Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын 2019 оны нэгдүгээр улирлын үйл ажиллагааны тайлан

2019-04-23 10:18:28
2722

2019 оны 04 дүгээр                                                                                                   Улаанбаатар

 

 сарын 19-ний өдөр                                                                                                             хот       

            Цагдаа, дотоодын цэргийн байгууллагаас 2019 оны нэгдүгээр улиралд Монгол Улсын Үндсэн хууль, Цагдаагийн албаны тухай хууль болон бусад хууль тогтоомжийг хэрэгжүүлэх чиглэлээр гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах үндсэн чиг үүргийн хүрээнд 2019 онд дэвшүүлсэн зорилт, гүйцэтгэлийн төлөвлөгөөний хэрэгжилтийг ханган ажиллаа.

Нэг. Удирдлага, зохион байгуулалтын талаар

Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд урд онуудад хийгдсэн хэрэглэгчийн болон эрсдэлийн үнэлгээний тайлан, дэвшүүлсэн зорилт, зорилтын хэрэгжилт, алба нэгж, нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагаас ирүүлсэн санал зэргийг судалж, “Удирдлагын манлайлал, алба хаагчдын сахилга хариуцлага, мэргэжлийн ур чадварыг дээшлүүлнэ.” гэсэн зорилтыг дэвшүүлэн, түүнийг хэрэгжүүлэх шалгуур үзүүлэлт, Цагдаагийн ерөнхий газрын 2019 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөг боловсруулж, Цагдаагийн ерөнхий газрын даргын энэ оны А/01 дүгээр тушаалаар баталж, байгууллагын хэмжээнд хэрэгжилтийг ханган ажиллаж байна.

Цагдаагийн ерөнхий газрын даргатай аймаг дахь цагдаагийн газрын дарга нараас 2018 онд байгуулсан менежерийн үр дүнгийн гэрээг Төрийн албаны зөвлөлийн 2012 оны 134 дүгээр тогтоол, Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны “Алба хаагчийн ажлыг үнэлэх /код 111/ журам”-ыг баримтлан дүгнэж, Цагдаа, дотоодын цэргийн байгууллагаас 2018 онд дэвшүүлсэн зорилт, менежерийн үр дүнгийн гэрээ, үйл ажиллагааны төлөвлөгөөний хэрэгжилтийг хангахад идэвх санаачилга, үр бүтээл гарган ажиллаж, аймаг дахь цагдаагийн газар, хэлтсийн удирдах ажилтнуудыг манлайлан, “Хангалттай” дүгнэгдсэн цагдаагийн хурандаа А.Батбаяр даргатай Орхон аймаг дахь цагдаагийн газрын хамт олныг өргөмжлөл, автомашин, үнэ бүхий зүйлээр, “Байгууллагын соёлыг дээшлүүлье” аяныг үр дүнтэй зохион байгуулсан Нийслэлийн цагдаагийн газар, Цагдаа, дотоодын цэргийн сургалтын нэгдсэн төв, Архангай аймаг дахь цагдаагийн газар, “Эрүүл цагдаа” хөтөлбөрийг үр дүнтэй хэрэгжүүлсэн Мэдээлэл, дүн шинжилгээ, шуурхай удирдлагын албаны Мэдээлэл, шуурхай удирдлагын төв, Дотоодын цэргийн 05 дугаар анги, Төв аймаг дахь цагдаагийн газрын хамт олныг өргөмжлөл, үнэ бүхий зүйлээр тус тус шагнаж урамшуулсан.

Хууль зүй, дотоод хэргийн яамны 2019 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөнд цагдаагийн байгууллагаас тусгах ажил, арга хэмжээний санал, Төсвийн төвлөрүүлэн захирагч, Цагдаагийн ерөнхий газрын даргын Төсвийн ерөнхийлөн захирагч, Хууль зүй, дотоод хэргийн сайдтай байгуулах 2019 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөний төслийг Хууль зүй, дотоод хэргийн яаманд хүргүүлсэн.

Засгийн газрын 2017 оны 89 дүгээр тогтоолоор баталсан “Бодлогын баримт бичгийн хэрэгжилт болон захиргааны байгууллагын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх нийтлэг журам”-ын дагуу 2018 онд хяналтад авч, хэрэгжилтийг зохион байгуулсан бодлогын баримт бичиг, хууль тогтоомж, тогтоол, шийдвэрийн хэрэгжилт, үйл ажиллагааны тайлан, төлөвлөгөөний биелэлтүүдийг нэгтгэн, Засгийн газрын 2016 оны 59 дүгээр тогтоолоор баталсан “Хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт-шинжилгээ хийх аргачлал”, Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2017 оны 189 дүгээр тушаалаар баталсан “Хууль зүй, дотоод хэргийн сайдын эрхлэх асуудлын хүрээний агентлаг, байгууллагын хяналт-шинжилгээ, үнэлгээний аргачлал”-аар тус тус хяналт-шинжилгээ хийн, үнэлгээ өгч, тайлан, дүнг Хууль зүй, дотоод хэргийн яаманд хүргүүлэн, үнэлүүлэхэд харьяа агентлагуудаас 3 дугаар байранд шалгарсан.

Цагдаагийн ерөнхий газрын дарга, дотоодын цэргийн командлагчийн энэ оны А/42 дугаар тушаалаар “Цагдаа, дотоодын цэргийн байгууллагаас 2019 онд хяналтад авч, хэрэгжилтийг зохион байгуулах, мэдээлэх, хяналт-шинжилгээ хийж, үнэлгээ өгөх баримт бичгийн жагсаалт”-ыг баталж, хэрэгжилтийг ханган ажиллах ажлын чиглэл, аргачлалыг жагсаалтын хамт цагдаа, дотоодын цэргийн анги, байгууллагад хүргүүлэн, хэрэгжилтэд хяналт тавин ажиллаж байна.

“Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэл”-ийн төсөл, Засгийн газрын 2019 оны 23 дугаар тогтоолоор баталсан “Иргэн төвтэй төрийн үйлчилгээний жил”-ийн хүрээнд салбарын яамнаас хэрэгжүүлэх төлөвлөгөөнд тусгах ажлын болон Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, түүнийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөнд тусгагдсан 2019-2020 онд хэрэгжилт, хүрэх түвшин, үр дүнгийн үзүүлэлтийн Засгийн газрын түвшинд шийдвэрлүүлэх шаардлагатай ажил, арга хэмжээний саналыг Хууль зүй, дотоод хэргийн яаманд тус тус хүргүүлсэн.

Цагдаагийн ерөнхий газрын даргын 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн А/40 дүгээр тушаалаар “Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын ажлын төлөвлөлт, гүйцэтгэл, тайлагнах үйл ажиллагаатай холбоотой баримт бичгийн уялдаа холбоог сайжруулах, эргэлт /урсгал, давтамж/-ийг багасгах, цахим хэлбэрт оруулах, санал боловсруулж, танилцуулах үүрэг бүхий ажлын хэсэг”-ийг байгуулан ажиллаж байна.

Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын удирдах ажилтны 2019 оны сургалт, зөвлөгөөнийг энэ оны 01 дүгээр сарын 23-25-ны өдрүүдэд батлагдсан хөтөлбөр, төлөвлөгөөний дагуу Мөрдөн байцаах албаны байранд зохион байгуулж, нийт 148 удирдах ажилтныг хамруулсан.

Сургалтын хөтөлбөрийг удирдах ажилтны манлайлал, арга барилыг дээшлүүлэхэд чиглүүлж, “Эерэг сэтгэлгээний давалгаа” төсөл, Удирдлагын академи, Хөдөө аж ахуйн болон Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн ахлах багш, эрдэмтэн, судлаачдаар сургалт оруулж, цагдаа, дотоодын цэргийн байгууллагын төсөв, хангамж, дотоод хяналт шалгалт, сахилга, ёс зүй, аюулгүй байдал, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах, гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр холбогдох албад, газрын дарга нараас мэдээлэл хийж, ажлын чиглэл өгсөн.

Сургалт, зөвлөгөөний үеэр цагдаа, дотоодын цэргийн байгууллагын удирдах ажилтнуудаас хүүхэд, багачуудын эрүүл мэндийг сахин хамгаалах үйлсэд хувь нэмрээ оруулах зорилгоор “Сайн үйлсийн аян”-ыг зохион байгуулж, 0-28 хоногтой нярай хүүхдүүдэд нэн шаардлагатай байгаа 10 нэр төрлийн 7.3 сая төгрөгийн өртөг бүхий хүчилтөрөгчийн аппаратыг худалдан авч,  Эх, хүүхдийн эрүүл мэндийн Үндэсний төвд хандивлах арга хэмжээг зохион байгууллаа.

Сургалт, зөвлөгөөний үед Хууль зүй, дотоод хэргийн сайдаас өгсөн үүргийг хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг баталж, хэрэгжилтийг ханган ажиллаж байна.

Цагдаагийн ерөнхий газрын дарга, дотоодын цэргийн командлагчаас дотоодын цэргийн анги, байгууллагын бие бүрэлдэхүүнтэй уулзалт хийж, алба хаагчдыг үүргээ гүйцэтгэхэд учирч буй хүндрэл бэрхшээл, тулгамдсан асуудлыг сонсож, тэдний санал хүсэлтийг хүлээн авч, эрхэлсэн ажилдаа идэвх зүтгэл, үр бүтээл гарган ажиллаж байгаа 9 алба хаагчийг Цагдаагийн ерөнхий газрын шагналаар шагнаж, урамшууллаа.

Цагдаагийн  ерөнхий газрын даргын зөвлөлийн 2019 оны хуралдаанаар хэлэлцэх асуудлын төлөвлөгөөг баталж, энэ оны эхний улиралд 2 удаа хуралдан, хуралдаанаас гарсан шийдвэр, мэдээлэл, үүрэг, ажлын чиглэлийг холбогдох анги, байгууллагад хүргүүлж, үр дүнг тооцон ажилласан.

Цагдаагийн ерөнхий газрын даргын энэ оны А/06 дугаар тушаалаар Цагдаагийн ерөнхий газрын Санхүү, аж ахуйн алба, Дорноговь, Өмнөговь, Өвөрхангай аймаг дахь цагдаагийн газрын 80, Урьдчилан сэргийлэх хэлтсийн Хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тасаг /Хүүхдийн алба/-ийн 70, Иргэний агаарын тээвэр дэх цагдаагийн хэлтсийн 40 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх зөвшөөрлийг олгож, ажлын чиглэлийг холбогдох анги, байгууллагуудад хүргүүлсэн.

Цагдаагийн ерөнхий газрын дарга, дотоодын цэргийн командлагчаас болон Тэргүүн дэд, Дэд, Дэд бөгөөд Нийслэлийн цагдаагийн газрын дарга, Захиргааны удирдлагын газрын дарга нараас цаг үеийн нөхцөл байдалтай холбоотой 53 удаагийн үүрэг, ажлын чиглэл, зөвлөмжийг анги, байгууллагад хүргүүлэн, хэрэгжилтийг тухай бүр тооцон ажилласан.

Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааг сайжруулж, иргэдэд үзүүлэх үйлчилгээг ойртуулах зорилгоор батлагдсан төсөв, орон тоонд багтаан Мэдээлэл, дүн шинжилгээ, шуурхай удирдлагын албаны Шуурхай удирдлагын хэлтэс, Систем ашиглалтын тасаг, Хэрэг бүртгэх, Мөрдөн байцаах алба, Нийслэлийн цагдаагийн газар, Авто бааз, Аюулгүй байдлын хэлтэс, Хуулийн хэлтэс, Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтэс, Соён гэгээрүүлэх, албаны сургалтын хэлтсийн орон тоонд өөрчлөлт оруулж, Өмнөговь аймаг дахь цагдаагийн газрын Гэрээт цагдаагийн тасгийн орон тоог Тээврийн цагдаагийн албаны Орон нутаг, хурдны замын хяналтын хэлтэс болон тус аймгийн Ханбогд сум дахь цагдаагийн тасагт, Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтэст харьяалуулсан тус дүүргийн 5 дугаар хороог мөн дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтэст, Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтэст харъяалуулсан тус дүүргийн 9 дүгээр хороог мөн дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтэст тус тус харьяалуулж, ажил хариуцсан алба хаагчдын орон тоог шилжүүлж, шийдвэрлэсэн.

Мөн Дорнод аймаг дахь цагдаагийн газарт Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх хэсэг байгуулж, Халх гол сум дахь цагдаагийн хэсгийг тасаг болгон өөрчилж, Баян-Уул сум дахь сум дундын цагдаагийн хэсгийг мөн сум дахь сум дундын цагдаагийн тасаг болгон, Цагаан-Овоо, Баяндун, Дашбалбар сумдыг, Хөлөнбуйр суманд сум дундын цагдаагийн тасаг байгуулж, Хөлөнбуйр, Булган, Баянтүмэн сумдыг тус тус харьяалуулсан.

Шинэчлэн батлагдсан Төрийн албаны тухай хуулийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 03 дугаар тогтоолын дагуу Цагдаагийн ерөнхий газрын даргын 2019 оны А/80 дугаар тушаалаар “Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын албан тушаалын шинжилгээ, үнэлгээ хийх, тодорхойлолт боловсруулах ажлыг зохион байгуулах үүрэг бүхий ажлын хэсэг”-ийг байгуулж, хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг батлан, үр дүнг тооцон ажиллаж байна.

Дээрх ажлын хүрээнд Цагдаагийн төв байгууллагын дарга, Тэргүүн дэд, Дэд дарга, Дотоодын цэргийн штабын дарга нарын албан тушаалын тодорхойлолтын төслийг боловсруулж, Хууль зүй, дотоод хэргийн яаманд хүргүүлсэн.

Цагдаагийн ерөнхий газрын дарга, удирдлагаас шинэ жил, XVII жарны “Урвуулагч” хэмээх “Шороон гахай” жилийн сар шинийн баяр, Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр, Монгол цэргийн өдөр, Зэвсэгт хүчний 98 жил, казах түмний Наурызын баяр зэрэг тэмдэглэлт өдрүүдийг тохиолдуулан цагдаа, дотоодын цэргийн анги, байгууллагын ажилтан, алба хаагчид, ахмад настан, тэдний гэр бүлд мэндчилгээ дэвшүүлсэн.

Шинэ жил, сар шинийн баяр амралтын өдрүүдэд иргэд, олон нийтийн аюулгүй байдлыг хангах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор цагдаа, дотоодын цэргийн анги, байгууллагын алба хаагчдыг өндөржүүлсэн бэлэн байдлын хоёрдугаар зэрэгт шилжүүлж, тухайн үед хэрхэн ажиллах талаар үүрэг, чиглэлийг хүрүүлэн, хэрэгжилтийг хангаж, хэв журмын болон эрүүгийн нөхцөл, байдлын талаарх мэдээллийг Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч, Ерөнхий сайд, Шадар сайд, Хууль зүй, дотоод хэргийн сайд, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд хүргүүлсэн.

Иргэд, байгууллагаас Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Хууль зүй дотоод хэргийн сайд, Улсын Их Хурлын гишүүдэд хандсан өргөдөл, гомдлын дагуу цагдаагийн байгууллагад шалгагдаж байгаа гэмт хэрэг, зөрчлийн талаарх нийт 62, цаг үеийн нөхцөл байдлын болон цагдаагийн байгууллагын үйл ажиллагаатай холбоотой 16 танилцуулга, мэдээллийг бэлтгэн дээд шатны байгууллага, албан тушаалтанд хүргүүлсэн.

Хүний нөөцийн чиглэлээр: Цагдаагийн ерөнхий газрын дарга, дотоодын цэргийн командлагчийн 173 удаагийн тушаалаар давхардсан тоогоор 1880, Дэд дарга, Захиргааны удирдлагын газрын дарга нарын 15 удаагийн тушаалаар 244, нийт 188 удаагийн тушаалаар 2124 /хүний нөөц, шагнал, урамшил, сахилга, хариуцлага гэх мэт/ асуудлыг шийдвэрлэсэн.

Цагдаагийн ерөнхий газрын даргын зөвлөлийн хуралдааны шийдвэрээр бүтэц, зохион байгуулалтын өөрчлөлттэй холбогдуулан 118, шилжүүлэн буюу зохицуулан 496, офицерын бүрэлдэхүүнд 119, нөөцөөс офицер, дадлагажих ажилтнаар 5, хүүхэд асрах чөлөө цуцалж 8, газар, хэлтсийн даргаар 5, тасаг, хэсгийн даргаар 17, чиглэлийн ахлах, ахлах мэргэжилтнээр 51, албан тушаалд жинхлэн 5, бусад байгууллагаас шилжүүлэн буюу сэлгэн 3, шүүхийн шийдвэрээр 2 алба хаагчийг тус тус томилсон.

Төрийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1 дэх хэсгээр 9, өөрийн хүсэлтээр 11, цэргийн алба хаасны тэтгэвэр тогтоолгосон 14, хүүхэд асрах чөлөө авсан 8, эрүүл мэндийн шалтгааны улмаас 2, бусад шалтгаанаар 6 алба хаагчийг албанаас чөлөөлж, гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдон шүүхээр шийдвэрлэгдсэн 1, цагдаагийн алба хаагчийн ёс зүйг ноцтой зөрчсөн /цагдаагийн байгууллагад 1 жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр/ 12 алба хаагчийг албанаас тус тус халсан.

Цагдаагийн ерөнхий газрын дарга, Дэд дарга, Захиргааны удирдлагын газрын дарга нарын 20 удаагийн тушаалаар 398 алба хаагч хугацааны /хурандаа, дэд хурандаа тус бүр 2, хошууч 26, ахмад 21, ахлах дэслэгч 10, дэслэгч 105, ахлагч 1, дэд ахлагч 218/, 2 алба хаагч зэрэг дэв дээгүүр /дэд хурандаа, хошууч тус бүр 1/ цагдаагийн цолоор тус тус шагнагдаж, 4 алба хаагчийн цагдаагийн цол /ахлах дэслэгч 4/-ыг сэргээж, Дотоодын цэргийн командлагчийн тушаалаар 8 алба хаагчид дотоодын цэргийн цол /хошууч 2, ахмад 1, ахлах дэслэгч 2, дэслэгч 3/ олгож, бусад байгууллагаас халагдсан болон чөлөөлөгдсөн 3 алба хаагчийн цагдаагийн офицер цолыг хураасан.

Цагдаагийн албаны тухай хуулийн 89 дүгээр зүйлийн 89.2 дахь заалт, Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 74 дүгээр тогтоолын дагуу аймгийн төвөөс бусад суманд 5-аас дээш жил ажилласан 19 алба хаагчид 30 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн урамшил, цэргийн алба хаасны тэтгэвэр тогтоолгосон 56 алба хаагчид 36, цэргийн алба хаасны тэтгэвэр хувь тэнцүүлэн тогтоолгосон 3 алба хаагчид 18, нас барсан 2 алба хаагчийн ар гэрт 36 сарын цалин, хөлстэй тэнцэх хэмжээний тус бүр нэг удаагийн тэтгэмж олгохоор шийдвэрлэж, хэрэгжилтийг ханган ажиллаж байна.

Эрхэлсэн ажилдаа амжилт гаргасан 44 алба хаагчийг төрийн одон медалиар, 15 алба хаагчийг салбарын яамны шагналаар, 64 алба хаагчийг Цагдаагийн ерөнхий газрын шагналаар шагнаж, урамшуулан, сахилгын шийтгэл хүлээсэн алба хаагчдаас онцгой гавьяа байгуулсан 8 алба хаагчийг сахилгын шийтгэлгүйд тооцсон ба албандаа хайнга хандсан, сахилга, ёс зүйн зөрчил, дутагдал гаргасан 91 алба хаагчид сахилгын шийтгэл оногдуулсан.

Цагдаагийн ерөнхий газрын даргын 2017 оны А/248 дугаар тушаалаар батлагдсан “Алба хаагчид албаны үнэмлэх, энгэрийн тэмдэг олгох, хураан авах журам /код 916/”-д заасны дагуу цагдаа, дотоодын цэргийн 1601 алба хаагчийн албаны үнэмлэх, энгэрийн тэмдгийг шинэчлэн болон шинээр олгосон.

Төрийн тусгай албан тушаалд анх орох иргэнийг сонгон шалгаруулах мэргэшлийн шалгалтад тэнцэж, нөөцөд бүртгэгдсэн 480 иргэнийг цагдаагийн бага цолны албан тушаалд, 17 /сонгон шалгаруулалтад тэнцсэн иргэний нөөцөөс 6, шилжүүлэн ажиллуулсан 3, хүүхэд асрах чөлөө цуцалсан 8/ иргэн, алба хаагчийг офицерын албан тушаалд тус тус томилсон. 

Соён гэгээрүүлэх, албаны сургалтын чиглэлээр: Соён гэгээрүүлэх, албаны сургалтын хэрэгцээ, шаардлага, 2018 онд зохион байгуулсан сургалтын чанар, үр дүн, харьяа нэгжээс ирүүлсэн санал, алба хаагчдаас үйлдсэн гэмт хэрэг, сахилга, ёс зүйн зөрчил, цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд иргэний нийгмийн болон төрийн бус байгууллагаас хийсэн хэрэглэгчийн үнэлгээний судалгаа зэрэгт үндэслэн “Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын 2019 оны соён гэгээрүүлэх ажлын төлөвлөгөө”, “Цагдаагийн алба хаагчдын мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх 2019 оны сургалтын нэгдсэн төлөвлөгөө”-г Цагдаагийн ерөнхий газрын даргын 2019 оны А/19, А/28 дугаар тушаалаар батлан хэрэгжүүлж, энэ оны 1 дүгээр улирлын байдлаар нийт 1150 сургалт зохион байгуулж, давхардсан тоогоор 80401 алба хаагчийг хамруулан, үр дүнг тооцсон. Үүнд:

Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын үйл ажиллагаанд мөрдөгдөх холбогдох хууль тогтоомж, дүрэм, журмуудыг алба хаагчдад судлуулах, зорилгоор гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр 39 удаа 1612, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр 16 удаа 1894, Тээврийн цагдаагийн албаны чиглэлээр 8 удаа 1815, Дотоодын цэргийн үйл ажиллагаа, улсын онц чухал объектын аюулгүй байдлыг хангах чиглэлээр 45 удаа 10145 алба хаагчид, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр нутаг дэвсгэрийн төр, захиргаа, хууль хяналтын байгууллагатай хамтран 351 удаагийн сургалт, 171 зөвлөгөөнийг зохион байгуулж, 1127 алба хаагч, 77695 иргэн хамрагдсан байна.

Алба хаагчдын сургалтад зориулж 324 хөтөлбөр, төлөвлөгөөг шинээр, 62-ыг шинэчлэн боловсруулж, 72 аудио, видео бичлэг, богино хэмжээний кино бүтээж, 841 ширхэг гарын авлага, тараах материал, бодлого, аргачлал хэвлүүлэн тарааж, сургалтад нийт 6.5 сая төгрөг зарцуулсан.

Мөн Цагдаа, дотоодын цэргийн сургалтын нэгдсэн төвд алба хаагчдыг мэргэшүүлэх, чадавхижуулах, ур чадварыг дээшлүүлэх чиглэлээр 48 удаагийн 1152 цагийн сургалтад 1674 алба хаагчийг хамруулан, сургалтын багц кредит цаг хангуулан, гэрчилгээ олгож, иргэд, олон нийтэд чиглэгдсэн сургалтын хүрээнд олон нийтийн цагдаагийн ажилтан бэлтгэх 2 удаагийн сургалтад 40, иргэний болон харуул хамгаалалтын зориулалттай галт зэвсэг эзэмших, ашиглах, хадгалах аюулгүй ажиллагааны 10 удаагийн сургалтад 336 иргэнийг хамруулснаас 255 иргэнд гэрчилгээ олгосон.

Алба хаагчдын гадаад хэлний мэдлэг, боловсролыг дээшлүүлэх, хөгжүүлэх чиглэлээр гадаад, дотоодын төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран ажиллах чиглэлээр АНУ, Австрали, БНХАУ, Тайвань, ОХУ, БНТУ зэрэг 6 улсын академи, их, дээд сургуульд боловсролын адъюнктур, магистрантур, бакалаврын сургалтад 92 алба хаагчийг суралцуулж байна.

Цагдаа, дотоодын цэргийн байгууллагад ажиллаж байгаад цэргийн байнгын тэтгэвэрт гарсан ахмад ажилтнуудын бүтээлч ажлын арга барил, шилдэг, тэргүүний гэж үнэлэгдэж байсан туршлагыг түгээн дэлгэрүүлэх, алба хаагчдын үйл ажиллагаанд уламжлуулах, хамтын ажиллагааг тогтмолжуулан бэхжүүлэх зорилгоор “Цагдаа, дотоодын цэргийн анги, байгууллагын ахмад, дунд, залуу үеийн залгамж холбоог хөгжүүлэх” хөтөлбөрийг Цагдаагийн ерөнхий газрын даргын энэ оны А/37 дугаар тушаалаар батлан, цагдаа, дотоодын цэргийн анги, байгууллагад хүргүүлэн, хэрэгжилтэд хяналт тавин ажиллаж байна.

Гадаад харилцаа, хамтын ажиллагааны чиглэлээр: Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын гадаад харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх, алба хаагчдыг холбогдох мэдээ, мэдээллээр хангаж, дэмжлэг үзүүлэх ажлыг зохион байгуулан ажиллаж байна.   

АНУ, БНХАУ, БНСУ, БНФУ, БНКазУ, АНЭУ, ОХУ, Австрали, Тайвань, Филиппин  Улсад зохион байгуулагдсан 4 удаагийн сургалтад 12, 8 удаагийн айлчлалд 30, 4 удаагийн хурал, уулзалтад 13, Нэгдсэн Үндэстний байгууллагын энхийг сахиулах ажиллагаанд 4, нийт 16 ажил, арга хэмжээнд 59 алба хаагчийг хамруулан, гадаад томилолтоор ажиллуулж, үр дүнг тооцсон.

Монгол Улсад БНСУ-ын Ерөнхий прокурорын газраас зохион байгуулсан “Кибер гэмт хэргийн мөрдөн шалгах ажиллагаанд тоон ул мөр ашиглах нь” сэдэвт сургалтад 14 алба хаагчийг хамруулсан.

Цагдаагийн ерөнхий газрын удирдлагаас Нэгдсэн Үндэстний байгууллагын Хүн амын сангийн Суурин төлөөлөгч Наоми Китахара, АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Майкл С.Клеческ, элчин сайдын яамны Бүс нутгийн аюулгүй байдлын асуудал эрхэлсэн албаны дарга, атташе Виллиам Сэндлин, дэд атташе Жэфри Колинс, Фэйсбүүк компаний Азийг хариуцсан газрын захирал, Аюулгүй байдлын хэлтсийн дарга Жэф Вү, БНСУ-ын Ерөнхий прокурорын газрын Тоон ул мөр шинжлэх хэлтсийн тасгийн дарга Лии Синг Мү тэргүүтэй төлөөлөгчид, БНСУ, Канад Улсаас Монгол Улсад суугаа элчин сайдын яамны консулын хэлтсийн ажилтнуудыг тус тус хүлээн авч, уулзах уулзалтын бэлтгэл ажлыг ханган, зохион байгуулсан.

 Үйл ажиллагаатай холбоотой хууль, тогтоомжийн хэрэгжилтийг хангах чиглэлээр: Хууль зүй, дотоод хэргийн яаманд байгуулагдсан Өмгөөллийн тухай хуулийг шинэчлэн боловсруулах, Галт зэвсгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл боловсруулах ажлын хэсэгт 2 алба хаагч ажиллаж байгаа ба Өмгөөллийн тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн төслийг Хууль зүйн байнгын хороогоор хэлэлцүүлж, Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлүүлж, Хүний эрхийн хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай, Шашин шүтэх, эс шүтэх эрх чөлөөний тухай, Төлбөрийн чадваргүйдлийн тухай, Монгол Улсын иргэн гадаадад зорчих, цагаачлах тухай, Цагдаагийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд оруулах санал боловсруулж, тус яаманд хүргүүлсэн.

Мөн Улсын онц чухал объектын хамгаалалтын тухай хуулийг баталж, мөрдүүлэх үндэслэл, хэрэгцээ шаардлага, хуулийн төсөл боловсруулж, Хууль зүй, дотоод хэргийн яаманд хүргүүлэх үүрэг бүхий ажлын хэсгийг энэ оны А/50 дугаар тушаалаар байгуулан ажиллаж байна.

Алба, нэгж, нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагаас ирүүлсэн хүсэлтийн дагуу 26 гомдол, санал, 1 нууцын зэрэглэлтэй албан бичгийн эрх зүйн зохицуулалтыг судалж, дүгнэлт гарган, хууль зүйн зөвлөгөө өгсөн ба цагдаагийн байгууллагаас бусад
байгууллагатай хамтран ажиллах гэрээ 5, ажил гүйцэтгүүлэх болон бусад гэрээ, гадаад, дотоодын байгууллагатай хамтран ажиллах санамж бичиг, хэлэлцээрийн 10 төслийг хянаж, холбогдох алба, нэгжид хүргүүлсэн.

Эрүүгийн гэмт хэрэгт холбогдон шалгагдаж байгаа 3 алба хаагчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах чиглэлээр эрх зүйн туслалцаа үзүүлж, 1 алба хаагчийн өмгөөлөгчийн зардлыг байгууллагаас олгохоор шийдвэрлэсэн.

Тайлангийн хугацаанд эрүү, иргэн, захиргааны 16 хэрэгт хариуцагч, нэхэмжлэгчийн төлөөлөгчөөр оролцон, хариу тайлбар, нэхэмжлэл, нотлох баримт хүргүүлж, 5 удаа давж заалдах болон хяналтын гомдол бичгээр гаргаж, шүүхээр шийдвэрлүүлсэн.

Цагдаа, дотоодын цэргийн анги, байгууллагын алба хаагчдын албан үүргээ гүйцэтгэхтэй холбоотой 12 эрх зүйн актад нэмэлт, өөрчлөлт оруулан шинэчлэн баталж, мөрдүүлсэн.

Цагдаагийн ерөнхий газрын даргын дангаар болон хамтран баталсан, улсын нэгдсэн бүртгэлд бүртгэлтэй захиргааны хэм хэмжээний актын жагсаалтыг гарган, Хууль зүй, дотоод хэргийн яаманд хүргүүлсэн.

Төрийн болон албаны нууц хадгалах, хамгаалах чиглэлээр: Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2018 оны А/70, Цагдаагийн ерөнхий газрын даргын мөн оны А/123 дугаар тушаалаар баталсан Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны “Төрийн болон албаны нууцыг хамгаалах /код 114/ журам”-ын хэрэгжилтийг ханган ажилласан.

Мэдээлэл, дүн шинжилгээ, шуурхай удирдлагын алба, Эрүүгийн цагдаагийн алба, Дотоодын цэргийн штаб, Эргүүл хамгаалалтын газар,  Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн хоёр, гурав, Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн нэг, Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн хоёр, Багануур дүүрэг дэх цагдаагийн хэлтсийн нийт 12 алба хаагчийг нууц хамгаалах ажилтан, нууцын бичээчээр томилуулах зөвшөөрлийг Тагнуулын ерөнхий газраас гаргуулж, тус тусын алба, хэлтэст томилуулсан ба Мөрдөн байцаах алба, Нийслэлийн цагдаагийн газар, Дотоодын цэргийн 809 дүгээр тусгай салбарын 3 алба хаагчийг нууцын нэгдүгээр түвшний танилцах эрхтэй нууцын бичээчээр томилуулахаар, Цагдаагийн ерөнхий газрын Төрийн нууцын хэлтсийн 1 алба хаагчийг нууцын нэгдүгээр түвшний танилцах эрх олгуулахаар, Мэдээлэл, дүн шинжилгээ, шуурхай удирдлагын албаны 1 алба хаагчийг нууцын хоёрдугаар түвшний танилцах эрхтэй нууц хамгаалах ажилтнаар, Баянгол дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтсийн 1 алба хаагчийг нууцын хоёрдугаар түвшний танилцах эрхтэй нууцын бичээчээр тус тус томилуулахаар судалж, аюулгүй байдлын шалгалт хийлгэх тухай албан бичгийг Тагнуулын ерөнхий газарт хүргүүлсэн.

Эрсдэлийн удирдлага, дотоод аудит, хяналт шалгалтын чиглэлээр: Хууль зүй, дотоод хэргийн сайдын дэргэдэх дотоод аудитын хорооны 2017 оны 02 дугаар тогтоолоор баталсан “Дотоод аудитын журам”-ын 4.2.6-д заасны дагуу Цагдаагийн байгууллагын 2019 оны эрсдэлийн үнэлгээний тайланг  Хууль зүй, дотоод хэргийн яаманд хүргүүлсэн.

Цагдаагийн байгууллагын 2018 оны эрсдэлийн үнэлгээний тайлан, түүний мөрөөр хэрэгжүүлэх арга хэмжээний санал, зөвлөмжийг харьяа алба, нэгж, нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагуудад хүргүүлж, үр дүнг тооцон ажиллаж байна.

Хууль зүй, дотоод хэргийн сайдын эрхлэх асуудлын хүрээний агентлаг, байгууллагуудаас “Эрсдэлийн үнэлгээ хийх аргачлал”-ыг боловсруулж, батлуулах үүрэг бүхий ажлын хэсэгт 1 алба хаагч ажиллаж, төслийг боловсруулан, Хууль зүй, дотоод хэргийн сайдад танилцуулаад байна.

Эрсдэлийн удирдлага, дотоод аудитын чиглэлээр энэ оны 01 дүгээр улиралд харьяа алба, нэгж, нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагын нийт 220 алба хаагчид 8 удаагийн 16 цагийн сургалт, дадлагыг зохион байгуулж, мэргэжил, арга зүйн удирдлагаар ханган ажилласан.

Автобаазын үйл ажиллагаанд төлөвлөгөөт бус, Тусгай ажиллагааны газар, Говь-Алтай, Өвөрхангай аймаг дахь цагдаагийн газрын үйл ажиллагаанд хэсэгчилсэн шалгалт явуулж, дүнг Цагдаагийн ерөнхий газрын удирдлагад танилцуулан, зөвлөлийн хуралдаанаар хэлэлцүүлэн үүрэг, ажлын чиглэлийг холбогдох нэгжүүдэд хүргүүлсэн.

Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилтийг хангах, ажлын хүрээнд цагдаа, дотоодын цэргийн анги, байгууллагын 60 нэгжийн үйл ажиллагаанд дотоод аудит хийж, тайланг 2019 оны 1 дүгээр улирлын байдлаар Сангийн яам, Хууль зүй, дотоод хэргийн яам, Үндэсний аудитын газарт тус тус хүргүүлсэн.

Авлигаас урьдчилан сэргийлэх чиглэлээр: Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 114 дүгээр тогтоолоор баталсан “Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх цагдаа, дотоодын цэргийн байгууллагын нэгдүгээр үе шатны төлөвлөгөөг баталж, хэрэгжилтийг ханган ажиллаж байна.

Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай, Авлигын эсрэг хуулийн дагуу алба, нэгж, нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагын 4647 алба хаагчийн мэдүүлсэн 2018 оны “Албан тушаалтны ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлэг”-ийг цахимаар бүртгэх ажлыг зохион байгуулж, тайланг ХАСХОМ 1, 2, 3, 4 маягтаар Авлигатай тэмцэх газарт хуулийн хугацаанд хүргүүлсэн.

Авлигатай тэмцэх газрын Олон нийтийн төвд зохион байгуулагдсан “Мэдүүлгийг бүртгэх, хянах, хадгалах эрх бүхий албан тушаалтнуудын сургалт”,  Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 114 дүгээр тогтоолоор баталсан “Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх арга хэмжээний хүрээнд зохион байгуулагдсан “Авлигын эсрэг” сэдэвт 3 удаагийн сургалтад 347 алба хаагчийг хамруулсан.

Алба хаагчдын сахилга, хариуцлага, ёс зүйн чиглэлээр: Цагдаа, дотоодын цэргийн анги, байгууллагын алба хаагчдаас энэ оны 01 дүгээр улирлын байдлаар 402 сахилгын зөрчилд 423 алба хаагч холбогдон шалгагдсанаас 284 буюу 67.1 хувийг офицер, 131 буюу 31.0 хувийг ахлагч, 8 буюу 1.9 хувийг энгийн ажилтан эзэлж байгаа бөгөөд үүнийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад сахилгын зөрчил 74 нэгж буюу 22.5, алба хаагч 95 нэгж буюу 28.9 хувиар тус тус өссөн сөрөг үзүүлэлтэй байна.

Үүнээс ажлын хариуцлага алдсан 121 буюу 20.3, ажил тасалсан 41 буюу 10.2, архидан согтуурсан 72 буюу 17.9, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчсөн 20 буюу 5.0, үүрэг даалгавар үл биелүүлсэн 26 буюу 6.5, төсвийн хөрөнгийг ашигласан үрэгдүүлсэн, зориулалтын бусаар зарцуулсан 1 буюу 0.2, хахууль, шан харамж авсан, өгсөн, бусдад давуу байдал бий болгосон, бусдын үйл ажиллагаанд хөндлөнгөөс хууль бусаар нөлөөлсөн 9 буюу 2.2, цагдаагийн алба хаагчийн сахилгын дүрэм зөрчсөн 55 буюу 13.7, цагдаагийн алба хаагчийн ёс зүйн дүрэм зөрчсөн 9 буюу 2.2, цэргийн сахилгын дүрэм зөрчсөн 1 буюу 0.2, дотоодын цэргийн ёс зүйн дүрэм зөрчсөн 26 буюу 6.5, бусад зөрчил 21 буюу 5.2 хувийг тус тус эзэлж байна.

Нийт сахилгын зөрчлийн 197 буюу 49.0 хувь нь нийслэлд, 190 буюу 47.3 хувь нь орон нутагт, 15 буюу 3.7 хувь нь Дотоодын цэргийн штабын харьяа нэгжид бүртгэгдсэнээс 49 алба хаагч сахилгын зөрчил давтан гаргасан.

Сахилгын зөрчилд холбогдсон алба хаагчдын 94 буюу 22.2 хувьд нь сануулах, 162 буюу 38.3 хувьд нь албан тушаалын цалингийн хэмжээг 3 сар хүртэл хугацаагаар 20.0 хүртэл хувиар бууруулах, 13 буюу 3.1 хувьд нь албан тушаал бууруулах, 18 буюу 4.3 хувьд нь цагдаагийн цол бууруулах, 21 буюу 5.0 хувьд нь цагдаагийн албанд 1 жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах, 12 буюу 2.8 хувьд нь албанаас халах, 84 буюу 19.9 хувьд нь албан тушаалдаа дүүрэн тэнцэхгүй байгааг сануулах, 6 буюу 1.4 хувьд нь төрийн албанд 3 жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах, 13 буюу 3.1 хувьд нь хуульд заасан бусад сахилгын шийтгэлийг оногдуулсан.

Нийт сахилгын шийтгэлийн 35.2 хувийг Цагдаагийн ерөнхий газрын даргын, 57.2 хувийг тухайн байгууллагын даргын, 7.6 хувийг бусад байгууллагын даргын тушаалаар тус тус оногдуулсан ба 79.1 хувийг  дотоодын хяналтаар, 20.9 хувийг гадны хяналтаар илрүүлсэн байна.

Иргэд, байгууллагаас цагдаа, дотоодын цэргийн алба хаагчтай холбоотой ирүүлсэн өргөдөл, гомдлын талаар: Цагдаа, дотоодын цэргийн анги, байгууллагын алба хаагчийн үйл ажиллагаатай холбоотой 353 өргөдөл, гомдол ирүүлж, 460 алба хаагчийг холбогдуулан шалгасны 344 буюу 74.7 хувийг офицер, 114 буюу 24.7 хувийг ахлагч, 2 буюу 0.5 хувийг энгийн ажилтан эзэлж, өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 139 нэгж буюу 11.0 хувиар буурсан байна.

Нийт зөрчлийг төрлөөр нь авч үзвэл: 50 буюу 14.1 хувь нь хууль ёс, хүний эрх чөлөө зөрчсөн, 38 буюу 10.7 хувь нь хэрэг материал дутуу шалгасан, 7 буюу 1.9 хувь нь хэргийн хугацаа хэтрүүлсэн, 16 буюу 3.4 хувь нь бусдыг чирэгдүүлж, танил тал харсан, 2 буюу 4.5 хувь нь хээл хахууль, шан харамж авсан, 88 буюу 24.9 хувь нь цагдаагийн алба хаагчийн харьцааны соёл, ёс зүй зөрчсөн, 19 буюу 5.3 хувь нь бусдыг зодож, эрх чөлөөнд нь халдсан, 65 буюу 18.4 хувь нь ажлын хариуцлага алдсан, 12 буюу 3.3 хувь нь архидан согтуурсан, 36 буюу 10.1 хувь нь Эрүүгийн хэрэг хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль болон бусад хууль, тогтоомж зөрчсөн, 15 буюу 4.2 хувийг бусад зөрчлүүд эзэлж байна.

Шийдвэрлэсэн байдлаар нь авч үзвэл: 31 буюу 9.8 хувьд нь эрүүгийн хэрэг үүсгэх саналтай шилжүүлж, 170 буюу 53.7 хувьд нь сахилгын шийтгэл оногдуулж, 202 буюу 63.9 хувь нь цагдаагийн алба хаагчийн буруутай үйл ажиллагаа тогтоогдоогүй, 9 буюу 2.8 хувь нь нотлогдсон боловч хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх үндэслэлээр хааж, 37 буюу нийт өргөдөл, гомдлын 10.5 хувьд нь шалгалтын ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байна.

 

Цагдаагийн алба хаагчтай холбоотой мэдээлэл хүлээн авах 126 дугаарын утсанд энэ оны эхний улирлын байдлаар 34 дуудлага, мэдээлэл ирүүлснээс  гомдол, мэдээлэл 18, талархал 16 байгаа ба 15 гомдол, мэдээллийг хуулийн хугацаанд шалгаж, шийдвэрлэн, гомдол гаргагчид хариу өгч, 3 гомдолд холбогдох шалгалтын ажиллагааг явуулж байна.

Өргөдөл, гомдлын шийдвэрлэлтийн талаар: Энэ оны 1 дүгээр улиралд алба, нэгж, нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн газар, хэлтсийн албан тушаалтанд иргэд, байгууллагаас 3201 санал, өргөдөл, гомдол ирүүлснийг өмнөх оны мөн үетэй харьцуулахад 103 нэгжээр буюу 3.3 хувиар өсчээ.

Нийт хүлээн авсан санал, өргөдөл, гомдлын 27 буюу 0.8 хувь нь санал, 3111 буюу 97.2 хувь нь өргөдөл, 63 буюу 2.0 хувь нь гомдол  байна.

 

Нийт хүлээн авсан санал, өргөдөл, гомдол

Санал, өргөдөл, гомдлыг утгаар нь авч үзвэл: 51 буюу 1.6 хувь нь ажилд орох, суралцах, 360 буюу 11.2 хувь нь ажил өөрчлөх, шилжих, 876 буюу 27.4 хувь нь захиргааны чөлөө авах, 111 буюу 3.5 хувь нь тэтгэвэр, тэтгэмж тогтоолгох, орон сууцанд хамруулах, 1458 буюу 45.5 хувь нь бусад өргөдөл, гомдол байгаа ба нийт хүлээн авсан санал, өргөдөл, гомдлын 3141 буюу 98.1 хувийг шийдвэрлэж, 60 буюу 1.9 хувь нь ажиллагаанд байна.

 

Иргэдээс Засгийн газрын “Иргэд олон нийттэй харилцах төв”-д цагдаагийн байгууллага, алба хаагчийн үйл ажиллагаатай холбоотой 33 санал, хүсэлт, гомдол, талархал, шүүмжлэл, өргөдөл ирүүлсний 11 буюу 33.3 хувь нь санал хүсэлт, 15 буюу 45.5 хувь нь гомдол, 5 буюу 15.1 хувь нь талархал, 2 буюу 6.1 хувь нь шүүмжлэл байна.

Иргэдээс ирүүлсэн санал хүсэлт, гомдол, талархал, шүүмжлэл, өргөдлийн 22 буюу 66.7 хувийг 5 хоногт, 11 буюу 33.3 хувийг 5-аас дээш хоногт шийдвэрлэжээ.

 

Хоёр. Гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон

нийтийн аюулгүй байдлыг хангах чиг үүргийн хэрэгжилтийн талаар

2.1.Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр: Гэмт хэрэг, зөрчлийн бүртгэл судалгаа, дүн шинжилгээнд үндэслэн тодорхой төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх бодлого боловсруулах, төрийн болон төрийн бус байгууллагатай хамтран ажиллах, нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагыг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах ажлыг зохион байгуулж, үр дүнг тооцсон.

Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, илрүүлэх чиглэлээр  нэгдсэн болон хэсэгчилсэн арга хэмжээ 150  /улсын хэмжээнд 42, нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн газар, хэлтсээс 108/, олон нийтийн ухуулга, нөлөөллийн 2 аяныг зохион байгуулж, 3142 малчдын нөхөрлөл, холбоо, 697 хөршийн хяналтын бүлэг, 673 өсвөрийн цагдаагийн бүлгэм, 617 хамтарсан багийн дэмжлэгийг аван, дээрх бүлэг, нөхөрлөлийн үйл ажиллагаанд 1699 удаа зааварчилга, зөвлөмж өгч хамтран ажилласан ба 19302 иргэн, 1927 аж ахуйн нэгж, байгууллагын 14807 ажилтан, алба хаагчийг нийтийн эргүүлд, 2511 иргэнийг урамшилтай эргүүлд тус тус ажиллуулж, идэвх санаачилгатай оролцсон 43 аж ахуйн нэгж, 4 төрийн бус байгууллага, 321 иргэнийг холбогдох хуулийн дагуу 3.7 сая төгрөгөөр шагнаж урамшуулсан.

Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг, зөрчлийн шалтгаан нөхцөлийг арилгах, хор уршгийг таниулах, урьдчилан сэргийлэх ажилд иргэд, олон нийтийн оролцоо, дэмжлэгийг нэмэгдүүлэх зорилгоор “Нэг хором” аяныг төрийн болон төрийн бус байгууллага, иргэдийн дэмжлэгтэй зохион байгуулж, аяны хүрээнд нийтийн цахим сүлжээгээр ухуулга нөлөөллийн 3, сэрэмжлүүлэх-хууль сурталчлах видео контент 4, зурган постер 32, мэдээлэл 25, нөлөөллийн дуу клип 2, нөлөөллийн үгтэй зураг 65, арга хэмжээний шууд дамжуулалт 3, зорилтот бичлэг 21, мэдээ 16 зэрэг нийт 171 мэдээ, мэдээлэл, контентыг инстаграм, твиттер, фэйсбүүкт оруулсныг 7.2 сая хүн үзэж, 47.8 мянган хүн бусадтай хуваалцаж, 15.9 мянган хүнд таалагдсан байна.

Хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх, таслан зогсоох зорилгоор “Та сэргийлж чадна” аян, аяны хүрээнд “Хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх арга зам” сэдэвт хэлэлцүүлэг, энэ төрлийн гэмт хэргийг илрүүлэх, урьдчилан сэргийлэхэд орчин үеийн техник, технологийн дэвшил, шинэ санаачилга, шилдэг туршлагыг нэвтрүүлэх чиглэлээр “Security expo-2019” үзэсгэлэнг тус тус зохион байгуулж, хэвлэл, мэдээллийн байгууллага, интернэт цахим сүлжээгээр хулгайлах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилтот нэвтрүүлэг 10, сурвалжилга мэдээлэл 471 бэлтгэн иргэд, олон нийтэд хүргэсэн.

Хүүхдийг гэмт хэрэг, зөрчилд өртөж хохирч болзошгүй эмзэг цэгүүдэд аюулгүй зорчуулах зорилгоор “Хүүхэд хамгаалагч” төслийг энэ онд нийслэлийн 152 хороо, 21 аймгийн сумдад үргэлжлүүлэн хэрэгжүүлэхэд шаардагдах төсөв, хөрөнгийн судалгааг гаргаж, холбогдох байгууллагад танилцуулан, 702.3 сая төгрөгийг шийдвэрлүүлж, 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс эхлүүлэхээр төлөвлөн бэлтгэл ажлыг хангаж байна.

 

            Нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагаас гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр дээд шатны байгууллага, албан тушаалтанд хүргүүлсэн санал, танилцуулгыг үндэслэн аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, ГХУСАЗСЗ-ийн тогтоол 6, Засаг даргын захирамж 24, тушаал 13,  хөтөлбөр 6,  журам 5, бусад шийдвэр 24 тус тус батлуулж, хэрэгжилтийг ханган ажиллаж байна. Тухайлбал:

Өвөрхангай аймаг дахь цагдаагийн газраас аймаг, сумдын төвийг телехяналтын камерын системд холбох ажлын хүрээнд 5.0-801.0 сая төгрөгийн төсөвт өртөгтэй зураг, төлөвлөгөөг боловсруулан, нутгийн өөрөө удирдах байгууллага, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлд хүргүүлж, 15 суманд 5.0-45.0 сая, аймгийн төвд 300.0 сая төгрөгийн өртөг бүхий телехяналтын камерыг ашиглалтад оруулж, аймгийн Мэдээлэл шуурхай удирдлагын төвийн сервер болон сум дахь цагдаагийн хэлтэс, хэсгээс хяналт тавих боломжийг бүрдүүлж, үйл ажиллагаандаа ашиглаж байна.    

Говьсүмбэр аймаг дахь цагдаагийн хэлтэс 32 цэгт 225.0 сая төгрөгийн өргөг бүхий 50, Хан-Уул дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтэс 50 цэгт 313.0 сая төгрөгийн өртөг бүхий 116 ширхэг телехяналтын камерыг суурилуулан ашиглаж байгаа ба Сүхбаатар аймаг дахь цагдаагийн газраас тус аймгийн Баруун-Урт суманд үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжийн гадна орчинд суурилуулсан телехяналтын камерыг цагдаагийн газрын хяналтын нэгдсэн сүлжээнд холбох ажлыг “Мэдээллийн сүлжээ” ТӨҮГ-ын тус аймаг дахь салбартай хамтран хэрэгжүүлж байна. 

            Мөн Баянхонгор аймаг дахь цагдаагийн газраас “Амар амгалан”, Говь-Алтай аймаг дахь цагдаагийн газраас “Архигүй Алтайчууд”, “Хүүхдэд ээлтэй орон нутаг”, “Малын хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлье”, Дорнод аймаг дахь цагдаагийн газраас “Архигүй Дорнодчууд”, “Согтуу жолоочтой хамтдаа тэмцье”, “Дундговь аймаг дахь цагдаагийн газраас “Аз жаргалтай иргэн”, Дорноговь аймаг дахь цагдаагийн газраас “Хөршийн хяналт”, Хэнтий аймаг дахь цагдаагийн газраас “Архидалтгүй Хэнтий”, Өвөрхангай аймаг дахь цагдаагийн газраас “Аюулгүй иргэн-Амар тайван Өвөрхангай” зэрэг дэд хөтөлбөрүүдийг үргэлжлүүлэн хэрэгжүүлж, төрийн болон төрийн бус байгууллага, орон нутгийн төсвөөс тодорхой хөрөнгийг шийдвэрлүүлэн ажиллаж байна.

Сэлэнгэ, Ховд, Баян-Өлгий аймаг дахь цагдаагийн газраас шаардлагатай байгаа хөрөнгийн судалгаа, танилцуулгыг тухайн аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлд хүргүүлж, Сэлэнгэ аймаг дахь цагдаагийн газар 18.0 сая төгрөгийн үнэ бүхий хурд хэмжигч багаж, дрон, Ховд аймаг дахь цагдаагийн газар 3.5, Баян-Өлгийн аймаг дахь цагдаагийн газар 6.8 сая төгрөгийн үнэ бүхий бэлэн бус торгуулийн төхөөрөмж, 15.0 сая төгрөгийн үнэ бүхий хамгаалалтын хайсыг тус тус шийдвэрлүүлж, үйл ажиллагаандаа ашиглаж байна.

            Нийслэлийн цагдаагийн газраас дүүрэг дэх цагдаагийн хэлтсийн удирдлагуудтай гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, гэмт хэргийн илрүүлэлтэд ахиц гаргах чиглэлээр зөвлөлдөх уулзалт, хэлэлцүүлгийг энэ оны 01 дүгээр сарын 08-ны өдөр зохион байгуулж, тэднээс ирүүлсэн 144 ажил, арга хэмжээг хэлэлцээд 12-ыг нь 2019 онд хэрэгжүүлэхээр шийдвэрлэж, энэ оныг “Гэмт хэрэгтэй тэмцэх ажлын чанар, үр дүнд ахиц гаргах” жил болгох уриалга гарган, хэрэгжилтийг ханган ажиллаж байна.

Дээрх хэлэлцүүлгээс хэрэгжүүлэхээр төлөвлөсөн 12 ажил, арга хэмжээнд шаардагдах 2.8 тэрбум төгрөгийн санхүүжилтийг Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд танилцуулан шийдвэрлүүлсэн.

Гудамж талбай, олон нийтийн газарт гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, жуулчдад эрх зүйн тусламж үзүүлэх, тэднийг гэмт хэрэг, халдлагад өртөхөөс урьдчилан сэргийлэх, зөвлөгөө, мэдээлэл өгөх зорилгоор ажиллах “Олон нийтийн цагдаа”-гийн цалин, урамшуулалд 1.4 тэрбум, “Хэв журмын урамшилт эргүүл”-д 26.7 сая төгрөгийн санхүүжилт батлагдсаныг зохих журмын дагуу зарцуулж ажилласан.

Монгол Улсад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн Архидан согтуурахтай тэмцэх сангийн 2019 оны 01 дүгээр хуралдаанд “Эрүүлжүүлэх байрны орчин нөхцөл, эрүүл ахуй, шаардлагатай байгаа агааржуулалтын систем, ариутгал халдваргүйтлийн багаж, тоног төхөөрөмж”-ийн талаар танилцуулж, 324.0 сая төгрөгийн санхүүжилтийг  шийдвэрлүүлсэн.

2.2.Эрүүгийн цагдаагийн албаны чиглэлээр: Тус алба нь иргэд, аж ахуйн нэгж, байгууллагаас гэмт хэргийн шинжтэй 9904 гомдол, мэдээлэл хүлээн авч шалгаснаас 4166  буюу 42.0 хувьд нь хэрэг бүртгэлтийн, 518 буюу 5.2 хувьд зөрчлийн хэрэг нээж, 4023 буюу 41.0 хувьд нь хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзаж, 355 буюу 3.5 хувийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж,  198 буюу 1.9 хувийг харьяаллын дагуу шилжүүлж, 413 буюу 4.1 хувьд нь шалгалтын ажиллагаа явуулж байна.

Тайлангийн хугацаанд 5616 холбогдогчтой, 22 тэрбум 617.0 сая төгрөгийн хохиролтой, 7388 хэрэг, үйлдлийг илрүүлж, мөрдөн байцаалтад шилжүүлснээс 3707 буюу 50.1 хувийг хүнд, 3681 буюу 49.8 хувийг хөнгөн гэмт хэрэг хэрэг эзэлж, хэргийн илрүүлэлт өмнөх оны мөн үеэс 3455 нэгжээр буюу 87.8 хувиар өссөн үзүүлэлттэй байна.

Цагдаагийн байгууллагын эрэн сурвалжлах “ASAP” санд 6139 хүн, мал амьтан, эд зүйлийн мэдээллийг бүртгэн, эрэн сурвалжилснаас 3171 хүн, мал амьтан, эд зүйлийг олж тогтоон эрэн сурвалжлалтыг зогсоож, сангийн гүйцэтгэл 51.6 хувьтай байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад /2018 оны 1 дүгээр улиралд нийт 10278 хүн, мал амьтан, эд зүйлийн  мэдээллийг бүртгэж, зарлан мэдээлснээс 2733 хүн, мал амьтан, эд зүйлийг олж тогтоосон, гүйцэтгэл 26.5 хувьтай байсан/ 25.5 хувиар өсчээ.

Мөрдөн шалгах ажиллагааны шуурхай байдлыг хангах зорилгоор Авлигатай тэмцэх газар, Цагдаагийн ерөнхий газрын дарга нарын хамтарсан тушаалаар байгуулагдсан 16, Улсын ерөнхий прокурорын туслах прокурорын 2018 оны 5/13, 5/16 дугаар тогтоолуудаар байгуулагдсан 2 ажлын хэсэгт 39 алба хаагч тус тус ажиллаж байна.

Нууц, далд аргаар үйлдэгдсэн, эзэн холбогдогч нь тогтоогдоогүй гэмт хэргийг илрүүлэх, гүйцэтгэх ажлын шугамаар авагдсан мэдээллийг шалгаж баримтжуулах зорилгоор ШШГЕГ-ын харьяа Булган аймаг дахь хорих 439, Дархан-Уул аймаг дахь хорих 435, 445, Сэлэнгэ аймгийн Зүүн Хараа сум дахь хорих 413, 433, Орхон аймаг дахь хорих 437,  Говьсүмбэр аймаг дахь хорих 425, Төв аймгийн Баян сум дахь хорих 415 дугаар анги, Согтуурах, мансуурах донтой хүнийг албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх газарт чиглэл хариуцсан алба хаагчид ажиллаж, үр дүнг тухай бүр тооцсон.

Сэжигтэй этгээд, бүлэг бөөгнөрөл, биеэ үнэлэгчдийг гүйцэтгэх ажлын хяналтад авах, тэдгээрээс үйлдэж буй гэмт хэргийг баримтжуулах, илрүүлэх, таслан зогсоох, эрэн сурвалжлагдаж байгаа хүн, эд зүйл, мал амьтныг олж тогтоох ажлыг эрчимжүүлэх, гадаад улсын иргэдээс үйлдэж байгаа гэмт хэрэг, зөрчлийг илрүүлэх, хар тамхи, мансууруулах бодисын хууль бус эргэлттэй тэмцэх, урьдчилан сэргийлэх, эрүүгийн болон гүйцэтгэх ажлын нөхцөл байдлыг саармагжуулах зорилгоор “Сар шинэ”, “Сураггүй алга болсон хүн-2019”, “Бүлэг-2019”, “Хяналт шалгалт-2019”, “Төвлөрөл”, насанд хүрээгүй үедээ үр хөндүүлсэн, жирэмсэлсэн, бэлгийн замын халдвар авсан охид, эмэгтэйчүүдийг хяналтад авах, буруутай этгээдийг олж тогтоох зорилгоор “Нуугдмал”, мал, мах худалдан борлуулах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг иргэн, хуулийн этгээдээс зохиомлоор махны хомсдол бий болгох, хэт өндөр үнэ тогтоон мөнгө угаасан байж болзошгүй нөхцөл байдлыг шалгах зорилгоор “Агуулах”, интернэт орчинд хувийн мэдээлэл болон хууль бус үйлдлээ нууцлахад зориулсан “Tor network” сүлжээг ашиглаж буй үйлдлийг тогтоох, баримтжуулан шалгах зорилгоор “ТОР сүлжээ”, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас зээл авч, хувьдаа ашигласан, мөнгө угаасан байж болзошгүй үйлдлийг илрүүлэх зорилгоор “Тусгай сан” зэрэг 10 нэгдсэн болон хэсэгчилсэн арга хэмжээг зохион байгуулж, үр дүнг тооцсон.

2.3.Мөрдөн байцаах албаны чиглэлээр: Иргэд, аж ахуйн нэгж, албан тушаалтнаас ирүүлсэн гэмт хэргийн шинжтэй 5699 гомдол, мэдээлэл хүлээн авч шалгаснаас 3383 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 2005-ыг хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзаж, 78 гомдол, мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлсэн.

Гэмт хэргийн улмаас иргэн, хуулийн этгээдэд учирсан 324.6 тэрбум төгрөгийн хохирлоос хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд 122.5 тэрбум төгрөг буюу 37.7 хувийг нөхөн төлүүлсэн нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 1.7 хувиар өссөн үзүүлэлттэй байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид байрлах тус албаны Уулзалт байцаалтын хэсэгт телехяналтын 26 камерыг шинээр суурилуулж, үйл ажиллагаанд ашиглаж байна.

 

Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэргийн нөхцөл байдал, энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр www.news.mn сайтад мэдээ, мэдээлэл өгч, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар, Нийслэлийн Байгаль орчны газартай хамтран ховор, нэн ховор ан амьтны эд, эрхтнээр хийсэн эд зүйлс худалдан борлуулж байгаа үйлдэлд 2019 оны 03 дугаар сарын 29-ний өдрөөс 04 дүгээр сарын 03-ны өдрийг хүртэл хяналт  шалгалтын ажлыг зохион байгууллаа.

Хяналт шалгалтаар чонын элдсэн арьс 7, элдсэн дэлгэмэл арьс 3, шагай 26, соёо 64, толгойн чихмэл 1,  тарваганы  шагай 20, зэрлэг гахайн соёо 1, янгирын эврэн хутга 1, үзэгний сав 7,  аргалын эврэн үзэгний сав 2, загасны нуруун үе 3, хандгайн эвэр 1 хос, булга,  хярс, үнэгний сүүлээр хийсэн түлхүүрийн оосор 52,  адууны төрлийн амьтны туурай 1, ооны  эвэр 2, нийт 190 ширхэг эд зүйлсийг тус тус тэмдэглэл үйлдэн хураан авч, мэргэжлийн хяналтын байцаагчид шилжүүлсэн.

2.4.Хэрэг бүртгэх албаны чиглэлээр: Улсын хэмжээнд бүртгэгдсэн 9905 гэмт хэргээс Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг 2301 байгаа нь нийт хэргийн 23.2 хувийг эзэлж, өмнөх оны мөн үеэс 329 нэгжээр буюу 12.5 хувиар буурсан, гэмт хэргийн илрүүлэлт 43.6 байгаа нь өмнөх оны мөн үеэс 15.8 хувиар өссөн үзүүлэлттэй байна.

Гэмт хэргийн улмаас 1869 иргэн хүнд, хөнгөн хохирч 1.8 тэрбум төгрөгийн хохирол учирснаас 930.1 сая төгрөг буюу 50.2 хувийг нөхөн төлүүлж, 138.8 сая төгрөгийн эд зүйлийг битүүмжилсэн.

Урьд оны мөрдөн байцаалтын үлдэгдэл болон хугацаа сунган удаашран шалгагдаж байгаа хэрэг бүртгэлтийн хэргүүдийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу шуурхай шалгаж, шийдвэрлэх, энэ онд үйлдэгдсэн гэмт хэргийн илрүүлэлтийг ахиулах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, мэдээллийн сангийн баяжилт, хөдөлгөөнийг тогтмол хийж, хэвшүүлэх зорилгоор “Сан”, “Нэг хором”, “Шийдвэрлэлтийг эрчимжүүлье-2019” зэрэг нэгдсэн болон хэсэгчилсэн арга хэмжээг нийслэл, улсын хэмжээнд холбогдох албад, нэгжтэй хамтран зохион явуулж, үр дүнг тооцсон.

2.5.Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр: Энэ оны 1 дүгээр улиралд улсын хэмжээнд бүртгэгдсэн нийт гэмт хэргээс гудамж талбайд 1728 бүртгэгдсэн нь 16.5 хувиар, олон нийтийн газарт 1271 бүртгэгдсэн нь 22.2 хувиар буурч, согтуугаар 763 бүртгэгдсэн нь 187 нэгж буюу 32.5, мансуурсан үедээ 70 бүртгэгдсэн нь 23 нэгж буюу 48.9 хувиар тус тус өссөн үзүүлэлттэй байна.

Аймаг, нийслэлийн Эрүүл мэндийн газар, Бүсийн оношилгоо, эмчилгээний төвтэй хамтран согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэгч иргэдийг үзлэг, шинжилгээнд хамруулах ажлыг тогтмол зохион байгуулж, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэж, гэмт хэрэг, зөрчилд холбогдсон  28820 хүнийг албадан эрүүлжүүлж, албадан эмчилгээнд 219, сайн дурын эмчилгээнд 1090 иргэнийг хамруулж, архидан согтуурах, мансуурахын хор уршиг, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр яриа, таниулга хийж ажилласан.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа хорих ангиудаас ирүүлсэн хорихоос суллагдсан 26 хүний 837 хуудас материалыг хүлээн авч, /өнгөрсөн оны 287/ нийт 313 хүнд захиргааны хяналт тогтоон ажиллаж байна.

Улсын хэмжээнд зохион байгуулагдсан 448 удаагийн нийтийг хамарсан арга хэмжээ, 31 удаагийн жагсаал, цуглааны үеийн олон нийтийн аюулгүй байдлыг хангах хамгаалалт, зохицуулалтад давхардсан тоогоор 8208 алба хаагч, 958 автомашинтай, 4123 цагийн үүргийг батлагдсан удирдамж, төлөвлөгөөний дагуу гүйцэтгэсэн.

Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын дарга, Ерөнхий сайд нарыг төв, орон нутагт ажиллах, амрах үеийн хэв журмын хамгаалалтыг зохион байгуулах чиглэлээр нийт 271 удаагийн хамгаалалтад давхардсан тоогоор 1721 алба хаагч, 294 автомашинтай, 1729 цагийн үүрэг гүйцэтгэсэн.

Дипломат төлөөлөгчийн газар, улсын онц чухал объектуудын хамгаалалтыг батлагдсан орон тоо, хүч хэрэгслээр дүрэм, стандартын дагуу зохион байгуулж, давхардсан тоогоор 25300 иргэн, 65784 удаагийн хөдөлгөөнийг бүртгэн, хяналт тавьж, ажилласан.

Цагдаагийн албаны тухай хуулийн 45 дугаар зүйлд заасан хорио цээрийн дэглэмийг сахиулан хяналт тавих ажлыг улсын хэмжээнд нэгтгэн зохион байгуулж, алба хаагчдыг мэргэжлийн удирдлагаар ханган, мал, амьтны гоц халдварт Африкийн гахайн мялзан, шүлхий, галзуу өвчний хорио цээр, голомтын бүсийн орон нутгийн 13 аймаг, нийслэлийн 1 дүүргийн 54 цэгт 176 алба хаагч ажиллаж байна.

Шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр эрүүгийн 7164, иргэний 7583, захиргааны хэргийн 1340, нийт 15430 шүүх хуралдаанд дэг журам сахиулж, шүүхийн шийдвэр, шүүгчийн захирамжийг хэрэгжүүлэн, 623 хүнийг албадан ирүүлж, цагдан хорих байрнаас шүүхийн байранд 4617 яллагдагчийг, шүүхийн байрнаас цагдан хорих байранд 2156 шүүгдэгчийг хуяглан хүргэх ажиллагааг зохион байгуулж ажилласан.

2.6.Тээврийн цагдаагийн албаны чиглэлээр: Цагдаагийн ерөнхий газрын даргын 2019 оны А/08 дугаар тушаалаар “Зам тээврийн ослыг цахим хэлбэрээр бүртгэж, шийдвэрлэх боломжийг бүрдүүлэх” үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулан, хэрэгжилтийг ханган ажиллаж байна.

Улаанбаатар-Дархан, Улаанбаатар-Налайх чиглэлийн авто замуудыг энэ онд шинэчлэхтэй холбогдуулан тус албанд 38 орон тоо бүхий гэрээт замын цагдаагийн нэгж байгуулах саналыг Хууль зүй, дотоод хэргийн сайд, Зам, тээврийн хөгжлийн сайдаар Монгол Улсын Засгийн газарт уламжлуулан, шийдвэрлүүлсэн.

Орон нутгийн авто замд байрлах цагдаагийн хяналтын 60 цэг /пост/-т түшиглэн тээврийн хэрэгслийн хурд хэмжих, зөрчил илрүүлэх, дугаар бүртгэх хүчин чадал бүхий  хяналтын телекамер /LPR/-ын системийг нэвтрүүлж, 24 цагийн үйл ажиллагаатай удирдлагын төв байгуулах, хяналтын 1 цэг /пост/-т 3 ээлжээр 2 алба хаагч ажиллахаар тооцож, нийт 47 постод 141 офицер, 141 цагдаа-зохицуулагчийн орон тоог нэмэгдүүлж шийдвэрлүүлэх саналыг 2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн Засгийн газрын хуралдаанд танилцуулсан.

Энэ оны 1 дүгээр улиралд иргэд, байгууллагаас гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй 17225 дуудлага, мэдээлэл хүлээн авч шалгаснаас 6415 нь зам тээврийн осол, хэргийн, 6 нь төмөр замын аюултай бүс, зурвас газар болон төмөр замын байгууллага, аж ахуйн нэгжийн, 5 нь нисэх онгоцны буудлын аюултай бүс, зурвас газар болон харьяа байгууллага, аж ахуйн нэгжийн дуудлага, мэдээлэл байгаа бөгөөд бусад 10799 нь даатгалын байгууллагад шилжүүлсэн, дуудлага давхардсан, дуудлага буцаасан, нотлогдоогүй зэрэг дуудлага, мэдээлэл байна.

Дээрх дуудлага, мэдээллээс цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг 328, зөрчлийн шинжтэй осол 6087, төмөр замын аюултай бүс, зурвас газар болон төмөр замын байгууллага, аж ахуйн нэгжийн нутаг дэвсгэрт үйлдэгдсэн гэмт хэрэг 24, нисэх онгоцны буудлын аюултай бүс, зурвас газар болон харьяа байгууллага, аж ахуйн нэгжийн нутаг дэвсгэрт үйлдэгдсэн гэмт хэрэг 5 байгаа ба гэмт хэргийн улмаас  75 хүн нас барж, 263 хүн гэмтэж, иргэд, байгууллагад 6.6 сая төгрөгийн хохирол учирсан.

Тээврийн цагдаагийн албанаас нийт 313086 захиргааны зөрчил илрүүлснээс замын цагдаагийн чиглэлээр 303106, төмөр замын байгууллага, аж ахуйн нэгжийн нутаг дэвсгэрт 8705, нисэх онгоцны буудлын аюултай бүс, зурвас газар болон харьяа байгууллага, аж ахуйн нэгжийн нутаг дэвсгэрт үйлдэгдсэн 1275 зөрчлийг илрүүлэн шалгаж шийдвэрлэсэн.

Тус албанаас замын цагдаагийн чиглэлээр Монгол Улсын Ерөнхийлөгч, Их Хурлын дарга, Ерөнхий сайд болон зочид төлөөлөгчид зорчих үеийн замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах хамгаалалт, зохицуулалтад давхардсан тоогоор нийт 666 удаа 2649 алба хаагч 31690 цагийн үүрэг гүйцэтгэсэн. 

Иргэний нисэхийн ерөнхий газар, “Чингис хаан” олон улсын нисэх буудал, Хил хамгаалах ерөнхий газрын Хилийн 0218 дугаар анги, Тагнуулын ерөнхий газар, Буянт-Ухаа дахь хилийн мэргэжлийн хяналтын алба, Гаалийн ерөнхий газар, “Улаанбаатар төмөр зам” ХНН зэрэг байгууллагуудтай хамтран улсын хилээр хориглосон бараа бүтээгдэхүүн нэвтрүүлэхтэй тэмцэх чиглэлээр “Хяналт” нэгдсэн зөвлөгөөнийг “Буянт-Ухаа”, Дорноговь аймгийн Замын-Үүд суманд зохион байгуулсан.

Уг зөвлөгөөнөөр “Буянт-Ухаа” агаарын замын хилийн боомтод мөрдөх журам”-д нэмэлт, өөрчлөлт оруулах, “Чингис хаан” олон улсын нисэх буудлын аюулгүй байдлын эрсдэлийг тодорхойлох, үнэлэх, эрсдэлийн үнэлгээнд тулгуурлан сөрөг үр дагаврыг арилгах, аюулгүй байдал, хамгаалалтын үйл ажиллагааг сайжруулах арга хэмжээ авч хэрэгжүүлэх, улсын хилээр хориглосон бараа бүтээгдэхүүн нэвтрүүлэх болон нууц далд аргаар үйлдэгдсэн гэмт хэргийг илрүүлэх арга хэмжээнд төрийн болон төрийн бус байгууллагуудыг татан оролцуулах зэрэг ажлыг хамтран хэрэгжүүлэхээр төлөвлөгөө гарган ажиллаж байна.

Хөшигийн хөндийд шинээр баригдаж буй олон улсын нисэх онгоцны буудлын аюулгүй байдлыг хангах зорилгоор 6 алба хаагч, 1 тээврийн хэрэгсэлтэйгээр 24 цагийн үүрэг гүйцэтгэж байна.

Төмөр зам дахь цагдаагийн газраас Багахангай, Багануур өртөөний хүлээлгийн танхимын мэдээллийн самбарт хулгайд эд зүйлээ алдахаас урьдчилан сэргийлэх, аюултай бүсэд анхаарал болгоомжтой зорчих агуулга бүхий санамж, сэрэмжлүүлэг, материал байршуулан, Улаанбаатар зорчигч үйлчилгээний төв буудал, Сүхбаатар, Эрдэнэт, Дархан, Зүүнхараа, Чойр, Сайншанд, Замын-Үүд зэрэг төмөр замын өртөө, зангилааны хүлээлгийн танхимд байрлах дэлгэц, лавлахаар хулгайлах болон бусад төрлийн гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр 5 төрлийн видео шторк, сэрэмжлүүлгийг  15 минутын давтамжтайгаар нэвтрүүлж, зорчигч, иргэд, олон нийтэд сэрэмжлүүлэн ажиллажээ.

2.7.Мэдээлэл, дүн шинжилгээ, шуурхай удирдлагын чиглэлээр: Цагдаагийн албаны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.10, 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт заасан чиг үүргийн хүрээнд улсын хэмжээнд бүртгэгдсэн гэмт хэрэг, зөрчил, тэдгээрт шийтгүүлсэн этгээдийн нэгдсэн тоо бүртгэлийг хөтлөх 24 төрлийн 49 програм, хангамжийг үйл ажиллагаандаа ашиглаж, нийт 721.8 мянган мэдээллийг бүртгэсэн.

Эрх бүхий байгууллагаас ирүүлсэн хүсэлтийн дагуу 9 хуулийн этгээд, 2527 иргэний гэмт хэрэг, зөрчилд холбогдон шалгагдаж байгаа эсэхийг цагдаагийн байгууллагын мэдээллийн сангаас, ялтай эсэхийг лавлагааны сангаас гаргуулан тогтоосон хугацаанд хүргүүлсэн.

Ял шийтгэлийн сангаас лавлагаа авахаар эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас ирүүлсэн албан бичиг, иргэдийн хүсэлтээр 39918 лавлагааг олгосон ба төрийн болон төрийн бус байгуулагаас ирүүлсэн хүсэлтийн дагуу цагдаагийн байгууллагын мэдээллийн сангаас 28 төрлийн мэдээлэл, судалгааг гаргаж хүргүүлсэн.

Статистик, мэдээллийн талаар: “Монгол Улсад бүртгэгдсэн гэмт хэрэг, зөрчлийн нөхцөл байдал 2018” товхимлыг бэлтгэж, цагдаагийн байгууллагын www.police.gov.mn, www.information.police.gov.mn албаны цахим хуудсанд байршуулж, иргэд, олон нийтэд хүргэсэн.

Нийт 51959 гомдол, мэдээлэл бүртгэгдэн шалгагдсанаас гэмт хэргийн шинжтэй 17031 /32.8%/, зөрчлийн шинжтэй 33383 /64.2%/, гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээллээс 9776 буюу 57.4 хувьд нь хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 7132 буюу 41.9 хувьд нь хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзан, 123 буюу 0.7 хувийг нь харьяаллын дагуу шилжүүлсэн.

Гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээллийн 16714 буюу 98.1 хувийг 5 хоногт, 317 буюу 1.9 хувийг 6 түүнээс дээш хоногт шийдвэрлэсэн.

Улсын хэмжээнд нийт 9905, Улаанбаатар хотод 6666 /67.3%/, орон нутагт 3209 /32.4%/, бусад газар /хилийн чанадад үйлдэгдсэн/  30 /0.3%/ гэмт хэрэг бүртгэгдсэн нь өмнөх  оны мөн үетэй харьцуулахад улсын хэмжээнд 848 нэгж буюу 7.9, нийслэлийн хэмжээнд 1309 хэрэг буюу 16.4 хувиар буурч, орон нутгийн хэмжээнд 447 нэгж буюу 16.2, бусад газар /хилийн чанадад/-ын хэмжээнд 14 нэгж буюу 87.5 хувиар тус тус өссөн үзүүлэлттэй байна. 

Бүртгэгдсэн гэмт хэргийг төрлөөр нь авч үзвэл: Хүний амьд явах эрхийн эсрэг гэмт хэрэг 339 бүртгэгдэж 0.9, Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг 2301 бүртгэгдэж 12.5, Хүүхдийн эсрэг гэмт хэрэг 6 бүртгэгдэж 25.0, Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг 5880 бүртгэгдэж 14.0, Эдийн засгийн эсрэг гэмт хэрэг 87 бүртгэгдэж 18.7, Үндэсний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг 15 бүртгэгдэж 25.0 хувиар тус тус буурч, Хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг 360 бүртгэгдэж 2.5, Авлигын эсрэг гэмт хэрэг 77 бүртгэгдэж 9.6, Соёлын өвийн эсрэг гэмт хэрэг 3 бүртгэгдэж 3.0 дахин, Хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхийн эсрэг гэмт хэрэг 49 бүртгэгдэж 36.1, Эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэг 21 бүртгэгдэж 16.7, Олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг гэмт хэрэг 100 бүртгэгдэж 19.0, Хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны эсрэг гэмт хэрэг 61 бүртгэгдэж 27.1, Нийтийн албаны ашиг сонирхлын эсрэг гэмт хэрэг 136 бүртгэгдэж 52.8, Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг 119 бүртгэгдэж 77.6, Цахим мэдээллийн аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг 16 бүртгэгдэж 77.8, Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг 328 бүртгэгдэж 12.7, Цэргийн албаны эсрэг гэмт хэрэг 7 бүртгэгдэж 75.0 хувиар тус тус өсчээ. 

Улсын хэмжээнд гэмт хэргийн илрүүлэлт 20.1, нийслэлд 16.3, орон нутагт 29.2 хувь байгаа нь өмнөх оны мөн үеийнхээс улсын хэмжээнд 5.9, нийслэл хотод 6.0, орон нутагт 1.5 нэгжээр тус тус өссөн байна.

Гэмт хэргийн улмаас 32 хуулийн этгээд, 9434 иргэн хохирсноос 375 хүн нас барж, 2213 хүн гэмтсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал, нас барсан хүн 60 буюу 19.0,  гэмтсэн хүн 14  буюу 0.6 хувиар өссөн үзүүлэлттэй байна.

Гэмт хэргийн улмаас иргэн, хуулийн этгээдэд учирсан 43966.0 сая төгрөгийн хохирлын 10119.7 сая төгрөг буюу 23.0 хувийг нөхөн төлүүлж,  584.1 сая төгрөгийн хөрөнгийг битүүмжилсэн.

Цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн захиргааны зөрчлийн талаар: Нийт 474.807 зөрчил бүртгэгдэж, 471.927 зөрчлийг шийдвэрлэсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 152.239 буюу 47.6 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Бүртгэгдсэн нийт зөрчлийн 347.523 буюу 73.6 хувь нь нийслэлд, 124.404 буюу 26.4 хувь нь орон нутагт үйлдэгджээ.

Зөрчил гаргасан 463.061 иргэн, 190 хуулийн этгээдийг 13.4 тэрбум төгрөгөөр торгож, 2606 хүнийг баривчлан, 6070 хүнийг торгож, тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах шийтгэлийг оногдуулсан байна.

Нийт бүртгэгдсэн зөрчлийн 469.154 буюу 99.4 хувьд цагдаагийн байгууллагын эрх бүхий алба хаагч, 2773 буюу 0.6 хувьд шүүгч  шийтгэл оногдуулсан байна.

Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн үедээ, гэмт хэрэг, зөрчилд холбогдсон 28820 хүн эрүүлжүүлэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 8141 буюу 39.4 хувиар өсчээ.

Мэдээллийн технологи, харилцаа холбооны чиглэлээр: “Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны журмын цахим хувилбар”-ыг гар утасны програм хангамж /PoliceCode application/-ийг ашиглах боломжоор хангах зорилгоор 3830 алба хаагчид хандах эрх олгосон ба “Сургалтын материал” цонхонд хичээлийн програм, зайны сургалтын материал байршуулах ажлыг хэрэгжүүлж байна.

Цагдаагийн байгууллагын нэгдсэн сүлжээнд 330 сумдын хэсгийн төлөөлөгчдийн ажлын байрыг холбох чиглэлээр сумдын хэсгийн төлөөлөгчдийн үүрэн холбооны оператор компаний сүлжээний тархалтын судалгааг авах, хамгаалагдсан сүлжээ үүсгэх Blackberry UEM серверийн туршилтын хувилбарыг On-Premise хэлбэрээр авч, шаардлагатай тохироог хийн, цагдаагийн байгууллагын мэдээллийн нэгдсэн систем /system.police.gov/-д хандах боломжийг бүрдүүлэх, Checkpoint-ийн VPN-г турших трайл /trail/ лиценз авах ажлыг зохион байгуулсан.

Мэдээлэл хүлээн авах, шуурхай удирдлагын чиглэлээр: Улсын хэмжээнд гэмт хэрэг, зөрчлийн 192733 дуудлага, мэдээлэл хүлээн авснаас хэв журмын зөрчил 120268, гэмт хэргийн 12064, сураггүй алга болсон, олдсон хүний 3646, хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн 22606, зам тээврийн осол, хэргийн 34149 дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн.

Хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн хохирогч хамгаалах, холбогдох байгууллагад холбон зуучлах, дахин хүчирхийлэлд өртөхөөс урьдчилан сэргийлэх зорилгоор хүүхдийн 108 дугаарт хүүхдийн амь нас хохирсон болон хүүхдийн эрх зөрчигдсөн тухай 138 мэдээллийг дамжуулж, тус төвийн тусгай дугаарын 102 утсанд ирүүлсэн 301 дуудлагыг хүлээн авч хамтран ажилласан.

Цагдаагийн ерөнхий газрын нэгдсэн http://102.police.gov дотоод цахим хуудасны “МШУТ-ийн ШУХ /102/-ээс анхааруулж байна” хэсэгт хулгайлах гэмт хэргийн дуудлагын шийдвэрлэлтийн зөрчлийн талаар 69, гэр бүлийн хүчирхийллийн дуудлагын шийдвэрлэлтийн зөрчлийн талаар 32, гэр бүлийн хүчирхийллийн дуудлагыг олон давтамжтай ирүүлсэн утасны дугаар, хаягийн 98 мэдээллийг байршуулж, хяналт тавин ажиллаж байна.

2.8.Гэрч, хохирогчийг хамгаалах чиглэлээр: Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хууль, Засгийн газрын 2015 оны 346 дугаар тогтоолоор баталсан Гэрч, хохирогчийг хамгаалах, туслалцаа үзүүлэх үндэсний хөтөлбөрийн хэрэгжилт, чиг үүргийн хүрээнд эрх бүхий албан тушаалтны шийдвэрээр урьдчилан сануулах хамгаалалтын 38, тодорхой үйлдлийг хязгаарлах 1, биечилсэн хамгаалалтын 4, нэг бүрийн тусгай хэрэгсэл, тусгай техник, хэрэгслээр хангах 4, аюулгүй газарт түр байрлуулах 3, нийт 49 аюулгүй байдлын хамгаалалтын арга хэмжээний хүрээнд гэрч 5, хохирогч 42, хамаарал бүхий этгээд 4, нийт 51 иргэний аюулгүй байдлыг хангаж ажилласан.

            Хамгаалалтын арга хэмжээний хэлбэр, хамгаалалтад авагдсан хамгаалуулагч нарын дэлгэрэнгүй судалгааг гарган, урд хамгаалалтад авагдсан, дахин гэмт халдлага, заналхийлэлд өртөж болзошгүй нөхцөл байдлыг тодруулж, заналхийлэл үзүүлж болзошгүй этгээдүүдэд хяналт тавих чиглэлээр холбогдох ажиллагааг хэрэгжүүлж байна.

Цагдаагийн ерөнхий газрын даргын энэ оны МН/34 дүгээр тушаалаар алба, нэгж, нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагуудын гэрч, хохирогчийн аюулгүй байдлыг хангах ажил хариуцсан алба хаагчдыг мэргэшүүлэх сургалтыг энэ оны 03 дугаар сарын 14-нөөс 16-ны өдрүүдэд зохион байгуулж, 60 байгууллагын 82 алба хаагчийг хамруулсан.

Сургалтын хүрээнд гэрч, хохирогчийг хамгаалах аюулгүй байдлын хамгаалалтын арга хэмжээнд ашиглах байршил тогтоох /GPS/ төхөөрөмжийг байгууллага тус бүрд 2-5 ширхэгийг олгож, үйл ажиллагаанд ашиглаж эхлүүлээд байна.

2.9.Хар тамхитай тэмцэх чиглэлээр: Улсын хэмжээнд энэ оны 1 дүгээр улирлын байдлаар хар тамхи, мансууруулах бодистой холбоотой 67 гэмт хэрэгт 130 хүн холбогдон шалгагдсаныг урьд оны мөн үетэй харьцуулахад хэрэг 17 нэгжээр буюу 34.0, холбогдогч 9 нэгжээр буюу 7.4 хувиар тус тус өссөн үзүүлэлттэй байгаа ба холбогдсон этгээдүүдээс гадаадын 7 иргэн / Холбооны Бүгд Найрамдах Нигери Улсын 4, Бүгд Найрамдах Франц Улсын 1, Оросын Холбооны Улсын 1, Бүгд Найрамдах Солонгос Улсын 1/ шалгагдаж байна.

Энэ төрлийн гэмт хэрэгт сэжиглэгдсэн 83 этгээдийг дайчлан баривчилж, 54-ийг нь яллагдагчаар тооцсоноос, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан 16, үүнээс 1 сараас дээш хугацаагаар саатуулагдаж байгаа 13 этгээд байна.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Каннабис 6207.8, Гашиш 43.4, Мөс 762.2 грамм, Эксиази 116, Мансууруулах сэтгэцэд нөлөөт эм 424, Мими 4, LSD 12 ширхэгийг тус тус хураан авсан.

АНУ-ын Smiths Detective (Asia Pacific) компаний энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх, илрүүлэхэд ашигладаг SABRE™ 5000,  IONSCAN 600, TRUNARC THERMO SCIENTIFIC маркийн багаж, хүний биологийн дээжээс мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис илрүүлдэг MULTI-DRUG SCREEN TEST CUP маркийн сорилын тест зэрэгт Монгол Улсын Стандартчилал, тохирлын үнэлгээний тухай хууль болон бусад хууль тогтоомжид заасны дагуу стандарт тогтоон, баталгаажуулахаар Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнтэй хамтран ажиллаж байна.

Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 77 дугаар тогтоолоор баталсан “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлттэй тэмцэх үндэсний хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх, энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх зорилгоор Гаалийн ерөнхий газар, Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв, Нийслэлийн прокурор, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газартай 2019 онд хамтран ажиллах төлөвлөгөөг боловсруулан, баталж, хэрэгжилтийг ханган ажиллаж байна.

            2.10.Бүртгэл хяналтын чиглэлээр: Тээврийн хэрэгслийн жолооч бэлтгэх сургуулийн сонсогчдоос мэргэжлийн шалгалт авах он, сар, өдөр, сургууль, дамжааны нэр, шалгалт авах ангилал, байрлал зэрэг мэдээллийг багтаасан шалгалтын хуваарийг тус төвийн үйлчилгээний танхим болон www.facebook.com/licensepolice цахим хуудсанд байршуулж, холбогдох мэдээллээр ханган, цахимаар шалгалт авах үйл ажиллагааг зохион байгуулж байна.

            Тээврийн хэрэгсэл жолоодох эрх олгох шалгалтад тэнцсэн В ангиллын 12981, А ангиллын 228, С ангиллын 3099, Д ангиллын 1967, Е ангиллын 1799, М ангиллын 746 иргэний материалыг хүлээн авч, жолоочийн бүртгэлийн мэдээллийн /TPS/ нэгдсэн санд бүртгэн, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхийг шинээр олгосон.

            Хууль зүйн сайдын 2015 оны А/189 дүгээр тушаалаар баталсан “Жолоодох эрхийн үнэмлэх олгох журам”-ын дагуу жолоочийн үнэмлэх 3343, олон улсын жолоочийн үнэмлэх 274 ширхгийг хэвлэж, гадаад үнэмлэх солилт, нөхөн олголтоор 715, жолоочийн үнэмлэх солилтоор 111, нөхөн олголтоор 18428 жолоочийн мэдээллийг бүртгэл мэдээллийн санд бүртгэсэн.

            Энэ хугацаанд Бүртгэл, хяналтын төвийн үйлчилгээний танхимаар 45785, Нийслэлийн нэг цэгийн үйлчилгээний /Дүнжингарав/ төвөөр 10362, “Монгол шуудан” ХК-иар дамжуулан 9001 иргэнд үйлчилгээ үзүүлж ажиллаа.

            Иргэдэд үйлчлэх танхимаар үйлчлүүлэхээр хүсэлт гаргасан иргэдээс Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын дүрэм зөрчсөн болон цагдаагийн байгууллагын эрэн сурвалжлах ASAP санд эрэн сурвалжлагдаж байгаа эсэхийг TPS санд шалган 595 иргэнээс 99.1 сая төгрөгийн торгуулийг нөхөн төлүүлж, эрэн сурвалжлагдаж байсан 3 этгээдийг илрүүлж, холбогдох нэгжид хүлээлгэн өгсөн.

            Хууль зүйн сайдын 2013 оны А/130 дугаар тушаалаар баталсан “Тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг хасах ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих журам”-д заасны дагуу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа байгууллагуудаас тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ял шийтгэгдсэн 67 ялтны материалыг хүлээн авч, тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй 11 ялтанд оногдуулсан эрх хасах нэмэгдэл ялыг жолоочийн мэдээллийн сан /TPS/-гийн хар жагсаалтад шинээр /жолоодох эрх олгохгүй байх төлөвөөр/ бүртгэж, 55 ялтны тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг мэдээллийн санд хасалт хийн, холбогдох байгууллагуудад мэдээллийг хүргүүллээ.

Улсын хэмжээнд тээврийн хэрэгсэл жолоодох эрх нь хасагдсан 5960 иргэний мэдээллийг TPS санд бүртгэж, эрх сэргээх шалгалтад тэнцсэн 7115 жолоочийн эрхийг сэргээж, зөрчлийн улмаас 40 иргэний тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг түдгэлзүүлж, шүүх прокурор, дээд шатны байгууллагаас ирүүлсэн шийдвэрийн дагуу 4 иргэний жолоодох эрхийг хугацааны өмнө сэргээсэн.

Зөвшөөрөл, хяналтын чиглэлээр: Монгол Улсын иргэн галт зэвсэг худалдан борлуулах төвөөс галт зэвсэг худалдан авах хүсэлт гаргасан 96, гадаад орноос улсын хилээр галт зэвсэг нэвтрүүлэх хүсэлт гаргасан 10, гадаад улсаас галт зэвсэг худалдан авах хүсэлт гаргасан 42, спорт, буудлагын холбоод уралдаан тэмцээнд оролцох зорилгоор галт зэвсгийг улсын хилээр гаргах, оруулах зөвшөөрөл хүссэн 46 хүсэлтийг тус тус хүлээн авч, зохих зөвшөөрлийг олгосон.

            Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэд хяналт тавих тухай хуулийн 11, 12, 15 дугаар зүйлд заасны дагуу тэсрэх бодис, тэсэлгээний хэрэгсэл импортлох, худалдах, үйлдвэрлэх, үйлдвэрлэлийн зориулалтаар тэсэлгээний ажил, үйлчилгээ явуулах тусгай зөвшөөрөл шинээр авах, сунгуулах санал авахаар хандсан 31 аж ахуйн нэгжийн материалыг хүлээн авч хянан, шаардлага хангасан 17 аж ахуйн нэгжийг дэмжих саналыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яаманд хүргүүлж, шаардлага хангахгүй 3 аж ахуйн нэгжид татгалзсан тухай хариу өгсөн.

            Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2017 оны А/292 дугаар тушаалаар баталсан “Тусгай дуут болон гэрэл дохио тавьж хэрэглэх журам”-ын дагуу хугацаа дууссан болон шинээр зөвшөөрөл хүсч, ирүүлсэн 145 байгууллага, албан тушаалтны хүсэлт, холбогдох баримт бичгийг хянан, 85 байгууллага, албан тушаалтны 432 тээврийн хэрэгсэлд 6 сараас 1 жил хүртэлх хугацаагаар зөвшөөрөл (улаан 200, хөх 5, хөх-улаан 23, ногоон 73, Шар 131) олгосон.

             Гэрээт харуул хамгаалалтын тухай хуулийн хэрэгжилтийг хангах, энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж, байгууллагыг бүртгэлжүүлэх зорилгоор гэрээт харуул, хамгаалалтын байгууллагын бүртгэлийн нэгдсэн сангийн SAS /security agency services/ програм хангамжийг нэвтрүүлж, гэрээт харуул, хамгаалалтын 305 аж ахуйн нэгж, байгууллага /нийслэлд  273, орон нутагт 32/-ын мэдээллийг санд бүртгэн, үйл ажиллагаанд нь хяналт тавин ажиллаж байна.

            2.11.Архивын үйл ажиллагааны чиглэлээр: Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 269 дүгээр тогтоолоор баталсан “Цахим хэлбэрээр албан хэрэг хөтлөх нийтлэг журам”, “Албан хэрэг хөтлөлтийн бүртгэл хяналтын програм”-ыг үйл ажиллагаандаа нэвтрүүлж ашиглах, “Байгууллагын архивын үндсэн заавар”, “Төрийн албан хэрэг хөтлөлтийн үндсэн заавар”, “Зохион байгуулалт, захирамжлалын баримт бичгийн MNS 5140:2011 стандарт”, Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны “Архив албан хэрэг хөтлөх /код 120/ журам”-ын хэрэгжилтийг хангах, “Able cloud” цахим системийг идэвхжүүлэх ажлыг зохион байгуулж, мэдээллийн урсгал, бичиг баримтын давхардал зэрэгт тавих хяналтыг сайжруулж, албан хэрэг хөтлөлтийн стандарт, журмыг хэрэгжүүлэн ажилласан.

            Цагдаагийн байгууллагын төв архив нь “Нэг цэгийн үйлчилгээ, иргэд хүлээж авах байр”-аар 545 иргэнд лавлагаа, хуулбарыг олгож, архивын 2 дугаар сангаас 286, Хүний нөөцийн хэлтсээс 139, нийт 425 алба хаагчийн хувийн хэрэг, материалыг ашиглаж, 192 хөмрөгийн 1965 боть хадгаламжийн нэгжийн 496205 хуудас баримтад шүүлт хийн, захиалгаар 496, албан бичгээр 146, өргөдлөөр 27, нийт 669 архивын лавлагаа гаргуулах хүсэлт иргэд, байгууллагаас хүлээн авч, шийдвэрлэсэн.

2.12.Хэвлэл, мэдээллийн чиглэлээр: Цагдаагийн байгууллагаас гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр зохион байгуулж буй үйл ажиллагааг сурталчлах, иргэдэд гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр мэдээ, мэдээллийг түгээх ажлын хүрээнд “Амрыг эрье”, “Цагдаагийн мэдээлэл” нэвтрүүлгийн 11 дугаарыг бэлтгэн, МҮОНРТ, ETV-11, “Эх орон” ОТV, TB-4 телевизээр 66 удаа иргэд, олон нийтэд хүргэсэн.

Хэвлэл, мэдээллийн төвийн фэйсбүүк хуудас /policemng/-т 32 мэдээ, мэдээлэл нийтэлсэн нь давхардсан тоогоор 54.053 хүнд хүрснээс 5645 нь таалагдаж, 521 хүн хуваалцаж, 267 нь сэтгэгдэл бичсэн байна. Фэйсбүүк хуудас 89.425 дагагчтай байгаагаас өдөрт дунджаар 89.839 хүн хандаж, мэдээ мэдээлэл авчээ.

Цаг үеийн нөхцөл байдал, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр 7 удаа хэвлэлийн хурал зохион байгуулж, давхардсан тоогоор 156 хэвлэл, мэдээллийн  байгууллагатай хамтран ажиллаж, долоо хоног бүрийн Мягмар гарагт “Сэрэмжлүүлэг” булан хөтөлж, тодорхой төрлийн гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх 13 зөвлөгөө, зөвлөмж, мэдээ, мэдээллийг  шууд эфирээр иргэд, олон нийтэд хүргэсэн.

Цагдаагийн ерөнхий газрын албан ёсны www.police.gov.mn цахим хуудсанд  цагдаагийн байгууллага, алба хаагчийн үйл ажиллагаатай холбоотой 110 мэдээ, мэдээллийг холбогдох гэрэл зургийн хамт нийтэлсэн.

2.13.Зохион байгуулсан спорт, урлагийн арга хэмжээний чиглэлээр: Цагдаагийн ерөнхий газрын дарга, дотоодын цэргийн командлагчийн 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн А/12 дугаар тушаалын хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд Цагдаа, дотоодын цэргийн анги, байгууллагын спортын аварга шалгаруулах 19 төрлийн тэмцээнийг зохион байгуулахаар төлөвлөж, энэ оны 1 дүгээр улирлын байдлаар 12 анги, байгууллагын нэрэмжит 6 төрлийн тэмцээнийг амжилттай зохион байгуулж, давхардсан тоогоор 211 нэгжийн 1320 алба хаагчийг хамруулсан.

Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын удирдах ажилтны 2019 оны сургалт, зөвлөгөөний төлөвлөгөөнд тусгагдсан үйл ажиллагааны дагуу сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулж, 12 багийн 146 удирдах ажилтныг хамруулсан.

Цагдаагийн ерөнхий газрын Сүлд чуулгын уран бүтээлчдийн 4 удаагийн бие даасан тоглолтын бичлэгийг “Эко”, “Малчин” телевизтэй хамтран хийж, Монголын уламжлалт сар шинийн баярыг тохиолдуулан “Аягатай аястай хорвоо” тоглолт, “Хайрын урь” нэвтрүүлэг, дан бүжгийн уран бүтээлийн телеконцертыг 6 телевизээр, ТВ1 телевизийн “Өглөөний зочин”, Эко телевизийн “Хөрөг”, Өлзий телевизийн “Миний ертөнц”, МҮОНТ-ийн “Хүрээ донж” нэвтрүүлэгт алба хаагчид оролцон, цагдаагийн байгууллагын үйл ажиллагааг иргэд, олон нийтэд сурталчилсан.

Цагдаа, дотоодын цэргийн анги, байгууллагад зохион байгуулагдсан 14 ёслол хүндэтгэлийн арга хэмжээ, урлагийн 37 тоглолтыг зохион байгуулж, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсад явагдсан модерн бүжгийн олон улсын уралдаанд цагдаагийн дэслэгч Ё.Дамчаабадгар өөрийн дэглэсэн “Би Монгол хүн” бүтээлээр амжилттай оролцож, дуучин, цагдаагийн ахлах дэслэгч Б.Долгормаа “Хайрын урь”, цагдаагийн ахлах ахлагч У.Батбаяр “Чандмань тамга” бие даасан уран бүтээлийн тайлан тоглолтоо иргэд, олон нийтэд толилуулсан.

Тус чуулгаас “Хачин гоё” уран бүтээлийн нэгдсэн тоглолтыг энэ оны 4 дүгээр сарын 19-ний өдөр “Улаанбаатар палас”-ын их танхимд зохион байгуулахаар төлөвлөн, бэлтгэл ажлыг хангаж байна.

Гурав. Санхүү бүртгэл, хангамж үйлчилгээний ажлын талаар

Цагдаа, дотоодын цэргийн 61 анги, байгууллагын 2019 оны төсвийн урсгал санхүүжилтийн зардалд 200.3, хөрөнгө оруулалтын зардалд 23.2, нийт 223.5 тэрбум төгрөгийг баталсны 131.6 тэрбум буюу 58.9 хувь нь цалингийн, 22.3 тэрбум буюу 10.4 хувь нь хөрөнгө оруулалтын, 68.7 тэрбум буюу 30.7 хувь нь урсгал зардалд тус тус  хуваарилсан байна.

Сангийн сайдын 2018 оны “Төсвийн захирагчийн төсөвт зохицуулалт хийх тухай” 134 дүгээр тушаалаар Мөрдөн байцаах албаны байр шинээр ашиглалтад орсонтой холбогдуулан Хууль сахиулахын их сургуулиас 20.0, Хил хамгаалах ерөнхий газраас 18.5, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газраас 8.0, нийт 46.5 сая төгрөгийн зардлыг тус албаны багаж техник хэрэгсэл худалдан авах зардалд, Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 368 дугаар тогтоолын дагуу Гадаадын иргэн, харьяатын газрын төв байрны хамгаалалтын 4 орон тоо, цалингийн санг Дотоодын цэргийн 05 дугаар ангийн төсөвт өөрчлөлт оруулан тус тус шилжүүлсэн.

Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын хэмжээнд “Цэргийн алба хаагчийн тэтгэвэр тэтгэмжийн тухай хууль”-ийн 19 дүгээр зүйлд заасан болзол, шаардлагыг ханган 2018 онд цэргийн алба хаасны тэтгэвэрт гарсан нийт 588 алба хаагчид 22.4 тэрбум төгрөгийг олгож, тухайн онд үүсээд байсан өр төлбөрийг бүрэн барагдуулсан ба Цагдаагийн албаны тухай хуулийн 89 дүгээр зүйлийн 89.2 дахь заалт, Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 74 дүгээр тогтоолын дагуу аймгийн төвөөс бусад суманд 5-аас дээш жил ажилласан 30 алба хаагчид 30 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн урамшил олгосон.

Шилэн дансны тухай, Мэдээллийн ил тод байдлын тухай, Мэдээлэл авах эрхийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах зорилгоор шилэн дансны нэгдсэн портал системийн цахим хуудас http://www.shilendans.gov.mn болон Цагдаагийн ерөнхий газрын www.police.gov.mn сайтад Цагдаагийн ерөнхий газрын 2019 оны 1 дүгээр улирлын төсөв, гүйцэтгэл, хөрөнгө оруулалт, тендер худалдан авалт, бусад санхүүгийн мэдээлэл, аудитын тайлан өгөгдсөн зөвлөмж, зөвлөмжийн мөрөөр авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаарх мэдээллийг тухай бүр тогтоосон хугацаанд байршуулж, иргэд, олон нийтэд ил тод мэдээлсэн.

Цагдаа, дотоодын цэргийн анги, байгууллагын алба хаагчдын 2019 оны дүрэмт хувцас, ялгах тэмдэг, материалд үнийн санал ирүүлэх урилгыг www.police.gov.mn цахим хуудсанд байршуулж, үнийн санал, холбогдох мэдээлэл ирүүлсэн 18 аж ахуйн нэгжийн материалд үнэлгээ хийж, 26 нэр төрлийн дүрэмт хувцас, ялгах тэмдгийг дотоодын 7, хоёр нэр төрлийн дүрэмт хувцасны туслах материалыг гадаадын 2 аж, ахуйн нэгж байгууллагаар тус тус бэлтгүүлэхээр Үнэлгээний хорооны зөвлөмж, дүгнэлтээр шийдвэрлэсэн.

Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 286 дугаар тогтоолын нэгдүгээр хавсралтаар баталсан “Дээд офицер, офицер, ахлагч нарын  хувцас, хэрэглэлийн норм”-д нэмэлт, өөрчлөлт оруулах саналыг боловсруулан, Хууль зүй, дотоод хэргийн яаманд хүргүүлээд байна.

Цагдаа, дотоодын цэргийн 58 анги, байгууллагын 3463 алба хаагчид 13 нэрийн 5662 тооны дүрэмт хувцасны нэгдсэн хангалт, 63 анги, байгууллагын 1323 алба хаагчид 13 нэрийн 4541 тооны дүрэмт хувцасны баримтан хангалт, 8 анги, байгууллагын 8 алба хаагчид 8 нэрийн дүрэмт хувцасны захиалгын хуудас тус тус олгосон.   

Цагдаагийн ерөнхий газар, ХААН банктай 2018-2019 онд хамтран ажиллах гэрээнд цагдаа, дотоодын цэргийн анги, байгууллагын алба хаагч, ажилтны цалингийн болон орон сууцны зээлийн сарын хүүг 0.1 хувиар бууруулж, цалингийн зээл 1.2-1.5, орон сууцны зээл 1.1-1.3 хувь байхаар тусгаж, хэрэгжилтийг ханган ажиллаж байна.

Дээрх ажлын хүрээнд “Цагдаа Амгалан-хотхон” орон сууцны цогцолбор хороололд урьдчилгаа 30.0 хувь төлсөн, зээлд хамрагдах болзол, шаардлага хангасан 60 алба хаагч, ажилтны судалгааг гарган, шийдвэрлүүлэхээр тус банкинд холбогдох материалыг хүргүүлсэн.

Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар “Монгол хьюндай автомотив” ХХК-иас Хьюндай аксент маркийн 11 автомашиныг худалдан авч, тоноглон, Улаанбаатар цагдаагийн хүрээний анги, байгууллагад батлагдсан хуваарийн дагуу хүлээлгэн өгөх ажлыг зохион байгуулсан.

Замын хөдөлгөөний хяналт пост шинээр баригдах 14 аймгийн 15 постын барилгын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийг зарлан, 10 багцын гүйцэтгэгчийг шалгаруулж, шалгарсан аж ахуйг нэгжүүдтэй ажил гүйцэтгэх гэрээ байгуулж байна.

 

Дөрөв. Дотоодын цэргийн штабын үйл ажиллагааны талаар

Дотоодын цэргийн тухай хууль, Дотоодын цэргийн үйл ажиллагааны журмын хэрэгжилтийг хангах зорилгоор Цагдаа, дотоодын цэргийн байгууллагаас 2019 онд дэвшүүлсэн зорилт, Цагдаагийн ерөнхий газрын 2019 оны гүйцэтгэлийн төлөвлөгөө, дотоодын цэргийн командлагчаас өгсөн үүрэг, ажлын чиглэлийг өдөр тутмын үйл ажиллагаандаа удирдлага болгон, Дотоодын цэргийн штабын 2019 оны  гүйцэтгэлийн төлөвлөгөөг баталж, биелэлт  үр дүнг тооцон ажиллаж байна.

Дотоодын цэргийн штабын даргын 2019 оны зөвлөлийн хуралдаанаар хэлэлцэх асуудлын төлөвлөгөөг баталж, 3 удаагийн хуралдаанаар удирдлага зохион байгуулалтын 7, хүний нөөцийн 42, албаны шалгалтын дүнгийн 2, нийт 54 асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсэн.

Дотоодын цэргийн анги, байгууллагын удирдах ажилтны 2019 оны сургалт, зөвлөгөөнийг  Дотоодын цэргийн командлагчийн 2019 оны А/06  дугаар тушаалаар баталсан сургалтын хөтөлбөр, төлөвлөгөөний дагуу энэ оны 03 дугаар сарын 28, 29-ны өдрүүдэд Улаанбаатар хотод зохион байгуулж, дотоодын цэргийн штаб, анги, тусгай салбар, салааны 36 алба хаагчийг хамруулсан.

Дотоодын цэргийн байгууллагаас 2019 онд хэрэгжилтийг хангах, хяналт-шинжилгээ, үнэлгээ хийж, биелэлт, үр дүнг тооцох, баримт бичгийг нэгтгэн дүгнэж, тайлагнах хуваарь гарган баталж, анги, тусгай салбар, салаадад хүргүүлэн хэрэгжилтийг хангуулан ажиллаж байна.

Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн үйлдвэрлэл, үйлчилгээ явуулах тусгай зөвшөөрөлтэй 21 аж ахуйн нэгжээс ирүүлсэн хүсэлтийн дагуу “Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийг тээврийн замд харгалзан хүргэх хамгаалалтын гэрээ”-г 1 жилийн хугацаатай шинэчлэн байгуулах ажлыг зохион байгуулсан.

Улсын онц чухал объектын хамгаалалтын чиглэлээр: Засгийн газрын 2017 оны 281 дүгээр тогтоолыг хэрэгжүүлж, дотоодын цэргийн хамгаалалтад байгаа улсын онц чухал объектуудын хамгаалалтыг батлагдсан орон тооны хүч хэрэгслээр дүрэм, стандартын дагуу зохион байгуулж, объектуудад давхардсан тоогоор 254784 ажилчин, 54595 иргэн, 2334 гадаадын иргэн, 55771 тээврийн хэрэгслийг шалган нэвтрүүлж, 148155 хөдөлгөөнийг бүртгэн хяналт тавьж ажилласан.

“Зоонозын өвчин судлалын үндэсний төв”, “Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв”, “Биокомбинат” Төрийн өмчит, аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар, Халдварт өвчин судлалын үндэсний төв болон Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгийн лабораториудад хадгалагдаж байгаа ийлдэс, өсгөврүүдийн хамгаалалт хэвийн явагдаж байна.

Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийг тээврийн замд харгалзан хүргэх хамгаалалтын чиглэлээр: Дотоодын цэргийн тухай, Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэд хяналт тавих тухай хуулийн холбогдох заалтын дагуу тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн үйлдвэрлэл, үйлчилгээ явуулах тусгай зөвшөөрөлтэй 21 аж ахуйн нэгжтэй гэрээ байгуулж, 3293.7 тонн тэсэрч дэлбэрэх бодис, 1.4 сая метр, 1.6 сая ширхэг тэсэлгээний хэрэгслийг 2 дүүрэг, 10 аймгийн 17 сумын нутаг дэвсгэрт хүргэх 166 удаагийн тээвэрлэлтийн хамгаалалтыг 181 алба хаагч төв, орон нутгийн цагдаагийн газар, хэлтэстэй хамтран гүйцэтгэж, аюулгүй байдлыг нь ханган, хяналт тавьж, хамгаалалтын төлбөр болох 41.4 сая төгрөгийг Цагдаагийн ерөнхий газрын гэрээтийн данс /Төв төрийн сан 900012048/-нд төвлөрүүлсэн.

Тав. Дүгнэлт

-Цагдаа, дотоодын цэргийн байгууллагаас 2019 оны 1 дүгээр улиралд хуулиар хүлээсэн гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах үндсэн чиг үүрэг, 2019 онд дэвшүүлсэн зорилт, гүйцэтгэлийн төлөвлөгөөний хэрэгжилтийг ханган ажиллаа.

-Цагдаа, дотоодын цэргийн байгууллагаас 2018 онд дэвшүүлсэн зорилт, үйл ажиллагааны төлөвлөгөөний хэрэгжилтийг дүгнэж, 2019 онд дэвшүүлэх зорилтыг томьёолж, шинэчлэн баталсан Төрийн албаны тухай хуулийн дагуу Цагдаагийн ерөнхий газрын 2019 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөг батлан, хэрэгжүүлж байна.

-2018 онд хэрэгжилтийг хангасан бодлогын баримт бичиг, хууль тогтоомж, тогтоол, шийдвэр, үйл ажиллагааны тайлан, төлөвлөгөөний биелэлтийн үнэлгээгээр Хууль зүй, дотоод хэргийн яамны харьяа агентлагуудаас 3 дугаар байранд шалгарсан.

-Улсын хэмжээнд 9905 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад нийт хэрэг 848 буюу 7.9, нийслэлийн хэмжээнд 1309 буюу 16.4 хувиар буурсан үзүүлэлттэй байгаа боловч орон нутаг, хилийн чанадад үйлдэгдсэн гэмт хэрэг 16.2-87.5, гэмт хэргийн улмаас гэмтсэн, нас барсан хүн 0.6-19.0 хувиар тус тус өссөн  байна.

-Мөн мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой болон хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын, Авлигын, Соёлын өвийн, Хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхийн, Эрүүл мэндийн, Олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын, Хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны, Нийтийн албаны ашиг сонирхлын, Хүрээлэн байгаа орчны, Цахим мэдээллийн аюулгүй байдлын, Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг зэрэг гэмт хэргийн гаралт өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад тодорхой хэмжээнд өссөн үзүүлэлттэй байна.

-Цагдаа, дотоодын цэргийн анги, байгууллагын алба хаагчдаас энэ оны 1 дүгээр улирлын байдлаар 402 сахилгын зөрчилд 423 алба хаагч холбогдон шалгагдсан нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад сахилгын зөрчил 74 нэгжээр буюу 22.5, алба хаагч 95 нэгжээр буюу 28.9 хувиар тус тус өссөн байна.

Зургаа. Цаашид хэрэгжүүлэх ажил, арга хэмжээний талаар

-“Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-ийн хэрэгжилтийг эрчимжүүлэх.

-Цагдаа, дотоодын цэргийн байгууллагаас 2019 онд дэвшүүлсэн зорилт, Цагдаагийн ерөнхий газрын 2019 оны гүйцэтгэлийн төлөвлөгөө, бодлогын баримт бичиг, хууль тогтоомж, тогтоол, шийдвэрийн хэрэгжилтийг хангах замаар гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх.

-Улсын хэмжээнд бүртгэгдсэн зарим төрлийн гэмт хэрэг урд оны мөн үетэй харьцуулахад тодорхой хэмжээнд өссөн үзүүлэлттэй байгаад дүгнэлт хийж, гэмт хэргийн гаралтыг бууруулах, илрүүлэлтийг ахиулах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлыг сайжруулж, үр дүнг тооцох.

- Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2019 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 60 дугаар зарлигаар 2019-2020 оныг “Хүүхдийн хөгжил, хамгааллын жил” болгосонтой холбогдуулан өгсөн чиглэлийн дагуу тодорхой ажил, арга хэмжээг тасралтгүй үе шаттайгаар зохион байгуулж, үр дүнг тооцох.

-Хүүхдийг гэмт хэрэг, зөрчилд өртөж, хохирч болзошгүй эмзэг цэгүүдэд аюулгүй зорчуулах зорилгоор “Хүүхэд хамгаалагч” төслийг нийслэлийн 152 хороо, 21 аймгийн сумдад үргэлжлүүлэн хэрэгжүүлж, үр дүнг тооцох.

-Удирдах ажилтны манлайлал, алба хаагчдын сахилга хариуцлага, мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх чиглэлээр соён гэгээрүүлэх, албаны сургалтыг шинэлэг хэлбэрээр зохион байгуулж, үр дүнг тооцох

                                    ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗАР

 

 

 

 

 

 

 

 

 

ШИНЭ МЭДЭЭ
Загварын төсөлд саналаа ирүүлнэ үү
Загварын төсөлд саналаа ирүүлнэ үү
0
185
2024/03/29
Тушаалын төсөлд саналаа ирүүлнэ үү.
Тушаалын төсөлд саналаа ирүүлнэ үү.
0
52
2024/03/28
БРИГАДЫН ГЕНЕРАЛ С.ГАНБАТЫГ УРЬЖ, АЛБА ХААГЧДАД ЗӨВЛӨХ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
БРИГАДЫН ГЕНЕРАЛ С.ГАНБАТЫГ УРЬЖ, АЛБА ХААГЧДАД ЗӨВЛӨХ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
253
253
2024/03/26
НИЙСЛЭЛИЙН ПРОКУРОРЫН ГАЗАРТАЙ ХАМТАРСАН ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛЛАА
НИЙСЛЭЛИЙН ПРОКУРОРЫН ГАЗАРТАЙ ХАМТАРСАН ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛЛАА
253
253
2024/03/21
Хөвсгөл аймгийн цагдаагийн газрын хамт олонд
Хөвсгөл аймгийн цагдаагийн газрын хамт олонд "ТАЛАРХАЛ" ирүүллээ
253
253
2024/03/21
ХОШУУЧ ГЕНЕРАЛ Ч.АМАРБОЛДЫГ УРЬЖ, АЛБА ХААГЧДАД ЗӨВЛӨХ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
ХОШУУЧ ГЕНЕРАЛ Ч.АМАРБОЛДЫГ УРЬЖ, АЛБА ХААГЧДАД ЗӨВЛӨХ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
253
253
2024/03/21
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2024/03/21
Дотоодын цэргийн анги, байгууллагад ажиллах хүсэлтэй иргэдийн анхааралд
Дотоодын цэргийн анги, байгууллагад ажиллах хүсэлтэй иргэдийн анхааралд
253
253
2024/03/26
Дорнод аймгийн цагдаагийн газрын хамт олонд
Дорнод аймгийн цагдаагийн газрын хамт олонд "ТАЛАРХАЛ" ирүүллээ
253
253
2024/03/20
БРИГАДЫН ГЕНЕРАЛ А.ДУЛААНЖАРГАЛ АЛБА ХААГЧИДТАЙ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
БРИГАДЫН ГЕНЕРАЛ А.ДУЛААНЖАРГАЛ АЛБА ХААГЧИДТАЙ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
253
253
2024/03/20
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2024/03/20
Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын 2023 оны
Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын 2023 оны "Аргачлал, загвар батлах тухай" 98 дугаар тушаал;
253
253
2024/03/20
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2024/03/18
Цагдаагийн байгууллагаас өнгөрсөн долоо хоногт (2024.03.11-ээс 03 дугаар сарын 17-ны өдрүүдэд) 33.308 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж, шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад 346 хэргийг хүргүүллээ
Цагдаагийн байгууллагаас өнгөрсөн долоо хоногт (2024.03.11-ээс 03 дугаар сарын 17-ны өдрүүдэд) 33.308 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж, шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад 346 хэргийг хүргүүллээ
253
253
2024/03/18
ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГА, ДОТООДЫН ЦЭРГИЙН КОМАНДЛАГЧ, ЦАГДААГИЙН ХУРАНДАА Т.СҮХБОЛД
ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГА, ДОТООДЫН ЦЭРГИЙН КОМАНДЛАГЧ, ЦАГДААГИЙН ХУРАНДАА Т.СҮХБОЛД "МОНГОЛ ЦЭРГИЙН ӨДӨР"-ИЙГ ТОХИОЛДУУЛАН ТӨРИЙН ЦЭРГИЙН БАЙГУУЛЛАГУУДЫН ХАМТ ОЛОНД МЭНДЧИЛГЭЭ ДЭВШҮҮЛЛЭЭ.
253
253
2024/03/18
ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН МӨРДӨН БАЙЦААХ АЛБАНЫ НЭРЭМЖИТ “ГАР БӨМБӨГ”-ИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН БОЛЛОО
ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН МӨРДӨН БАЙЦААХ АЛБАНЫ НЭРЭМЖИТ “ГАР БӨМБӨГ”-ИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН БОЛЛОО
253
253
2024/03/15
Дорнод аймгийн цагдаагийн газрын хамт олонд
Дорнод аймгийн цагдаагийн газрын хамт олонд "ТАЛАРХАЛ" ирүүллээ
253
253
2024/03/15
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2024/03/15
ХУУЛЬ ЗҮЙН ДОКТОР (Ph.D), ХОШУУЧ ГЕНЕРАЛ Ж.БОЛД АЛБА ХААГЧИДТАЙ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ
ХУУЛЬ ЗҮЙН ДОКТОР (Ph.D), ХОШУУЧ ГЕНЕРАЛ Ж.БОЛД АЛБА ХААГЧИДТАЙ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ
253
253
2024/03/14
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2024/03/14
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2024/03/13
Дорнод аймгийн цагдаагийн газрын хамт олонд
Дорнод аймгийн цагдаагийн газрын хамт олонд "ТАЛАРХАЛ" ирүүллээ
253
253
2024/03/12
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2024/03/12
Цагдаагийн байгууллагаас өнгөрсөн долоо хоногт 32.505 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж, шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад 156 хэргийг хүргүүллээ
Цагдаагийн байгууллагаас өнгөрсөн долоо хоногт 32.505 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж, шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад 156 хэргийг хүргүүллээ
253
253
2024/03/11
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2024/03/11
Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын “Эмэгтэй ахлагч нарын анхдугаар чуулга уулзалт” боллоо
Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын “Эмэгтэй ахлагч нарын анхдугаар чуулга уулзалт” боллоо
253
253
2024/03/06
“Содномбалжирын Бүдрагчаа-90 жил” эрдэм шинжилгээний хурал боллоо
“Содномбалжирын Бүдрагчаа-90 жил” эрдэм шинжилгээний хурал боллоо
253
253
2024/03/05
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2024/03/05
ЦБ-ын 2024.03 сар
253
253
2024/03/04
Цагдаа, дотоодын цэргийн анги, байгууллагын 2024 оны “Сагсан бөмбөг”-ийн аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдаж байна
Цагдаа, дотоодын цэргийн анги, байгууллагын 2024 оны “Сагсан бөмбөг”-ийн аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдаж байна
253
253
2024/03/01
Загварын төсөлд саналаа ирүүлнэ үү
Загварын төсөлд саналаа ирүүлнэ үү
0
185
2024/03/29
Тушаалын төсөлд саналаа ирүүлнэ үү.
Тушаалын төсөлд саналаа ирүүлнэ үү.
0
52
2024/03/28
БРИГАДЫН ГЕНЕРАЛ С.ГАНБАТЫГ УРЬЖ, АЛБА ХААГЧДАД ЗӨВЛӨХ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
БРИГАДЫН ГЕНЕРАЛ С.ГАНБАТЫГ УРЬЖ, АЛБА ХААГЧДАД ЗӨВЛӨХ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
0
314
2024/03/26
НИЙСЛЭЛИЙН ПРОКУРОРЫН ГАЗАРТАЙ ХАМТАРСАН ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛЛАА
НИЙСЛЭЛИЙН ПРОКУРОРЫН ГАЗАРТАЙ ХАМТАРСАН ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛЛАА
0
86
2024/03/21
Хөвсгөл аймгийн цагдаагийн газрын хамт олонд
Хөвсгөл аймгийн цагдаагийн газрын хамт олонд "ТАЛАРХАЛ" ирүүллээ
0
44
2024/03/21
ХОШУУЧ ГЕНЕРАЛ Ч.АМАРБОЛДЫГ УРЬЖ, АЛБА ХААГЧДАД ЗӨВЛӨХ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
ХОШУУЧ ГЕНЕРАЛ Ч.АМАРБОЛДЫГ УРЬЖ, АЛБА ХААГЧДАД ЗӨВЛӨХ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
0
66
2024/03/21
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
0
41
2024/03/21
Дотоодын цэргийн анги, байгууллагад ажиллах хүсэлтэй иргэдийн анхааралд
Дотоодын цэргийн анги, байгууллагад ажиллах хүсэлтэй иргэдийн анхааралд
0
434
2024/03/26
Дорнод аймгийн цагдаагийн газрын хамт олонд
Дорнод аймгийн цагдаагийн газрын хамт олонд "ТАЛАРХАЛ" ирүүллээ
0
44
2024/03/20
БРИГАДЫН ГЕНЕРАЛ А.ДУЛААНЖАРГАЛ АЛБА ХААГЧИДТАЙ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
БРИГАДЫН ГЕНЕРАЛ А.ДУЛААНЖАРГАЛ АЛБА ХААГЧИДТАЙ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
0
95
2024/03/20
Түгээмэл асуулт хариулт
Холбоо барих
Чат бичих
Facebook холбоос