Дотоодын цэргийн штабаас уулзалт зохион байгууллаа
2019-05-27 11:37:00
1142
Дотоодын цэргийн штабын даргын баталсан удирдамжийн дагуу 05, 805 дугаар анги, 809 дүгээр тусгай салбарын алба хаагчдаас санал асуулга авч, шийдвэрлэх талаар уулзалт зохион байгууллаа.
Энэ уулзалтын үеэр “Монгол Улсын Засгийн газрын 2017 оны Сахилга хариуцлага, дэг журмыг сайжруулах тухай 01 дүгээр албан даалгаврын хэрэгжилт”, “2018 оны “Төрийн албаны сахилга, хариуцлага, дэг журам чангатгах тухай 258 дугаар тогтоолын хэрэгжилт”, “Дотоодын цэргийн анги, байгууллагын алба хаагчдын 2019 оны эхний 4 сарын сахилга, ёс зүйн байдал”, “Хүний нөөцийн бодлого цаашид хэрэгжүүлэх ажил арга хэмжээний талаар” мэдээлэл танилцуулж, үүрэг, ажлын чиглэл өгсөн юм.