en

О.Зоригт: Ажлын байран дээр үргэлж суралцах, цаг үе, технологийн хөгжлөөс хоцрохгүй байх нь чухал

2018-11-22 11:32:00
7055

Уншигч та бүхэндээ “Цагдаа” эмхтгэлийн 2018 оны 3 дугаарт улирлын дугаарт нийтлэгдсэн ярилцлага, мэдээллийг нийтлэн хүргэж байгаа билээ.  Энэ удаа  Цагдаагийн ерөнхий газрын Мэдээлэл, дүн шинжилгээ, Шуурхай удирдлагын албаны дарга, цагдаагийн хурандаа О.Зоригттой хийсэн ярилцлагыг хүргэж байна.

Цагдаагийн байгууллагын бүтцэд зарим өөрчлөлт орж МДШШУА байгуулагдаад удаагүй байна. Алба байгуулах болсон хэрэгцээ шаардлагын талаарх асуултаар ярилцлагаа эхлэе.  

Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2018 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн А/159 дүгээр тушаалаар “Цагдаагийн ерөнхий газрын үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр”-т өөрчлөлт оруулж, Тээврийн цагдаагийн алба, Мэдээлэл, дүн шинжилгээ, шуурхай удирдлагын алба гэсэн хоёр албыг байгуулж, ЦЕГ-ын даргын 2018 оны А/209 дүгээр тушаалаар манай албаны бүтэц, зохион байгуулалтыг баталсан.

Алба байгуулах болсон үндэслэл, хэрэгцээ шаардлага мэдээлэл дүн шинжилгээний ажлын болон менежментийн онол талаасаа аливаа байгууллагын үйл ажиллагаа МЭДЭЭЛЭЛ – ДҮН ШИНЖИЛГЭЭ – УДИРДЛАГЫН ШИЙДВЭР – ШИЙДВЭРИЙН ХЭРЭГЖИЛТ – ДҮН ШИНЖИЛГЭЭ гэсэн циклээр зохион байгуулагддаг бөгөөд энэ цикл буюу тойргийн үе шат бүр нь олон чиглэлийн үйл ажиллагааны цогц байдаг.

Мэдээллийн үйл ажиллагаа нь мэдээлэл олох, хүлээж авах, бүртгэх, үнэлэх, хуваарилах, дамжуулах, түгээх, хуримтлуулах, сан үүсгэх, системчлэх, боловсруулалт хийх, хувиргах, судлах, ашиглах гэх мэт олон шат дараалалтай байдаг бол судалгаа, дүн шинжилгээний ажил нь цугласан мэдээллийг судалж шинэ мэдээлэл гаргаж авах, үйл ажиллагааны гадаад, дотоод нөхцөл байдал, үр дүн, тэдгээрт нөлөөлж буй хүчин зүйл, үйл явдал, юмс үзэгдлийн шалтгаан, харилцан хамаарал, зүй тогтлыг нээж илрүүлэх, төлөв байдал, ирээдүйн чиг хандлагыг нь тодорхойлоход чиглэсэн олон хэлбэр, түвшинтэй байдаг.

Удирдлагын шийдвэр судалгаа, дүн шинжилгээний ажлын үр дүнд үндэслэж гардаг. Иймд дүн шинжилгээ хийхэд шаардагдах мэдээлэл нь үнэлэгдэж, шалгагдаж системчлэгдсэн, бүрэн бодит, өгөгдөлтэй байж, цуглуулдаг, хадгалдаг, дамжуулдаг, боловсруулдаг нэгдсэн тогтолцоотой байхыг шаарддаг.

Цагдаагийн байгууллагын тухайд удирдлагаас гаргаж буй шийдвэрийн эцсийн зорилго нь хуулиар хүлээсэн үндсэн чиг үүрэг, үйл ажиллагааг илүү үр дүнтэй зохион байгуулах, иргэн, хуулийн этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны эрх ашгийг хамгаалах, аюулгүй байдлыг нь хангахад чиглэгддэг. Тийм учраас хоногийн, 7 хоногийн, 14 хоногийн, сар, улирал, жилийн нөхцөл байдлын мэдээ, мэдээллийг эцсийн дүндээ үндсэн чиг үүргийн хэрэгжилт, авч хэрэгжүүлж буй арга хэмжээний үр дүнг үнэлэх, дүн шинжилгээ хийх үндэс, суурь нь гэж ойлгох хэрэгтэй юм.

Монголын цагдаагийн байгууллагад мэдээллийн нэгдсэн тогтолцоо бүрдсэн үү, гаднаас буюу иргэн, хуулийн этгээдээс ирж буй мэдээллийг бүрэн бүртгэж авч чадаж байна уу, байгууллагын хэмжээнд хоногтоо, сардаа хүн хүч, ажлыг бүртэн тооцож, дүн шинжилгээ хийж чадаж байгаа юу, бүх аймаг, сумын нөхцөл байдлын мэдээ нэгтгэгдэж улсын хэмжээнд бүрэн бодитой гарч байна уу, мэдээллийн сангийн баяжилт хийгдэж байна уу, байгаа мэдээллийг үйл ажиллагаандаа ашиглах боломж бий юу, бид бусад улсын цагдаагийн байгууллагын түвшинд байна уу гэх зэрэг асуултыг тавиад үзье.

Жишээлбэл: Хоногийн нөхцөл байдлын мэдээ гаргаж байгаа байдлаас үзэхэд улсын хэмжээнд нэгтгэн, бүрэн бодитой гаргаж чадахгүй байна. Нийслэлийн хэмжээнд хоногт хүлээн авсан гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй дуудлагын дүнд суурилсан, орон нутагт гарсан онцлог гэмт хэрэг, мэдээллийг тусгасан “хоногийн нөхцөл байдлын мэдээ”-г байгууллагын удирдлага, төр засгийн холбогдох байгууллага, албан тушаалтанд танилцуулж байна. Энэ мэдээг 3-4 нэгжүүд өөр өөр цагт тасалдаг, тухайн хоногт ажилласан хүн хүч, илрүүлсэн хэрэг, зөрчил, зохион байгуулсан ажил, арга хэмжээ, ашигласан техник хэрэгслийн талаарх мэдээлэл тусгагдахгүй зэрэг дутагдал байна.

Бүрэн биш, зөрүүтэй мэдээ, мэдээлэлд дүн шинжилгээ хийх боломжгүй, ирсэн мэдээ мэдээллийн дагуу цагдаагийн төв байгууллагаас шуурхай удирдлага зохицуулалтаар хангаж чадахгүй байх нөхцлийг бий болгож байна. Бас нэг жишээг дурьдвал харилцан уялдаагүй, чанар, үзүүлэлт шаардлага хангахгүй теле хяналтын камер, холбоо, мэдээллийн хэрэгсэлтэй байгаа учраас шаардлагатай үед нэгдсэн байдлаар удирдах боломжгүй байгаа. Энэ мэтчилэн байгууллагын хэмжээнд бүхэлд нь харж, ойрын болон хэтийн ирээдүйгээ төсөөлж бодож, шийдвэрлэх, сайжруулах зүйл нилээд бий.  

Эцэст нь мэдээлэл, дүн шинжилгээнд тавигддаг нийтлэг шаардлага, олон улсын жишгийн дагуу давхардал хийдэлгүй, бүрэн бодитой, олон төрөл, чиглэлээр шуурхай ашиглах боломж бүхий мэдээллийн тогтолцоотой болох, шуурхай удирдлага, зохицуулалт, мэдээлэл, дүн шинжилгээ, мэдээллийн технологи, харилцаа холбооны бодлогыг нэгдсэн удирдлага, зохион байгуулалтад оруулах бодит хэрэгцээ, шаардлага байгаа нь энэ албыг байгуулах гол үндэслэл болсон.

Албаны үндсэн чиг үүргийг илүү тодруулан хэлбэл?

Манай алба нь ЦЕГ-ын тэргүүн дэд даргад харьяалагдаж үйл ажиллагаагаагаа явуулж байна.

Цагдаагийн байгууллагын хэмжээнд гэмт хэрэг, зөрчлийн талаарх дуудлага, мэдээллийг хүлээн авах, бүртгэх, дамжуулах, хуваарилах, зарлан мэдээлэх, мэдээллийн сан бүрдүүлэх, статистик мэдээ боловсруулах, хэрэглэгчдэд түгээх, иргэн, хуулийн этгээдэд лавлагаа олгох, нөхцөл байдлын мэдээлэл бэлтгэх, хуулиар хүлээсэн үндсэн чиг үүргийг хэрэгжүүлэх үйл ажиллагаанд дүн шинжилгээ хийж, санал, дүгнэлт, зөвлөмж, шийдвэрийн төсөл боловсруулах, эрх бүхий байгууллага албан тушаалтныг мэдээллээр хангах, албад, нутаг дэвсгэрийн цагдаагийн байгууллагын үйл ажиллагааг Шуурхай удирдлага зохицуулалтаар хангах, шаардлагатай үед тусгайлсан чиг үүргийн байгууллагуудтай харилцан мэдээ, мэдээлэл солилцох, хамтран ажиллах,  шуудан, харилцаа холбооны найдвартай, хэвийн ажиллагааг хангах, техник, технологийн хөгжлийн чиг хандлагыг тодорхойлж, бодлого боловсруулах, хэрэгжүүлэх зэрэг үндсэн чиг үүрэгтэй.

Бүтэц зохион байгуулалтын арга хэмжээ авсанаар орон тоо нэмэгдсэн үү?

Орон тоо огт нэмэгдээгүй. Тус тусдаа байсан Мэдээлэл нэгтгэн боловсруулах газар, Мэдээлэл шуурхай удирдлагын төв, Мэдээллийн технологи, холбооны төв, НХЖХОНАБХ албаны Шуурхай удирдлагын хэлтэс гэсэн 4 нэгжийн байсан орон тоонд нь багтаан албаны бүтцийг баталсан. Нутаг дэвсгэрийн цагдаагийн байгууллагад Шуурхай удирдлагын тасаг байгуулахад ч мөн батлагдсан орон тоонд нь багтаах зарчмыг баримталсан.

Албаны хэмжээнд техникийн ямар шинэчлэлт өөрчлөлт хийгдэж байгаа вэ?

Техник, технологийн өөрчлөлт шинэчлэл гэдэг өөрөө хөрөнгө санхүүтэй шууд холбогддог ажил. Алба байгуулагдаад нэг сар гаруй хугацаа өнгөрч байна. Тийм учраас техник, технологийн хувьд одоогоор өөрчлөлт шинэчлэл хийгдээгүй байна. Ер нь нэг алба нэгж байгуулагдмагц маргааш нь л бүх юм нь огцом өөрчлөгдөөд, шинэчлэгдээд эхлэх юм шиг буруу ойлголт, хүлээлт түгээмэл байх шиг надад санагддаг. Миний хувьд аливаа өөрчлөлт шинэчлэл ул суурьтай судалгаа, цогц дүн шинжилгээнд үндэслэн төлөвлөгөө, шат дараалалтай явагдах ёстой гэж боддог. Мөн өөрчлөлт бол ахиц, сайжрал байх ёстой гэж үздэг. Өнөөдөр нэг ажилд очоод маргааш нь өөрчилж байна гээд сандаачаад, бүхнийг мэдэгч, чадагчийн дүр эсгэх нь зөөлөн хэлбэл “тусгүй явдал”, хатуухан хэлбэл “дайсагнасан хортой явдал” юм. Бушуу туулай борвиндоо баастай гэж ардын зүйр үг ч бий. Гэхдээ нухацтай судалж шийдэхээс аргагүй ажил, шуурхай хийчих боломжтой зүйл гэсэн зааг байдаг нь ойлгомжтой.

Бидэнд дэлхий нийтийн хөгжлөөс хойш суулгүй нэвтрүүлэх, хэрэгжүүлэх холбоо, техник технологийн дэвшилтэт шийдлүүд олон бий, гагцхүү зөв сонгож нэгдсэн бодлогоор, залгамжтайгаар шатлан хэрэгжүүлэх шаардлагатай гэдгийг онцлон тэмдэглэхий хүсч байна. Дорнодын цаахна оршдог хятадын Хайлаар хотод байгаа хяналтын камерыг тэртээ өмнө Номхон далайн эргийн Шанхайгаас шаардлага гарсан үед харж, хянаад ашиглаж байхад Улаанбаатар хотын нэг дүүргийн цагдаагийн хэлтсийн жижүүр зэргэлдээ дүүргийнхээ нутаг дэвсгэрт хэдхэн километрийн зайтай суурилагдсан камерыг харж, ашиглаж чадахгүй байгаа нь энэ чиглэлээр нэгдсэн бодлоготой байж, түүнийгээ тогтвортой, залгамжлан хэрэгжүүлэх шаардлага байгааг тод харуулах нэгэн жишээ юм.

Иймээс гудамж талбайн хяналтын камерын стандартыг яаралтай шинэчлэх, ягштал мөрддөг байх, камер болон гэрэлтүүлэг, дэд бүтэц, урсгал зардлыг бүрэн шийдвэрлэх, дэлхий нийтийн хөгжил, технологи, шийдлүүдийг зөв сонгож нэгдсэн бодлогоор хэрэгжүүлэх шаардлагатай гэсэн дүгнэлтэд хүрч байна.

Инженер, техникийн ажилтнуудын орон тоо, хүрэлцээ, мэдлэг, ур чадвар ямар байгаа вэ? Алба хаагчдыг мэргэшүүлэх тал дээр ямар ажил зохион байгуулж байна вэ?

Нэгж дээр ажиллаж байгаа инженер, техникийн ажилтнуудын мэргэжлийн мэдлэг, ур чадвар боломжийн түвшинд байгаа, гэхдээ ажлын байран дээр үргэлж суралцах, цаг үе, технологийн хөгжлийн шаардлагаас хоцрохгүй байх нь чухал. Өөрсөддөө өндөр шаардлага тавьж, шинэ мэдлэгээр үргэлж сэлбэгдэж байхаас аргагүй ийм цаг үед бид ажиллаж, амьдарч байна.

Шинэ алба байгуулагдсанаас хойш өнгөрсөн 1 сарын хугацаанд алба, нэгж, нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагын Шуурхай удирдлагын хэлтэс, тасгийн дарга нарын сургалтыг 09 дүгээр сарын 10, 11-ний, мэдээлэл, судалгааны ажилтнуудын сургалтыг 09 дүгээр сарын 21-24-ний, мэдээлэл, холбооны инженер, техникийн ажилтнуудыг сургалтыг энэ сарын 10-13-ны өдрүүдэд Цагдаа, дотоодын цэргийн сургалтын нэгдсэн төвтэй хамтран зохион байгууллаа.

Ер нь нийт алба хаагчиддаа цагдаагийн байгууллагын нэр төрийг ямагт эрхэмлэн, хариуцсан ажил үүргээ ёсчлон биелүүлж, бүтээлч, үр дүнтэй, шуурхай, сахилга, ёс зүйтэй байх зэрэг шаардлага тавьж ажиллана.

Та бүхэнд баярлалаа, ажлын амжилт, сайн сайхан бүхнийг хүсье!

ШИНЭ МЭДЭЭ
ЦДЦБ-ын 2025-09 сарын шинэчлэгдсэн төсөв
0
255
2025/09/08
Г.АРСЛАНХУЯГ: КАМЕРЖУУЛАХ АЖИЛД ОРОЛЦОГЧ АЙМАГ, ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГА НАР ХУУЛИА ХЭРЭГЖҮҮЛЭХГҮЙ БАЙНА
Г.АРСЛАНХУЯГ: КАМЕРЖУУЛАХ АЖИЛД ОРОЛЦОГЧ АЙМАГ, ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГА НАР ХУУЛИА ХЭРЭГЖҮҮЛЭХГҮЙ БАЙНА
0
116
2025/09/06
Цагдаагийн байгууллагаас өнгөрсөн 7 хоногт шалгаж шийдвэрлэсэн гэмт хэрэг, зөрчлийн тоон мэдээлэл болон шийдвэрлэсэн онцлог хэргийн талаарх мэдээлэл
Цагдаагийн байгууллагаас өнгөрсөн 7 хоногт шалгаж шийдвэрлэсэн гэмт хэрэг, зөрчлийн тоон мэдээлэл болон шийдвэрлэсэн онцлог хэргийн талаарх мэдээлэл
253
253
2025/09/01
ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГА, ДОТООДЫН ЦЭРГИЙН КОМАНДЛАГЧ Т.СҮХБОЛД, ЗАСГИЙН ГАЗРЫН ХЯНАЛТ ХЭРЭГЖҮҮЛЭХ ГАЗРЫН ДАРГА Б.БАТЦЭЦЭГ НАР БАЯН-ӨЛГИЙ, ХОВД АЙМГУУДАД АЖИЛЛАЛАА
ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГА, ДОТООДЫН ЦЭРГИЙН КОМАНДЛАГЧ Т.СҮХБОЛД, ЗАСГИЙН ГАЗРЫН ХЯНАЛТ ХЭРЭГЖҮҮЛЭХ ГАЗРЫН ДАРГА Б.БАТЦЭЦЭГ НАР БАЯН-ӨЛГИЙ, ХОВД АЙМГУУДАД АЖИЛЛАЛАА
253
253
2025/08/29
Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Гуандун мужийн Нийгмийг аюулаас хамгаалах танхимын орлогч дарга Зоу Чуань Хуа тэргүүтэй зочид төлөөлөгчид Нийслэлийн цагдаагийн удирдах газарт албан айлчлал хийж байна

Гэмт хэрэгтэй тэмцэх, мөрдөн шалгах ажил эрхэлсэн “Дэд зөвлөл”-ийн өргөтгөсөн хурал боллоо
Гэмт хэрэгтэй тэмцэх, мөрдөн шалгах ажил эрхэлсэн “Дэд зөвлөл”-ийн өргөтгөсөн хурал боллоо
253
253
2025/08/27
Цэргийн тангараг өргөх ёслол боллоо
Цэргийн тангараг өргөх ёслол боллоо
253
253
2025/08/27
“Буудлагын аварга” шалгаруулах тэмцээн боллоо
“Буудлагын аварга” шалгаруулах тэмцээн боллоо
253
253
2025/08/25
Гадаад улсад суралцаж байгаа алба хаагчидтай уулзалт зохион байгууллаа
Гадаад улсад суралцаж байгаа алба хаагчидтай уулзалт зохион байгууллаа
253
253
2025/08/25
Олон төрөлт спортын тэмцээн боллоо
Олон төрөлт спортын тэмцээн боллоо
253
253
2025/08/15
НҮБ-ын Цагдаагийн албаны дарга, цагдаагийн комиссар Файзал Шахкарын Монгол Улсын Цагдаа, дотоодын цэргийн байгууллагад хийх ажлын айлчлал эхэллээ
НҮБ-ын Цагдаагийн албаны дарга, цагдаагийн комиссар Файзал Шахкарын Монгол Улсын Цагдаа, дотоодын цэргийн байгууллагад хийх ажлын айлчлал эхэллээ
253
253
2025/08/15
Миний мөр...
Миний мөр...
253
253
2025/08/14
Энхийг дэмжих ажиллагаанд оролцох “Цагдаагийн багийн удирдах ажилтан”-ы сургалт өндөрлөлөө
Энхийг дэмжих ажиллагаанд оролцох “Цагдаагийн багийн удирдах ажилтан”-ы сургалт өндөрлөлөө
253
253
2025/08/08
Хүй долоон худагт 540 алба хаагч үүрэг гүйцэтгэн ажиллаж байна
Хүй долоон худагт 540 алба хаагч үүрэг гүйцэтгэн ажиллаж байна
253
253
2025/08/08
Цагдаа, дотоодын цэргийн байгууллагад шаардлагатай хүний нөөц бүрдүүлэх зорилгоор офицер, ахлагч албан тушаалд тусгай шалгалт зарлаж байна
Цагдаа, дотоодын цэргийн байгууллагад шаардлагатай хүний нөөц бүрдүүлэх зорилгоор офицер, ахлагч албан тушаалд тусгай шалгалт зарлаж байна
253
253
2025/08/05
Цагдаагийн байгууллагаас өнгөрсөн 7 хоногт шалгаж шийдвэрлэсэн гэмт хэрэг, зөрчлийн тоон мэдээлэл болон шийдвэрлэсэн онцлог хэргийн талаарх мэдээлэл
Цагдаагийн байгууллагаас өнгөрсөн 7 хоногт шалгаж шийдвэрлэсэн гэмт хэрэг, зөрчлийн тоон мэдээлэл болон шийдвэрлэсэн онцлог хэргийн талаарх мэдээлэл
253
253
2025/07/28
Цагдаагийн дэд хурандаа Н.Энх-амгалан: Цахим мөрийтэй толоомтой холбооотой хууль бус сурталчилгаа явуулсан 11.243 домэйн хаягийг тогтоож, 50 хувийг нь устгуулаад байна
Цагдаагийн дэд хурандаа Н.Энх-амгалан: Цахим мөрийтэй толоомтой холбооотой хууль бус сурталчилгаа явуулсан 11.243 домэйн хаягийг тогтоож, 50 хувийг нь устгуулаад байна
253
253
2025/07/28
Тушаалын төсөлд саналаа ирүүлнэ үү
Тушаалын төсөлд саналаа ирүүлнэ үү
253
253
2025/07/24
Миний мөр...
Миний мөр...
253
253
2025/07/21
Алба хаагчдад цол, шагнал гардууллаа
Алба хаагчдад цол, шагнал гардууллаа
253
253
2025/07/18
Цагдаагийн ерөнхий газрын дарга, Дотоодын цэргийн командлагч, бригадын генерал Т.Сүхболд мэндчилгээ дэвшүүллээ
Цагдаагийн ерөнхий газрын дарга, Дотоодын цэргийн командлагч, бригадын генерал Т.Сүхболд мэндчилгээ дэвшүүллээ
253
253
2025/07/18
Цагдаагийн ерөнхий газрын Дэд бөгөөд Стратеги, бодлого, инновац хөгжлийн албаны дарга, цагдаагийн хурандаа О.Ганбат “Бригадын генерал” цол хүртлээ
Цагдаагийн ерөнхий газрын Дэд бөгөөд Стратеги, бодлого, инновац хөгжлийн албаны дарга, цагдаагийн хурандаа О.Ганбат “Бригадын генерал” цол хүртлээ
253
253
2025/07/10
ЦДЦБ-ын 2025-07 сарын шинэчлэгдсэн төсөв
253
253
2025/07/09
Цагдаагийн байгууллагаас өнгөрсөн 7 хоногт шалгаж шийдвэрлэсэн гэмт хэрэг, зөрчлийн тоон мэдээлэл болон шийдвэрлэсэн онцлог хэргийн талаарх мэдээлэл
Цагдаагийн байгууллагаас өнгөрсөн 7 хоногт шалгаж шийдвэрлэсэн гэмт хэрэг, зөрчлийн тоон мэдээлэл болон шийдвэрлэсэн онцлог хэргийн талаарх мэдээлэл
253
253
2025/07/08
ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГЫН ХЭМЖЭЭНД 2025 ОНЫ ЭХНИЙ 06 САРД БҮРТГЭГДСЭН ГЭМТ ХЭРЭГ, ЗӨРЧЛИЙН МЭДЭЭ
ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГЫН ХЭМЖЭЭНД 2025 ОНЫ ЭХНИЙ 06 САРД БҮРТГЭГДСЭН ГЭМТ ХЭРЭГ, ЗӨРЧЛИЙН МЭДЭЭ
253
253
2025/07/07
Элчин сайдын яам, дипломат төлөөлөгчийн газрын байр, түүний ойр орчимд дрон нисгэхийг хориглоно
Элчин сайдын яам, дипломат төлөөлөгчийн газрын байр, түүний ойр орчимд дрон нисгэхийг хориглоно
253
253
2025/07/03
Явган аялал зохион байгууллаа
Явган аялал зохион байгууллаа
253
253
2025/07/01
Хамгаалалт, зохицуулалт үргэлжилж байна
Хамгаалалт, зохицуулалт үргэлжилж байна
253
253
2025/06/29
Цагдаагийн байгууллагаас 600 алба хаагч хамгаалалт, зохицуулалтад ажиллаж байна
Цагдаагийн байгууллагаас 600 алба хаагч хамгаалалт, зохицуулалтад ажиллаж байна
253
253
2025/06/28
Миний мөр...
Миний мөр...
253
253
2025/06/28
ЦДЦБ-ын 2025-09 сарын шинэчлэгдсэн төсөв
0
255
2025/09/08
Г.АРСЛАНХУЯГ: КАМЕРЖУУЛАХ АЖИЛД ОРОЛЦОГЧ АЙМАГ, ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГА НАР ХУУЛИА ХЭРЭГЖҮҮЛЭХГҮЙ БАЙНА
Г.АРСЛАНХУЯГ: КАМЕРЖУУЛАХ АЖИЛД ОРОЛЦОГЧ АЙМАГ, ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГА НАР ХУУЛИА ХЭРЭГЖҮҮЛЭХГҮЙ БАЙНА
0
116
2025/09/06
Цагдаагийн байгууллагаас өнгөрсөн 7 хоногт шалгаж шийдвэрлэсэн гэмт хэрэг, зөрчлийн тоон мэдээлэл болон шийдвэрлэсэн онцлог хэргийн талаарх мэдээлэл
Цагдаагийн байгууллагаас өнгөрсөн 7 хоногт шалгаж шийдвэрлэсэн гэмт хэрэг, зөрчлийн тоон мэдээлэл болон шийдвэрлэсэн онцлог хэргийн талаарх мэдээлэл
0
274
2025/09/01
ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГА, ДОТООДЫН ЦЭРГИЙН КОМАНДЛАГЧ Т.СҮХБОЛД, ЗАСГИЙН ГАЗРЫН ХЯНАЛТ ХЭРЭГЖҮҮЛЭХ ГАЗРЫН ДАРГА Б.БАТЦЭЦЭГ НАР БАЯН-ӨЛГИЙ, ХОВД АЙМГУУДАД АЖИЛЛАЛАА
ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГА, ДОТООДЫН ЦЭРГИЙН КОМАНДЛАГЧ Т.СҮХБОЛД, ЗАСГИЙН ГАЗРЫН ХЯНАЛТ ХЭРЭГЖҮҮЛЭХ ГАЗРЫН ДАРГА Б.БАТЦЭЦЭГ НАР БАЯН-ӨЛГИЙ, ХОВД АЙМГУУДАД АЖИЛЛАЛАА
0
214
2025/08/29
Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Гуандун мужийн Нийгмийг аюулаас хамгаалах танхимын орлогч дарга Зоу Чуань Хуа тэргүүтэй зочид төлөөлөгчид Нийслэлийн цагдаагийн удирдах газарт албан айлчлал хийж байна
Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Гуандун мужийн Нийгмийг аюулаас хамгаалах танхимын орлогч дарга Зоу Чуань Хуа тэргүүтэй зочид төлөөлөгчид Нийслэлийн цагдаагийн удирдах газарт албан айлчлал хийж байна
0
139
2025/08/29
Гэмт хэрэгтэй тэмцэх, мөрдөн шалгах ажил эрхэлсэн “Дэд зөвлөл”-ийн өргөтгөсөн хурал боллоо
Гэмт хэрэгтэй тэмцэх, мөрдөн шалгах ажил эрхэлсэн “Дэд зөвлөл”-ийн өргөтгөсөн хурал боллоо
0
125
2025/08/27
Цэргийн тангараг өргөх ёслол боллоо
Цэргийн тангараг өргөх ёслол боллоо
0
124
2025/08/27
“Буудлагын аварга” шалгаруулах тэмцээн боллоо
“Буудлагын аварга” шалгаруулах тэмцээн боллоо
0
160
2025/08/25
Гадаад улсад суралцаж байгаа алба хаагчидтай уулзалт зохион байгууллаа
Гадаад улсад суралцаж байгаа алба хаагчидтай уулзалт зохион байгууллаа
0
157
2025/08/25
Олон төрөлт спортын тэмцээн боллоо
Олон төрөлт спортын тэмцээн боллоо
0
177
2025/08/15
Түгээмэл асуулт хариулт
Холбоо барих
Чат бичих
Facebook холбоос