Нээлттэй хаалганы өдөрлөг боллоо
2025-05-21 13:33:00
21

Булган аймгийн цагдаагийн газраас Булган сумын Засаг даргын газартай хамтран сумын иргэдийн хууль эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, тэдэнд тулгарч буй хүндрэл бэрхшээлд тусламж үйлчилгээ үзүүлж, эрх зүйн зөвлөгөө өгч, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг зөрчлийн шалтгаан, нөхцөлийг бууруулах зорилгоор нээлттэй хаалганы өдөрлөг зохион байгууллаа.
Өдөрлөгийн үеэр хууль эрх зүйн холбогдолтой асуулт хариултын тэмцээнийг зохион байгуулж, эхний 3 байрт шалгарсан иргэдийг шагнаж урамшуулав.