en

"Бид мартахгүй" арга хэмжээ болно

2013-12-10 00:00:00
2907

Зүүний үзүүр дээр тогтох ширхэг арвайн дайдад хүмүн биеийг олж мэндлэх нь их хувь ерөөл. Харин тэрхүү эрхэм хувь заяа хуй салхи мэт эргэж гэнэтийн харанхуй ангалд хормын төдий агшинд эргүүлэн аваачдаг нь “үхэл”.  Үүнд жам ёсны, зуурдын, өвчний улмаас гэх олон янзын угтварууд бий. Өглөөхөн үрээ үнсэж, эхнэрээ хайрын харцаар шагнаад, гарынх нь цайг ууж, дүрэмт хувцасаа өмсөн, үүрэгт ажилдаа яаран гарсан цагдаагийн залуухан алба хаагч үдэш нь гэртээ эргэн ирсэнгүй, маргааш, бас нөгөөдөр ч тэр.. хэзээ ч эргэн ирэхгүйгээр эх дэлхийгээс оджээ...

Энэ бол тангараг өргөсөн албандаа үнэнчээр зүтгэж, гэмт хэрэгтний халуун мөрөөр ороод, буруу санаатны хүйтэн зэвсэгт өртсөн, эсвэл иргэдийн амар амгаланг сахиулахаар цаг хугацаатай өрсөн давхиж яваад авто осолд орсон, амьдралыхаа эцсийн мөчийг хүртэл албан үүргээ гүйцэтгэж яваад амь үрэгдсэн цагдаагийн алба хаагчид.

Цагдаагийн байгууллагын түүхэнд Монгол улсын эрх чөлөө, тусгаар тогтнолыг хамгаалах, гэмт хэрэгтэй тэмцэх, хэв журам хамгаалах, иргэдийн амгалан байдлыг хангах, монгол төрийн тусгай албанд андгай тангараг өргөн хүчин зүтгэхэд амь нас, эр зориг, тэсвэр хатуужил, хүч хөдөлмөр, сэтгэл зүтгэлээ  зориулж яваад амь насаа алдсан 56 алба хаагч байдаг.  

Энэ олон алба хаагчийн цаана цээжиндээ насан туршийн гашуун гуниг тээсэн аав, хүүгээ цагдаа болгосныхоо төлөөх харамслын нулимс нь хатаагүй байгаа ээж, халгиж бялхсан аз жаргал нь харанхуйд царцчихсан гэргий, аавынхаа хүслийг гүйцээж цагдаад зүтгэнэ дээ гэж гараа тас атган зогсох гуниг шингэсэн нүдтэй үрсүүд гээд тоочоод байвал барагдахгүй.

Анх 2003 онд Цагдаагийн ерөнхий газрын даргын “Хүндэтгэлийн өдөр бий болгох тухай” 505, 2008 онд “Цагдаа, дотоодын цэргийн гавъяат үйлстнүүдийг дурсаж хүндэтгэх ажлын чиглэл батлах тухай” 628 дугаар тушаалуудын дагуу албан үүргээ гүйцэтгэж яваад амь насаа алдсан алба хаагчдыг эргэн дурсаж, хүндэтгэл үзүүлэх арга хэмжээг жил бүрийн 12 дугаар сарын 10-ны өдөр зохион байгуулахаар уламжлал болон тогтжээ.

Энэ удаад хүндэтгэлийн өдөрлөгийг 2013 оны 12 дугаар сарын 16-ны Даваа гарагийн 15.00 цагт Цагдаа-олон нийтийн сургалт, соёлын төвд /БЗД-ийн цагдаагийн 2 дугаар хэлтсийн байр/ “БИД МАРТАХГҮЙ” нэрийн дор Улаанбаатар цагдаагийн хүрээний байгууллага, нэгжүүдийн алба хаагчдыг хамруулан, алба хаагчдын ар гэрийн төлөөлөл, хэвлэл мэдээллийн байгууллагуудыг оролцуулан зохион байгуулж, тэмдэглэн өнгөрүүлнэ.

Хүндэтгэлийн өдөрлөгт Цагдаагийн байгууллагын удирдлага, үүргээ гүйцэтгэж яваад амь эрсэдсэн алба хаагчийн ар гэрийн төлөөлөл, хамт ажиллаж байсан алба хаагчид, ахмадууд оролцох юм.

Энэ үеэр албан үүргээ гүйцэтгэж яваад амь эрсэдсэн мөнх дурсагдах гавьяат үйлстнүүдээ хүндэтгэн дурсаж, тэдний ар гэрийн төлөөллийг хүлээн авч, цагдаагийн Сүлд чуулгын уран бүтээлчдийн тоглолтоос сонирхуулна.  

Үүнд нэгэн тодруулгыг дурдахад одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуулиар албан үүргээ гүйцэтгэж байгаад амь насаа алдсан цагдаагийн алба хаагчийн ар гэрт нь ажилласан жилээс нь хамааран 5-10 сая төгрөгний тэтгэмж олгодог. 

Харин Цагдаагийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулга шинэ он гарахтай зэрэгцэн хэрэгжиж эхэлнэ. Уг хуулинд албан үүргээ гүйцэтгэж яваа алба хаагчдад үзүүлэх нөхөн олговрын хэмжээг нэмэгдүүлж,  үүргээ гүйцэтгэж яваад амь насаа алдсан тохиолдолд тухайн алба хаагчийн гэр бүлийн нэг гишүүнд түүний сүүлд авч байсан нэг сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмжийг 10 жилийн туршид сар тутам олгоно гэж хуульчилжээ. Энэ нь албан үүргээ гүйцэтгэж яваад амь үрэгдсэн алба хаагчдын ар гэрийнхэний сэтгэлийн шархыг бага боловч нимгэлэх болов уу.

ШИНЭ МЭДЭЭ
Цагдаагийн байгууллагаас согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан 64 этгээдийг илрүүлж, таслан сэргийлэх арга хэмжээ авлаа
Цагдаагийн байгууллагаас согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан 64 этгээдийг илрүүлж, таслан сэргийлэх арга хэмжээ авлаа
0
100
2026/11/12
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
0
90
2026/11/12
Хохирогч хайж байна
Хохирогч хайж байна
253
253
2026/11/11
Хоногийн хугацаанд залилах гэмт хэрэг 9 бүртгэгдэж, мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байна

Монгол бахархлын өдрийн мэнд хүргэе
Монгол бахархлын өдрийн мэнд хүргэе
253
253
2026/11/11
Шилдэг төсөл шалгаруулах анхдугаар уралдаан зарлагдлаа
Шилдэг төсөл шалгаруулах анхдугаар уралдаан зарлагдлаа
253
253
2026/11/11
Сэрэмжлүүлэг
Сэрэмжлүүлэг
253
253
2026/11/11
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2026/11/09
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
253
253
2026/11/09
Хурандаа цолтнуудын дунд снукер бильярдын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдаж байна
Хурандаа цолтнуудын дунд снукер бильярдын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдаж байна
253
253
2026/11/09
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
253
253
2026/11/09
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2026/11/09
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
253
253
2026/11/09
ОЛДСОН
ОЛДСОН
253
253
2026/11/09
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2026/11/09
Монгол Улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулиас...
Монгол Улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулиас...
253
253
2026/11/09
Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртсэн, цагдаагийн дэслэгч Т.Тулгыг угтан авлаа
Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртсэн, цагдаагийн дэслэгч Т.Тулгыг угтан авлаа
253
253
2026/11/09
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2026/11/09
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
253
253
2026/11/09
Төрийн архивын үйл ажиллагааны улсын үзлэгээр Цагдаагийн ерөнхий газрын Төв архив “Маш сайн” дүгнэгдлээ
Төрийн архивын үйл ажиллагааны улсын үзлэгээр Цагдаагийн ерөнхий газрын Төв архив “Маш сайн” дүгнэгдлээ
253
253
2026/11/03
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2026/11/03
Төрийн албаны тухай хуулиас...
Төрийн албаны тухай хуулиас...
253
253
2026/11/03
Алба хаагч нар дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцлоо
Алба хаагч нар дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцлоо
253
253
2026/11/02
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2026/11/02
Монгол Улсын Криминалистикийн шинжилгээ хийх журмаас...
Монгол Улсын Криминалистикийн шинжилгээ хийх журмаас...
253
253
2026/11/02
Монгол Улсын Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулиас...
Монгол Улсын Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулиас...
253
253
2026/11/02
Монгол Улсын Галт зэвсгийн тухай хуулиас...
Монгол Улсын Галт зэвсгийн тухай хуулиас...
253
253
2026/11/02
Алба хаагчдыг мэргэшүүлэх сургалт зохион байгуулагдлаа
Алба хаагчдыг мэргэшүүлэх сургалт зохион байгуулагдлаа
253
253
2026/11/02
“Туг минь сүлд минь” түүхэн номын нээлт боллоо
“Туг минь сүлд минь” түүхэн номын нээлт боллоо
253
253
2026/11/02
Цагдаагийн байгууллагаас согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан 64 этгээдийг илрүүлж, таслан сэргийлэх арга хэмжээ авлаа
Цагдаагийн байгууллагаас согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан 64 этгээдийг илрүүлж, таслан сэргийлэх арга хэмжээ авлаа
0
100
2026/11/12
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
0
90
2026/11/12
Хохирогч хайж байна
Хохирогч хайж байна
0
152
2026/11/11
Хоногийн хугацаанд залилах гэмт хэрэг 9 бүртгэгдэж, мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байна
Хоногийн хугацаанд залилах гэмт хэрэг 9 бүртгэгдэж, мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байна
0
150
2026/11/11
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
0
121
2026/11/11
Монгол бахархлын өдрийн мэнд хүргэе
Монгол бахархлын өдрийн мэнд хүргэе
0
119
2026/11/11
Шилдэг төсөл шалгаруулах анхдугаар уралдаан зарлагдлаа
Шилдэг төсөл шалгаруулах анхдугаар уралдаан зарлагдлаа
0
132
2026/11/11
Сэрэмжлүүлэг
Сэрэмжлүүлэг
0
121
2026/11/11
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
0
203
2026/11/09
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
0
185
2026/11/09
Түгээмэл асуулт хариулт
Холбоо барих
Чат бичих
Facebook холбоос