Монгол улсын гавьяат хуульч, хошууч генерал Б.Пүрэвт сар шинийн баярын бэлэг гардууллаа
2019-02-02 19:14:10
1002
XYII жарны “Урвуулагч” хэмээх шороон гахай жилийн сар шинийн баярыг тохиолдуулан Цагдаагийн ерөнхий газрын Зөвлөлийн гишүүдийн төлөөлөл тус газрын даргаар ажиллаж байсан ахмадууддаа хүндэтгэл үзүүлэв. Монгол Улсын гавьяат хуульч, Цагдаагийн ерөнхий газрын дарга, Дотоодын цэргийн командлагч асан хошууч генерал Б.Пүрэвт Эрүүгийн цагдаагийн албаны дарга, цагдаагийн хурандаа Б.Даваажав гэрт нь очиж хүндэтгэл үзүүлэн гарын бэлэг гардууллаа.
Хошууч генерал Б.Пүрэв нь 1990-1996 онд Цагдаагийн ерөнхий газрын даргаар үр бүтээлтэй ажиллаж, Монголын цагдаагийн байгууллагыг бүх талаар бэхжүүлэхэд үнэтэй хувь нэмрээ оруулсан хүндтэй буурлуудын нэг юм.