“Өнөөдөр сонго, маргаашийг хамтдаа бүтээе” нээлттэй хаалганы өдөрлөг боллоо
2025-05-21 14:46:00
25

Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын үйл ажиллагааг олон нийтэд сурталчлах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлыг иргэдийн оролцоонд тулгуурлан хэрэгжүүлэх, тэдэнд төрийн үйлчилгээг хүргэх, хүний нөөцийн нөхөн хангалтыг бүрдүүлэх, зорилгоор “Өнөөдөр сонго, маргаашийг хамтдаа бүтээе” нээттэй хаалганы өдөрлөгийг энэ оны 05 дугаар сарын 21-ний өдөр Булган аймгийн “Цог” хунтайжийн талбайд амжилттай зохион байгууллаа.
Өдөрлөгийн үеэр иргэдэд цагдаа, дотоодын цэргийн байгууллагын үйл ажиллагаа, хувцас, хэрэглэгдэхүүн, тусгай хэрэгсэл зэргийг дэлгэрэнгүй танилцуулж мэдээлэл өгч ажиллаа.