Спортын тэмцээний нээлтийн үйл ажиллагаа боллоо
2019-04-29 19:28:00
1401

Хууль зүй, Дотоод хэргийн яамны харьяа агентлагуудын дунд жил бүр уламжлал болгон зохион явуулдаг спортын уралдаан тэмцээний нээлтийн үйл ажиллагаа боллоо.
Нээлтийн үйл ажиллагаанд Хууль зүй, Дотоод хэргийн яамны болон харьяа агентлагуудын удирдлагууд алба хаагчдын төлөөлөл оролцсон юм.
Энэ жилийн тэмцээнийг Дотоод хэргийн их сургуулийн түүхт 85 жилийн ой болж байгаатай холбогдуулан тус сургуулийн нэрэмжит болгон спортын дөрвөн төрлөөр зохион байгуулж байгаагаараа онцлогтой. Тэмцээн хоёр өдөр үргэлжилнэ.