Цагдаа, дотоодын цэргийн алба хаагчид өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна
2018-12-31 14:59:00
1966
Цагдаа, дотоодын цэргийн бие бүрэлдэхүүн баяр, амралтын өдрүүдэд өндөржүүлсэн бэлэн байдалд үүрэг гүйцэтгэж байна.
Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 107 жилийн ой, шинэ жилийн баяр амралтын тэмдэглэн өнгөрүүлэхтэй холбогдуулан гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийг аюулгүй байдлыг хангах зорилгоор цагдаа, дотоодын цэргийн бие бүрэлдэхүүн энэ сарын 28-ны өдрөөс өндөржүүлсэн бэлэн байдлын хоёрдугаар зэрэглэлд шилжин ажиллаж байгаа юм.