Цагдаа танд баярлалаа
Сэлэнгэ аймаг дахь Цагдаагийн газрын алба хаагчдад хулгайлах гэмт хэргийг түргэн шуурхай илрүүлсэн учир иргэнээс талархал ирүүлжээ.
Уг талархалд “Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд үйл ажиллагаа явуулдаг манай компанийн эзэмшлийн дэлгүүрт шөнийн цагаар хулгай орж хяналтын камерын төхөөрөмж, гар утас, бэлэн мөнгө зэрэг эд зүйлс алдагдсан юм. Энэ талаар цагдаагийн байгууллагад дуудлага мэдээлэл өгөхөд цагдаагийн алба хаагчид шуурхай ирж, газар дээр нь шалгалт хийн улмаар сэжигтнүүдийг хугацаа алдалгүй саатуулан, хохирлыг цаг тухайд барагдуулж өгсөн билээ. Манай дэлгүүрт үйлдэгдсэн хулгайн гэмт хэргийг цаг алдалгүй шуурхай илрүүлж, мэргэжлийн өндөр ур чадвар гарган шуурхай ажилласан та бүхэнд баярлалаа. “Г... маркет” дэлгүүрийн хамт олон” гэжээ.
Өргөсөн тангараг, хүлээсэн үүрэгтээ үргэлж үнэнч байж өдөр бүр чимээгүй гавьяа байгуулдаг алба хаагчдадаа амжилт хүсье.