en

Цагдаагийн ахмад Ш.Шинэбаяр: Нэг хэргийн ард хамгийн багадаа таван гэрч, хохирогч байдаг

2019-06-12 08:24:00
2627

 

Манай улсад Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хууль 2014 оны нэгдүгээр сарын нэгнээс хэрэгжиж эхэлсэн. Тэгвэл өнгөрөгч 2018 онд тус хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг боловсруулж Хууль зүй, Дотоод хэргийн  яаманд хүргүүлээд байгаа юм байна. Энэ талаар ЦЕГ-ын Гэрч, хохирогчийг хамгаалах хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн ахмад Ш.Шинэбаяраас дараах зүйлсийг тодрууллаа.

-Гэрч, хохирогчийг хамгаалахад тулгамдаж буй ямар асуудал байна. Хуулийн төсөлд хэрхэн тусгаж өгсөн бэ?

-Бусад хуультай нийцэл муутай байхаас гадна орхигдсон заалтууд нэлээд байна л даа. Жишээлбэл, хамгаалалтад авч байгаа иргэдийн нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд туслалцаа үзүүлэх төсөв мөнгөтэй холбоотой зүйл тусгагдаагүй байна. Мөн сэтгэлзүйн хамгаалалтыг авч хэрэгжүүлэх, сэтгэлзүйн туслалцаа үзүүлэх хоёрыг хооронд нь ялгаж, салгаагүй гэдэг ч юм уу. Сэтгэлзүйн хамгаалалтыг хамгаалалтын арга хэмжээ гэж үзэхгүй байх жишээний. Ойлгомж муутай зохицуулалтууд байгаа. Үүнээс гадна Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 13 дугаар бүлэгт “Гэрч, хохирогчийг хамгаалах үйл ажиллагаа”-г тусгайлан зохицуулсан. Хуульд зааснаар шүүгчээс хамгаалалтын арга хэмжээ хэрэгжүүлэх шийдвэр гаргахаас гадна гэрч, хохирогчийн мэдээллийн нууцлалыг хангах талаар тодорхой шийдвэр гаргаж болохыг хуульчилсан. Мөн хамгаалалтын арга хэмжээ хэрэгжүүлэх шийдвэрт тусгах асуудлууд, арга хэмжээг хэрхэн цуцлах, хэн хэрэгжүүлэх зэргийг нарийвчлан зохицуулж өгсөн. Энэ хуулиар зөвхөн гэрч, хохирогчоор хязгаарлагдахгүй Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны бусад оролцогчид тухайлбал шинжээч, мэргэжилтнүүдийн аюулгүй байдлаа хамгаалуулах эрхийг баталгаажуулсан.

-Танай хэлтсээс хамгаалалт авах хүсэлтэй гэрч, хохирогчийн тоо жилээд жилд нэмэгдэж байна гэсэн. Голдуу ямар төрлийн хэрэгт холбогдсон байдаг вэ?

-Сүүлийн гурван жилийн дүнг хэлэхэд, 2017 онд 36 иргэн, 2018 онд 65 иргэн, энэ оны эхний дөрвөн сарын байдлаар 69 иргэнийг бид хамгаалалтанд авчихаад байна. Гэмт хэргийн шинж байдал, эрүүгийн нөхцөл байдалтай холбогдуулаад хамгаалалтанд орох гэрч хохирогчийн хэмжээ жилээс жилд өсч байгаа. Нэн ялангуяа сүүлийн үед хүчирхийллийн гэмт хэрэг, зохион байгуулалттай гэмт хэргүүдэд хамаарах гэрч, хохирогч нарыг хамгаалалтад авах тохиолдол нилээн өсч байна. Хамгаалалтын арга хэмжээнүүдийн хувьд ч бас хүн хүч, цаг хугацаа, зардал мөнгө шаардсан хамгаалалтын арга хэмжээнүүд хэрэгжүүлэх байдал улам бүр нэмэгдсээр байгаа. Тухайлбал, биечилсэн хамгаалалт, аюулгүй газарт түр байрлуулах гэх мэтийн хүн хүч, цаг хугацаа шаардсан хамгаалалтууд жил ирэх тусам өсч байна.

-Гэрч хохирогчийг хамгаалах хичнээн төрлийн арга байдаг вэ. Бүгдийг нь хэрэгжүүлэх боломж манайд бий юу?

-Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 13 дугаар бүлэгт гэрч хохирогчийг хамгаалалтад авахдаа ямар хамгаалалтын арга хэмжээ авах, хэн шийдвэр гаргах гэх мэтчилэн процессийн ажиллагааг зохицуулж өгсөн. Гэхдээ гэрч хохирогчийг хамгаалах тухай хуульд заасан 9 хэлбэрийн арга хэмжээний тодорхой дөрвөөс таван төрлийн хамгаалалтыг хэрэгжүүлнэ гэж заасан байгаа. Бусдыг нь хэрхэн яаж хэрэгжүүлэх нь тодорхойгүй байна.

-Танай хэлтэс төр нийгмийн зүтгэлтэн С.Зоригийн хэрэгт холбогдох гэрч, хохирогч Б.Булганыг хамгаалалтад авч байсан уу?

-Б.Булганыг хамгаалалтад авсан тохиолдол байхгүй. Ер нь бол зохион байгуулалттай гэмт хэрэг, албан тушаалын гэмт хэрэгтэй холбоотой цагдаагийн байгууллагад шалгагдаж байгаа хэргүүдийн гэрч хохирогчийг хамгаалах тохиолдол бий.

- Гэрч, хохирогчийг хамгаалах хэлтэс орон нутагт салбартай юу. Хичнээн хүний бүрэлдэхүүнтэй үйл ажиллагаагаа явуулж байна вэ?

- Гэрч хохирогчийг хамгаалах үүргийг Тахарын алба хэрэгжүүлж байгаад 2016 оноос ЦЕГ-т албан ёсоор шилжиж ирсэн байгаа. Үүнтэй холбогдуулж, цагдаагийн албаны тухай хууль, аюулгүй байдлын хамгаалалтын арга хэмжээ хэрэгжүүлэх журам зэрэгт хууль эрхзүйн зохицуулалт хийгдсэн. Гэрч хохирогчийг хамгаалах ажиллагаа нь өөрөө гэмт хэрэгтэй тэмцэх чиг үүргийн нэг бүрэлдэхүүн болж батлагдсан гэсэн үг. Тийм болохоор цагдаагийн алба хаагч бүр гэрч хохирогчийг хамгаалах үндсэн үүрэгтэй болсон. Орон нутгийн хэмжээнд мөрдөгч нар бие дааж хэрэгжүүлдэг. Хамгаалах байр, хүн хүч дутагдах үед манай хэлтэстэй хамтран ажилладаг.

-Засгийн газар 2015 онд Гэрч, хохирогчийг хамгаалах үндэсний хөтөлбөр баталсан. Хэрэгжилт нь та бүхний ажилд үр дүнгээ өгч байна уу?

-Үндэсний хөтөлбөр 2016 оноос хэрэгжээд явж байгаа. Улсын хэмжээнд хэрэгжилтийг үр дүнтэй болгохыг зорьж байна. 

-Гэрч, хохирогчийг хамгаалах хуулийг баталж, хэрэгжүүлэх урьдач нөхцөл юу байв?

-Хохирогчийн эрхийн судалгааны төв гэдэг байгууллага 2010 онд нэгэн судалгаа хийсэн байдаг. Үүнд, нэг хэргийн ард хамгийн багадаа таван гэрч, хохирогч байдаг гэж дурдсан байна лээ. Тэгэхээр энэ олон хүний аюулгүй байдал, амьд явах эрхэд халдах тохиолдол их гарч байсан. Монгол Улс үндсэн хуулиараа иргэн бүрийн амьд явах эрхийн хангах үүрэгтэй. Мөн олон улсын гэрээ конвенциор хүлээсэн үүргүүд гэж бий. Хүний эрхийг хангах нийгмийн хэрэгцээ гарч ирсэн гэсэн үг л дээ.

-Гадны улс орнууд гэрч, хохирогчийг хамгаалах тал дээр хэрхэн ажилладаг юм бол. Бидэнд тэднээс суралцах зүйл юу байна?

-АНУ-ын Маршалын алба гэрчийг хамгаалах тал дээр бүтэц зохион байгуулалт, эрхзүйн зохицуулалтын хувьд нилээд төгөлдөржсөн. Гадны улс орнуудыг анзаараад байхад, гэрчийг хамгаалах, хохирогчид туслалцаа үзүүлэх гэдэг нь хоёр тусдаа асуудал  юм билээ. Зарим улс зохион байгуулалттай гэмт хэргийн гэрчийг хамгаалах тусгай хөтөлбөр хүртэл хэрэгжүүлдэг гэсэн. Манайд гэрч, хохирогчоо хамтад нь хамгаалаад, туслалцаа үзүүлээд явж байна. Аливаа гэмт хэрэгтнийг ял завшуулахгүй байх, нотлох баримт бүрдүүлэхэд хамгийн чухал үүрэгтэй хүмүүс бол гэрч, хохирогч нар байдаг. Мөн гэрч, хохирогчийг хамгаалах асуудал маань хувь хүний нууц, аюулгүй байдал, амь настай холбоотой байдаг учраас нууцлалыг өндөр хэмжээнд сахидаг.

Эх сурвалж: "Ардчилал" сонин Сэтгүүлч Б.Наранчимэг

 

 

 

ШИНЭ МЭДЭЭ
“Процессын дахин инженерчлэл”-ийн баг Өмнөговь аймагт ажиллаж байна
“Процессын дахин инженерчлэл”-ийн баг Өмнөговь аймагт ажиллаж байна
0
30
2025/06/24
Бүгд Найрамдах Солонгос Улсын Үндэсний цагдаагийн газрын Олон улсын хамтын ажиллагааны товчооны дарга, бригадын генерал Лий Жүн Хён тэргүүтэй зочид төлөөлөгчид албан айлчлал хийж байна
Бүгд Найрамдах Солонгос Улсын Үндэсний цагдаагийн газрын Олон улсын хамтын ажиллагааны товчооны дарга, бригадын генерал Лий Жүн Хён тэргүүтэй зочид төлөөлөгчид албан айлчлал хийж байна
0
34
2025/06/24
Залуу манлайлагч мөрдөгч, удирдах албан тушаалтан бэлтгэх төсөл үргэлжилж байна
Залуу манлайлагч мөрдөгч, удирдах албан тушаалтан бэлтгэх төсөл үргэлжилж байна
253
253
2025/06/23
Алба хаагчдад томилолтын хуудас гардуулан ажил мэргэжлийн чиг баримжаа олгох сургалтад хамруулж байна
Алба хаагчдад томилолтын хуудас гардуулан ажил мэргэжлийн чиг баримжаа олгох сургалтад хамруулж байна
253
253
2025/06/23
Төгсөгчид цол, энгэрийн тэмдэг, дипломоо гардан авлаа
Төгсөгчид цол, энгэрийн тэмдэг, дипломоо гардан авлаа
253
253
2025/06/21
ЦАГДАА, ДОТООДЫН ЦЭРГИЙН АНГИ, БАЙГУУЛЛАГААС ЗАРЛАЖ БУЙ НЭЭЛТТЭЙ ТЕНДЕРИЙН ЕРӨНХИЙ БОЛОН ТУСГАЙ ШААРДЛАГЫН ТАЛААР
253
253
2025/06/20
Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын хэмжээнд 2025 оны хагас жилд дотоод аудитын чиглэлээр хийж хэрэгжүүлсэн ажлын тайлан
Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын хэмжээнд 2025 оны хагас жилд дотоод аудитын чиглэлээр хийж хэрэгжүүлсэн ажлын тайлан
253
253
2025/06/20
Глен Краннэжийн айлчлал өндөрлөлөө
Глен Краннэжийн айлчлал өндөрлөлөө
253
253
2025/06/20
ЗАСГИЙН ГАЗРЫН ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ СУУРЬ МЭДЛЭГ ОЛГОХ СУРГАЛТАД АЛБА ХААГЧДЫГ ХАМРУУЛАВ
253
253
2025/06/20
Барилга байгууламж ашиглалтад оруулах комиссын дүгнэлт
253
253
2025/06/19
Шинээр томилогдсон алба хаагчдын тангараг өргөх ёслолын арга хэмжээ боллоо
Шинээр томилогдсон алба хаагчдын тангараг өргөх ёслолын арга хэмжээ боллоо
253
253
2025/06/19
“Уран жолоодлого-2025” тэмцээн боллоо
“Уран жолоодлого-2025” тэмцээн боллоо
253
253
2025/06/18
Сэрэмжлүүлэг
Сэрэмжлүүлэг
253
253
2025/06/17
Америкийн Нэгдсэн Улсын Олон улсын цагдаагийн энхийг сахиулах ажиллагааг дэмжих хөтөлбөр (IPPOS)-ийн зөвлөх/эксперт Глен Краннэжийг хүлээн авч уулзлаа
Америкийн Нэгдсэн Улсын Олон улсын цагдаагийн энхийг сахиулах ажиллагааг дэмжих хөтөлбөр (IPPOS)-ийн зөвлөх/эксперт Глен Краннэжийг хүлээн авч уулзлаа
253
253
2025/06/16
“Хааны эрэлд-2025” энхийг дэмжих ажиллагааны олон улсын сургууль эхэллээ
“Хааны эрэлд-2025” энхийг дэмжих ажиллагааны олон улсын сургууль эхэллээ
253
253
2025/06/14
“Дүрмээ мөрдье
“Дүрмээ мөрдье" нэгдсэн арга хэмжээний нээлт боллоо
253
253
2025/06/13
Тангараг өргүүлэх ёслолын арга хэмжээ боллоо
Тангараг өргүүлэх ёслолын арга хэмжээ боллоо
253
253
2025/06/13
Цагдаагийн ерөнхий газрын дарга, Дотоодын цэргийн командлагч, бригадын генерал Т.Сүхболд Дархан-Уул аймгийн цагдаагийн газарт ажиллалаа
Цагдаагийн ерөнхий газрын дарга, Дотоодын цэргийн командлагч, бригадын генерал Т.Сүхболд Дархан-Уул аймгийн цагдаагийн газарт ажиллалаа
253
253
2025/06/13
“Цагдаагийн ахмадын нэг өдөр“ өдөрлөг боллоо
“Цагдаагийн ахмадын нэг өдөр“ өдөрлөг боллоо
253
253
2025/06/10
“Хамгийн чухал нь” зорилтот аян амжилттай зохион байгуулагдлаа
“Хамгийн чухал нь” зорилтот аян амжилттай зохион байгуулагдлаа
253
253
2025/06/10
Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны төлөөлөлтэй албан уулзалт зохион байгууллаа
Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны төлөөлөлтэй албан уулзалт зохион байгууллаа
253
253
2025/06/05
ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГЫН ХЭМЖЭЭНД 2025 ОНЫ ЭХНИЙ 05 САРД БҮРТГЭГДСЭН ГЭМТ ХЭРЭГ, ЗӨРЧЛИЙН МЭДЭЭ
ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГЫН ХЭМЖЭЭНД 2025 ОНЫ ЭХНИЙ 05 САРД БҮРТГЭГДСЭН ГЭМТ ХЭРЭГ, ЗӨРЧЛИЙН МЭДЭЭ
253
253
2025/06/05
“Хариуцлагатай ахлагч” аян үргэлжилж байна
“Хариуцлагатай ахлагч” аян үргэлжилж байна
253
253
2025/06/05
Миний мөр...
Миний мөр...
253
253
2025/06/04
Унадаг дугуй хулгайлж, худалдан борлуулдаг этгээдийг олж тогтоолоо
Унадаг дугуй хулгайлж, худалдан борлуулдаг этгээдийг олж тогтоолоо
253
253
2025/06/04
Он гарснаас хойш 78 удирдах албан тушаалтан сонгон шалгаруулалтаар томилогдсон
Он гарснаас хойш 78 удирдах албан тушаалтан сонгон шалгаруулалтаар томилогдсон
253
253
2025/06/02
Гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, тулгамдаж буй асуудлыг хэлэлцэх уулзалт, зөвлөгөөн зохион байгуулагдаж байна
Гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, тулгамдаж буй асуудлыг хэлэлцэх уулзалт, зөвлөгөөн зохион байгуулагдаж байна
253
253
2025/05/29
"Хүүхдийн баяр" арга хэмжээ зохион байгууллаа
253
253
2025/05/31
Олон тооны судар, бурхны эд зүйлс хулгайлсан этгээдийг олж тогтоолоо
Олон тооны судар, бурхны эд зүйлс хулгайлсан этгээдийг олж тогтоолоо
253
253
2025/05/27
Үнийн санал авах урилга
Үнийн санал авах урилга
253
253
2025/05/27
“Процессын дахин инженерчлэл”-ийн баг Өмнөговь аймагт ажиллаж байна
“Процессын дахин инженерчлэл”-ийн баг Өмнөговь аймагт ажиллаж байна
0
30
2025/06/24
Бүгд Найрамдах Солонгос Улсын Үндэсний цагдаагийн газрын Олон улсын хамтын ажиллагааны товчооны дарга, бригадын генерал Лий Жүн Хён тэргүүтэй зочид төлөөлөгчид албан айлчлал хийж байна
Бүгд Найрамдах Солонгос Улсын Үндэсний цагдаагийн газрын Олон улсын хамтын ажиллагааны товчооны дарга, бригадын генерал Лий Жүн Хён тэргүүтэй зочид төлөөлөгчид албан айлчлал хийж байна
0
34
2025/06/24
Залуу манлайлагч мөрдөгч, удирдах албан тушаалтан бэлтгэх төсөл үргэлжилж байна
Залуу манлайлагч мөрдөгч, удирдах албан тушаалтан бэлтгэх төсөл үргэлжилж байна
0
244
2025/06/23
Алба хаагчдад томилолтын хуудас гардуулан ажил мэргэжлийн чиг баримжаа олгох сургалтад хамруулж байна
Алба хаагчдад томилолтын хуудас гардуулан ажил мэргэжлийн чиг баримжаа олгох сургалтад хамруулж байна
0
44
2025/06/23
Төгсөгчид цол, энгэрийн тэмдэг, дипломоо гардан авлаа
Төгсөгчид цол, энгэрийн тэмдэг, дипломоо гардан авлаа
0
430
2025/06/21
ЦАГДАА, ДОТООДЫН ЦЭРГИЙН АНГИ, БАЙГУУЛЛАГААС ЗАРЛАЖ БУЙ НЭЭЛТТЭЙ ТЕНДЕРИЙН ЕРӨНХИЙ БОЛОН ТУСГАЙ ШААРДЛАГЫН ТАЛААР
0
103
2025/06/20
Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын хэмжээнд 2025 оны хагас жилд дотоод аудитын чиглэлээр хийж хэрэгжүүлсэн ажлын тайлан
Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын хэмжээнд 2025 оны хагас жилд дотоод аудитын чиглэлээр хийж хэрэгжүүлсэн ажлын тайлан
0
58
2025/06/20
Глен Краннэжийн айлчлал өндөрлөлөө
Глен Краннэжийн айлчлал өндөрлөлөө
0
497
2025/06/20
ЗАСГИЙН ГАЗРЫН ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ СУУРЬ МЭДЛЭГ ОЛГОХ СУРГАЛТАД АЛБА ХААГЧДЫГ ХАМРУУЛАВ
0
38
2025/06/20
Барилга байгууламж ашиглалтад оруулах комиссын дүгнэлт
0
45
2025/06/19
Түгээмэл асуулт хариулт
Холбоо барих
Чат бичих
Facebook холбоос