Цагдаагийн ерөнхий газрын дарга, цагдаагийн хурандаа С.Баатаржав Интерполын шинэ Ерөнхийлөгчид баяр хүргэж, ажлын амжилт хүслээ
2018-11-21 18:10:00
1827
Олон улсын Эрүүгийн цагдаагийн байгууллага-Интерполын Ерөнхий ассамблейн 87 дугаар чуулган АНЭУ-ын Дубай хотноо дөрвөн өдөр үргэлжилж өндөрлөлөө.
Энэхүү хуралд Монгол Улсаа төлөөлөн оролцсон Цагдаагийн ерөнхий газрын болон Интерполын төв товчооны дарга цагдаагийн хурандаа С.Баатаржав Интерполын шинэ Ерөнхийлөгч Ким Жонг Янгтай уулзаж, Монгол Улсын цагдаагийн байгууллагын нийт бие бүрэлдэхүүний өмнөөс баяр хүргэн, үндэстэн дамнасан зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр дэмжлэг үзүүлж, хамтран ажиллахыг хүссэн юм.