Цагдаа танд баярлалаа
2018-10-16 10:05:06
2154
Налайх дүүрэг дэх цагдаагийн хэлтсийн ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч М.Бат-Эрдэнэд иргэнээс талархал ирүүлжээ. Тэрбээр энэ оны долоодугаар сарын 19-20-нд шилжих шөнө дүүргийн гуравдугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Л-ыг хүч хэрэглэн зодож, эд зүйлсийг нь дээрэмдсэн хэргийг мэргэжлийн өндөр ур чадвар гарган илрүүлсэн байна.
Уг хэргийг Архангай аймгийн харьяат Ө гэгч нь Төв аймгийн харьяат Э, Архангай аймгийн харьяат С нартай бүлэглэн үйлдсэн болохыг олж тогтоон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгалтын ажиллагааг явуулжээ.