en

Миний мөр...

2025-06-04 19:05:00
4257

Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс цагдаа, дотоодын цэргийн алба хаагчийн ажил, амьдрал, туулж өнгөрүүлсэн түүх, ил мэт боловч далд ажлын цаана алба хаагчийн зүрх сэтгэлдээ тээж явдаг зүйлс, дотоод мэдрэмжийн талаар “Миний мөр” нийтлэлийг бэлтгэж эхэллээ.

“Амьдрал яг л солонгын долоон өнгө шиг. Ажлаа хийж байхдаа олон янзын, эрс тэс ялгаатай амьдралтай, зан характертай хүмүүстэй өдөр бүр уулздаг” хэмээн өөрийн амьдрал, хобби, ажлынхаа тухай цагдаагийн дэслэгч М.Халиунаа ярьсан юм.

Би 13 настайгаасаа эхлээд жүдо бөхөөр хичээллэж эхэлсэн юм. Анх очиход Спортын төв ордны том зааланд хүүхдүүд бэлтгэл хийгээд л нэг их сонирхол татаагүй болохоор нь бэлтгэлдээ очихоо больчихсон юм. Зуны амралт болоход манай клубын багш “Миний охин одоо зуны бэлтгэлдээ явах хэрэгтэй. Тэнд маш олон найзуудтай болно, чамд гоё шүү дээ” гэж ятгасаар байгаад миний бодлыг өөрчилж чадсан.

Би чинь зуны бэлтгэлийн талаар ямар ч ойлголт байхгүй байсан болохоор зусланд амрахаар явах гэж байгаа юм шиг бүрх малгай гэх мэт зүйлс аваад явчихсан. Тэр үед би Солонгос хүүхэд шиг цагаан будаа л иддэг байсан. Өгсөн хоолыг маш их голно. Гэрээсээ авчирсан боов, боорцгоо л иддэг байв. Гурав дахь хоногоос миний ханд дарагдаж эхэлсэн л дээ /инээв/. Юун тэр хоол голох, ногоо иддэггүй хүүхэд чинь бүр ногоо иддэг болж байгаа юм. Зуны бэлтгэл ер нь 14-21 хоног үргэлжилдэг. Бэлтгэл дуусахаас хэдхэн хоногийн өмнө уулын кросс буюу уулнаас буухдаа нэгнийгээ үүрч буудаг дасгал дээр би “урдаа байгаа хүүхдийг л гүйцчих юм бол үзэмний шүүсээр шагнуулна даа” гэж бодож гүйж байгаад шагайгаа далий гишгээд бэртчихсэн. Үнэхээр өвдөж байсан болохоор багшийнхаа утсаар ээж рүүгээ залгаад л “миний хөл хугарчихлаа, намайг ирээд аваач” гээд уйлж гарав. Гэтэл ээж “миний охин энэ олон хоногийг мундаг даваад гарлаа, бэлтгэлээ дуусгаад амжилттай хүрээд ирээрэй” гээд утсаа тасалчихсан, дахиад надтай яриагүй. Тэр үедээ асгартлаа уйлсан ч хоёр хоногийн дараа миний хөл зүгээр болчихсон. Түүнээс хойш өөрийгөө энэ спортод ямар их хайртайгаа ойлгож эргэж буцалтгүй дурлаж шигшээ багийн тамирчин болтлоо хичээллэж, олон тэмцээн уралдаанд улс, тивд улсынхаа нэрийг гаргаж явлаа.

Миний амьдралын хамгийн том эргэлтийг цэг бол арван жилийн төгсөх анги байсан. Тухайн үед өөрийн хувь хүний онцлог, зан араншнаа бодоод ямар мэргэжил сонгох вэ? Гэж их эргэлзсэн үе. Өөрийнхийнхөө ирээдүйг сонгоно гэдэг бол маш чухал алхам шүү дээ. Тэгээд би ер нь хүнд тусалдаг, нөлөөлдөг хүн болчихвол надад яг тохирох юм шиг санагдаж байсан. Тухайн үедээ эмч болох эсвэл цагдаа болох гэсэн хоёр сонголт дээр эргэлзэж байсан юм. Эцэст нь цагдаа болохыг сонгож Дотоод хэргийн их сургуулийн Цагдаагийн сургуульд элсэж орсон. Хичээлээс гадна спортоо хэзээ ч хаяж байгаагүй. Тэмцээнүүдээ орно, хичээлээ ч огт таслахгүй явна.

Сургуулиа амжилттай төгсөж 2024 оны 6 дугаар сард Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн газррын Нэгдүгээр хэлтэст мөрдөгчөөр томилогдож байсан юм. Мөрдөгчөөр ажиллана гэдэг маш хэцүү, ачаалал ихтэй. Машиндаа мишокоо нөмрөөд л унтана. Хамгийн анх хэргийн газрын үзлэг хийхээр очихдоо маш нүд халтирам зүйл харсан. Энд тэндгүй цус болчихсон дүр зураг. Дотроо эвгүй болж байсан ч энэ миний ажил шүү гэж өөрийгөө зоригжуулаад бүгдийг нь үнэн зөвөөр шийдвэрлэх юм шүү гээд биеэ бариад ажлаа үргэлжлүүлнэ. Ер нь бол мөрдөгчдийн нэг хөл наранд, нөгөө хөл нь нарсанд гэсэн үг байдаг. Өмнө нь спортоор хичээллэж байсан болохоор хэчнээн хэцүү байсан ч тэр бүгдийг давж гарах сэтгэлийн хат надад сууж мөрдөгчийн ажлыг төвөггүйхэн хийсэн гэж боддог.

Ингээд би мөрдөгчөөсөө хүүхдийн асуудал хариуцсан мэргэжилтнээр Чингэлтэй дүүргийн цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтэс рүү шилжихээр болсон. Яагаад гэвэл багаасаа л хүнд тусалж, нөлөөлөх юмсан гэсэн хүсэл байсан учраас энэ тэмүүлэл маань намайг хүүүхдийн асуудал хариуцсан мэргэжилтэн болоход нөлөөлсөн гэсэн үг л дээ. Гэхдээ энэ ажил маань сэтгэл эмзэглүүлэх зүйлс ихтэй. Ялангуяа архины асуудал үнэхээр хэцүү. Шалгалтын ажиллагаагаар айлуудад очход зарим айл нь яг тэмээ туйлчихсан юм шиг байдаг. Өвлийн идэр ес эхэлчихсэн байхад дөнгөж хөлд орж байгаа нялх хүүхэд халтайсан хувцастай, зоорь шиг хүйтэн гэрт нүцгэн байж байх нь бараг л энгийн үзэгдэл мэт. Харин зарим нь үнэхээр тансаг сайхан гэртэй хэр нь хүүхдээ хүн байна чинээ хайхрахгүй зүгээр л хажууд нь таних, танихгүй хүмүүс цуглуулчихсан архи угаад л, эсвэл бүр тасарчихсан хэвтэж байдаг тохиолдол ч бий.

Ихэнх хүмүүс согтуугаар асуудал үүсгээд ирэх тэрхэн хугацаандаа бүхнийг ойлгож, ухаарсан юм шиг ярьж өчнөөн амлалт өгөөд явна. Дараа нь эргэж очихоор өнөөх л хар бараан дүр зураг яг хивэндээ байдаг. Тийм нөхцөлд өсөж торниж байгаа хүүхдүүдийн сэтгэл зүй, байгаа орчин яг л хар дарсан зүүд гэсэн үг. Бүр далд ухамсарт нь суучихсан байдаг болохоор ирээдүй нь хүртэл эргэлзээтэй болж эхэлж байгаа юм. Архи уудаг хүмүүсийн хүүхдүүд “яаж ч архи уудаг, намайг зоддог ч гэсэн би аав ээждээ хайртай, хамт л баймаар байна” гэж хэлдэг нь үнэхээр сэтгэл өвтгөдөг. Тийм жаахан хэр нь амьдрал үзчихсэн, их хэрсүү болсон байдаг.

Энэ архины асуудлаас болоод нэг хүн манай дээр ирсэн юм. Тэр хүн гэр бүлийн хүнээ алдаад таван хүүхэдтэйгээ үлдчихсэн сэтгэлээр их унасан үе нь байсан юм билээ. Давтан дуудлагаар ирж, хоёр ч удаа шүүхээр орсон. Эхлээд гэрт нь очиход тухайн айлын хөргөгчинд ямар ч хоол байхгүй, хүүхдүүдийн хувцас, гэр орон нь үнэхээр аймар нөхцөл байдалтай, хэзээ ч юм жигнэж орхисон хатсан бууз. Түүнийгээ хэд хоног гамнаж идсэнийг ч мэдэхгүй байна. Хамгийн том хүүхэд дөнгөж 14 настай. Тэгээд дүү нараа асарна. Жаахан хүүхдэд тийм том ачаа үүрүүлнэ гэдэг байж боломгүй зүйл шүү дээ. Шүүхээр орсны дараагаас тэр хүнтэй сайтар ярилцаж, архинаас гаргаж, эмчилгээнд явуулсан. Тэр хүн ч өөрөө ухамсарлаад архинаас гарсан. 

Бид дуудлагаар ирсэн хүмүүсийнхээ гэрээр ойр ойрхон эргэж очдог. Архинаас гарсан хүний амьдрал нүдэн дээр л сайжраад ирж байгаа юм. Гэр нь цэвэрхэн, хоол ундтай, хамгийн гол нь хүүхдүүдийнх нь нүдэнд гал асчихсан, хичээл сурлага нь ч эрс сайжирчихсан нь үнэхээр сайхан. Хүний эцэг, эх хүүхдүүддээ тэгж л нөлөөлдөг. Энэ үр дүнг харахад надад, ялангуяа эмэгтэй хүний хувьд маш сайхан санагддаг.

Нэг хүнд нөлөөлбөл мянган хүнд нөлөөлсөн гэсэн үг шүү дээ. Тэр хүний сэтгэл санааг дэмжээд, асуудлыг нь шийдээд эерэг хүн болгочихоор дараагийн хүндээ нөлөөлнө. Энэ л миний бага насны бяцхан мөрөөдөл байсан болохоор өөрийн сонгосон мэргэжилдээ улам дурлаж, баяр хөөртэйгөөр дүүрэн ажиллахын зэрэгцээ өөрийгөө хөгжүүлэх, спортоо орхихгүй байх зэрэгт анхаарч байна даа...

 

ШИНЭ МЭДЭЭ
Төрийн архивын үйл ажиллагааны улсын үзлэгээр Цагдаагийн ерөнхий газрын Төв архив “Маш сайн” дүгнэгдлээ
Төрийн архивын үйл ажиллагааны улсын үзлэгээр Цагдаагийн ерөнхий газрын Төв архив “Маш сайн” дүгнэгдлээ
0
236
2026/11/03
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
0
312
2026/11/03
Төрийн албаны тухай хуулиас...
Төрийн албаны тухай хуулиас...
253
253
2026/11/03
Алба хаагч нар дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцлоо
Алба хаагч нар дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцлоо
253
253
2026/11/02
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2026/11/02
Монгол Улсын Криминалистикийн шинжилгээ хийх журмаас...
Монгол Улсын Криминалистикийн шинжилгээ хийх журмаас...
253
253
2026/11/02
Монгол Улсын Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулиас...
Монгол Улсын Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулиас...
253
253
2026/11/02
Монгол Улсын Галт зэвсгийн тухай хуулиас...
Монгол Улсын Галт зэвсгийн тухай хуулиас...
253
253
2026/11/02
Алба хаагчдыг мэргэшүүлэх сургалт зохион байгуулагдлаа
Алба хаагчдыг мэргэшүүлэх сургалт зохион байгуулагдлаа
253
253
2026/11/02
“Туг минь сүлд минь” түүхэн номын нээлт боллоо
“Туг минь сүлд минь” түүхэн номын нээлт боллоо
253
253
2026/11/02
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2026/11/02
“Гарал үүслийн гэрчилгээ олгох, хяналт тавих журам”-аас...
“Гарал үүслийн гэрчилгээ олгох, хяналт тавих журам”-аас...
253
253
2026/11/02
Хууль бус ашигт малтмал олборлолттой холбоотой гэмт хэргийг мөрдөн шалгах чиглэлээр сургалт зохион байгуулагдлаа
Хууль бус ашигт малтмал олборлолттой холбоотой гэмт хэргийг мөрдөн шалгах чиглэлээр сургалт зохион байгуулагдлаа
253
253
2026/11/02
Жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг Солонгос болон Монгол хэл дээр өгөх боломж бүрдлээ
Жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг Солонгос болон Монгол хэл дээр өгөх боломж бүрдлээ
253
253
2026/11/02
457 сая гаруй төгрөгийг хувьдаа завшсан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдлоо
457 сая гаруй төгрөгийг хувьдаа завшсан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдлоо
253
253
2026/10/30
ЦДЦБ-ын 2026-10 сар шинэчлэгдсэн төсөв
253
253
2026/10/29
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2026/10/30
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
253
253
2026/10/30
Монголын цагдаагийн байгууллага цахим залилантай тэмцэх олон улсын хамтын ажиллагааны холбоонд нэгдлээ
Монголын цагдаагийн байгууллага цахим залилантай тэмцэх олон улсын хамтын ажиллагааны холбоонд нэгдлээ
253
253
2026/10/28
Тээврийн цагдаагийн албаны 90 жилийн ойд зориулсан гэрэл зургийн үзэсгэлэн гаргалаа
Тээврийн цагдаагийн албаны 90 жилийн ойд зориулсан гэрэл зургийн үзэсгэлэн гаргалаа
253
253
2026/10/28
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2026/10/28
Монгол Улсын Дотоодын цэргийн тухай хуулиас...
Монгол Улсын Дотоодын цэргийн тухай хуулиас...
253
253
2026/10/28
Хэсгийн байцаагч нарыг мэргэшүүлэх сургалт эхэллээ
Хэсгийн байцаагч нарыг мэргэшүүлэх сургалт эхэллээ
253
253
2026/10/28
Цагдаа, дотоодын цэргийн Ахмадын хорооны дарга, хошууч генерал Ч.Амарболд
Цагдаа, дотоодын цэргийн Ахмадын хорооны дарга, хошууч генерал Ч.Амарболд "Мэндчилгээ" дэвшүүллээ
253
253
2026/10/28
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2026/10/28
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
253
253
2026/10/28
Архивын улсын үзлэг эхэллээ
Архивын улсын үзлэг эхэллээ
253
253
2026/10/28
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2026/10/26
Монгол Улсын Байгаль орчныг хамгаалах тухай хуулиас...
Монгол Улсын Байгаль орчныг хамгаалах тухай хуулиас...
253
253
2026/10/26
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
253
253
2026/10/26
Төрийн архивын үйл ажиллагааны улсын үзлэгээр Цагдаагийн ерөнхий газрын Төв архив “Маш сайн” дүгнэгдлээ
Төрийн архивын үйл ажиллагааны улсын үзлэгээр Цагдаагийн ерөнхий газрын Төв архив “Маш сайн” дүгнэгдлээ
0
236
2026/11/03
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
0
312
2026/11/03
Төрийн албаны тухай хуулиас...
Төрийн албаны тухай хуулиас...
0
308
2026/11/03
Алба хаагч нар дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцлоо
Алба хаагч нар дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцлоо
0
235
2026/11/02
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
0
365
2026/11/02
Монгол Улсын Криминалистикийн шинжилгээ хийх журмаас...
Монгол Улсын Криминалистикийн шинжилгээ хийх журмаас...
0
350
2026/11/02
Монгол Улсын Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулиас...
Монгол Улсын Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулиас...
0
334
2026/11/02
Монгол Улсын Галт зэвсгийн тухай хуулиас...
Монгол Улсын Галт зэвсгийн тухай хуулиас...
0
336
2026/11/02
Алба хаагчдыг мэргэшүүлэх сургалт зохион байгуулагдлаа
Алба хаагчдыг мэргэшүүлэх сургалт зохион байгуулагдлаа
0
229
2026/11/02
“Туг минь сүлд минь” түүхэн номын нээлт боллоо
“Туг минь сүлд минь” түүхэн номын нээлт боллоо
0
226
2026/11/02
Түгээмэл асуулт хариулт
Холбоо барих
Чат бичих
Facebook холбоос