сая төгрөгийн эд зүйлийг битүүмжлэн, хохирогчдын эрх ашгийг хамгаалан ажилласан.

Тус албанаас Эрүүгийн хуулийн 11 дүгээр бүлэгт заасан “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг”-ийн илрүүлэлт, шийдвэрлэлтийг ахиулах, хэргийн тоог бууруулах, алба хаагчдын ур чадварыг дээшлүүлэх, энэ төрлийн гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлыг тодорхойлж, хэрэгжүүлэх үүрэг бүхий орон тооны бус “Мэргэжлийн зөвлөл”-ийг Хэрэг бүртгэх албаны даргын 2019 оны А/01 дүгээр тушаалаар, харьяаллын гэмт хэргийн шалтгаан нөхцөл, түүний шийдвэрлэлт,  алба хаагчдын ажлын ачаалал болон бусад холбогдох дүн шинжилгээ, судалгаа хийж, цаашид хэрэгжүүлэх ажлыг тодорхойлох үүрэг бүхий орон тооны бус “Судалгааны баг”-ийг энэ  оны А/16 дугаар тушаалаар тус тус байгуулан ажиллуулж, үр дүнг тухай бүр тооцон ажиллаж байна.   

Орон тооны бус “Мэргэжлийн зөвлөл”, “Судалгааны баг”-аас гаргасан “Хүний халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг”-ийн статистик судалгаа, дүн шинжилгээнд түшиглэн дээрх гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, бууруулах, үйлдэгдсэн гэмт хэргийг шуурхай илрүүлж, шийдвэрлэх зорилгоор улсын хэмжээнд “Сан”, “Нэг хором”, “Шийдвэрлэлтийг эрчимжүүлье-2019”, “Аюулгүй ажлын байр” зэрэг нэгдсэн болон хэсэгчилсэн арга хэмжээг зохион явуулсан нь энэ төрлийн гэмт хэргийн гаралт өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад тодорхой хувиар буурч, илрүүлэлт ахихад нөлөөлсөн гэж дүгнэж байна.

2.5.Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр: Тайлангийн хугацаанд бүртгэгдсэн нийт гэмт хэргийн 3212 нь гудамж талбайд,  2171 нь олон нийтийн газарт үйлдэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 23.3-25.4 хувиар буурч, 1887 нь согтуугаар, 110 нь мансуурсан үедээ үйлдэгдсэн нь өмнө оны мөн үеэс 19.6-27.1 хувиар өссөн үзүүлэлттэй байна.

Аймаг, нийслэлийн Эрүүл мэндийн газар, Бүсийн оношилгоо, эмчилгээний төвтэй хамтран согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэгч иргэдийг үзлэг, шинжилгээнд хамруулах ажлыг тогтмол зохион байгуулж, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсний улмаас гэмт хэрэг, зөрчилд холбогдсон 54702 хүнийг албадан эрүүлжүүлж, 396 хүнийг архины албадан эмчилгээнд, 1537 хүнийг сайн дурын эмчилгээнд хамруулж, тэдэнд архидан согтуурах, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хор уршиг, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр яриа, таниулга хийсэн.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа хорих ангиудаас захиргааны хяналт тогтоолгохоор ирүүлсэн хорихоос суллагдсан 64 хүний материалыг хүлээн авч, /өнгөрсөн оны 298/ нийт 362 хүнд захиргааны хяналт тогтоон ажиллаж байна.

Олон нийтийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр төв, орон нутагт зохион байгуулагдсан улс, бүсийн даншиг наадам, хурдан морины уралдааны 34, урлаг, спортын арга хэмжээний 301, төрийн тусгай хамгаалалт болон гадаадын зочин төлөөлөгчдийн айлчлалын үеийн 583, бусад төрлийн 822, нийт 1157 удаагийн нийтийг хамарсан арга хэмжээний хамгаалалтад давхардсан тоогоор 18503 алба хаагч, 2290 автомашин, 12302 тусгай хэрэгсэлтэйгээр 14.7 мянган цагийн үүрэг гүйцэтгэж, иргэд, олон нийтийн аюулгүй байдлыг хангаж ажилласан.

Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын дарга, Ерөнхий сайд нарыг төв, орон нутагт ажиллах, амрах үеийн хэв журмын 563 удаагийн хамгаалалтад давхардсан тоогоор 4043 алба хаагч, 294 автомашинтай, 3062 цагийн, зохион байгуулагдсан 122 удаагийн жагсаал, цуглааны үеийн олон нийтийн аюулгүй байдлыг хангах хамгаалалт, зохицуулалтад давхардсан тоогоор 2797 алба хаагч, 334 автомашинтай, 1067 цагийн үүргийг тус тус гүйцэтгэсэн.

Шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр эрүүгийн 15249, иргэний 16436, захиргааны хэргийн 4289, нийт 171828 шүүх хуралдаанд дэг журам сахиулж, шүүхийн шийдвэр, шүүгчийн захирамжийг хэрэгжүүлэн, 1271 хүнийг албадан ирүүлж, цагдан хорих байрнаас шүүхийн байранд 5071 яллагдагчийг, шүүхийн байрнаас цагдан хорих байранд 2262 шүүгдэгчийг хуяглан хүргэх ажиллагааг зохион байгуулсан.

Мөн дипломат төлөөлөгчийн 18 газрын 21, улсын онц чухал 4 обьектын 14 харуулын цэгт давхардсан тоогоор 6153 алба хаагч 139.6 мянган цагийн үүрэг гүйцэтгэсэн.

Цагдаагийн албаны тухай хуулийн 45 дугаар зүйлд заасан хорио цээрийн дэглэмийг сахиулан хяналт тавих ажлыг улсын хэмжээнд нэгтгэн зохион байгуулж, алба хаагчдыг мэргэжлийн удирдлагаар ханган, мал, амьтны гоц халдварт Африкийн гахайн мялзан, шүлхий, галзуу, боом, цэцэг, хорт салст, цусан халдвар, тарваган тахал өвчний хорио цээр, голомтын бүсийн 14 аймгийн 47 сум, нийслэлийн 1 дүүргийн 214 цэгт, 494 алба хаагч ажиллаж байна.

2.6.Тээврийн цагдаагийн албаны чиглэлээр: Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 7 дугаар зүйлд заасан “Үндэсний зөвлөл”, түүний ажиллах дүрэм, ажлын албыг байгуулах хэрэгцээ шаардлага, санал дүгнэлтийг боловсруулан Хууль зүй, дотоод хэргийн яамаар уламжлан Монгол Улсын Засгийн газарт санал хүргүүлснээр замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах үйл ажиллагааг нэгтгэн зохион байгуулах үүрэг бүхий Замын хөдөлгөөний аюулгүй байдлын үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүн, түүний ажиллах дүрмийг Засгийн газрын 2019 оны 128 дугаар тогтоолоор, Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах үндэсний хөтөлбөрийг энэ оны 163 дугаар тогтоолоор тус тус баталсан.

Хууль зүйн сайдын 2015 оны А/190 дүгээр тушаалаар баталсан “Замын хөдөлгөөн зохицуулах, хянан шалгах”, “Тээврийн хэрэгсэл түр саатуулах, зөөж шилжүүлэх” журмуудад Цагдаагийн албаны тухай, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн холбогдох чиг үүргийг тусган “Замын хөдөлгөөн зохицуулах, хянан шалгах журам”-ын төслийг шинэчлэн боловсруулж, Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2019 оны А/101 дүгээр тушаалаар баталсан.

Энэ оны эхний хагас жилийн байдлаар иргэд, байгууллагаас гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй 36045 дуудлага, мэдээлэл хүлээн авч шалгаснаас 12839 нь зам тээврийн осол, хэргийн, 235 нь төмөр замын аюултай бүс, зурвас газар болон төмөр замын байгууллага, аж ахуйн нэгжийн нутаг дэвсгэрт үйлдэгдсэн, 35 нь нисэх онгоцны буудлын аюултай бүс, зурвас газар болон харьяа байгууллага, аж ахуйн нэгжийн нутаг дэвсгэрт үйлдэгдсэн дуудлага, мэдээлэл байна.

Дээрх дуудлага, мэдээллээс цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг 714, зөрчлийн шинжтэй осол 12068, төмөр замын аюултай бүс, зурвас газар болон төмөр замын байгууллага, аж ахуйн нэгжийн нутаг дэвсгэрт үйлдэгдсэн гэмт хэрэг 41, нисэх онгоцны буудлын аюултай бүс, зурвас газар болон харьяа байгууллага, аж ахуйн нэгжийн нутаг дэвсгэрт үйлдэгдсэн 16 гэмт хэрэг  тус тус бүртгэгдэж, гэмт хэргийн улмаас 243 хүн нас барж, 587 хүн гэмтэж, иргэд, байгууллагад 13.7 сая төгрөгийн хохирол учирсан.

Тайлангийн хугацаанд нийт 1.111.798 захиргааны зөрчил илрүүлснээс замын цагдаагийн чиглэлээр 1.088.964, төмөр замын байгууллага, аж ахуйн нэгжийн нутаг дэвсгэрт 19.773, нисэх онгоцны буудлын аюултай бүс, зурвас газар болон харьяа байгууллага, аж ахуйн нэгжийн нутаг дэвсгэрт үйлдэгдсэн 3061 зөрчил илрүүлж, шалган шийдвэрлэсэн.

 Үүнийг өмнөх оны мөн үетэй харьцуулахад дуудлага, мэдээлэл  837 нэгжээр буюу 2.3 хувиар буурч, гэмт хэрэг 97 нэгжээр  буюу 15.7, гэмтсэн хүн 137 нэгжээр буюу 30.4, нас барсан хүн 32 нэгжээр буюу 24.8, иргэд, байгууллагад учирсан хохирол 4.1 сая төгрөгөөр буюу 42.2 хувиар тус тус өссөн үзүүлэлттэй байна.

Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож гудамж замын хөдөлгөөнд оролцсон 16493, замын хөдөлгөөнд оролцох шаардлага хангаагүй журамлагдсан 10145 зөрчил илрүүлж, ASAP сангаас эрэн сурвалжлагдаж байгаа 745 хүн, эд зүйлийг олж тогтоон, холбогдох албадад харьяаллын дагуу шилжүүлсэн.

Нийслэл хотын гудамж замд байрлах замын хөдөлгөөний хяналтын төхөөрөмжөөр нийт 267967 зөрчил илрүүлснээс хурд хэтрүүлсэн 8074, гэрлэн дохио зөрчсөн 213, чиглэлийн тээврийн хэрэгслийн эгнээгээр зорчсон 221788, түр зогсох журам зөрчсөн 24712, үзлэг оношилгоонд ороогүй 72 зөрчлийг тус тус баталгаажуулан, тээврийн хэрэгсэл эзэмшигчийн хаягаар хүргүүлсэн.

Тээврийн цагдаагийн албанаас энэ оны эхний хагас жилийн байдлаар “Шинэ жил”, “Сар шинэ-2019”, “Илрүүлэлт-Оргодол”, “Улсын дугаар”, “Тусгай дуут болон гэрлэн дохио”, “Хурд”, “Автомашин-2019”, “Ачааны автомашин”, “Нэг хором”, “Мотоцикл” зэрэг нэгдсэн 10, хэсэгчилсэн 12 арга хэмжээ, өдөрлөг 4, сургалт, зөвлөгөөн 45 удаа зохион байгуулж, үр дүнг тооцсон.

2.7.Мэдээлэл, дүн шинжилгээ, шуурхай удирдлагын чиглэлээр: Цагдаагийн албаны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.10, 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт заасан чиг үүргийн хүрээнд 24 төрлийн 49 программ, хангамжийг үйл ажиллагаандаа ашиглаж, нийт 1.4 сая мэдээллийг бүртгэсэн.

Төрийн болон төрийн бус байгууллагын хүсэлтээр 28 төрлийн мэдээлэл хүргүүлж, 9 хуулийн этгээд, 39918 иргэнд гэмт хэрэг, зөрчилд холбогдон шалгагдсан, ял шийтгэлтэй эсэх лавлагаа олгосон.

Статистик, мэдээллийн талаар: Нийт 109146 гомдол, мэдээлэл бүртгэгдэн шалгагдсанаас гэмт хэргийн шинжтэй 35408 /32.4 хувь/, зөрчлийн шинжтэй 72191 /66.2 хувь/, ажиллагаанд байгаа1547 /1.4 хувь/, гомдол, гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээллээс 19654 буюу 55.5 хувьд нь хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 15514 буюу 43.8 хувьд нь хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзан, 240 буюу 0.7 хувийг нь харьяаллын дагуу шилжүүлсэн.

Гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээллийн 34840 буюу 98.4 хувийг 5 хоногт, 568 буюу 1.6 хувийг 6 түүнээс дээш хоногт шийдвэрлэсэн.

Улсын хэмжээнд нийт 17666, нийслэлд 11698  буюу 66.2, орон нутагт 5921 буюу 33.5, бусад газар /хилийн чанадад/-т  47 буюу 0.3 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өмнөх  оны мөн үетэй харьцуулахад улсын хэмжээнд үйлдэгдсэн гэмт хэрэг 2376 нэгж буюу 11.9, нийслэлд үйлдэгдсэн гэмт хэрэг 2880 нэгж буюу 19.8 хувиар тус тус буурч, орон нутагт үйлдэгдсэн гэмт хэрэг 487 нэгж буюу 9.0, бусад газар /хилийн чанадад/-т 17 нэгж буюу 56.7 хувиар тус тус өссөн үзүүлэлттэй байна. 

Улсын хэмжээнд гэмт хэргийн илрүүлэлт 35.3, нийслэлд 30.0, орон нутагт 47.0 хувь байгаа нь өмнөх оны мөн үеэс улсын хэмжээнд 8.6, нийслэлд 8.9, орон нутагт 2.8 нэгжээр тус тус өсжээ.

Гэмт хэргийн улмаас 509 хүн нас барж, 4471 хүн гэмтсэнийг өмнөх оны мөн үетэй харьцуулбал, нас барсан хүн 34 буюу 7.2 хувиар өсч,  гэмтсэн хүн 133 буюу 2.9 хувиар буурсан үзүүлэлттэй байна.

Цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн захиргааны зөрчлийн талаар: Нийт 1.008.678 захиргааны зөрчил бүртгэгдэн, 1.004.355 зөрчлийг шалган шийдвэрлэснийг өмнөх оны мөн үетэй харьцуулахад 245.182 буюу 32.3 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Бүртгэгдсэн нийт зөрчлийн 730.047 буюу 72.7 хувь нь нийслэлд, 274.308 буюу 27.3 хувь нь орон нутагт үйлдэгджээ.

Зөрчил гаргасан 983.741 иргэн, 436 хуулийн этгээдийг 28.7 тэрбум төгрөгөөр торгож, 6934 хүнийг баривчлан, 13244 хүнийг торгож, тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах шийтгэлийг оногдуулсан байна.

Нийт бүртгэгдсэн зөрчлийн 996.914 буюу 99.3 хувьд цагдаагийн байгууллагын эрх бүхий алба хаагч, 7441 буюу 0.7 хувьд шүүгч  шийтгэл оногдуулсан байна.

Тайлангийн хугацаанд согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн үедээ, гэмт хэрэг, зөрчилд холбогдсон 54702 хүн эрүүлжүүлэгдсэнийг өмнөх оны мөн үетэй харьцуулахад 11752 буюу 27.4  хувиар өсчээ.

Мэдээллийн технологи, харилцаа холбооны чиглэлээр: “Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны журмын цахим хувилбар”-ыг гар утасны программ хангамж /PoliceCode application/-ийг ашиглах боломжоор хангах зорилгоор 3830 алба хаагчид хандах эрх олгосон ба “Сургалтын материал” цонхонд хичээлийн программ, зайны сургалтын материал байршуулах ажлыг хэрэгжүүлж байна.

Цагдаагийн байгууллагын нэгдсэн сүлжээнд 330 сумын хэсгийн төлөөлөгчийн ажлын байрыг холбох чиглэлээр сумдын хэсгийн төлөөлөгчдийн үүрэн холбооны оператор компаний сүлжээний тархалтын судалгааг авах, хамгаалагдсан сүлжээ үүсгэх Blackberry UEM серверийн туршилтын хувилбарыг On-Premise хэлбэрээр авч, шаардлагатай тохироог хийн, цагдаагийн байгууллагын мэдээллийн нэгдсэн систем /system.police.gov/-д хандах боломжийг бүрдүүлэх, Checkpoint-ийн VPN-г турших трайл /trail/ лиценз авах ажлыг зохион байгуулсан.

Мэдээлэл хүлээн авах, шуурхай удирдлагын чиглэлээр: Улсын хэмжээнд гэмт хэрэг, зөрчлийн 285502 дуудлага, мэдээлэл хүлээн авснаас хэв журмын зөрчил 171293, гэмт хэргийн 13634, сураггүй алга болсон, олдсон хүний 5489, хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн 35192, зам тээврийн осол, хэргийн 59894 дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн.

Хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн хохирогч хамгаалах, холбогдох байгууллагад холбон зуучлах, дахин хүчирхийлэлд өртөхөөс урьдчилан сэргийлэх зорилгоор хүүхдийн 108 дугаарт хүүхдийн амь нас хохирсон болон хүүхдийн эрх зөрчигдсөн тухай 270 мэдээллийг дамжуулж, тус төвийн тусгай дугаарын 102 утсанд ирүүлсэн 551 дуудлагыг хүлээн авч хамтран ажилласан.

Цагдаагийн ерөнхий газрын нэгдсэн http://102.police.gov дотоод цахим хуудасны “МУУТ-ийн ШУХ /102/-ээс анхааруулж байна” хэсэгт хулгайлах гэмт хэргийн дуудлагын шийдвэрлэлтийн зөрчлийн талаар 109, гэр бүлийн хүчирхийллийн дуудлагын шийдвэрлэлтийн зөрчлийн талаар 41, гэр бүлийн хүчирхийллийн дуудлагыг олон давтамжтай ирүүлсэн утасны дугаар, хаягийн 189 мэдээллийг байршуулж, хяналт тавин ажиллаж байна.

2.8.Гэрч, хохирогчийг хамгаалах чиглэлээр: Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хууль, Засгийн газрын 2015 оны 346 дугаар тогтоолоор баталсан Гэрч, хохирогчийг хамгаалах, туслалцаа үзүүлэх үндэсний хөтөлбөрийн хэрэгжилт, чиг үүргийн хүрээнд эрх бүхий албан тушаалтны шийдвэрээр урьдчилан сануулах хамгаалалтын 73, тодорхой үйлдлийг хязгаарлах 4, биечилсэн хамгаалалтын 8, нэг бүрийн тусгай хэрэгсэл, тусгай техник, хэрэгслээр хангах 4, аюулгүй газарт түр байрлуулах 5, нийт 94 аюулгүй байдлын хамгаалалтын арга хэмжээний хүрээнд прокурор 2, гэрч 7, хохирогч 81, хамаарал бүхий этгээд 4, нийт 94 иргэний аюулгүй байдлыг хангаж ажилласан.

Хамгаалалтын арга хэмжээний хэлбэр, хамгаалалтад авагдсан хамгаалуулагч нарын дэлгэрэнгүй судалгааг гарган, урд хамгаалалтад авагдсан, дахин гэмт халдлага, заналхийлэлд өртөж болзошгүй нөхцөл байдлыг тодруулж, заналхийлэл үзүүлж болзошгүй этгээдүүдэд хяналт тавих чиглэлээр холбогдох ажиллагааг хэрэгжүүлж байна.

Цагдаагийн ерөнхий газрын даргын МӨН/34 дүгээр тушаалаар алба, нэгж, нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагуудын гэрч, хохирогчийн аюулгүй байдлыг хангах ажил хариуцсан алба хаагчдын мэргэшүүлэх сургалтыг зохион байгуулж, 60 байгууллагын 82 алба хаагч хамруулж, аюулгүй байдлын хамгаалалтын арга хэмжээнд ашиглах байршил тогтоох /GPS/ төхөөрөмжийг байгууллага тус бүрд 2-5 ширхгийг олгож, үйл ажиллагаанд ашиглаж байна.

2.9.Хар тамхитай тэмцэх чиглэлээр: Өнөөдрийн байдлаар энэ төрлийн гэмт хэрэгт гадаад улсад Монгол Улсын 45 иргэн ял эдэлж,  15 иргэн саатуулагдан шалгагдсан байна. БНХАУ-д 43, Словак Улсад 1, Малайзад 1 иргэн тус тус ял эдэлж байгаа эдгээр иргэдээс 12 нь эмэгтэй, 33 нь эрэгтэй, насны байдлаар нь авч үзвэл, 20-30 насны 12, 30-40 насны 22, 40-50 насны 8, 50-60 насны 3 иргэн байна.

БНХАУ-д ял эдэлж байгаа 43 иргэнээс Бээжинд 2, Өвөр Монголын Өөртөө Засах орон Хөх хотод 30, Засаг захиргааны онцгой бүс Хонг Конгод 6, Шинжан Уйгарын Өөртөө засах оронд 1, Дунгуанд 3, Тяньжинд 1 байна.

Ял шийтгэгдсэн байдлыг авч үзвэл, 1-5 жилийн хорих ял шийтгэгдсэн 1 /Словак Улсад/, 5-10 жилийн хорих ял шийтгэгдсэн 12, 10-20 жилийн хорих ял шийтгэгдсэн 19, хугацаагүй хорих ял шийтгэгдсэн 7, цаазаар авах ял шийтгэгдэж, хугацаагүй хорих ялаар солигдсон 2, цаазаар авах ял шийтгэгдэж 20-25 жилийн хорих ялаар солигдсон 4 иргэн байна. 

Үйлдлийн аргаар авч үзвэл, мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг зөөвөрлөсөн 13, хилийн боомтоор нэвтрүүлсэн 19, тээвэрлэсэн 13 байна.

2019 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн байдлаар нийт 15 /10 эрэгтэй, 5 эмэгтэй/ иргэн гадаадын улс оронд мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэргийн улмаас шалгагдсан байна.

Үүнээс Америкийн Нэгдсэн Улсын Вержиния мужид 1, Австрали Улсын Сидней хотод 1, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Эрээн хотод 7, Хөх хотод 2, Ганц модод 2, Шанхайд 1, Шаньдун мужид 1 иргэн байгаа бөгөөд 26-39 хүртэлх насны 14, 51 настай 1 иргэн байна.

Үйлдлийн аргаар авч үзвэл, хар тамхи хадгалсан 1, зөөвөрлөсөн 2,  тээвэрлэсэн 5, хэрэглэсэн 7 иргэн байна.

2019 оны эхний хагас жилийн байдлаар 109 гэмт хэрэгт 207 хүн холбогдон шалгагдсаныг өмнөх оны мөн үетэй харьцуулахад гэмт хэрэг 19.7, холбогдогч 2.9 хувиар тус тус өссөн байна. Хүйсийн байдлаар нь авч үзвэл, нийт гэмт хэрэгт холбогдсон хүний 178 буюу 88.4 хувь нь эрэгтэй, 20 буюу 11.6 хувь нь эмэгтэй байгаагаас насанд хүрээгүй эрэгтэй 5, эмэгтэй 4 байна.

2019 оны эхний хагас жилийн байдлаар гадаад улсаас олон улсын шуудан, илгээмж ашиглан хууль бусаар мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис нэвтрүүлсэн 16 гэмт хэрэг бүртгэгдэн шалгагдаж байна.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Каннабис 15.921.8, Гашиш 3048.3, Мөс 875.7 Мими 4 грамм, Эксиази 116, Мансууруулах сэтгэцэд нөлөөт эм 424, , LSD 12 ширхгийг тус тус хураан авсан.

АНУ-ын Smiths Detective (Asia Pacific) компаний энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх, илрүүлэхэд ашигладаг SABRE™ 5000,  IONSCAN 600, TRUNARC THERMO SCIENTIFIC маркийн багаж, хүний биологийн дээжээс мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис илрүүлдэг MULTI-DRUG SCREEN TEST CUP маркийн сорилын тест зэрэгт Стандартчилал, тохирлын үнэлгээний тухай хууль болон бусад хууль тогтоомжид заасны дагуу стандарт тогтоон, баталгаажуулахаар Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Тусгай шинжилгээний газартай хамтран тоног төхөөрөмжийн болон шинжилгээний ажлын стандарт, заавар, багаж шалгах талон бодисын жагсаалт, ажиллах хүчний нэрс, байгууллагын бүтцийн схем, шинжилгээний бүдүүвч зэргийн боловсруулан ажилласан.

Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 77 дугаар тогтоолоор баталсан “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлттэй тэмцэх үндэсний хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх, энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх зорилгоор Гаалийн ерөнхий газар, Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв, Нийслэлийн прокурор, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газартай 2019 онд хамтран ажиллах төлөвлөгөөг боловсруулан, баталж, хэрэгжилтийг ханган ажиллаж байна.

2.10.Бүртгэл хяналтын чиглэлээр: Тээврийн хэрэгслийн жолооч бэлтгэх сургуулийн сонсогчдоос мэргэжлийн шалгалт авах он, сар, өдөр, сургууль, дамжааны нэр, шалгалт авах ангилал, байрлал зэрэг мэдээллийг багтаасан шалгалтын хуваарийг тус төвийн үйлчилгээний танхим болон www.facebook.com/licensepolice цахим хуудсанд байршуулж, холбогдох мэдээллээр ханган, цахимаар шалгалт авах үйл ажиллагааг зохион байгуулж байна.

Тээврийн хэрэгсэл жолоодох эрх олгох шалгалтад тэнцсэн шинээр В ангиллын 28687, А ангиллын 328, М ангиллын 11, ангилал нэмэх шалгалтад тэнцсэн А ангиллын 1679, С ангиллын 7180, D ангиллын 4259, Е ангиллын 4489, М ангиллын 1922 иргэний материалыг хүлээн авч, жолоочийн бүртгэлийн мэдээллийн нэгдсэн /TPS/ санд баяжилт хийсэн.

Иргэдэд үйлчлэх танхимаар үйлчлүүлэхээр хүсэлт гаргасан иргэдээс Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын дүрэм зөрчсөн болон цагдаагийн байгууллагын эрэн сурвалжлах ASAP санд эрэн сурвалжлагдаж байгаа эсэхийг TPS санд шалган 1444 иргэний 252.614.100 сая төгрөгийн торгуулийг нөхөн төлүүлж, эрэн сурвалжлагдаж байсан 7 этгээдийг илрүүлсэн.

Улсын хэмжээнд тээврийн хэрэгсэл жолоодох эрх нь хасагдсан 13328 иргэний мэдээллийг TPS санд бүртгэж, эрх сэргээх сургалтад хамрагдсан 15857 жолоочийн эрхийг сэргээж, зөрчлийн улмаас 111 иргэний тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг түдгэлзүүлж, шүүх прокурор, дээд шатны байгууллагаас ирүүлсэн шийдвэрийн дагуу 9 иргэний жолоодох эрхийг хугацааны өмнө сэргээсэн.

2.11.Архивын үйл ажиллагааны чиглэлээр: Монгол Улсын Засгийн газраас 2016 оны 269 дүгээр тогтоолоор батлагдсан “Цахим хэлбэрээр албан хэрэг хөтлөх нийтлэг журам”, “Албан хэрэг хөтлөлтийн бүртгэл хяналтын программ”-ыг үйл ажиллагаандаа нэвтрүүлж ашиглах, “Байгууллагын архивын үндсэн заавар”, “Төрийн албан хэрэг хөтлөлтийн үндсэн заавар”, “Төрийн албан хэрэг хөтлөлтийн үндсэн заавар”, “Зохион байгуулалт, захирамжлалын баримт бичгийн стандарт /MNS 5140:2011/”, Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны “Архив албан хэрэг хөтлөх /код 120/ журам”-ын хэрэгжилтийг хангах, “Able cloud” цахим системийг идэвхжүүлэх ажлыг зохион байгуулж, мэдээллийн урсгал, бичиг баримтын давхардал зэрэгт тавих хяналтыг сайжруулж, албан хэрэг хөтлөлтийн стандарт, журмыг хэрэгжүүлэн ажилласан. 

Цагдаагийн ерөнхий газрын архив “Нэг цэгийн үйлчилгээ, иргэд хүлээн авах байр”-аар 1755 иргэнд лавлагаа, хуулбар олгож, архивын хоёрдугаар сангаас 286, Хүний нөөцийн хэлтсээс 139, нийт  боловсон хүчний 425 хувийн хэрэг, материалыг ашиглаж, 192 хөмрөгийн 1965  хадгаламжийн нэгжийн 496205 хуудас баримтад шүүлт хийн, захиалгаар 496, албан бичгээр 146, өргөдлөөр 27, нийт 669 архивын лавлагаа гаргуулах хүсэлт иргэд, байгууллагаас хүлээн авч, лавлагаа гаргасан.

2.12.Хэвлэл, мэдээллийн чиглэлээр: Цагдаагийн байгууллагаас гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр зохион байгуулж буй үйл ажиллагаа болон иргэд, олон нийтэд гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр мэдээ, мэдээллийг сурталчлах, таниулах ажлын хүрээнд МҮОНРТ, ETV-11, Эх орон ОТV, TV-4 телевизээр бэлтгэн хүргэдэг “Амрыг эрье”, “Цагдаагийн мэдээлэл” нэвтрүүлгийн 40 дугаарыг 336 удаа иргэд, олон нийтэд хүргэсэн.

Хэвлэл, мэдээллийн төвийн фэйсбүүк хуудас /policemng/-т 268 мэдээ, мэдээлэл нийтэлсэн нь давхардсан тоогоор 110.370 хүнд хүрснээс 8724 хүнд таалагдаж, 987 хүн хуваалцаж, 483 хүн сэтгэгдэл бичсэн байна. Фэйсбүүк хуудас 90.868 дагагчтай байгаагаас өдөрт дунджаар 90.547 хүн хандаж, мэдээ мэдээлэл авч байна.

Цаг үеийн нөхцөл байдал, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр 13 удаа хэвлэлийн хурал зохион байгуулж, давхардсан тоогоор 288 хэвлэл, мэдээллийн байгууллагатай хамтран ажилласан ба долоо хоног бүрийн Мягмар гарагт “Сэрэмжлүүлэг” буланг хөтөлж, тодорхой төрлийн гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх 22 удаагийн зөвлөгөө, зөвлөмж, мэдээ мэдээллийг шууд эфирээр иргэд, олон нийтэд хүргэсэн.

Цагдаагийн ерөнхий газрын албан ёсны www.police.gov.mn цахим хуудсанд  цагдаагийн байгууллага, алба хаагчийн үйл ажиллагаатай холбоотой 223 мэдээ, мэдээллийг холбогдох гэрэл зургийн хамт нийтэлсэн.

2.13.Зохион байгуулсан спорт, урлагийн арга хэмжээний чиглэлээр: Цагдаагийн ерөнхий газрын дарга, дотоодын цэргийн командлагчийн 2019 оны А/12 дугаар тушаалын хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд Цагдаа, дотоодын цэргийн анги, байгууллагуудын спортын аварга шалгаруулах 19 төрлийн тэмцээнийг зохион байгуулахаар төлөвлөж, энэ оны эхний хагас жилийн байдлаар хүндийн өргөлт, чөлөөт, жүдо, самбо бөх, сагсан бөмбөг, бокс зэрэг 12 төрлийн тэмцээнийг амжилттай зохион байгуулж, давхардсан тоогоор 476 анги, байгууллагын 2516 алба хаагчийг хамруулсан.

Цагдаагийн ерөнхий газрын дарга, дотоодын цэргийн командлагчийн энэ оны “Тамирчдыг бэлтгэлд гаргах тухай” Б/452 дугаар тушаалаар Тулгар төрийн 2228, Их Монгол Улсын 813, Ардын хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний их баяр, наадмаар цагдаа, дотоодын цэргийн байгууллагыг төлөөлөн үндэсний бөхийн барилдаанд барилдах 37, сурын харваанд оролцох 14 алба хаагч, тамирчдыг “Сүүж-Уул” амралт, сэргээн засах сувилалд энэ оны 06 дугаар сарын 21-ний өдрөөс нэгдсэн бэлтгэлд гаргасан.

Цагдаагийн ерөнхий газрын Сүлд чуулгаас цагдаа, дотоодын цэргийн анги, байгууллагад зохион байгуулагдсан гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хууль сурталчлах аян, арга хэмжээ, хүндэтгэлийн болон шав тавих ёслол, тэмдэглэлт өдөр, хурал, уулзалт, төрийн дээд одон медаль, шагнал гардуулах зэрэг 104 удаагийн арга хэмжээнд оролцож, бүрэн хэмжээний 11, хэсэгчилсэн 93 урлагийн тоглолт зохион байгуулж, 15.0 мянга орчим иргэд, алба хаагчдад үйлчилсэн.   

Энэ оны эхний хагас жилийн байдлаар тус чуулгын  уран бүтээлчид “Чандмань тамга”, “Монгол минь амгалан байна”, “Хайрын урь”, “Хачин гоё”, “Великая победа” зэрэг бие даасан болон хамтарсан тоглолтуудыг амжилттай зохион байгуулж, хөгжимчид 23, бүжигчид 19, дуучид 29 шинэ уран бүтээл дээр ажиллаж, чуулгын урын санг 71 уран бүтээлээр баяжуулсан. 

Холбооны Бүгд Найрамдах Герман Улсад зохион байгуулагдсан модерн бүжгийн олон улсын уралдаанд бүжгийн багш, дэглээч, цагдаагийн дэслэгч Ё.Дамчаабадгар өөрийн дэглэсэн “Би Монгол хүн” бүтээлээр амжилттай оролцсон ба Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор зохион байгуулагдсан “Азийн ардын урлагийн их наадам”-ын ардын бүжгийн төрөлд тус чуулгын эрэгтэй бүжигчид “Товшуурт торгууд” бүжгээр оролцож, “Тэргүүн” байр эзлэн ардын бүжгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрх авсан.

Гурав. Санхүү бүртгэл, хангамж үйлчилгээний ажлын талаар

Цагдаа, дотоодын цэргийн 61 анги, байгууллагын 2019 оны төсвийн урсгал санхүүжилтийн зардалд 200.3, хөрөнгө оруулалтын зардалд 23.2, нийт 223.5 тэрбум төгрөгийг баталсан ба үүний 131.6 тэрбум буюу 58.9 хувь нь цалингийн, 22.3 тэрбум буюу 10.4 хувь нь хөрөнгө оруулалтын, 68.7 тэрбум буюу 30.7 хувь нь урсгал зардал байна.

Сангийн сайдын 2018 оны 134 дүгээр тушаалын дагуу төсөвт өөрчлөлт оруулах саналыг Хууль зүй, дотоод хэргийн яам болон Сангийн яаманд хүргүүлэн шийдвэрлүүлж, хуваарийн өөрчлөлтийг police.gov.mn цахим хуудсанд байршуулсан. Үүнд:

-Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 24 дүгээр тогтоолоор алба хаагчдын үндсэн цалин нэмэгдсэнтэй холбогдуулан цагдаа, дотоодын цэргийн 34 байгууллагын цалин, 40 байгууллагын ажил олгогчоос төлөх эрүүл мэндийн даатгалын зардалд хасалт хийж, 44 байгууллагад нэмж, зохицуулалт хийсэн.

-Мөрдөн байцаах албаны байр шинээр ашиглалтад орсонтой холбогдуулан Хууль сахиулахын их сургуулиас 20.0, Хил хамгаалах ерөнхий газраас 18.5, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газраас 8.0, нийт 46.5 сая төгрөгийг тус албанд техник хэрэгсэл худалдан авахад зориулсан.

-Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 368 дугаар тогтоолоор баталсан Гадаадын иргэн харьяатын газрын төв байрны хамгаалалтын 4 орон тоо, цалингийн сан 45.7 сая төгрөгийг Дотоодын цэргийн 05 дугаар ангийн, цагдаа, дотоодын цэргийн гэрээт албаны орон тоо, цалингийн сан 1.6 тэрбум төгрөгийг Тээврийн цагдаагийн албаны төсөвт тус тус шилжүүлсэн.

Шилэн дансны тухай, Мэдээллийн ил тод байдлын тухай, Мэдээлэл авах эрхийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах зорилгоор шилэн дансны нэгдсэн портал системийн цахим хуудас http://www.shilendans.gov.mn болон Цагдаагийн ерөнхий газрын www.police.gov.mn цахим хуудсанд Санхүү, аж ахуйн алба, Цагдаагийн гэрээт хамгаалалтын албаны 2019 оны эхний хагас жилийн төсөв, гүйцэтгэл, хөрөнгө оруулалт, тендер худалдан авалт, бусад санхүүгийн мэдээлэл, аудитаар баталгаажсан санхүүгийн болон аудитын тайлан, аудитаар өгөгдсөн зөвлөмж, зөвлөмжийн мөрөөр авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаарх нийт 373 мэдээ, мэдээллийг тухай бүр тогтоосон хугацаанд байршуулж, олон нийтэд ил тод мэдээлсэн.

Цагдаагийн ерөнхий газрын даргын баталсан хуваарийн дагуу цагдаа, дотоодын цэргийн анги, байгууллагад нийт суурин 169, зөөврийн 7 компьютер, хэвлэгч 32, бэлэн бус торгуулийн системийн гар утас 2162, мобайл принтер 2150, таблет 211 ширхгийг тус тус хуваарилан олгосон.

Улсын төсвийн 2019 оны урсгал төсөвт цагдаа, дотоодын цэргийн алба хаагчдад дүрэмт хувцас бэлтгэх зардалд 4.6 тэрбум, 11 нэр төрлийн дүрэмт хувцасны үндсэн болон туслах материалыг 1.2 тэрбум төгрөгөөр тус тус бэлтгэх төсвийг батлан, хэрэгжилтийг ханган ажиллаж байна.

 Цагдаа, дотоодын цэргийн 62 анги, байгууллагын 8389 алба хаагчид 13 нэр төрлийн 35128 ширхэг дүрэмт хувцасны нэгдсэн, 51 анги, байгууллагын 2262 алба хаагчид 13 нэр төрлийн 10254 ширхэг дүрэмт хувцасны баримтлан хангалтыг тус тус хийж, 17 анги, байгууллагын 28 алба хаагчид 4 нэр төрлийн 54 ширхэг дүрэмт хувцасны захиалгын хуудас олгосон.

Цагдаагийн ерөнхий газар, ХААН банктай 2018-2019 онд хамтран ажиллах гэрээнд цагдаа, дотоодын цэргийн анги, байгууллагын алба хаагч, ажилтны цалингийн болон орон сууцны зээлийн сарын хүүг 0.1 хувиар бууруулж, цалингийн зээл 1.2-1.5, орон сууцны зээл 1.1-1.3 хувь байхаар тусгаж, гэрээний дагуу “Цагдаа-Амгалан хотхон” 780 айлын орон сууцанд хамрагдсан алба хаагчдад жилийн 0.8 хувийн хүүтэй орон сууцны зээлд хамруулах хүсэлтийг тус банканд уламжилсан.

Эрүүгийн цагдаагийн албанаас алба хаагчдынхаа нийгмийн асуудлыг шийдвэрлэх зорилгоор Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Энхбагана констракшн” ХХК-иар бариулж буй 66 айлын орон сууцны барилгын гүйцэтгэл 90.0 хувьтай явагдаж байгаа бөгөөд Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдах 544 айлын “KHANSVIL EXTRA” хотхонд хамрагдах хүсэлттэй 216 алба хаагчийн судалгааг гаргаж, 129 алба хаагчтай орон сууц захиалгын гэрээ байгуулсан. 

Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар “Монгол хьюндай автомотив” ХХК-иас Хьюндай аксент маркийн 13 автомашин худалдан авч, тоноглон, батлагдсан хуваарийн дагуу Улаанбаатар цагдаагийн хүрээний анги, байгууллагад хүлээлгэн өгөх ажлыг зохион байгуулсан.

Замын хөдөлгөөний хяналтын 14 аймагт баригдах байнгын 16 постын барилгын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үнэлгээний хорооны бүрэлдэхүүнийг Цагдаагийн ерөнхий газрын даргын  энэ оны А/22 дугаар тушаалаар томилж, сонгон шалгаруулах ажиллагааг нээлттэй тендер шалгаруулалтын журмаар явуулж, 12 аймгийн 14 сумын замын хөдөлгөөний хяналтын постын барилгын ажлын гүйцэтгэгчийг шалгаруулан, гэрээ байгуулж, барилга угсралтын ажлыг эхлүүлээд байна.

Улсын төсвийн 2019 оны хөрөнгө оруулалтаар Багахангай, Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн нэг, Баянгол дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтэс, Дотоодын цэргийн 05 дугаар ангийн “Цэргийн байр”-ны барилгын техникийн нөхцөл, зураг төслийг мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлэн, “Барилгын хөгжлийн төв” ТӨҮГ-ын магадлалаар хянан баталгаажуулсан.

Дөрөв. Дотоодын цэргийн штабын үйл ажиллагааны талаар

Цагдаагийн албаны тухай, Дотоодын цэргийн тухай хууль, Дотоодын цэргийн үйл ажиллагааны журмын хэрэгжилтийг хангах, Цагдаа, дотоодын цэргийн байгууллагаас 2019 онд дэвшүүлсэн зорилт, Цагдаагийн ерөнхий газрын 2019 оны гүйцэтгэлийн төлөвлөгөө, дотоодын цэргийн командлагчаас өгсөн үүрэг, ажлын чиглэлийг өдөр тутмын үйл ажиллагаандаа удирдлага болгон, Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Х.Баттулга “Зэвсэгт хүчний удирдах бүрэлдэхүүний стратегийн цугларалт”-д оролцох үед хэлсэн үг, өгсөн үүргийн хэрэгжүүлэх ажлын болон Дотоодын цэргийн штабын 2019 оны  гүйцэтгэлийн төлөвлөгөөний хэрэгжилтийг ханган ажиллаж байна.

Дотоодын цэргийн штабын даргын 2019 оны зөвлөлийн хуралдаанаар хэлэлцэх асуудлын төлөвлөгөөг баталж, 7 удаагийн хуралдаанаар удирдлага зохион байгуулалтын 7, хүний нөөцийн 175, албаны шалгалтын дүнгийн 5, нийт 187 асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсэн.

Улсын онц чухал обьектын хамгаалалтын байгууламжийн инженер техникийн хэрэгслийг сайжруулах чиглэлээр хамгаалуулагч байгууллагатай хамтран харуулын цэгийн байр 4, тэмдэг, тэмдэглэгээ 651,  хяналтын камер 129,  харуулын цэгийн 86 байрны засвар тохижилт, стандартын дагуу байвал зохих эд зүйлс,  шалган нэвтрүүлэх байрны тоног төхөөрөмж 1,  био болон нүхэн жорлон 4,  цахилгаан халаагуур /тень/ 5 ширхэг, хамгаалалтын өргөст тор, бетонон хашаа зэрэг нийт 204.3 сая төгрөгийн өртөг бүхий бүтээн байгуулалтын ажлыг хийж гүйцэтгэн, обьектын болон алба хаагчийн аюулгүй байдлыг хангасан.

Дотоодын цэргийн анги, байгууллагын удирдах ажилтны 2019 оны сургалт, зөвлөгөөнийг  Дотоодын цэргийн командлагчийн 2019 оны А/06  дугаар тушаалаар баталсан сургалтын хөтөлбөр, төлөвлөгөөний дагуу энэ оны 03 дугаар сарын 28, 29-ны өдрүүдэд Улаанбаатар хотод зохион байгуулж, дотоодын цэргийн штаб, анги, тусгай салбар, салааны 36 алба хаагчийг хамруулсан.

Улсын төсвийн энэ оны хөрөнгө оруулалтаар хугацаат цэргийн алба хаагчийг байрлуулах “Цэргийн байр”-ны барилгын зураг төсөл, техникийн нөхцөлүүдийг бэлтгэн, Хилийн цэргийн 0119 дүгээр ангитай ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, шав тавих ёслолын ажиллагааг энэ оны 06 дугаар сарын 07-ны өдөр хийн, барилгын ажлыг эхлүүлсэн бөгөөд 12 дугаар сарын 20-ны өдрийн дотор дуусгахаар төлөвлөн ажиллаж байна.

Дотоодын цэргийн командлагчийн 2018 оны “Обьект түр хамгаалалтад хүлээн авах тухай” А/18 дугаар тушаалаар Дундговь аймгийн Гурвансайхан сумын Чулуут багийн нутаг дэвсгэрт байрлах “Салхит”-ын уурхайн хамгаалалтад үүрэг гүйцэтгэж байгаа харуулын ээлжийг 15 хоногийн хугацаатай халалцуулах ажлыг зохион байгуулж, үйл ажиллагаанд нь хяналт тавьж ажиллаж байна.

Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн үйлдвэрлэл, үйлчилгээ явуулах тусгай зөвшөөрөлтэй 21 аж ахуйн нэгжээс ирүүлсэн хүсэлтийн дагуу “Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийг тээврийн замд харгалзан хүргэх хамгаалалтын гэрээ”-г шинэчлэн байгуулсан.

Улсын онц чухал обьектын хамгаалалтын чиглэлээр: Засгийн газрын 2017 оны 281 дүгээр тогтоолыг хэрэгжүүлж, хамгаалалтад байгаа улсын онц чухал обьектуудын харуул хамгаалалтыг батлагдсан орон тоо, хүч хэрэгслээр стандартын дагуу зохион байгуулж, давхардсан тоогоор 518409 ажилчин, 126445 гадны, 7340 гадаадын иргэн, 118230 тээврийн хэрэгслийг тус тус шалган нэвтрүүлж, 291100 хөдөлгөөнийг бүртгэн хяналт тавьж ажилласан.  

Зоонозын өвчин судлалын үндэсний төв, Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лаборатори, “Биокомбинат” төрийн өмчит, аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар, Халдварт өвчин судлалын үндэсний төв болон Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгийн лабораториудад тус тус хадгалагдаж байгаа өсгөвөр, ийлдэсийн хамгаалалт хэвийн явагдаж байна.

Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийг тээврийн замд харгалзан хүргэх хамгаалалтын чиглэлээр: Дотоодын цэргийн тухай, Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэд хяналт тавих тухай хуулийн холбогдох заалтын дагуу 7067.5 тонн тэсэрч дэлбэрэх бодис, 2.9 сая метр, 3.7 сая ширхэг тэсэлгээний хэрэгслийг 7 дүүрэг, 13 аймаг 25 сумын нутаг дэвсгэрт хүргэх 438 удаагийн тээвэрлэлтийн хамгаалалтыг 462 алба хаагч нутаг, дэвсгэр хариуцсан цагдаагийн газар, хэлтэстэй хамтран гүйцэтгэж, аюулгүй байдлыг нь ханган, хяналт тавьж,  хамгаалалтын төлбөр болох 103.1 сая төгрөгийг Цагдаагийн ерөнхий газрын гэрээтийн данс /Төв төрийн сан 900012048/-нд төвлөрүүлсэн.

 

 

Тав. Дүгнэлт

-Цагдаа, дотоодын цэргийн байгууллагаас 2019 оны эхний хагас жилд хуулиар хүлээсэн гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах үндсэн чиг үүрэг, 2019 онд дэвшүүлсэн зорилт, гүйцэтгэлийн төлөвлөгөөний хэрэгжилтийг ханган ажиллаа.

-Улсын хэмжээнд 17666 гэмт хэрэг бүртгэгдсэнийг өмнөх оны мөн үетэй харьцуулахад нийт хэрэг 2376 буюу 11.9, нийслэлд 2880 буюу 19.8 хувиар буурч, гэмт хэргийн илрүүлэлт улсын хэмжээнд 8.6 өссөн эерэг үзүүлэлттэй байгаа боловч орон нутаг, хилийн чанадад үйлдэгдсэн гэмт хэрэг 9.0-56.7, гэмт хэргийн улмаас нас барсан хүн 7.2 хувиар өсчээ.

-Цагдаа, дотоодын цэргийн анги, байгууллагын алба хаагчдаас энэ оны эхний хагас жилийн байдлаар 732 сахилгын зөрчилд 760 алба хаагч холбогдон шалгагдаж, сахилгын зөрчил 59 нэгж буюу 8.8, холбогдсон алба хаагч 83 нэгж буюу 12.3 хувиар тус тус өссөн сөрөг үзүүлэлттэй байна.

-Цагдаагийн ерөнхий газрын дарга, дотоодын цэргийн командлагчийн энэ оны А/42 дугаар тушаалаар “Цагдаа, дотоодын цэргийн байгууллагаас 2019 онд хяналтад авч, хэрэгжилтийг зохион байгуулах, мэдээлэх, хяналт-шинжилгээ хийж, үнэлгээ өгөх баримт бичгийн жагсаалт”-ыг баталж, хэрэгжилтийг ханган, энэ оны эхний хагас жилийн хэрэгжилтийг тооцон, хяналт-шинжилгээ, үнэлгээ хийж, дүнг Хууль зүй, дотоод хэргийн яаманд хүргүүллээ.

Зургаа. Цаашид хэрэгжүүлэх ажил, арга хэмжээний талаар

- “Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-ийн хэрэгжилтийг эрчимжүүлэх.

-Цагдаа, дотоодын цэргийн байгууллагаас 2019 онд дэвшүүлсэн зорилт, Цагдаагийн ерөнхий газрын 2019 оны гүйцэтгэлийн төлөвлөгөө, бодлогын баримт бичиг, хууль тогтоомж, тогтоол, шийдвэрийн хэрэгжилтийг хангах замаар гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх.

-Улсын хэмжээнд бүртгэгдсэн зарим төрлийн гэмт хэрэг урд оны мөн үетэй харьцуулахад тодорхой хэмжээнд өссөн үзүүлэлттэй байгаад дүгнэлт хийж, гэмт хэргийн гаралтыг бууруулах, илрүүлэлтийг ахиулах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлыг сайжруулж, үр дүнг тооцох.

-Цагдаа, дотоодын цэргийн анги, байгууллагын алба хаагчдаас гаргасан сахилгын зөрчлийг өмнөх оны мөн үетэй харьцуулахад тодорхой хувиар өссөн байгаад дүгнэлт хийн, алба хаагчдын сахилга хариуцлага, мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, соён гэгээрүүлэх, албаны сургалтыг шинэлэг хэлбэрээр зохион байгуулж, үр дүнг тооцох

ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗАР

 

 

 

 

ШИНЭ МЭДЭЭ
Цэргийн тангараг өргөх ёслолын ажиллагаа боллоо
Цэргийн тангараг өргөх ёслолын ажиллагаа боллоо
0
53
2024/11/29
Чадамжид суурилсан хүний нөөцийг бүрдүүлэх, хөгжүүлэх сургалт эхэллээ
Чадамжид суурилсан хүний нөөцийг бүрдүүлэх, хөгжүүлэх сургалт эхэллээ
0
17
2024/11/29
Тушаалын төсөлд саналаа ирүүлнэ үү
253
253
2024/11/27
Алба хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх чиглэлээр ажиллаж байна
Алба хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх чиглэлээр ажиллаж байна
253
253
2024/11/27
Бүгд Найрамдах Улсаа тунхагласны түүхт 100 жилийн ойн баярын мэнд хүргэе
Бүгд Найрамдах Улсаа тунхагласны түүхт 100 жилийн ойн баярын мэнд хүргэе
253
253
2024/11/26
Прокурорын байгууллагатай хамтарсан  зөвлөгөөн зохион байгуулж байна
Прокурорын байгууллагатай хамтарсан зөвлөгөөн зохион байгуулж байна
253
253
2024/11/25
"ЗЭВСЭГ-2024" НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭ
253
253
2024/11/25
Алба хаагчдад цол олгож, шагнал гардуулах ёслолын үйл ажиллагаа боллоо
Алба хаагчдад цол олгож, шагнал гардуулах ёслолын үйл ажиллагаа боллоо
253
253
2024/11/22
Т.Цэрэнням: “Соёл танаас эхэлнэ” аян уриа үг, бодол төдий биш бодит үр дүнтэй байгаасай л гэж хүсэж байна
Т.Цэрэнням: “Соёл танаас эхэлнэ” аян уриа үг, бодол төдий биш бодит үр дүнтэй байгаасай л гэж хүсэж байна
253
253
2024/11/22
“Мэргэшүүлэх 2 жилийн хөтөлбөр” танилцуулах үйл ажиллагаа боллоо
“Мэргэшүүлэх 2 жилийн хөтөлбөр” танилцуулах үйл ажиллагаа боллоо
253
253
2024/11/21
Хууль зүй, дотоод хэргийн сайдын нэрэмжит инновацийн төсөлд “ТЭРГҮҮН БАЙР” эзэллээ
Хууль зүй, дотоод хэргийн сайдын нэрэмжит инновацийн төсөлд “ТЭРГҮҮН БАЙР” эзэллээ
253
253
2024/11/21
Орон нутаг дахь үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэгтэй байгууллагуудын удирдах бүрэлдэхүүний төвийн бүсийн салбар хуралдаан эхэллээ
Орон нутаг дахь үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэгтэй байгууллагуудын удирдах бүрэлдэхүүний төвийн бүсийн салбар хуралдаан эхэллээ
253
253
2024/11/21
Цагдаагийн хурандаа А.Мөнхцэцэг: Бакалаврын боловсролтой иргэд мэргэшүүлэх 2 жилийн сургалтын хөтөлбөрт хамрагдаж, цагдаагийн байгууллагад ажиллах боломжтой
Цагдаагийн хурандаа А.Мөнхцэцэг: Бакалаврын боловсролтой иргэд мэргэшүүлэх 2 жилийн сургалтын хөтөлбөрт хамрагдаж, цагдаагийн байгууллагад ажиллах боломжтой
253
253
2024/11/20
“Цагдаа”, “Хамгаалалтын ажилтан” мэргэжил олгох сургалтад суралцаж, цагдаа, дотоодын цэргийн байгууллагад ажиллахыг урьж байна
“Цагдаа”, “Хамгаалалтын ажилтан” мэргэжил олгох сургалтад суралцаж, цагдаа, дотоодын цэргийн байгууллагад ажиллахыг урьж байна
253
253
2024/11/19
“Алба сурталчлах нэг өдөр” арга хэмжээ зохион байгуулагдлаа
“Алба сурталчлах нэг өдөр” арга хэмжээ зохион байгуулагдлаа
253
253
2024/11/17
“Хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох” гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна
“Хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох” гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна
253
253
2024/11/15
Цагдаагийн ахмад Н.Энхнаран “Дэлхийн цомын аварга” шалгаруулах тэмцээнээс хос алтан медаль хүртлээ
Цагдаагийн ахмад Н.Энхнаран “Дэлхийн цомын аварга” шалгаруулах тэмцээнээс хос алтан медаль хүртлээ
253
253
2024/11/14
Цэргийн алба хаасны байнгын тэтгэвэрт гарсан ахмад ажилчдад хүндэтгэл үзүүлэх арга хэмжээ зохион байгууллагдлаа
Цэргийн алба хаасны байнгын тэтгэвэрт гарсан ахмад ажилчдад хүндэтгэл үзүүлэх арга хэмжээ зохион байгууллагдлаа
253
253
2024/11/17
Ц.Номинзол:
Ц.Номинзол: "Соёл танаас эхэлнэ" аян ирээдүйд чиглэсэн том хөрөнгө оруулалт
253
253
2024/11/13
Гэр бүлийн хүчирхийллийн өгөгдөлд дүн шинжилгээ хийх алба хаагчдыг чадавхжуулах сургалт зохион байгуулагдаж байна
Гэр бүлийн хүчирхийллийн өгөгдөлд дүн шинжилгээ хийх алба хаагчдыг чадавхжуулах сургалт зохион байгуулагдаж байна
253
253
2024/11/13
Олон улсын эрүүгийн цагдаагийн байгууллага-Интерполын Ерөнхий Ассамблейн 92 дугаар чуулган зохион байгуулагдлаа
Олон улсын эрүүгийн цагдаагийн байгууллага-Интерполын Ерөнхий Ассамблейн 92 дугаар чуулган зохион байгуулагдлаа
253
253
2024/11/12
Барилгын улсын комиссын дүгнэлт
253
253
2024/11/11
Барилгын улсын комиссын дүгнэлт /Баянхонгор аймгийн Богд сумын цагдаагийн хэсгийн барилга/
253
253
2024/11/11
Насанд хүрэгчдийн аймгийн аварга шалгаруулах
Насанд хүрэгчдийн аймгийн аварга шалгаруулах "Сагсан бөмбөг"-ийн тэмцээн боллоо
253
253
2024/11/17
Мэндчилгээ
Мэндчилгээ
253
253
2024/11/11
ЦБ-ын 2024.11 сар
253
253
2024/11/11
Соёл танаас эхэлнэ
Соёл танаас эхэлнэ
253
253
2024/11/11
Бригадын генерал Т.Сүхболд: Хүүхэд хэрхэн тусламж авахаа мэддэг байх нь хэрэг, зөрчилд өртөхөөс сэргийлэх нэг арга
Бригадын генерал Т.Сүхболд: Хүүхэд хэрхэн тусламж авахаа мэддэг байх нь хэрэг, зөрчилд өртөхөөс сэргийлэх нэг арга
253
253
2024/11/10
“Цэгц ба Цойлол” арга хэмжээг зохион байгууллаа
“Цэгц ба Цойлол” арга хэмжээг зохион байгууллаа
253
253
2024/11/08
Жагсаалын үзлэгийг зохион байгууллаа
Жагсаалын үзлэгийг зохион байгууллаа
253
253
2024/11/07
Цэргийн тангараг өргөх ёслолын ажиллагаа боллоо
Цэргийн тангараг өргөх ёслолын ажиллагаа боллоо
0
53
2024/11/29
Чадамжид суурилсан хүний нөөцийг бүрдүүлэх, хөгжүүлэх сургалт эхэллээ
Чадамжид суурилсан хүний нөөцийг бүрдүүлэх, хөгжүүлэх сургалт эхэллээ
0
17
2024/11/29
Тушаалын төсөлд саналаа ирүүлнэ үү
0
92
2024/11/27
Алба хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх чиглэлээр ажиллаж байна
Алба хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх чиглэлээр ажиллаж байна
0
634
2024/11/27
Бүгд Найрамдах Улсаа тунхагласны түүхт 100 жилийн ойн баярын мэнд хүргэе
Бүгд Найрамдах Улсаа тунхагласны түүхт 100 жилийн ойн баярын мэнд хүргэе
0
51
2024/11/26
Прокурорын байгууллагатай хамтарсан  зөвлөгөөн зохион байгуулж байна
Прокурорын байгууллагатай хамтарсан зөвлөгөөн зохион байгуулж байна
0
243
2024/11/25
"ЗЭВСЭГ-2024" НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭ
0
75
2024/11/25
Алба хаагчдад цол олгож, шагнал гардуулах ёслолын үйл ажиллагаа боллоо
Алба хаагчдад цол олгож, шагнал гардуулах ёслолын үйл ажиллагаа боллоо
0
628
2024/11/22
Т.Цэрэнням: “Соёл танаас эхэлнэ” аян уриа үг, бодол төдий биш бодит үр дүнтэй байгаасай л гэж хүсэж байна
Т.Цэрэнням: “Соёл танаас эхэлнэ” аян уриа үг, бодол төдий биш бодит үр дүнтэй байгаасай л гэж хүсэж байна
0
475
2024/11/22
“Мэргэшүүлэх 2 жилийн хөтөлбөр” танилцуулах үйл ажиллагаа боллоо
“Мэргэшүүлэх 2 жилийн хөтөлбөр” танилцуулах үйл ажиллагаа боллоо
0
157
2024/11/21
Түгээмэл асуулт хариулт
Холбоо барих
Чат бичих
Facebook холбоос