en

Д.САРУУЛ: ХУУЛИЙН ЗОРИЛГО ХЭН НЭГНИЙГ ШИЙТГЭХ БИШ ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ

2017-01-17 00:00:00
2490

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль удахгүй хэрэгжиж эхэлнэ. Энэ тухай Хууль зүй, Дотоод хэргийн яамны Хууль зүйн бодлогын газрын ахлах мэргэжилтэн Д.Саруултай ярилцлаа.

-Хоёрдугаар сарын 1-ээс Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль хэрэгжиж эхэлнэ. Хуульд хийсэн шинэ зохицуулалтын талаар яриагаа эхэлье?

-Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль бас цоо шинэ хууль биш. Анхны хууль 2004 онд батлагдаж, 12 жил үйлчлээд шинэчилсэн найруулга хийгдэн батлагдаад, удахгүй хэрэгжих гэж байна. Өмнөх хуулийн алдаа, зөрчилдөж байсан, зохицуулалтгүй үлдсэн байсан олон харилцааг энэ хуулиар зохицуулж, шинэлэг зохицуулалтыг тусгасан. Энэ хуулийг бүхэлд нь авч үзэх юм бол урьдчилан сэргийлэх хууль. Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, гаргахгүй байх, үйлдэгдсэн тохиолдолд эрт илрүүлэх, таслан зогсоох, давтан үйлдүүлэхгүйн тулд хэрхэх вэ гэдэг харилцааг зохицуулсан. Урьдчилан сэргийлэх асуудлыг олон улсын түвшинд, манайд хэрэгжиж байгаа хуулийн хүрээнд ч гэсэн гурван түвшинд авч үздэг юм байна.

Эхнийх нь огт гаргахгүй байхаас урьдчилан сэргийлэх. Энэ бол дан ганц цагдаа, хууль хяналтын байгууллагын үүрэг биш. Тэгэхээр гэр бүлийн хүчирхийлэл гэж юу вэ, би ямар эрхтэй вэ, хэн нэгэн миний эрхийг зөрчөөд байвал яах вэ, би бусдын эрхийг зөрчвөл хэрхэх вэ гэдгийг бүр анхан шатны боловсролын системээс нь хүүхдүүдэд олгодог, хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулдаг, энэ мэдлэгийг соён гэгээрүүлэх чиглэлээр олгох ажлыг боловсрол, шинжлэх ухааны байгууллага нь хийдэг. Нөгөө талаас хууль сурталчлах чиглэлээр хуулийн байгууллагууд нь орж ирээд ажилладаг байхыг хэлээд байгаа юм.

Дараагийнх нь эрт шатанд илрүүлэх. Гэр бүлийн хүчирхийллийг ойлгоод, хор аюулыг ойлгож мэдсэн иргэд мэдээлэх эрхтэй байхаар. Зарим тохиолдолд зайлшгүй үүрэг хүлээхээр. Тухайлбал, насанд хүрээгүй хүүхэд, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, өндөр настан зэрэг өөрсдөө хүчирхийлэлд өртсөн талаараа мэдээлэл өгч, эрхээ хамгаалах боломжгүй иргэдийн мэдээлэх үүргийг иргэдэд өгч байгаа. Гэр бүлийн хүчирхийллийн дуудлага мэдээллийн дагуу цагдаагийн алба хаагчид очихдоо бусад төрлийн гэмт хэргээс арай өөрөөр ажиллах журмыг хуульд тусгасан.

Харин дараагийн шатанд хүчирхийлэлд өртсөн хохирогчийг дахин өртүүлэхгүйн тулд тодорхой үйлчилгээнүүдийг төрөөс үзүүлдэг. Энэ тухай өмнөх хуульд заасан боловч ямар журмаар, аль хүрээнд үзүүлэх зааг ялааг нь тодорхойгүй байсан. Одоо энэ үйлчилгээнүүдийг тавьж өгөөд, хэн, хэрхэн үзүүлэхийг зохицуулсан. Хохирогчид зөвхөн цагдаа очоод байхгүй, сэтгэлзүй, эрүүл мэнд нийгмийн чиглэлийн байгууллагууд орж ирнэ. Ганц хохирогчийн асуудлыг ярихгүй, нэг гэр бүлд 3-5 хүн амьдардаг гэж үзэхэд бүгд хохирогч байдаг. Хүүхэд хүчирхийлэлд өртсөн тохиолдолд боловсролын тасралтгүй байх асуудал яригддаг. Энэ дээр салбар бүрийн байгууллага ажиллах зохицуулалтууд хийгдэж байгаа. Гэр бүлийн хүчирхийллийг илрүүлэх, таслан зогсоохоос авхуулаад үйлчилгээ үзүүлэх, бодлого төлөвлөлтийн шатанд байгууллагууд хамааралтай ажиллана гэсэн үг.

-Хохирогчийг хамгаалах хүрээ хэр өргөжсөн бэ?

-Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль ахуй, гэр бүлийн хүрээнд хэн нэгний эрүүл мэнд, амь нас, аюулгүй байдал зөрчигдөхөөс хамгаалдаг хууль. Тиймээс баталгаатай гэр бүл, хамтран амьдрагч, гэрлэлтээ цуцлуулаад тусдаа амьдарч байгаа, хамт амьдарч байгаагүй ч дундаасаа хүүхэдтэй хүмүүс гээд хэний ч хооронд хүчирхийлэл үүссэн энэ хуулиар хамгаалалт авах боломжтой. Хохирогчийг хамгаалах хүрээ өргөжсөн гэсэн үг.

-Салбар, байгууллагуудын уялдаа холбоог хэрхэн зохицуулж өгсөн бэ?

-Энэ хууль гэр бүл рүү чиглэж байгаа. Гэр бүл гэдэг бичил нийгэм байдаг. Нэг асуудал гарахад нөгөө нь дагаад хөндөгддөг. Тэнд хүчирхийлэл байвал гэр бүлийн эдийн засаг унаж, хүүхэд сургуулиас завсардах, хэн нэг нь ажилгүй болох, эрүүл мэндээрээ хохирох зэрэг олон асуудал үүсдэг. Энэ нь хуулийн байгууллагынхан орж ирээд гэмт хэрэг, зөрчил байна гэж хэн нэгэнд шийтгэл хүлээлгэх асуудал биш, бүхэлд нь сэргээх чухал. Тиймээс анх шатнаасаа эхлээд олон байгууллагын төрөл бүрийн мэргэжилтний хамтын ажиллагааны дүнд энэ асуудлыг гаргахгүй байх эсвэл эрт шатанд илрүүлж, таслан зогсоодог зохицуулалт явах ёстой байгаа юм. Анхан шатны нэгж дээр Хамтарсан баг 2004 оны хуулиас эхлэн ажиллаж ирсэн. Үүнийг энэ хуулиар илүү албажуулж өгч байгаа.

Хамтарсан багт гэж хороо, сумын түвшинд анхан шатны нэгж дээр ажиллаж байгаа цагдаагийн ажилтан, өрхийн эмч, нийгмийн ажилтан, Засаг дарга оролцоод тухайн гэр бүлд гарсан хүчирхийллийн асуудлыг хэрхэн цогцоор нь шийдэх вэ гэдгийг зөвлөлдөн ажиллаж байдаг. Энэ хамтын ажиллагаа шат, шатандаа явна, бодлого төлөвлөлтийн түвшинд ч, холбогдох яамд хамааралтай асуудлаа хамтран шийдвэрлэдэг, журмаа баталдаг, зохицуулалтуудаа төлөвлөдөг. Салбар хоорондын зохицуулалтыг Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөл хариуцаж ажиллахаар, салбар бүрийн оролцоотой байхаар анхан шатны нэгжээс мэргэжилтнүүдийг бэлтгэн хамтарч ажиллана. Өөрөөр хэлбэл, цагдаа ганцаараа очоод гэр бүлийн хүчирхийллийг таслан зогсоогоод явах биш нийгмийн ажилтандаа зуучилж, хохирогчид хэрэгтэй байгаа үйлчилгээг дамжуулан, урьдчилан сэргийлэх боломжийг бий болгодог болно. Анхан шатнаас эхлээд бодлого төлөвлөх, хэрэгжүүлэх бүхий л шатанд хамтарч байхаар хуульчилсан.

-Гэр бүлийн хүчирхийллийн хохирогчид ямар үйлчилгээ үзүүлэхээр заасан бэ?

-Ер нь хохирогчдод үйлчлэх үйлчилгээг урьдчилан сэргийлэх ажлын нэг төрөл гэж харж байгаа. Хохирогчид хэдий чинээ сайн үйлчилгээ хүрнэ дахин гэр бүлийн хүчирхийлэлд өртөхөөс сэргийлж, нийгмийн амьдралд, гэр бүлийн харилцаанд хэвийн болох боломжийг бүрдүүлдэг. Үүнд, хэд хэдэн төрлийн үнэ төлбөргүй үйлчилгээг хуульд төлөвлөсөн байгаа. Зөвхөн нэг хохирогчид биш, түүний гэр бүлийн бусад гишүүнд үйлчлэх үйлчилгээнүүд бий. Хамгийн түрүүнд аюулгүй байдлын хамгаалалтын үйлчилгээ. Цагдаагийн байгууллагын алба хаагч дуудлагаар очоод гэр бүлийн хүчирхийллийг таслан зогсоож, хохирогчийг аюулгүй газар байрлуулах чухал.

Өнөөдөр нийслэлийн цагдаагийн байгууллагын бүтцэд Түр хамгаалах байр ажиллаж байна. Мөн зарим ТББ-д болон орон нутагт гэр бүлийн хүчирхийллийн хохирогчийг хамгаалах байрууд байдаг. Түүнчлэн “Нэг цэгийн үйлчилгээ”-ээр дамжуулж үйлчилгээ үзүүлэх гэж байгаа. Энэ нь хохирогчийн очсон эмнэлгийн байгууллага дээр мэргэжилтнүүд хамтарч түүнд үйлчлэхийг хэлж байгаа юм. Эмнэлэгт байгаа хохирогчийн аюулгүй байдал хамгаалагдана, эмнэлгээс эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлж, дээр нь нийгмийн ажилтан, сэтгэлзүйч зэрэг мэргэжилтнүүд очиж үйлчилгээ үзүүлнэ гэсэн үг. Хохирогч сэтгэл зүйн хохирол амссан тохиолдолд сэтгэлзүйч тусална. Мөн нийгмийн халамжийн чиглэлийн үйлчилгээнүүдийг Халамжийн тухай хуульд заасны дагуу нийгмийн ажилтан үзүүлнэ.

Түүнчлэн хууль зүйн зөвлөгөө, үйлчилгээнүүдийг үзүүлэхээр хуульд заасан. Үүнээс гадна хүүхдэд чиглэсэн үйлчилгээг үзүүлнэ. Түр хамгаалах байран ирсэн хүүхдэд тусгайлсан журмаар хүүхдийн онцлогт тохирсон үйлчилгээ үзүүлэхээр хуульчилсан. Гэр бүлийн хүчирхийллийн дийлэнх тохиолдолд хүүхэд хохирдог. Гэр бүлд асуудал гарахад хохирогчийн хүүхэд дагаад явж байдаг. Гэтэл хүүхдэд зориулсан үйлчилгээ байхгүй, том хүний стандартаар төлөвлөсөн орчин нөхцөлд амьдраад явдаг байсан. Харин төр өөрийн үзүүлж чадахгүй үйлчилгээнүүдийг холбон зуучлах журмаар татан оролцуулах, дэмжлэг үзүүлэх тухай тусгасан. Мэргэшсэн хүмүүс үйлчилгээ үзүүлэх тухай, мэргэжилтнүүдийг албан ёсоор бэлтгэх, сургах, чадавхжуулах асуудлыг ч хуульд оруулж өгсөн.

-Гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн этгээдэд ямар хариуцлага тооцож, шийтгэл оноохоор зохицуулсан бэ?

-2004 оны хуулиар гэр бүлийн хүчирхийллийг зөрчил эсвэл иргэний маргаантай адилтган үздэг. Хариуцлагын асуудал нь эрх хязгаарлах, тусдаа амьдрахыг даалгах зэрэг зургаан төрөлтэй ч амьдрал дээр хэрэгжихэд нэлээн бэрхшээлтэй байсан. Гэр бүлийн хүрээнд хүний эрх чөлөө, амь насанд заналхийлж байгаа энэ асуудал гэмт хэрэг юм. Энэ хуулийг дагаад Эрүүгийн хууль, Захиргааны хариуцлагын тухай хуульд өөрчлөлт орсон. Гэр бүлийн гишүүнийхээ бие махбод, эрх чөлөө, эд хөрөнгө эзэмших, захиран зарцуулах эрхэд халдаж байгаа үйлдлүүдийг гэмт хэрэгт тооцож байгаа. Энэ үйлдлийг гурав буюу түүнээс дээш үйлдвэл гэмт хэрэг.

Түүнээс наана, хохирол шаардахгүйгээр, бие махбодид гэмтэл учруулахгүйгээр халдах зэрэг үйлдлийг зөрчилд тооцож байгаа. Ийм үйлдэл гаргасан этгээдийг Захиргааны хариуцлагын тухай хуульд зааснаар 7-30 хоног баривчлах, дээр нь зан үйлд нөлөөлөх албадан сургалтад заавал суулгах шийтгэлийг оноохоор байгаа. Харин гэмт хэрэг болсон тохиолдолд хоёр жил хүртэлх хугацаагаар хорих ял онооно. Хүндрүүлэх нөхцөлд хөгжлийн бэрхшээлтэй иргэн, бага насны хүүхдийн эсрэг үйлдэгдэж байгаа тохиолдлыг оруулна. Гэхдээ энэ хуулийн зорилго хэн нэгнийг шийтгэхдээ биш урьдчилан сэргийлэх асуудал.

Гэм буруутай этгээдэд тооцож байгаа хариуцлага хүчирхийлэл үйлдэгчид засрах боломж олгож байгаа нь зан үйлд нөлөөлөх сургалт. Энэ сургалт хоёр хэлбэртэй. Нэг нь сайн дурын шинжтэй буюу өөрийн хүсэлтээр явах, нөгөө нь шийтгэлийн зорилгоор баривчлагдсан тохиолдолд цагдаагийн байгууллага, шүүхээс хорих ял авсан бол Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага явуулахаар заасан. Энэ нь нэг талаас шийтгэл юм шиг боловч бусад төрлийн гэмт хэрэг дээр оноодгоос арай өөр, онцлогтой юм.

-Ярилцсанд баярлалаа.

ШИНЭ МЭДЭЭ
Ахлах офицеруудын нэгдсэн чуулга уулзалт эхэллээ
Ахлах офицеруудын нэгдсэн чуулга уулзалт эхэллээ
0
308
2025/10/14
Миний мөр...
Миний мөр...
0
773
2025/10/12
Хиймэл оюун ухааны технологийг ашиглаж эхэллээ
Хиймэл оюун ухааны технологийг ашиглаж эхэллээ
253
253
2025/10/16
Удирдах албан тушаалын 23 сул орон тоонд нээлттэй сонгон шалгаруулалт зарлагдлаа
Удирдах албан тушаалын 23 сул орон тоонд нээлттэй сонгон шалгаруулалт зарлагдлаа
253
253
2025/10/07
ЦДЦБ-ын 2025-10 сарын шинэчлэгдсэн төсөв
253
253
2025/10/03
Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлттэй холбоотой гэмт хэргээс урьдчилан сэргийлэх Дэд зөвлөлийн гуравдугаар хуралдаан боллоо
Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлттэй холбоотой гэмт хэргээс урьдчилан сэргийлэх Дэд зөвлөлийн гуравдугаар хуралдаан боллоо
253
253
2025/10/02
Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын 2025 оны үйл ажиллагааны тайлан
253
253
2025/10/03
ИРГЭДЭЭС 2025 ОНЫ ЭХНИЙ ХАГАС ЖИЛД ЦАГДАА, ДОТООДЫН ЦЭРГИЙН АНГИ, БАЙГУУЛЛАГЫН УДИРДАХ АЛБАН ТУШААЛТАНД ГАРГАСАН САНАЛ, ӨРГӨДӨЛ, ГОМДЛЫН ШИЙДВЭРЛЭЛТ
253
253
2025/09/23
"Би сэргийлэгч-2025" хээрийн сургалт боллоо
253
253
2025/09/23
ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГЫН ЗАХИАЛГААР ГАДААД УЛСЫН АКАДЕМИ, ИХ, ДЭЭД СУРГУУЛИУДАД СУРАЛЦАЖ БАЙГАА АЛБА ХААГЧ, СУРАЛЦАГЧДЫН СУДАЛГАА
ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГЫН ЗАХИАЛГААР ГАДААД УЛСЫН АКАДЕМИ, ИХ, ДЭЭД СУРГУУЛИУДАД СУРАЛЦАЖ БАЙГАА АЛБА ХААГЧ, СУРАЛЦАГЧДЫН СУДАЛГАА
253
253
2025/09/25
Үйл ажиллагаандаа мөрдөж байгаа хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэр, бусад эрх зүйн акт
253
253
2025/09/22
“Хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох” гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа мэдээлэл
253
253
2025/09/24
Цагдаагийн байгууллага өгөгдөлд суурилсан инновацыг нэвтрүүлэн гэр бүл, хүүхдийн хүчирхийллээс урьдчилан сэргийлнэ
Цагдаагийн байгууллага өгөгдөлд суурилсан инновацыг нэвтрүүлэн гэр бүл, хүүхдийн хүчирхийллээс урьдчилан сэргийлнэ
253
253
2025/09/19
ДОТООД ХЯНАЛТ-АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ГАЗРААС 2025 ОНЫ ГУРАВДУГААР УЛИРЛЫН БАЙДЛААР ХИЙСЭН ХЯНАЛТ ШАЛГАЛТЫН ТОВЧ МЭДЭЭЛЭЛ
ДОТООД ХЯНАЛТ-АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ГАЗРААС 2025 ОНЫ ГУРАВДУГААР УЛИРЛЫН БАЙДЛААР ХИЙСЭН ХЯНАЛТ ШАЛГАЛТЫН ТОВЧ МЭДЭЭЛЭЛ
253
253
2025/09/24
ЦДЦБ-ын 2025-09 сарын шинэчлэгдсэн төсөв
253
253
2025/09/08
Г.АРСЛАНХУЯГ: КАМЕРЖУУЛАХ АЖИЛД ОРОЛЦОГЧ АЙМАГ, ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГА НАР ХУУЛИА ХЭРЭГЖҮҮЛЭХГҮЙ БАЙНА
Г.АРСЛАНХУЯГ: КАМЕРЖУУЛАХ АЖИЛД ОРОЛЦОГЧ АЙМАГ, ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГА НАР ХУУЛИА ХЭРЭГЖҮҮЛЭХГҮЙ БАЙНА
253
253
2025/09/06
Цагдаагийн байгууллагаас өнгөрсөн 7 хоногт шалгаж шийдвэрлэсэн гэмт хэрэг, зөрчлийн тоон мэдээлэл болон шийдвэрлэсэн онцлог хэргийн талаарх мэдээлэл
Цагдаагийн байгууллагаас өнгөрсөн 7 хоногт шалгаж шийдвэрлэсэн гэмт хэрэг, зөрчлийн тоон мэдээлэл болон шийдвэрлэсэн онцлог хэргийн талаарх мэдээлэл
253
253
2025/09/01
ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГА, ДОТООДЫН ЦЭРГИЙН КОМАНДЛАГЧ Т.СҮХБОЛД, ЗАСГИЙН ГАЗРЫН ХЯНАЛТ ХЭРЭГЖҮҮЛЭХ ГАЗРЫН ДАРГА Б.БАТЦЭЦЭГ НАР БАЯН-ӨЛГИЙ, ХОВД АЙМГУУДАД АЖИЛЛАЛАА
ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГА, ДОТООДЫН ЦЭРГИЙН КОМАНДЛАГЧ Т.СҮХБОЛД, ЗАСГИЙН ГАЗРЫН ХЯНАЛТ ХЭРЭГЖҮҮЛЭХ ГАЗРЫН ДАРГА Б.БАТЦЭЦЭГ НАР БАЯН-ӨЛГИЙ, ХОВД АЙМГУУДАД АЖИЛЛАЛАА
253
253
2025/08/29
Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Гуандун мужийн Нийгмийг аюулаас хамгаалах танхимын орлогч дарга Зоу Чуань Хуа тэргүүтэй зочид төлөөлөгчид Нийслэлийн цагдаагийн удирдах газарт албан айлчлал хийж байна

Гэмт хэрэгтэй тэмцэх, мөрдөн шалгах ажил эрхэлсэн “Дэд зөвлөл”-ийн өргөтгөсөн хурал боллоо
Гэмт хэрэгтэй тэмцэх, мөрдөн шалгах ажил эрхэлсэн “Дэд зөвлөл”-ийн өргөтгөсөн хурал боллоо
253
253
2025/08/27
Цэргийн тангараг өргөх ёслол боллоо
Цэргийн тангараг өргөх ёслол боллоо
253
253
2025/08/27
“Буудлагын аварга” шалгаруулах тэмцээн боллоо
“Буудлагын аварга” шалгаруулах тэмцээн боллоо
253
253
2025/08/25
Гадаад улсад суралцаж байгаа алба хаагчидтай уулзалт зохион байгууллаа
Гадаад улсад суралцаж байгаа алба хаагчидтай уулзалт зохион байгууллаа
253
253
2025/08/25
Олон төрөлт спортын тэмцээн боллоо
Олон төрөлт спортын тэмцээн боллоо
253
253
2025/08/15
НҮБ-ын Цагдаагийн албаны дарга, цагдаагийн комиссар Файзал Шахкарын Монгол Улсын Цагдаа, дотоодын цэргийн байгууллагад хийх ажлын айлчлал эхэллээ
НҮБ-ын Цагдаагийн албаны дарга, цагдаагийн комиссар Файзал Шахкарын Монгол Улсын Цагдаа, дотоодын цэргийн байгууллагад хийх ажлын айлчлал эхэллээ
253
253
2025/08/15
Миний мөр...
Миний мөр...
253
253
2025/08/14
Энхийг дэмжих ажиллагаанд оролцох “Цагдаагийн багийн удирдах ажилтан”-ы сургалт өндөрлөлөө
Энхийг дэмжих ажиллагаанд оролцох “Цагдаагийн багийн удирдах ажилтан”-ы сургалт өндөрлөлөө
253
253
2025/08/08
Хүй долоон худагт 540 алба хаагч үүрэг гүйцэтгэн ажиллаж байна
Хүй долоон худагт 540 алба хаагч үүрэг гүйцэтгэн ажиллаж байна
253
253
2025/08/08
Цагдаа, дотоодын цэргийн байгууллагад шаардлагатай хүний нөөц бүрдүүлэх зорилгоор офицер, ахлагч албан тушаалд тусгай шалгалт зарлаж байна
Цагдаа, дотоодын цэргийн байгууллагад шаардлагатай хүний нөөц бүрдүүлэх зорилгоор офицер, ахлагч албан тушаалд тусгай шалгалт зарлаж байна
253
253
2025/08/05
Цагдаагийн байгууллагаас өнгөрсөн 7 хоногт шалгаж шийдвэрлэсэн гэмт хэрэг, зөрчлийн тоон мэдээлэл болон шийдвэрлэсэн онцлог хэргийн талаарх мэдээлэл
Цагдаагийн байгууллагаас өнгөрсөн 7 хоногт шалгаж шийдвэрлэсэн гэмт хэрэг, зөрчлийн тоон мэдээлэл болон шийдвэрлэсэн онцлог хэргийн талаарх мэдээлэл
253
253
2025/07/28
Ахлах офицеруудын нэгдсэн чуулга уулзалт эхэллээ
Ахлах офицеруудын нэгдсэн чуулга уулзалт эхэллээ
0
308
2025/10/14
Миний мөр...
Миний мөр...
0
773
2025/10/12
Хиймэл оюун ухааны технологийг ашиглаж эхэллээ
Хиймэл оюун ухааны технологийг ашиглаж эхэллээ
0
245
2025/10/16
Удирдах албан тушаалын 23 сул орон тоонд нээлттэй сонгон шалгаруулалт зарлагдлаа
Удирдах албан тушаалын 23 сул орон тоонд нээлттэй сонгон шалгаруулалт зарлагдлаа
0
3070
2025/10/07
ЦДЦБ-ын 2025-10 сарын шинэчлэгдсэн төсөв
0
620
2025/10/03
Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлттэй холбоотой гэмт хэргээс урьдчилан сэргийлэх Дэд зөвлөлийн гуравдугаар хуралдаан боллоо
Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлттэй холбоотой гэмт хэргээс урьдчилан сэргийлэх Дэд зөвлөлийн гуравдугаар хуралдаан боллоо
0
568
2025/10/02
Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын 2025 оны үйл ажиллагааны тайлан
0
392
2025/10/03
ИРГЭДЭЭС 2025 ОНЫ ЭХНИЙ ХАГАС ЖИЛД ЦАГДАА, ДОТООДЫН ЦЭРГИЙН АНГИ, БАЙГУУЛЛАГЫН УДИРДАХ АЛБАН ТУШААЛТАНД ГАРГАСАН САНАЛ, ӨРГӨДӨЛ, ГОМДЛЫН ШИЙДВЭРЛЭЛТ
0
782
2025/09/23
"Би сэргийлэгч-2025" хээрийн сургалт боллоо
0
413
2025/09/23
ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГЫН ЗАХИАЛГААР ГАДААД УЛСЫН АКАДЕМИ, ИХ, ДЭЭД СУРГУУЛИУДАД СУРАЛЦАЖ БАЙГАА АЛБА ХААГЧ, СУРАЛЦАГЧДЫН СУДАЛГАА
ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГЫН ЗАХИАЛГААР ГАДААД УЛСЫН АКАДЕМИ, ИХ, ДЭЭД СУРГУУЛИУДАД СУРАЛЦАЖ БАЙГАА АЛБА ХААГЧ, СУРАЛЦАГЧДЫН СУДАЛГАА
0
620
2025/09/25
Түгээмэл асуулт хариулт
Холбоо барих
Чат бичих
Facebook холбоос