Чөлөөнд гарсан алба хаагчдад хүндэтгэл үзүүллээ
2025-05-16 12:13:00
29
Мөрдөн байцаах албанаас цэргийн алба хааж чөлөөнд гарсан алба хаагчдад хүндэтгэл үзүүлэх ёслолын арга хэмжээг 2025 оны 05 дугаар сарын 16-ны өдөр зохион байгууллаа.
Ёслолын арга хэмжээнд албаны даргын зөвлөлийн гишүүд болон ахмад ажилтнуудын ар гэрийнхэн оролцож, Монгол Улсын Гавьяат Хуульч, цагдаагийн хурандаа Б.Энхбат бие бүрэлдэхүүнд хандан сэтгэлийн үг, мэндчилгээ дэвшүүлэв.
Энэ үеэр МУСТА дуучин Ц.Амарболд "Мөрдөн байцаагчийн үйлс" дуугаар мэндчилгээ дэвшүүлж, ахмад ажилтнуудын зургийн цомог, дурсамж видеог толилуулан бэлэг дурсгалын зүйл гардууллаа.