Төв аймаг дахь цагдаагийн газрын алба хаагч нарт иргэдээс талархал ирүүлжээ
2018-11-14 09:49:00
1308
Төв аймаг дахь цагдаагийн газрын алба хаагч нарт иргэдээс талархал ирүүлжээ.
Иргэн Э-ээс Төв аймаг дахь цагдаагийн газрын мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх хэсгийн мөрдөгч, цагдаагийн ахмад Н.Бадамжунайд алдсан малыг нь шуурхай олж, гэмт этгээдүүдийг илрүүлсэнд талархал ирүүлжээ. Мөн иргэн Э нь 2018-10-20 ны өдөр 29 тооны адуу хулгайд алдахад Төв аймгийн Сэргэлэн сумын малын хулгайтай тэмцэх хэсгийн дарга, цагдаагийн дэд хурандаа н.Баяртогтохоор ахлуулсан алба хаагчид түргэн шуурхай ажиллаж 21 адууг нь олж өгсөнд тус тус талархал илэрхийлжээ.Цагдаагийн алба хаагчийн үүргээ нэр төртэй, шуурхай гүйцэтгэсэн алба хаагч нартаа ажлын амжилт хүсэж байна. АМАР ТАЙВАН АМЬДРАЛЫН ТӨЛӨӨ ХАМТДАА