Дотоод хэргийн Их сургуулийн Цагдаагийн сургууль, Дотоодын цэргийн штаб хоорондын хамтын ажиллагааны "Санамж бичиг" байгууллаа
2019-05-27 11:59:00
2538
Дотоод хэргийн Их сургуулийн Цагдаагийн сургууль, Дотоодын цэргийн штабтай хамтран Цагдаагийн ерөнхий газар, Төрийн тусгай хамгаалалтын газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Монголын хамгаалалтын ажилтны холбоо зэрэг байгууллагуудын төлөөллийг оролцуусан “Улсын онц чухал объектын хамгаалалтын өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал” сэдэвт эрдэм шинжилгээний хурал зохион байгууллаа.
Энэ үеэр “Дотоод хэргийн Их сургуулийн Цагдаагийн сургууль, Дотоодын цэргийн штаб хоорондын хамтын ажиллагааны санамж бичиг” байгуулсан юм.